Семинар
32-р хэсэг: 4 дэх өдөр, Moронай 10:8–26, 30–34


32-р хэсэг: 4 дэх өдөр

Moронай 10:8–26, 30–34

Оршил

Моронай Ариун Сүнсээр дамжуулан бүх зүйлийн үнэний гэрчийг хэрхэн хүлээж авах тухай заасныхаа дараа түүний үгсийг унших тэдэнд сүнслэг бэлгүүдийг танин мэдэж, хүлээж авахыг ухуулжээ. Моронай бүх хүмүүнийг Есүс Христэд ирж, Түүний өгөх сайн бэлэг болгоноос зууран барьж, Түүгээр дамжуулан төгөлдөржихийг ухуулан Мормоны Номын цэдгийг төгсгөл болгов.

Moронай 10:8–26

Моронай Сүнсний бэлгүүд болон тэдгээрийн Их Эзэний ажил дахь зорилгын тухай заав

Та өөрөө хийж чадахааргүй зүйлийг Тэнгэрлэг Эцэг боломжтой болгож өгсөн үеийн талаар бод. Энэхүү төгсгөлийн бүлэгт Моронай Их Эзэн бидэнд өгч болох тусламж болон хүчийг гэрчлэв. Moронай 10:8-ыг уншаад Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ өгдөг сүнслэг чадварууд эсвэл бэлгүүдийг дүрсэлдэг хэллэгийг ол.

Moронай 10:8-д Моронайн өгүүлсэн “Бурханы бэлгүүд” нь түүнчлэн “Сүнсний бэлгүүд” эсвэл “сүнслэг бэлгүүд” гэж нэрлэгддэг. Та судартаа “Бурханы бэлгүүд” хэмээх хэллэгийг тэмдэглэж болно. Судартаа Moронай 10:8-ын хажууд дараах үнэнийг бич: Бурхан Өөрийн хүүхдүүдэд тус болохын тулд Сүнсний бэлгүүдийг өгдөг. “Өөрийн хүүхдүүдэд тус болох” хэмээх хэллэг нь Өөрийн хүүхдүүдэд үйлчлэх, тэтгэх гэсэн утгатай.

Moронай 10:9–16-г уншаад Моронайгийн өгүүлсэн сүнслэг бэлэг бүрийг тэмдэглэ. Моронайгийн өгүүлсэн сүнслэг бэлгүүд нь бүхий л сүнслэг бэлгүүдийн хэдхэн жишээ юм гэдгийг мэдэх нь чухал. Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Марвин Ж.Эштон “Бурхан бидний хүн нэг бүрд нэг юмуу түүнээс олон онцгой авьяас чадварыг өгсөн” гэж заажээ:

Ахлагч Марвин Ж.Эштон

“Миний хувьд амьдралын агуу эмгэнэлүүдийн нэг нь хүн өөрийгөө ямар ч авьяас чадвар, бэлэггүй хүн хэмээн тооцох явдал юм гэж санагддаг. … Бид бие бялдар, оюун ухаан, сурлагын дүнгийн голч, хөрөнгө чинээ, хүч чадал, албан тушаал, гадаад үзэмжээрээ өөрсдийгөө шүүн ямар ч бэлэггүй хэмээн дүгнэдэг нь шударга биш байгаад зогсохгүй үндэслэлгүй зүйл юм. …

“… Үргэлж ил тод, анхаарал татахуйц байдаггүй ч маш чухал хэдэн бэлгийг би нэрлэе. Эдгээр бэлгүүд дунд ил тод биш ч жинхэнэ бөгөөд үнэ цэнэ бүхий танд байдаг бэлгүүд байж болно.

“Төдийлөн ил харагддаггүй зарим бэлгүүдийн талаар ярилцья: асуух бэлэг; сонсох бэлэг; намуун, зөөлхөн дуу хоолойг анхааран сонсож, ашиглах бэлэг; уйлах чадвартай байх бэлэг; зөрчил сөргөлдөөнөөс зайлсхийх бэлэг; бусадтай эв нийцтэй байх бэлэг; хоосон давталтаас зайлсхийх бэлэг; зөв шударга зүйлсийг эрэлхийлэх бэлэг; бусдыг шүүхгүй байх бэлэг; Бурханаас удирдамж хүсэх бэлэг; шавь байх бэлэг; бусдад анхаарал халамж тавих бэлэг; тунгаан бодох чадвартай байх бэлэг; залбирал хэлэх бэлэг; хүчирхэг гэрчлэл үлдээх бэлэг; Ариун Сүнсийг хүлээн авах бэлэг.

“Хүн бүрд Бурханы Сүнсээр бэлэг өгөгдсөн байдгийг бид санах ёстой [С ба Г 46:11–12-ыг үзнэ үү]. Бэлгүүдээ хүлээн зөвшөөрч, хуваалцах нь бидний эрх ба үүрэг юм. Бурханы бэлэг болон хүчүүд бид бүгдэд боломжтой байдаг” (“There Are Many Gifts,” Ensign, 1987 оны 11-р сар, 20).

Moронай 10:17-г уншаад сүмийн итгэлтэй гишүүн бүр доод тал нь нэг сүнслэг бэлэгтэй байдаг гэсэн Моронайн заасан зүйлийг анхаар (С ба Г 46:11). Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс ийн заажээ: “Сүнсний бэлгүүд нь … мөнх амьдралын зорилгодоо хүрэхэд нь хүн бүрд тусална.

Ахлагч Робэрт Д.Хэйлс

“Эдгээр Сүнсний бэлгүүд нь Ариун Сүнсний бэлэгт багтдаг. Ариун Сүнс нь мөнхийн Бурхан Тэргүүтэний гурав дахь гишүүн бөгөөд Ариун Сүнс хэмээн тодорхойлогддог. Энэхүү Ариун Сүнс нь өөрсдийн үүргийг олж, биелүүлэхийг боломжтой болгох шийдвэрүүдийг гаргахад бидэнд туслах Бурханаас ирсэн бэлэг юм. …

“Эдгээр хожмын өдрүүдэд Сүнсний бэлгүүдийн тухай ойлголт нь Сургаал ба Гэрээний 46-р хэсэгт цэдэглэгдсэн илчлэлтээр бидэнд өгөгдсөн. 46-р хэсэг дараах тодорхой Сүнсний бэлгүүдийг тодорхойлдог:

“Учир нь бүгдэд бэлэг бүхэн өгөгддөггүй; учир нь олон бэлэг байдаг, мөн хүн болгонд Бурханы Сүнсээр бэлэг өгөгддөг болой (11-р шүлэг).

“Хүн бүрд нэг юмуу түүнээс олон бэлэг өгөгдсөн гэж бидэнд тодорхойгоор заажээ. Бидэнд ямар бэлэг өгөгдсөнийг бид мэддэг үү? Бид бэлгүүдээ олохыг эрэлхийлж байгаа юу?” (“Gifts of the Spirit,” Ensign, 2002 оны 2-р сар, 12).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагБурханаас хүлээж авсан сүнслэг бэлгүүдийнхээ тухай бод. Тэгээд дараах асуултуудын хоёрт нь эсвэл бүгдэд нь судар судлах тэмдэглэлдээ хариулж бич:

    1. Та хүлээж авсан Сүнсний бэлгүүдээсээ хэрхэн ашиг тус хүртсэн бэ?

    2. Та өнөөдөр сүмд сүнсний бэлгүүдийн ямар ямар жишээ харсан бэ?

    3. Та бусдын амьдралыг адислахын тулд сүнслэг бэлгээ хэрхэн ашиглаж болох вэ? Таны амьдрал бусдын бэлгүүдээр хэрхэн адислагдсан бэ?

Мормоны Ном урагш гарч ирэхэд сүнсний ямар бэлгүүд харагдаж байсныг эргэцүүлэн бод. Дараах хоосон зайд, зурганд үзүүлсний дагуу Иосеф Смитийн амьдралд харагдаж байсан сүнсний бэлгүүдийг тодорхойлон бич:

Анхны Үзэгдэл

Моронай 10:11

Моронай Иосеф Смитийн өрөөнд үзэгдсэн нь

Моронай 10:14

Иосеф Смит алтан ялтсуудыг хүлээж авсан нь

Моронай 10:16

Бид сүнсний бэлгүүдийг хүлээн авахын тулд итгэлтэй байх ёстой хэмээн Моронай гэрчилсэн. Бурхан “хүмүүний үрсийн итгэлийн дагуу хүчээр үйлддэг, өнөөдөр мөн маргааш, мөн үүрд хэвээр бөлгөө” хэмээн тэр заасан (Moронай 10:7). Moронай 10:19, 24-ийг уншаад хүмүүс сүнслэг бэлгүүдийг танин мэдэж, хүлээн авахад юу саад болдгийг тодорхойл.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагТаны бодлоор итгэлгүй байдалд байгаа хүмүүс яагаад Бурханы хүч болон бэлгүүдийг танин мэдэж, хүлээн авч чаддаггүйг судар судлах тэмдэглэлдээ бич.

Moронай 10:20–23-ыг унш. Моронай итгэл, найдвар, энэрэл гэсэн чухал сүнслэг бэлгүүдийн тухай юу заасныг ол. Тэрээр итгэлийн сүнслэг бэлэг нь гайхамшигтай адислалууд руу хөтөлдөг хэмээн гэрчилсэн. Энэ адислалыг олохын тулд 23-р шүлгийг үз. Зохистой гэдэг үг нь “хүсүүштэй”, “миний хувьд зохистой болох аливаа зүйл” хэмээх хэллэг нь “миний чамаар хийлгэхийг хүсэх бүх зүйл” гэсэн утгатай болохыг анхаар. Moронай 10:23-т энэ зарчмыг заасан өгүүлбэрийг тэмдэглэх хэрэгтэй: Хэрэв бидэнд итгэл байвал бид Тэнгэрлэг Эцэгийн биднээр хийлгэхийг хүссэн зүйлсийг хийх боломжтой байна.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагЭнэ зарчим таны амьдралд хэрхэн биелсэн эсвэл биелж болохыг олж харахын тулд дараах өгүүлбэрүүдийн нэг юмуу хоёуланг нь судар судлах тэмдэглэлдээ гүйцээж бич:

    1. Би Moронай 10:23 дахь амлалтыг … байхдаа мэдэрсэн.

    2. Moронай 10:23 дахь амлалт надад …-д тусалж чадна.

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагMoронай 10:8–26-аас сурсан хоёр зарчмынхаа тухай бод: Бурхан Өөрийн хүүхдүүдэд туслахын тулд Сүнсний бэлгүүдийг өгдөг. Хэрэв бидэнд итгэл байвал бид Тэнгэрлэг Эцэгийн биднээр хийлгэхийг хүссэн зүйлсийг хийх боломжтой байна. Дараах асуултуудад судар судлах тэмдэглэлдээ хариулж бич:

    1. Энэ хоёр зарчмыг мэдэх нь яг одоо таны амьдралд хэрхэн туслах вэ?

    2. Эдгээр зарчмууд ирээдүйд ирж болох боломжуудад тань хэрхэн тусалж болох вэ?

Moронай 10:30–34

Моронай бүх хүмүүнийг Христэд ирж, Түүгээр төгөлдөржихийг урьснаар цэдгээ төгсгөв

Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст

Энэ амьдралд төгс байх нь боломжтой гэж та бодож байна уу? Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст төгс болох зарлигийг тайлбарлажээ: “Төгс төгөлдөр байдал нь мөнхийн зорилго юм. Мөнх бус байдалд төгс байж чадахгүй ч үүний төлөө зүтгэх нь зарлиг бөгөөд Цагаатгалаар дамжуулан бид уг зарлигийг сахих боломжтой” (“This Is Our Day,” Ensign, 1999 оны 5-р сар, 19).

Ерөнхийлөгч Фаустын зааснаар бид төгс байдлыг зорилгоо болгон үүндээ хүрэхийн тулд хичээх боломжтой бөгөөд Аврагчийн тусламжтайгаар ирэх амьдралд уг зорилгодоо хүрч чадна. Бид одоо Аврагчийн цэвэршүүлэх хүчийг амьдралдаа урьж, Түүний Цагаатгалаар дамжуулан эцэст нь төгс болохын тулд юу хийж чадахыг Моронай зааж, өөрийн гэрчлэлийг төгсгөл болгожээ.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах хүснэгтийг судар судлах тэмдэглэлдээ зур:

    Би юу хийж чадах вэ?

    Бурхан юу амладаг вэ?

    Moронай 10:30–33-ыг судлаад (a) бид цэвэр, яваандаа төгс болохын тулд юу хийх ёстойг, (б) Бурхан бидэнд туслахын тулд юу хийнэ гэж амласныг ол. Хүснэгтийнхээ тохирох багананд олсон зүйлсээ бич.

Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ хүснэгтийн доод талд эсвэл судартаа Moронай 10:32–33-ын хажууд бич: Бид Есүс Христэд ирэх үедээ Түүний Цагаатгалаар дамжин цэвэршигдэж, төгс болгогдох боломжтой.

Христэд ирэх гэдэг нь Түүнд итгэж, амьдралдаа Түүний нөлөөг даруухнаар эрэлхийлснээр эхэлдэг амьдралын турш үргэлжлэх үйл явц юм. Уг үйл явц нь Түүний сайн мэдээг хүлээн авч, Түүнийг өөрийн Аврагч хэмээн хүлээн зөвшөөрч, наманчилж, сайн мэдээний ёслолуудаар дамжуулан Түүнтэй гэрээ хийж, амьдралынхаа турш Түүний зарлигуудад дуулгавартай, итгэлтэйгээр эцсээ хүртэл тэвчсэнээр үргэлжилдэг. Эцэст нь бид Түүний нэгэн адил болох үед Христэд ирдэг бөгөөд дараа нь бид Түүнтэй хамт мөнхөд амьдрах боломжтой болно.

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Moронай 10:30–33-т гардаг Христэд ирэхэд урьсан Моронайн эцсийн урилгыг тоймлон хэлсэн байдаг:

Ахлагч Жэффри Р.Холланд

“Моронайн [эцсийн гэрчлэл нь] Христэд итгэх итгэл, Христэд найдах найдвар, Христийн энэрэл буюу энэ гурван Христийн ариун журам, Христийн энэ гурван бүрэн төгс зарчим нь залбирлын хамт биднийг цэвэр болоход удирдах болно гэдгийг онцлон харуулдаг. …

“Манай шашны тулгуурын чулуу, бичигдсэн бүхий л номуудаас хамгийн зөв номын эцсийн, сүүлчийн, ганц уриа бол цэвэр бус зүйлд бүү хүр гэсэн уриа юм. Энэ нь ариун, толбогүй, цэвэр байх ёстой. Цэвэр ариун байдал нь зөвхөн бидний зовлон гунигийг хуваалцаж, харууслыг маань өөртөө авсан Хурга, бидний зөрчлийн улмаас шархадсан, бидний алдсын улмаас гэмтсэн Хурга, доромжлуулж, харгислуулсан боловч бидний хүндлээгүй тэрхүү Хурганы цусаар дамжин ирэх боломжтой юм (Moзая 14-ийг үзнэ үү). …

“Цэвэр ариун байдал нь Хурганы цусаар дамжин боломжтой болсон. Энэ чинь л [Мормоны Номын] хүсч байгаа зүйл юм” (“A Standard unto My People” [CES symposium on the Book of Mormon, 1994 оны 8-р сарын 9], 15, si.lds.org).

Moронай 10:32–33-ыг дахин уншаад бид төгс байж чадах ганцхан зам бол “Христэд” төгс байх юм гэдгийг онцлон харуулсан хэллэгүүдийг тэмдэглэ. Энэ нь бид өөрсдөө төгс байдалд хүрч чадахгүй гэсэн үг бөгөөд бид Аврагчийн Цагаатгалын хүч болон нигүүлсэлд тулгуурлах ёстой. Бид цэвэр ариун, төгс төгөлдөр болоход яагаад Есүс Христийн Цагаатгал хэрэгтэйг тунгаан бод. Moронай 10:32–33-аас цэвэр байдал болон төгс болох мөнхийн зорилгод хүрэхэд хичээхийг урамшуулсан хэллэгүүдийг олж тэмдэглэ.

Судар судлах тэмдэглэл дэх хүснэгтийнхээ “Би юу хийж чадах вэ?” хэсэгт юу бичсэнээ эргэн хар. Бичсэн нэг үйлдлээ сонгож, амьдралынхаа тэр хэсэгт хэрхэн илүү хичээнгүй байх тухайгаа тунгаан бод.

Moронай 10:34-ийг уншаад Есүс Христэд итгэх Моронайн итгэл, мөнх амьдралыг хүлээж авах найдварыг нь харуулсан нотолгоог ол. Бид ч бас Мормоны Номыг судлах явдлыг амьдралын зорилгоо болгон үүнд заагдсан үнэнүүдийг хэрэгжүүлбэл итгэл, найдвартай байж чадна.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагМормоны Номын сургалтын явцын төгсгөлд дараах асуултуудад судар судлах тэмдэглэлдээ хариулж бичээд хариултаа багштайгаа хуваалцахад бэлдээрэй.

    1. Энэ жил Мормоны Номыг судлахад таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?

    2. Ямар хичээл эсвэл зарчмууд “Христэд ирэхэд” тань, Аврагчид итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхэд тань тусалсан бэ?

    3. Мормоны Номын талаарх таны гэрчлэл юу вэ?

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Moронай 10:8–26, 30–34-р шүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна:

Моронай ялтсуудыг Кумора толгойд нуусан нь