25-р хэсэг: 4 дэх өдөр
3 Нифай 15–16
Оршил
Аврагч Өгөөмөр нутаг дахь ариун сүмд хийсэн номлолоо үргэлжлүүлэхдээ Мосегийн хууль Түүгээр гүйцэлдсэн бөгөөд Тэр бол хүмүүсийн харах ёстой тэрхүү гэрэл ба хууль мөн гэдгийг тунхаглав. Аврагч дараа нь Нифай үндэстэн арванхоёр шавьдаа Америк тив дэх хүмүүс бол Иерусалимын хүмүүст Түүний ярьсан “бусад хоньд” мөн гэдгийг тайлбарлажээ (Иохан 10:14–16-г үзнэ үү). Тэр мөн наманчилж, Түүнд эргэж ирсэн хүмүүс Түүний гэрээт хүмүүсийн дунд тоологдох болно гэж амлав.
3 Нифай 15:1–10
Аврагч Өөрийгөө Мосегийн хуулийг гүйцэлдүүлсэн хэмээн тунхагласан нь
Их Эзэн яагаад аравны нэгээ төлөх, Хүндэтгэлийн өдрийг ариунаар нь сахих, эцэг эхээ хүндлэх зэрэг тодорхой хууль, зарлигуудыг дагахыг биднээс хүсдэг юм бол гэж та бодож байсан уу? Есүс Христ нифайчуудад цааш нь зааварчлахдаа, Өөрийн хууль, зарлигуудын үндсэн зорилгыг тэдэнд заасан байна. Та 3 Нифай 15-р бүлгийг судлахдаа уг зорилгод анхаарлаа хандуулаарай.
Аврагч цугласан олонд хандан үг хэлэх үеэрээ зарим хүмүүст асуулт байгааг ажиглажээ. 3 Нифай 15:1–2-ыг уншаад хүмүүс юуны талаар хачирхан гайхширч байсныг бич.
Мосeгийн хуулийн “хуучин зүйлс” улиран одож, “бүх зүйлс шинэ болсныг” Аврагч тунхаглахад нифайчууд яагаад ихэд гайхсаныг ойлгохын тулд тэд олон зууны турш Мосeгийн хуулийг мэддэг мөн уг хуулийн дагуу амьдардаг байсныг ойлгох хэрэгтэй. Тэдний хууль, ёслолууд болон сүмийн зохион байгуулалт нь Мосегийн хууль дээр тулгуурладаг байлаа. Уг хуулийг мөнх бус байдлын өмнөх Есүс Христ эрт дээр үeд хүмүүсийн анхаарлыг Түүний ирэлтэд бэлтгэх болон Түүний цагаатгагч золиослолд хандуулахад туслахын тулд өгсөн юм. Тэр үед Бурханлаг Хууль Өгөгч нь тэдний өмнө зогсоод Цагаатгал хийгдсэнийг (3 Нифай 11:10–14) мөн Түүгээр Мосегийн хууль гүйцэлдсэнийг зарлаж байлаа (3 Нифай 9:16–20; 12:46–47-г үзнэ үү). Мосeгийн хуулийн хуучин зүйлс “улиран одож,” тэр хуулийн оронд шинэ зүйлс бий болсон тухай Түүний тунхаглал нь Бурханыг шүтэн бишрэх тэдний арга замыг гэнэт өөрчилжээ.
Аврагч маш чухал сургаалыг онцлон тэмдэглэснээр тэдний санаа зовнилд хариулсан юм. 3 Нифай 15:3–5, 9-ийг уншаад нифайчуудад өгсөн Аврагчийн хариулт дахь хуулийн эх сурвалж нь өөрчлөгдөөгүй гэдгийг ойлгуулсан хэллэгүүдийг тодруул.
-
Судар судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариул: Есүс “Би бол хууль” хэмээн хэлэхдээ нифайчуудад юуг заасан гэж та бодож байна? (3 Нифай 15:9).
Есүс Христ бол сайн мэдээний бүх хууль, зарлигуудын хөдөлгөгч хүч юм гэдгийг бид эдгээр шүлгүүд дэх Аврагчийн сургаалаас сурч болно. Мосeгийн хуучин хууль илүү өндөр түвшний хуулиар солигдож, тэдний бишрэн шүтэх арга барил өөрчлөгдсөнийг нифайчууд мэдэхэд энэхүү үнэн яагаад чухал байсныг тунгаан бод.
3 Нифай 15:9–10-ыг уншаад Их Эзэн биднийг энэ сургаалын үр дүн болгож юу хийхийг хүссэнийг тэмдэглэ. Эдгээр шүлгүүдээс сурсан зүйлээ ашиглан, дараах зарчмыг гүйцээж бич: Хэрэв бид сахиснаар Есүс Христэд Тэр бидэнд өгөх болно.
-
Аравны нэгээ төлөх, Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих, эцэг эхээ хүндлэх зэрэг тодорхой зарлигуудын талаар бодоод судар судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариул.
-
Хэн нэгэн зарлигуудыг сахидаг боловч Есүс Христэд ханддаггүй байж болох уу?
-
Хэрэв бидний анхаарал зөвхөн дүрмүүдийг сахихад төдийгүй бас Есүс Христэд найдахад төвлөрвөл бидний зарлигуудад дуулгавартай байх нь ямар байдлаар өөрчлөгдөж болох вэ?
-
Хэрэв бид Есүс Христэд найдах юм бол зарлигуудыг дагах бидний дуулгавартай байдал өөрчлөгдөх нэг арга зам нь бидний дуулгавартай байдлын учир шалтгаан үүрэг хариуцлагаас дүрмийг хайрлах хайр, бүр Их Эзэнийг хайрлах хайр болж өөрчлөгдөх явдал мөн.
Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Марвин Ж.Аштоны хэлсэн дараах үгсийг унш: “Хэрэв бид өөрсдийнхөө Аврагч Есүс Христэд найдаж, эцсээ хүртэл тэвчвэл мөнх амьдрал болон өргөмжлөл биднийх байх болно гэдгийг мэдэх нь ямар сайхан сүнслэг тайтгарал бөгөөд адислал билээ. … Бид түүнд найдахад Бурхан бидэнд илүү ойрхон болдог. Бурханд хандах нь бидэнд шахалт шаардлагагүйгээр [ямар нэгэн зүйлийг хүчээр эсвэл дарамтаар хийхгүй байх] үйлчилж, амьдрахыг заадаг” (“There Are Many Gifts,” Ensign, 1987 оны 11-р сар, 21).
-
Та яагаад дагах ёстой юм бол гэж боддог нэг зарлигийг сонгоод уг зарлигийг сахих нь таныг Eсүс Христ рүү хэрхэн хөтөлдгийг эргэцүүлэн бод. Сонгосон зарлигтаа илүү дуулгавартай байх зорилго тавиад түүнийгээ хэрэгжүүлэх хэдэн санааг бич. Бодол санаагаа судар судлах тэмдэглэлдээ бич.
3 Нифай 15:11–16:5
Есүс Христ шавь нартаа Өөрийн бусад хоньдын тухай ярьсан нь
Та хэзээ нэгэн цагт өөрийгөө мартагдсан эсвэл ганцаардсан юм шигээр бодож, Тэнгэрлэг Эцэг таныг хэн бэ гэдгийг мэддэг эсэхэд эргэлзэж байсан уу? Бид хэдийгээр заримдаа ганцаардаж, бусдаас илүү дорд мэт санагдаж болох ч Бурхан бүх хүүхдүүддээ санаа тавьж, Өөрийгөө тэдэнд үзүүлдэг. Энэхүү үнэний нотолгоог 3 Нифай 15-р бүлгийн үлдсэн хэсэг болон 3 Нифай 16-р бүлгийн эхний хэсгийг судлахдаа анхаар.
Шинэ Гэрээ болон Мормоны Номд цэдэглэгдсэнээр Есүс Христ Хуучин Дэлхийн болон Амeрик тивийн хүмүүст үйлчилсэн билээ. 3 Нифай 15:11–17-г уншаад Их Эзэн Иерусалим дахь хүмүүст Америк тив дэх Өөрийн хүмүүсийн тухай юу хэлснийг олж мэд.
“Бусад хоньд” гэдэг нь Хоньчин болох Есүс Христийн бусад дагалдагчдыг хэлж байгаа юм. Хороо гэдэг үг хонины хашаа боловч энэ тохиолдолд Есүс Христэд итгэлтэй бүлэг хүмүүсийг хэлж байгаа юм. 3 Нифай 15:17-д цэдэглэснээр Их Эзэн Өөрийгөө бусад хоньддоо хэрхэн үзүүлнэ гэж хэлсэн бэ?
Тэнгэрлэг Эцэг яагаад Иерусалим дахь хүмүүст Өөрийн бусад хонины тухай мэдэгдэхгүй байхыг Өөрт нь тушаасныг Есүс Христ тайлбарлажээ. 3 Нифай 15:18–20-ийг уншаад Аврагчийн тайлбарыг тэмдэглэ. Иудейчүүдийн алдсын улмаас нифайчуудын тухай үүнээс илүү мэдлэгийг Эцэг нууцалсныг харахад бид Их Эзэнээс мэдлэг болон үнэнийг хүлээн авах талаар чухал зарчмыг сурч болно. Та эдгээр шүлгүүд дээр үндэслэн дараах зарчмыг хэрхэн гүйцээж бичих вэ? Бурхан бидэнд мэдлэг болон үнэнийг бидний -ын дагуу өгдөг.
Их Эзэн нифайчуудад тэд бол Иерусалимд Түүний ярьсан бусад хоньд мөн гэдгийг хэлсэн. Иудейчүүд Түүнийг харийн хүмүүсийн (Израил биш) тухай ярьж байсан гэж боджээ. Харийнхан Аврагчийн дуу хоолойг “сонсохгүй” гэдгийг тэд ойлгоогүй (3 Нифай 15:21–23-ыг үзнэ үү).
3 Нифай 15:24-ийг уншаад Их Эзэн нифайчуудад Өөрийн онцгой анхаарал халамжийг хэрхэн харуулсныг олж мэд.
3 Нифай 16:1–3-ыг уншаад өөр хэн Аврагчийн дуу хоолойг сонссоныг олж мэд. Аврагчийн айлчлан очсон бусад хүмүүсийн тухай судрын цэдэг байхгүй ч Тэр бусад бүлгүүдэд айлчилж, тэднийг Өөрийн “хороонд” авчирсан нь тодорхой юм.
Eсүс Христ Өөрийнх нь дуу хоолойг сонсох боломжгүй хүмүүсийн төлөө санаа тавьдгаа хэрхэн харуулдаг вэ? 3 Нифай 15:22–23 ба 3 Нифай 16:4-ийг уншаад Их Эзэн өөрийгөө Харийнханд үзүүлэх болно гэдгээ хэрхэн тунхагласныг ол.
Та 3 Нифай 15, 16-р бүлгээс судалсан зүйлсээс, Бурхан Өөрийн хүмүүст анхаарал тавьж, тэдэнд Өөрийгөө илэрхийлдэг тухай ямар нотолгоог олж харсан бэ?
3 Нифай 16:5-ыг уншаад Харийнхан Eсүс Христ болон Түүний сайн мэдээний мэдлэгт ирсний дараа эцсийн өдрүүдэд юу тохиолдохыг олж мэд.
Eсүс Өөрийн бүх хүүхдүүд болох Израилын угсаа ба Харийнханд нифайчуудаар бичигдсэн Түүний үгсийг өгч адисална гэж амласан билээ. Нифайчуудын бичээсүүд Харийнханыг хөрвүүлэхэд туслах бөгөөд Харийнхан эцсийн өдрүүдэд Израилын угсааг цуглуулахад туслах болно (3 Нифай 16:4–5-ыг үзнэ үү).
-
Судар судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариул: Eсүс Христ бид бүгдэд анхаарал тавьдгийг харуулах ямар баталгааг та амьдралаасаа харсан бэ?
3 Нифай 16:6–20
Eсүс Христ хожмын өдрүүдэд амьдрах Харийнханд адислалуудыг тунхаглаж, тэднийг сэрэмжлүүлсэн нь
Та урьд нь ямар нэг бүлэг, клуб эсвэл багийн гишүүн болохыг хүсдэг байсан уу? Тодорхой жишээний талаар бод. Тийм бүлгийн гишүүн болоход юу шаардлагатай вэ? Таны гишүүн нь болж болох хамгийн агуу бүлэг бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Их Эзэний гэрээт хүмүүс юм.
3 Нифай 16:6–7-г уншаад хожмын өдрүүдэд Харийнханы итгэл ба Израилын угсааныханы итгэлгүй байдлаас болж юу тохиолдохыг олж мэд. Тэр үeд үл итгэгч Харийнхан эцсийн өдрүүдэд Израилын угсааны гишүүдийг тарааж, тэдэнд муугаар хандах болно гэдгийг ойлгох хэрэгтэй (3 Нифай 16:8–9-ийг үзнэ үү). Их Эзэн эцсийн өдрүүдэд Өөрийн сайн мэдээг израилчууд болон Харийнханы ёс бусчуудаас буцаан авч, шударга хүмүүст нь илчлэх болно (3 Нифай 16:10–12-ыг үзнэ үү).
3 Нифай 16:13-ыг уншаад Их Эзэний гэрээт хүмүүсийн нэг болоход юу шаардлагатайг олж мэд. 3 Нифай 16:13-аас сурсан зүйлээ ашиглан дараах зарчмыг гүйцээж бич: Хэрэв бид бид Түүний хүмүүсийн дунд тоологдох болно.
-
Дараах асуултуудад судар судлах тэмдэглэлдээ хариул:
-
Та өөрийгөө Их Эзэний гэрээт хүмүүсийн хэсэг гэдгээ яаж мэддэг вэ?
-
Түүний хүмүүсийн дунд тоологдсон нь амьдралыг тань хэрхэн адисалсан бэ?
-
-
Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:
Би 3 Нифай 15–16-р бүлгүүдийг судалж энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: