11-р хэсэг: 3 дахь өдөр
Moзая 4
Оршил
Хаан Бенжамины заасан зүйлс түүнийг сонссон хүмүүст гүн нөлөө үзүүлэв. Эдгээр хүмүүс Цагаатгалд итгэж, наманчилж, нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авсан байв. Дараа нь хаан Бенжамин нүглүүдээсээ уучлагдсан хэвээр байхын тулд тэд юу хийх ёстойг заав. Бидний аврал Бурханаас бүрэн хамааралтай байдаг учраас бид яг л гуйлгачин мэт хэмээн тэр тунхаглав. Бид үргэлж бодал санаа, үйлс болон үйл хөдлөлөө хянаж байх ёстойг хаан Бенжамин сэрэмжлүүлэв.
Moзая 4:1–8
Цугласан олон Сүнсээр бүрхэгдэж, нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авав
Нэг тодорхой нүгэл минь уучлагдсаныг би яаж мэдэх вэ? гэж нэг найз тань асуусан гэж төсөөл. Та юу гэж хариулах вэ?
Мозая 4:1–3-ыг уншаад, найзынхаа асуултад хариулахад туслах санаануудыг хайж ол. Юу гэж хариулахаа бич:
Эдгээр шүлгүүдэд заагддаг зарчмуудын нэг бол: Бид Есүс Христэд итгэх итгэлээ үйлдэл болгож, чин сэтгэлээсээ наманчлах үед нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авдаг. Тийн наманчлах нь дотоод сэтгэлийн баяр хөөр, амар амгаланг хүлээн авах чухал алхам юм.
Ер нь хэн нэгэн хүн асуулт асуухад бид хариулт өгөхийг хүсдэг. Энэ удаад та найзынхаа асуултад хэрхэн хариулахаа бодож байхдаа асуултад нь хэрхэн асуултаар хариулж болохыг бод. Мозая 4:1–3 болон чөлөөнд гарсан Далын гишүүд ахлагч Ф.Бартон Ховардын хэлсэн дараах үгсийг эргэцүүлэн бод: “Бүрэн наманчилсан үедээ та дотоод амар амгаланг мэдэрдэг. Удаан хугацааны турш сэтгэлийн хүнд ачаа үүрч явснаа, гэнэт тэр тань үгүй болохыг мэдрэх үедээ та ямар нэгэн байдлаар уучлагдсан гэдгээ мэднэ. Ачаа авагдаж, үгүй болсон гэдгийг та мэдэж авна (“Repentance,” Ensign, 1983 оны 5-р сар, 59).
Уучлагдсан гэдгээ бид хэрхэн мэдэж болохыг өөрөө олж мэдэхэд нь туслахын тулд найзаасаа асууж болох асуултыг бодож бол.
Асуултаа бодож олохдоо Мозая 4:1–3 дахь хоёр нөхцөлийг ойлгох нь тустай. Өөрсдийгөө “зуурдын байдалд” буйгаа харах гэдэг нь унасан эсвэл дэлхийн байдлаа ухаарах гэсэн утгатай. Өөрсдийгөө “газрын тоосноос ч өчүүхэн” гэдгээ харах гэдэг нь газрын тоос Бурханы зарлигуудад дуулгавартай байдаг (Хиламан 12:7–8), харин Бурханы хүүхдүүд Түүний зарлигуудад үргэлж дуулгавартай байдаггүй гэсэн үг.
Найзынхаа асуултад асуултаар хариулах нэг жишээ бол: “Чи нүглээ наманчлах талаар бодохдоо дотоод сэтгэлдээ амар амгаланг мэдэрдэг үү? гэж асууж болно. Баяр хөөрөөр дүүргэгддэг үү?
-
Судрын тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:
-
“Есүс Христэд итгэх үлэмж итгэлийнхээ” улмаас хаан Бенжамины хүмүүс уучлагдсан (Moзая 4:3). Мозая 4:1–2-т гардаг ямар үйлдэл тэдний итгэлийг харуулдаг вэ? Та Мозаягийн хүмүүсийнхтэй ижил төстэй ямар хандлага болон мэдрэмжтэй байх хэрэгтэй вэ?
-
Та нүглүүдийнхээ ангижралыг эрэлхийлэхдээ Есүс Христэд итгэх итгэлээ хэрхэн бодитой болгож чадах вэ?
-
Хүмүүсийнхээ гэмшсэн сэтгэлийг харсныхаа дараа хаан Бенжамин тэдэнд авралыг олж авахын тулд хийх ёстой зарим зүйлсийг заав. Мозая 4:4–8-ыг уншихдаа, бид авралыг хүлээн авахын тулд юу хийх ёстойг олж мэд.
Хаан Бенжамины тайлбарласан зүйлсийг та хийхийн тулд хэрхэн хичээж байгаагаа тайлбарлах эсвэл жишээ өгнө үү.
“Их Эзэнд найдлагаа тавь”:
“Түүний зарлигуудыг сахихдаа хичээнгүй бай”:
“Амьдралынхаа төгсгөл хүртэл итгэлтэй бай”
Moзая 4:9–30
Хаан Бенжамин хэрхэн нүглээсээ уучлагдсан хэвээр байх тухай заасан
Нифайчууд нүглүүдээсээ уучлагдсаны дараа хаан Бенжамин тэдэнд хэрхэн цэвэр ариун хэвээрээ байх тухай заадаг. Мозая 4:9–11, 26, 28, 30-ийг судлаад, бид нүглүүдээсээ уучлагдсан хэвээр байхын тулд юунд итгэж, юу хийх ёстойг ол. Дараах хүснэгтээс юу олж мэдсэнээ бич:
Нүглүүдээсээ уучлагдсан хэвээр үлдэх | |
---|---|
Итгэх |
Хийх |
Мозая 4:9–30-д хэлсэнчлэн хаан Бенжамин өөрийн хүмүүст олон зүйлийг заав. Гэхдээ түүний заасан хамгийн чухал зарчмуудын нэг нь: Хэрэв бид өөрсдийгөө Бурханы өмнө даруусгаж, Христтэй адил зан чанаруудыг хөгжүүлэхийг хичээвэл нүглүүдээсээ уучлагдсан хэвээр үлдэж чадна гэсэн зарчим юм.
-
Бид “Бурханд итгэх” ёстой (Мозая 4:9) бөгөөд үргэлж “Бурханы агуу ихийг” санаж байх ёстой гэж хаан Бенжамин заав (Moзая 4:11). Бурхан бол жинхэнэ, Тэр хүчирхэг, Тэр чамд хайртай гэдгийг ухаарахад тань тусалсан туршлагаа, эсвэл таньдаг хүнийхээ туршлагыг судрын тэмдэглэлдээ тайлбарлан бич. Таны бодлоор Бурханы хүч, сайн сайхан, хайрыг санаж, ойлгох нь яагаад чухал вэ? Эдгээр зүйлийг санах үед тэд таны амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?
Нүглүүдээсээ уучлагдсан хэвээр үлдэхийг хичээж байгаа хүмүүсийн үйлдлийг хаан Бенжамин дүрслэв. Хаан Бенжамины тодорхойлсон зарим зүйлсийг сурахын тулд Мозая 4:12–16-г судал. (Мозая 4:16-д гардаг халамжлах гэдэг нь хэрэгцээтэй үед нь туслах, дэмжлэг өгөх гэсэн утгатай.)
-
Хэн нэгэн нүглүүдээсээ уучлагдсан хэвээр үлдэхийг хичээж байгаа үйлдлийг хаан Бенжамин хэрхэн дүрсэлснийг судрын тэмдэглэлдээ бич. Хэн нэгэн нүглүүдээсээ уучлагдсан хэвээр үлдэхийг хичээж байгааг харуулах өөр үйлдлүүдийг та жагсаан гаргаж чадах уу? Тусламж хэрэгцээтэй тэдэнд халамж үзүүлсэн аргуудаа жагсаан гарга.
Бид бүгд бидэнд байгаа зүйлүүдийнхээ төлөө Бурханаас бүрэн хамааралтай учир хаан Бенжамин биднийг гуйлгачинтай харьцуулсан. Энэхүү харьцуулалт нь Их Эзэнээс хүлээж авсан адислалууддаа талархалтай байхад бидэнд тусалдаг. Мозая 4:19–21-ийг уншаад, Бурханы мэлмийд бид хэрхэн гуйлгачин шиг байдаг болохыг ол.
Бурханаас хамааралтай байдаг тухайгаа бод. Яг одоо таны Тэнгэрлэг Эцэгт талархах нэг адислал юу вэ?
Бидэнд Бурханы тусламж үргэлж хэрэгтэй байдаг тухай заасны дараа хаан Бенжамин тусламж гуйсан хүмүүст бид хэрхэн хандах хэрэгтэйг бодож үзэхийг биднээс хүссэн. Мозая 4:26–27-г судлаад, тусламж хэрэгтэй хүмүүст бид хэрхэн хандах хэрэгтэйг ол.
-
Судрын тэмдэглэлдээ дараах асуултад хариулж бич: Moзая 4 дэх хаан Бенжамины заасан зүйлсийг санах нь сүнслэг болон материаллаг тусламж хэрэгтэй хүмүүст энэрэнгүй хандахад тань хэрхэн тусалж чадах вэ?
-
Өнөөдөр сурсан судрынхаа талаар хэсэг зуур тунгаан бод. Хаан Бенжамины заасан сургаалаас сурсан зүйлс дээрээ үндэслэн та юу хийх хэрэгтэйгээ Ариун Сүнсний зөвлөмжөөр мэдэрсэн үү? Тэрхүү мэдрэмжээ судрын тэмдэглэлдээ бич.
Их Эзэнд таныг хайрлах гүн гүнзгий хайр байдгийг сана. Хийсэн аливаа буруу зүйлсээ наманчилж, Аврагчийн жишээг дагахыг хамаг чадлаараа хичээх үедээ та нүглүүдээсээ уучлагдсан хэвээр үлдэж чадна.
Төгс эзэмших судар—Moзая 4:30
Moзая 4:30-ийг чангаар унш. Таны бодол санаа, үгс, үйлдлийн хооронд ямар холбоо байдаг вэ?
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон энэхүү холбоог ийн тайлбарласан: “Цэвэр бодлуудыг бод. Цэвэр ариун бодолтой хүн бохир үйл хэрэг хийдэггүй. Та Бурханы өмнө зөвхөн үйлдлийнхээ төлөө бус, мөн бодол санаагаа хянаж байгаагаараа хариуцлага хүлээдэг. … Та бодлоо тарьж үйлсээ хураадаг, та үйлдлээ тарьж зуршлаа хураадаг, та зуршлаа тарьж зан араншингаа хураадаг. Таны зан араншин таны мөнх амьдралын хувь заяаг шийддэг гэсэн хуучны зүйр үг одоо ч үнэн хэвээр байна. ‘Учир нь тэр дотроо боддогтойгоо адил юм.’ (Сургаалт үгс 23:7-г үзнэ үү.) (Conference Report, 1964 оны 10-р сар, 60).
-
Та бодол санаагаа хянаж сурвал үгс болон үйлдэлдээ Христтэй илүү адил байх адислалыг хурааж авах болно. Христтэй илүү адилхан байж, бодол санаагаа хянах нэг юмуу хоёр арга замыг судрын тэмдэглэлдээ бич.
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:
Би Мозая 4-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: