Жером номын оршил
Яагаад энэ номыг судлах хэрэгтэй вэ?
Та Жеромын номыг судалснаар Бурхан тушаалуудыг нь дагадаг хүмүүсийг адисална гэсэн амлалтаа биелүүлдэг болохыг мэдэж авна. Мөн Жеромын үед амьдарч байсан нифайчуудын хаад, бошиглогчид, багш нар болон пристүүд хүмүүсийг наманчилж, сүйрлээс зайлсхийхэд нь тусалж байсан тухай сурах болно.
Энэ номыг хэн бичсэн бэ?
Иносын хүү Жером энэ номыг бичсэн. Жером өөрийн эцэг болон өвөө Иаков, элэнц эцэг Лихайн нэгэн адил бошиглол болон илчлэлтийн сүнстэй байв (Жером 1:2-ыг үзнэ үү). Тэрээр цэдгүүдээ бичиж дуусаад ялтсуудыг хүү Омнаидаа дамжуулан өгчээ.
Энэ ном хаана, хэзээ бичигдсэн бэ?
Жеромын номд МЭӨ 420-оос МЭӨ 361 оны хоорондох 59 жилийн түүхийг багтаасан байдаг (Инос 1:25; Жером 1:13-ыг үзнэ үү). Энэ номыг Нифайн нутагт бичсэн.