Семинар
29-р хэсэг: 1 дэх өдөр, Мормон 8:12–41


29-р хэсэг: 1 дэх өдөр

Moрмон 8:12–41

Оршил

Моронай эцгийнхээ үхэл болон хүмүүсийнхээ устгалын талаар бичсэний дараа Мормоны Номын ирэлтийг бошиглож, үүнийг буруушаах тэдэнд сэрэмжлүүлэв. Моронай олон хүмүүс Бурханаас илүүгээр дэлхийн эд зүйлсэд дурлах агуу ёс бус өдрүүдэд Нифай үндэстний цэдэг урагш гарч ирэхийг харсан. Эцсийн өдрүүд дэх сүнслэг байдлын аюултай үед Мормоны Ном нь “агуу үнэ цэнэтэй” (Moрмон 8:14) байх болно гэдгийг тэрээр гэрчилсэн.

Moрмон 8:12–32

Моронай Мормоны Ном урагш авчрагдахыг бошиглов

Өөрийнхөө бодлоор хүлээн авч байсан хамгийн гайхалтай бэлгүүдээ бич:

Эдгээр бэлгүүд нь яагаад танд адислал болж байгаа тухай бод.

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны хэлсэн дараах үгсийг унш: “Өнөө үед дэлхийд өгөгдсөн хамгийн чухал бэлгүүдийн талаар би яримаар байна. Миний бодож байгаа энэ бэлэг бол аж үйлдвэр, технологийн шинэчлэлтийн аль ч бүтээлтээс илүү чухал юм. Энэ бол хүн төрөлхтний хувьд орчин үеийн анагаах ухаанд бидний харсан олон гайхамшигт амжилтаас ч илүү агуу үнэ цэнэтэй бэлэг мөн. Энэ нь хүн төрөлхтөнд нисэх хүчний хөгжил эсвэл сансрын нислэгээс ч илүү үнэ цэнэтэй юм. Би бэлгийн талаар ярьж байна.”

Ерөнхийлөгч Бэнсон ямар бэлгийн талаар ярьж байна гэж та бодож байна вэ?

Моронай энэ бэлгийн тухай Мормон 8-д заасан. Мормон 8:12–14-ийг уншиж, энэ нь ямар бэлэг болохыг ол. “Энэ цэдэг” гэсэн хэллэг нь Мормоны Номыг төлөөлнө. Мормоны Ном нь Ерөнхийлөгч Бэнсоны ярьсан бэлэг юм. (“The Book of Mormon—Keystone of our Religion,” Ensign, 1986 оны 11-р сар, 4-ийг үзнэ үү). Ерөнхийлөгч Бэнсоны хэлсэн үгсийн төгсгөл дэх хоосон зайд Мормоны Ном гэж бич.

Зураг
алтан ялтсууд

Мормоны Номын үнэ цэнийн талаар Моронай юу гэж заасныг олохын тулд Мормон 8:12–14-ийг дахин хар. Ялтсуудын санхүүгийн үнэ цэнийн талаар тэрээр юу гэж заасан бэ? Моронай ялтсуудыг ашиг хонжооны тулд ашиглахыг Их Эзэн зөвшөөрөхгүй бөгөөд ялтсууд дээр бичигдсэн зүйлс нь агуу үнэ цэнэтэй болохыг тайлбарласан.

Мормоны Номын урагш гарч ирсэн арга зам нь энэхүү номын ач холбогдлыг ойлгоход бидэнд тусална. Мормон 8:15–16-г уншаад Мормоны Ном хэрхэн урагш гарч ирэх тухай Моронай юу гэж заасныг тодорхойл.

  1. Судар судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:

    1. “[Бурханы] алдар суугийн төлөө бүхнээ зориулсан” хүнээр л Мормоны Ном нь урагш авчрагдана гэдэг нь ямар утгатай гэж та бодож байна? (Мормон 8:15).

    2. Мормоны Ном нь “Бурханы хүчээр” урагш авчрагдана гэдэг нь таны хувьд ямар утгатай вэ? (Мормон 8:16). Мормон 8:16 дахь Моронайн үгсийг уншаад Мормоны Номын тухай та юу мэдэрч байна вэ?

Моронай Мормоны Номыг эсэргүүцэх эсвэл буруушаах тэдэнд сэрэмжлүүлсэн. Мормон 8:17–22-ыг уншихдаа түүний сэрэмжлүүлгийг олж хар. “Их Эзэний мөнхийн зорилгууд Түүний бүх амлалтууд биелэгдэх хүртэл үргэлжилсээр байх болно” гэдгийг мэдэх нь танд яагаад чухал вэ? (Мормон 8:22).

Нифай, Иаков, Инос, Алма зэрэг бошиглогчдыг оруулаад “миний өмнө одсон гэгээнтнүүдтэй” (Мормон 8:23)—Их Эзэн гэрээ байгуулсан гэдгийг Моронай тайлбарласан. Их Эзэн эдгээр бошиглогчдын үгсийг хожмын өдрүүдэд урагш авчирна’ гэдэг гэрээ байгуулсан юм. Мормон 8:23–25-ыг судлахдаа эдгээр бошиглогчид хэний төлөө залбирсныг ол.

Эдгээр бошиглогчид леменчүүд (Мормон 8:24), “тэдний ахан дүүс” болон үр удмынх нь төлөө залбирсан. Түүнчлэн тэд хожмын үед “эдгээр зүйлсийг авчрах” хүн буюу (Мормон 8:25; болон Мормон 8:16-г үзнэ үү) эдгээр хожмын өдрүүдэд Мормоны Номыг дэлхийд авчрахаар сонгогдсон бошиглогч Иосеф Смитийн төлөө залбирсан (С ба Г 3:5–10-ыг үзнэ үү). Эрт үеийн олон бошиглогч Иосеф Смитийн тухай мэдэж байсан бөгөөд Мормоны Номыг орчуулж, хэвлэж гаргах амжилт буюу Бурханы зорилго биелэгдэхийн төлөө залбирсан (Мормон 8:22, 24–25; С ба Г 10:46-г үзнэ үү).

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын Ерөнхийлөгч Боид К.Пакэр Иосеф Смитийн Мормоны Номыг урагш авчрахад гүйцэтгэсэн үүргийн талаар ийн хэлжээ:

Зураг
Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Иосеф Смит Мормоны Номыг ямар ч тусламж, сүнслэг нөлөөлөлгүйгээр найруулан гаргасан гэж бодох нь тэнэглэл юм.

“Илүү ч үгүй, дутуу ч үгүй тэрээр Бурханы бошиглогч байсан гэдэг нь гагцхүү үнэн!

“Судрууд нь Иосеф Смитээр дамжин ирснээс биш түүнээс ирээгүй. Тэрээр илчлэлтүүд өгөгддөг суваг нь байсан юм. Тэрээр эртний болон өнөө үеийн бошиглогчдын адил энгийн нэгэн байсан. …

“Бошиглогч Иосеф Смит боловсролгүй, хөдөөний хөвгүүн байсан. Түүний анх бичиж байсан зарим захидлыг уншихад үг үсэг, дүрэм болоод илэрхийллийн хувьд чадвар муутай байсан нь харагддаг.

“Түүгээр дамжуулан ирсэн бичгийн аливаа хэлбэрийн илчлэлтүүдийг гайхамшиг гэхээс өөрөөр хэлэх аргагүй” (“We Believe All That God Has Revealed,” Ensign, 1974 оны 5-р сар, 94).

Та өөрийгөө 1600 орчим жилийн өмнө амьдарч байсан Моронай бөгөөд Бурханы хүчээр энэ эрин үеийг харах боломжтой байсан гэж төсөөл. Мормон 8:35-ыг уншаад энэ үеийн сүнслэг байдлыг юу гэж бодох байсан талаар эргэцүүлэн бод. Энэ эрин үед Мормоны Ном урагш гарч ирэх энэ үеийг дүрсэлсэн Моронайн бошиглолыг агуулсан Мормон 8:26–32-р шүлгүүдийг унш.

  1. Энэ эрин үеийг дүрсэлсэн Моронайн тодорхойлолтоос хоёр эсвэл түүнээс илүүг судар судлах тэмдэглэлдээ бич. Мөн эдгээр тодорхой дүрслэлүүд нь яагаад сонирхолтой мөн манай эрин үетэй тохирч байгааг бич.

Мормоны Номын тухай Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон ийнхүү заасан:

Зураг
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

“Мормоны Номыг бидний эрин үед зориулан бичсэн [учир] бид үүнийг сургалтынхаа гол төв болгох ёстой. Эрт үеийн нифайчууд, леменчүүдийн аль алинд нь энэ ном байгаагүй билээ. Энэ нь бидэнд зориулагдсан юм. …

“Мормоны Номын гол бичээч бүр ирээдүйн үеийнхэнд зориулан бичсэнээ гэрчилсэн байдаг. …

“Хэрэв тэд өнөө үеийг харж, бидэнд агуу үнэ цэнэтэй болох тэдгээр зүйлсийг сонгосон юм бол бид Мормоны Номыг мөн тийм байдлаар судлах ёсгүй гэж үү? ‘Их Эзэн юуны учир үүнийг цэдэгтээ оруулахаар Мормонд (эсвэл Моронай, Алмад) сүнслэгээр нөлөөлсөн юм бол? Энэ эрин үед амьдрахад надад туслах ямар сургамжийг би сурч болох вэ? гэж бид өөрсдөөсөө үргэлж асуух ёстой’” (“Мормоны Ном бол манай шашны тулгуур чулуу,” 6).

  1. Мормоны Номын үнэ цэнийг хувьдаа тунгаан бодоод судар судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:

    1. Энэ эрин үеийн нөхцөл байдлын тухай Моронайн бошиглолууд хэр үнэн болох тухай бод (Мормон 8:26–32-ыг үзнэ үү). Бидний эрин үе дэх Мормоны Номын үнэ цэнийн тухай эдгээр бошиглолууд юу зааж байна вэ?

    2. Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны заасны дагуу Мормоны Ном нь яагаад “өнөө үед дэлхийд өгөгдсөн хамгийн гайхамшигтай бэлгүүдийн нэг” гэж та бодож байна? (“Мормоны Ном бол манай шашны тулгуур чулуу,” 4).

    3. Хэрэв найз тань Мормоны Ном таны хувьд яагаад чухал болохыг асуувал юу та гэж хариулах вэ?

Moрмон 8:33–41

Моронай эцсийн өдрүүдийг харж, бидний цаг үеийн сүнслэг ёс бус байдлыг зэмлэдэг

Материаллаг, сэтгэл санааны, нийгмийн эсвэл сүнслэг тусламж хэн нэгэнд хэрэгтэй байгааг анзаарсан үеэ бод. Тэр хүнд туслахын тулд юу хийснээ эсвэл юу хийж болох байсныг эргэцүүлэн бод. Тэр хүнд яагаад туслахаар шийдсэн эсвэл туслаагүйгээ тунгаан бод. Яагаад хүмүүс заримдаа тусламж хэрэгтэй нэгэнд тусалдаггүй гэж та бодож байна вэ?

Мормон 8:36–41-ийг уншаад эцсийн өдрүүдэд хүмүүс тусламж хэрэгтэй нэгэнд яагаад туслахгүй вэ гэдэг талаар Моронайн хэлсэн шалтгаануудыг ол. Эдгээр шалтгаануудыг судартаа тэмдэглэж болно. Чимэглэх гэдэг үг нь “хөөрхөн болгох” эсвэл “гоёх” гэсэн утгатай болохыг ойлгох нь тустай байж болох юм.

Өнөөгийн өсвөр үеийнхэн Есүс Христийн жинхэнэ шавь байхаас илүү мөнгөөр авч болох зүйлсэд дурлаж, материаллаг зүйлсийн араас хөөцөлдөж байгаа ямар жишээнүүд байна вэ? Мормон 8:38, 41-ийг судлаад хүмүүс бардамнал, ёс бус байдал болон ядуу, тусламж хэрэгтэй нэгнийг үл тоосноос болж ямар үр дагавартай тулгарахыг тодорхойл.

  1. Moрмон 8:36–41-ээс ямар зарчим сурснаа судар судлах тэмдэглэлдээ тоймлон бич.

Эдгээр шүлгүүдэд заагдсан зарчмын нэг жишээ бол: Гачигдалтай болон тусламж хэрэгтэй нэгэнд хэрхэн хандсанаар маань Бурхан бидэнтэй хариуцлага тооцох болно гэсэн зарчим юм.

  1. Дараах асуултад судар судлах тэмдэглэлдээ хариулж бич: Танай сургууль эсвэл нийгмийн өсвөр үеийнхний дунд хамгийн нийтлэг байдаг ямар ямар материаллаг, нийгмийн, сэтгэл санааны болон сүнслэг хэрэгцээнүүд байна вэ? Ирэх долоо хоногт тусламж хэрэгтэй нэгэнд тусалж болох зүйлийнхээ тухай бод. Энэхүү зорилгоо судар судлах тэмдэглэлдээ бич.

  1. Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Мормон 8:12–41-р шүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна:

Хэвлэх