Семинар
12-р хэсэг: 2 дахь өдөр, Мозая 9–10


12-р хэсэг: 2 дахь өдөр

Moзая 9–10

Оршил

Хаан Бенжамины хаанчлалын үед Зениф хэсэг нифайчуудыг удирдан Зарахемлагаас нифайн нутаг руу нүүж леменчүүдийн дунд суурьшихаар гардаг. Леменчүүдийн хаан нь Зенифийн хүмүүсийг боолчлох төлөвлөгөөтэй байсан учраас тэднийг үлдэхийг зөвшөөрсөн. Леменчүүдийн буруу уламжлал болон нифайчуудыг үзэн ядах үзэл нь эцэстээ дайнд хүргэв. Леменчүүд тэднийг боолчлолд оруулахаар эрэлхийлэх үед Зенифийн хүмүүс Их Эзэнд хандсан бөгөөд Тэр тэднийг хүчирхэгжүүлж нутгаасаа леменчүүдийг хөөхөд туслав.

Moзая 9:1–13

Зениф хэсэг нифайчуудыг нифайн нутаг руу буцахад нь удирдав

Та ямар нэг зүйлийг маш их хүсэж байсан уу? Өнөөдөр та нэг юмыг маш ихээр хүссэн хүний тухай мөн хүслийнхээ дагуу үйлдсэнийх нь үр дагаврын талаар сурах болно.

Өнгөрсөн хичээлийн аяллын газрын зургийг үзнэ үү. Та Лимхай болон түүний хүмүүсийг олсон Аммоны аяллыг санаж байна уу? Судраасаа Мозая 7–8-ыг нээж энэхүү үйл явдал тохиолдсон огноог нь үз (хуудасны доод талд эсвэл бүлгийн тойм дээр гардаг). Үүнийгээ Мозая 9:1-ийн огноотой харьцуулж үз. Мозая 8-аас Мозая 9-ийн хооронд хэдэн жил өнгөрсөн бэ?

Мозая 9-ийн өмнөх Мормоны бичсэн Зенифийн цэдгийг унш.

Лимхайн өвөө Зениф нэг хэсэг нифайчуудыг Нифайн нутаг руу буцахад нь удирдсан. Тэр нэг юмыг маш ихээр хүссэн бөгөөд хүсэл нь хаашаа удирдаж байгааг сайн бодож үзээгүй. Мозая 9:1–4 дээр гардаг Зениф хүссэн юмаа олохын тулд юу хийсэн талаар нь унш. (“Хэт чармайлттай” байх гэдэг нь ямар нэгэн зүйлд хүслэн болсон, эсвэл хэт сонирхолтой байх гэсэн утгатай.)

Зениф хэт чармайлттай байдлаасаа болж леменчүүдийн хаанд хууртсан. Мозая 9:5–7, 10-ыг уншиж Зенифийн хэт чармайлттай байдлын үр дүнг үз.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултуудын хариултыг судрын тэмдэглэлдээ бич.

    1. Зениф Нифайн нутгийг авахыг дэндүү их хүсч байснаасаа болоод юуг анзааралгүй өнгөрсөн бэ?

    2. Одоо үеийн залуу хүмүүсийн заримынх нь авахыг дэндүү их хүссэн зүйлсийн жишээ нь юу байж болох вэ?

    3. Амьдралдаа сонголт хийхдээ Их Эзэнийг санахдаа хойрго байх нь ямар аюултай гэж та бодож байна?

Арван хоёр жилийн дараа Зенифийн хүмүүс ихэд дэгжив. Леменчүүдийн хаан нь тэднийг төлөвлөгөөнийхөө дагуу боолчлолд оруулж чадахгүй байхвий хэмээн айж, тэдний эсрэг дайн хийхээр бэлдсэн. ( Мозая 9:11–13-ыг үзнэ үү)

Moзая 9:14–10:22

Леменчүүд Зенифийн хүмүүсийг боолчлохыг оролдов

Амьдралдаа илүү их дэмжлэг болон хүч авмаар байгаа талууд дээрээ дараахаас сонгож дугуйл: хичээл, уруу таталтыг тэвчих, найзуудтайгаа харилцах харилцаа, удирдлага, ажил төрөл, гэр бүлийнхээ гишүүдтэй харилцах харилцаа, туршлага, авьяас, чадвараа хөгжүүлэх зэрэг.

Мозая 9–10-ыг судлахдаа амьдралынхаа эдгээр талууд дээр яаж илүү их хүч авахыг ойлгоход тань туслах зарчмыг олж хар. Мозая 9–10-т леменчүүд хоёр удаа Зениф болон түүний хүмүүсийн эсрэг байлдахаар ирсэн талаарх цэдгийг агуулдаг.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах хүснэгтийг судрын тэмдэглэл дээрээ хуулж аваад, судрын заалт бүрийн доор хариу бичих хангалттай зай үлдээ. Заасан шүлгүүдийг судлаад, Зенифийн хүмүүс болон леменчүүд хүч чадал олохын тулд юу хийснийг нь ол. Олсон мэдээллээ ашиглан хүснэгтээ бөглө.

Хүмүүс бэлтгэхийн тулд юу хийсэн бэ?

Тэд Их Эзэнд итгэл найдвараа тавихын тулд юу хийсэн бэ?

Үр дүн нь ямар байсан бэ?

Зениф ба түүний хүмүүс

Moзая 9:14–16

Moзая 9:17

Moзая 9:18

Леменчүүд

Moзая 10:6–8

Moзая 10:11

Moзая 10:19–20

  • Зенифийн хүмүүс, леменчүүд хоёрын байлдаанд хандах хандлага нь юугаараа төстэй байсан бэ?

  • Зенифийн хүмүүс, леменчүүд хоёрын байлдаанд хандах хандлага нь юугаараа ялгаатай байсан бэ?

Мозая 9:17–18-р шүлгүүдээс бидний сурч болох нэг зүйл нь биднийг хийж чадах бүхнээ хийж, Бурханд бүх найдвараа тавьбал Тэр биднийг хүчирхэгжүүлнэ.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэлдээ дараах асуултад хариул: Би амьдралынхаа аль тал дээр Бурханд илүү бүрэн итгэж, Түүнээс хүчийг гуйж болох вэ?

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагМозая 9:18-ын эхний гурван мөрийг тэмдэглэ. Тэгээд нэгэн итгэгч насанд хүрэгчээс (аав, ээж, сүмийн удирдагч, багш) Бурханаас тусламжийг гуйгаад хүчийг авсан талаарх туршлагаасаа хуваалцахыг хүс. Тэр хүн Бурханаас хүч авахын тулд юу хийснийг нь сонс. Сурсан зүйлийнхээ талаар судрын тэмдэглэлдээ бич.

Та өмнө нь хэн нэгэн хүний хийсэн зүйлийг уучилж бас мартаж чадахгүй юм шиг санагдан, өшөө хорсол санан, уурлаж гомдож байсан уу? Таныг үзэн яддаг юм шиг санагддаг хэн нэгнийг та таних уу? Зениф болон түүний хүмүүс хоёр дахь удаагаа тулалдахаар явахаас өмнө Зениф өөрийн хүмүүстээ леменчүүд яагаад нифайчуудыг үзэн яддаг болохыг тайлбарласан. Мозая 10:11–18-д байгаа Зенифийн үгсийг судлахдаа “сүйтгэгдсэн” гэдэг нь гомдсон, хилсээр болон шударга бусаар харьцсан гэсэн үг ба “хилэгнэх” гэдэг нь маш их уурлах гэсэн утгатай гэдгийг санах нь тустай. Мозая 10:11–18-ыг судлаад, Лемен Лемүел хоёрын үр удмынхан яагаад Нифайн үр удмыг үзэн ядсаар байсныг ол. Уншихдаа сүйтгэсэн болон хилэгнэх гэсэн үгсийг тэмдэглэж бай.

Дараах асуултуудыг тунгаан бодож үз:

  • Яагаад леменчүүд нифайчуудыг тэгж ихээр үзэн яддаг байсан бэ?

  • Бид ууртай эсвэл уучлахыг хүсэхгүй байснаар хэнийг хохироодог вэ?

  • Уурлаж, өш хонзон санах нь таны гэр бүл болон ирээдүйн хүүхдүүдэд тань хэрхэн нөлөөлж болох вэ?

Далын ахлагч Доналд Л.Холлстромын дараах туршлагыг уншаад, хүнд уурласан эсвэл гомдсон үедээ юу хийхийг санал болгосныг ол:

Ахлагч Доналд Л.Холлстром

“Олон жилийн өмнө би эмгэнэл болсон гансралыг ажигласан. Нэг залуу хос анхны хүүхдээ төрүүлэх дөхөж байлаа. Тэдний амьдрал энэхүү гайхалтай явдлын төлөө баяр хөөр, сэтгэл хөдлөлөөр дүүрэн байв. Хүүхдийг нь төрж байхад асуудал гарч, хүүхэд нь нас баржээ. Гансрал нь зовлон болж, зовлон нь уур болоод, уур нь буруушаалт болж, тэгээд буруушаалтаас нь болж эмчээс өшөө авмаар болж, тэд бүх хариуцлагыг эмчид тохсон байна. Тэдний аав ээж, хамаатан садангууд нь ихээр оролцож, тэд хамтдаа эмчийн нэр хүнд, ажил төрлийг нь сүйтгэхийг оролджээ. Гэр бүл нь хэдэн долоо хоног, тэгээд хэдэн сарын турш ширүүн маргаан дунд байсны эцэст тэд гомдлоо Их Эзэн рүү чиглүүллээ. ‘Тэр яаж ийм аймшигт явдал болохыг зөвшөөрч чадаж байна аа?’ Тэд Сүмийн удирдагчид болон гишүүдийг сүнслэг байдал болон сэтгэл санааны хувьд тайтгаруулахыг хичээхэд нь эсэргүүцсэн бөгөөд яваандаа Сүмээс холджээ. Энэ нь одоо тэр гэр бүлийн дөрвөн үе удамд нөлөөлж байна. Өмнө нь итгэлтэй, Бурхан болон Түүний сүмд үнэнч байсан ч хэдэн арван жилийн хугацаанд тэр гэр бүлийн ямар ч хүн ямар ч сүнслэг үйл ажиллагаанд оролцоогүй. …

Миний аавын талын эмээ өвөө хоёр нэг хүү (миний аав) бас нэг охин хүүхэдтэй байсан. Тэдний охин 1946 онд гэрлэж дараа нь хүүхэд төрүүлэх гэж байсан. Түүнийг ихэр хүүхэд төрүүлэх гэж байсныг нь хэн ч мэдээгүй. Харамсалтай нь тэр төрөхдөө хоёр ихэр хүүхэдтэйгээ гурвуулаа нас барсан юм.

Манай эмээ өвөө хоёрын элэг нь эмтэрсэн. Хэдий тийм ч тэдний уй гашуу тэр даруй тэднийг Их Эзэн болон Түүний Цагаатгал руу чиглүүлсэн аж. Ийм юм яагаад тохиолдсон, хэн нь буруутай вэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлэхгүйгээр тэд шударгаар амьдрахыг л бодсон. …

Манай эмээ өвөө хоёрын итгэлтэй байдал нь, ялангуяа бэрхшээл тулгарах үед дараагийнх нь дөрвөн үе удамд нөлөөлсөн юм. Тэдний хүү (миний аав) бас миний ээж хоёрын бага хүүхэд болох охиныг төрөх үед хүндрэл үүсч охин нь нас барахад бас энэ нь тэдэнд шууд нөлөөлсөн. Өмнөх үе удмын үзүүлсэн үлгэр жишээг санаж манай аав ээж хоёр тайтгарал авахаар шууд Их Эзэнд хандсан. …

“Хэн нэгэн (гэр бүлийн гишүүн, найз, сүмийн гишүүн, сүмийн удирдагч, бизнесийн танил) эсвэл ямар нэгэн зүйл (хайртай хүн тань нас барсан, эрүүл мэнд болон санхүүгийн асуудал, хүчирхийлэл, донтолт) таныг сүйтгэхээр хандсан эсвэл тохиолдсон юм шиг танд санагдвал өөрт байгаа бүх чадлаараа үүнтэй тулж ажилла. … Мөн цаг алдалгүй Их Эзэнд ханд. Түүнд бүх итгэлээрээ ханд. Таны зовлонг хуваалцах боломжийг Түүнд олго. Таны ачааг ач ивээлээрээ хөнгөлөх боломжийг Түүнд өг. … Дэлхийн нөхцөл байдалд таны сүнслэг байдлыг гэмтээх боломжийг бүү олго” (“Turn to the Lord,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 5-р сар, 78–80).

Леменчүүд болон анхны хүүхдээ алдсан залуу хосын гэр бүлийнхний жишээнүүдээс харахад уур, гомдол нь олон үе удмын хүмүүст нөлөөлсөн байгааг анзаараарай.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСүйтгэгдсэн эсвэл хэн нэгэнд уурлаж байсан үеэ сана. Танд одоо тийм мэдрэмжүүд байгаа юу? Судрын тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:

    1. Би уучлахыг хичээхдээ яаж тусламж авч болох вэ?

    2. Би хэрхэн ахлагч Холлстромын эмээ өвөөгийн жишээг дагаж, түүний ярьсан сүүлийн догол мөр дэх зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлэх вэ?

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Мозая 9–10-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: