Семинар
23-р хэсэг: 4 дэх өдөр, Хиламан 15–16


23-р хэсэг: 4 дэх өдөр

Хиламан 15–16

Оршил

Зарахемла дахь хэрэм дээрээс лемен үндэстэн Самуeл нифайчуудад хандан хэлэхдээ, тэд наманчлахгүй бол Бурхан “тэднийг бүрмөсөн устгах болно” гэж бошиглосон билээ (Хиламан 15:17). Тэрээр леменчүүд нифайчуудаас илүү зөв шударга болсон бөгөөд Их Эзэн леменчүүдийн амьдралыг уртасгана гэдгийг тунхаглажээ. Зарим нифайчууд Самуeлын заасан зүйлсэд итгэж, Нифай тэдэнд баптисм хүртээв. Самуeлд итгээгүй бусад нь түүнийг алах гэж оролдов. Тэр Бурханы хүчээр хамгаалагдаж, эх нутагтаа буцав.

Хиламан 15

Самуeл нифайчуудад анхааруулж, леменчүүд яагаад амлалтын хүмүүс болсон тухай тайлбарлав

Дараах үйл явдлууд нь хоёр залуугийн тухай зохиомол түүх юм:

Нэг залуу эрэгтэйн эцэг эх Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд биш бөгөөд Есүс Христийн сургаалуудыг онцлон үздэггүй байв. Тэд өсвөр насны хүүгээ согтууруулах ундаа хэрэглэхийг зөвшөөрдөг байсан бөгөөд хүү нь энэ зуршлаа коллeжид байхдаа ч үргэлжлүүлжээ. Хожим нь тэр Хожмын Үеийн Гэгээнтэн номлогчидтой уулзав. Тэр номлогчидтой хэдэн удаа уулзсаны дараа согтууруулах ундаа хэрэглэхээ зогсооно гэж амлажээ. Хэдэн өдрийн дараа тэр хэсэг найзуудтайгаа хамт байв. Тэд түүнд согтууруулах ундаа уухыг санал болгосон гэнэ.

Өөр нэг залуу эрэгтэй Хожмын Үеийн Гэгээнтэн гэр бүлд өсчээ. Эцэг эх нь гэр бүлийн үдшийг тогтмол хийж, гэр бүлээрээ судар судалдаг байлаа. Тэр өдөр бүр судар судалж, хувиараа залбирдаг хэвшилтэй болсон ажээ. Тэр Хүүхдийн хэсэгт явж, Аароны санваарын чуулгуудад үйлчилж, сeминар төгссөн байна. Тэр Есүс Христийн сайн мэдээ болон Бурханы зарлигуудыг мэддэг мөн ойлгодог байв. Коллeжид байхдаа тэр шинэ найз нөхөдтэй болжээ. Нэг орой хэсэг найзууд нь түүнд согтууруулах ундаа санал болгосон гэнэ.

Тухайн нөхцөлд энэ хоёр залуу эрэгтэйн сүнслэг хүч чадлын түвшинг авч үзэж, үүнийг Хиламан 15-р бүлгээс сурсан леменчүүд болон нифайчуудын сүнслэг хүч чадалтай харьцуул.

  1. Дараах асуултуудад судар судлах тэмдэглэлдээ хариулж бич:

    1. Хиламан 15:3, 17-д цэдэглэснээр нифайчуудын сүнслэг байдал ямархуу байсан бэ?

    2. Хиламан 15:4–8-д цэдэглэснээр леменчүүдийн сүнслэг байдал ямар байсан бэ? (Хиламан 15:5сонор сэрэмжтэй гэдэг үг “болгоомжтой” эсвэл “анхааралтай” байх гэсэн утгатай.)

Леменчүүд хэдийгээр “эцэг өвгөдийнх нь уламжлалын алдсын учир” урт удаан хугацааны ёс бус явдлын түүхтэй ч тэд үнэний мэдлэгт ирж, наманчилж, “сүсэг бишрэлдээ чанд гуйвшгүй” (Хиламан15:4, 8) болсон байлаа. Үүний эсрэгээр нифайчууд бардамналаар дүүрэн болж, сайн мэдээний үнэнүүдээс татгалзсан юм.

Хиламан 15:7–8-ыг анхааралтай уншаад дараах өгүүлбэрийн хоосон зайг нөхөж бич: Үнэний мэдлэг ба ариун судруудад итгэх итгэл нь ба -д хөтлөх ба энэ нь авчирна; тиймээс, үүнд аль болох олон хүн ирснээр .

Леменчүүд судруудыг судалж, итгэснээр үнэнийг мэдэж, Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлсэн нь тэднийг наманчлалд хүргэжээ. Тэд зүрх сэтгэлийн өөрчлөлтийг мэдэрч, сүсэг бишрэлдээ чанд гуйвшгүй болсон.

Зураг
залуу эрэгтэй тэмдэглэлдээ бичиж байгаа нь
  1. Дараах асуултуудын аль нэгэнд судар судлах тэмдэглэлдээ хариулж бич:

    1. Судруудыг судалсан нь хэзээ танд амьдралдаа шаардлагатай өөрчлөлтүүдийг хийхэд тусалсан бэ?

    2. Итгэлтэйгээр судар судлах дадал хэн нэгэнд зүрх сэтгэлийн өөрчлөлт гаргахад хэрхэн тусалдаг гэж та бодож байна вэ?

Самуeлын заасан зүйлс олж авсан итгэл болон мэдлэгтээ үнэнч үлдэхийн ач холбогдлыг ойлгоход бидэнд тусалдаг. Хиламан 15:14–17-г уншаад сайн мэдээний дараах зарчмыг харуулсан хэллэгүүдийг ол: Хэрэв хүмүүс сайн мэдээний бүрэн байдлыг хүлээн авсныхаа дараа үл итгэгчид болох юм бол тэд илүү хүндээр шийтгэгдэх болно. Энэхүү үнэнийг судартаа холбогдох шүлгүүдийнх нь дэргэд бич. Та мөн С ба Г 82:3-ыг холбогдох эшлэл болгон судрынхаа захад бичиж болно.

Таны амьдралд энэ зарчим хэрхэн хэрэгждэг вэ? Ямар нэгэн зүйлийг үнэн гэдгийг нь мэдсэн мөртлөө санаатайгаар үүний эсрэг үйлдэл хийсэн тохиолдол танд бий юү? Та Аврагчид итгэх итгэлээ хүчирхэгжүүлж, наманчилж, сайн мэдээний үнэнд чанд тууштай байхын тулд юу хийх хэрэгтэй вэ?

Хиламан 16

Самуeлд итгэсэн хүмүүс баптисм хүртэж, бусад нь зүрх сэтгэлээ хатууруулав

Та амьд бошиглогчид болон төлөөлөгчдийн үгсэд ихэвчлэн хэрхэн хариулдгаа эргэцүүлэн бод. Лемен үндэстэн бошиглогч Самуeлын үгсийг хүлээн авах боломж нифайчуудад олджээ. Хиламан 16:1–7-р шүлгүүдээс сурч мэдсэн зүйлээ хүмүүсийн итгэсэн зүйлс болон нифайчуудын хэрхэн хариулсныг харуулах дараах хүснэгтийг бөглөхөд ашигла.

Хиламан 16

Нифайчуудын энэ бүлэг итгэсэн үү?

Эдгээр хүмүүс бошиглогч Самуeлын үгсэд хэрхэн хариулсан бэ?

Тийм

Үгүй

1-р шүлэг

2-р шүлэг

3–5-р шүлэг

6–7-р шүлэг

  1. Дараах асуултуудад судар судлах тэмдэглэлдээ хариулж бич:

    1. Өнөө үeд зарим залуу хүмүүс яагаад уурлаж, бошиглогчдын зөвлөгөөг эсэргүүцдэг гэж та бодож байна?

    2. Бусад хүмүүс эсэргүүцэж байсан ч бошиглогчийн зөвлөгөөг дагахыг сонгосон хэн нэгнийг та хэзээ харсан бэ?

    3. Эргэн тойрны хүмүүс тань эсэргүүцэж байхад, та хэзээ бошиглогчийн зөвлөгөөг дагахаар сонгосон бэ?

    4. Та Хиламан 16:13–14-р шүлгүүдээс бошиглогчдын үгсийн тухай юу сурав?

Зураг
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

Дэлхийн хүмүүс өнөө үеийн бошиглогчдын талаар юу гэж үздэг талаар Eрөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны хэлсэн дараах үгсийг тунгаан бод: “Бошиглогч нь дэлхий дээр эсвэл дэлхийн хүмүүсийн дунд нэр хүндтэй байх шаардлагагүй. Бошиглогч үнэнийг илчлэхэд хүмүүс хоёр хуваагддаг. Зүрх сэтгэлдээ шударга хүмүүс түүний үгсийг анхаардаг бол зөв шударга бус хүмүүс бошиглогчийг нэг бол үл ойшоох эсвэл түүнийг эсэргүүцдэг. Бошиглогч дэлхийн гэм нүглийг онцлон хэлэхэд дэлхийн хүмүүс нүглээ наманчлахын оронд бошиглогчийн амыг таглахыг хүсэх эсвэл бошиглогч байдаггүй мэтээр авирладаг. Алдар нэр нь хэзээ ч үнэний шалгуур байдаггүй. Олон бошиглогчид алагдаж эсвэл хөөн зайлуулагдсан. Бид Их Эзэний Хоёр дахь ирэлтэд ойртох тусам, дэлхийн хүмүүс илүү их ёс бус болж, бошиглогч тэдний дунд улам нэр хүндгүй болно гэдгийг та хүлээж болно” (The Teachings of Ezra Taft Benson [1988], 133).

Үл итгэгчид бошиглолуудын биeлэлт ба тэнгэрийн тэмдгүүдийг эсэргүүцдэг шалтгаанаа хэрхэн зөвтгөдгийг Хиламан 16:16–21-р шүлгүүдийг уншаад олж мэдээрэй. Бошиглогчдын эсрэг тэдгээр шалтаг болон маргаануудаас аль нь өнөө үeд хамгийн түгээмэл гэж бодож байгаагаа судартаа тэмдэглэ.

Хиламан 16:23-ыг уншаад Их Эзэний гэрчүүдийг эсэргүүцдэг хүмүүст юу тохиолддогийг судартаа эсвэл судар судлах тэмдэглэлдээ бич. Таны бичсэн өгүүлбэр дараах зарчимтай төстэй байж болно: Бид Их Эзэний гэрчүүдийг эсэргүүцсэнээр Сатанд зүрх сэтгэлээ захируулахыг зөвшөөрдөг.

Зураг
Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

Тэргүүн Зөвлөлийн Ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хэлсэн дараах үгсийг уншаад Хиламан 16-аас сурсан зүйлсийг тань батлах үгсийг тэмдэглэ: “Бид Бурханы зөвлөгөөг эсэргүүцсэнээр гадны нөлөөнөөс хамааралгүй байж чаддаггүй. Бид өөр нөлөөг сонгодог. Бид ингэснээрээ бүхнийг чадагч, бүхнийг мэдэгч, биднийг төгс хайрлагч Тэнгэрлэг Эцэгийнхээ хамгаалалтаас татгалздаг. Түүний туйлын зорилго нь Хүүгийнхтэйгээ яг адил бидэнд мөнх амьдралыг мөн Өөртөө байгаа бүхнийг өгч, биднийг гэр бүлээр нь тэнгэрлэг гэртээ буцаан аваачиж, хайрын мутартаа тэврэх явдал юм. Бид Түүний зөвлөгөөг эсэргүүцсэнээр Сатаны нөлөөг сонгодог. Сатаны зорилго нь биднийг олиггүй муухай болгох явдал бөгөөд түүний хөдөлгөгч хүч нь үзэн ядалт юм. Бурханы бэлэг болох ёс суртахууны сонгох эрх бидэнд бий. Энэ нь аливаа нөлөөнөөс ангид байхыг сонгох эрх гэхээс илүүтэйгээр аль нэг сонгосон хүчинд нь захирагдах салшгүй эрх юм” (“Finding Safety in Counsel,” Ensign, 1997 оны 5-р сар, 25).

Бид өөрсдийн амьдрал дахь Бурханы нөлөөг эсэргүүцвэл юу тохиолддог гэж Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг хэлсэн бэ? Бид Бурханы нөлөөг эсэргүүцвэл Сатаны нөлөөнд ордгийг ойлгох нь яагаад чухал вэ?

Та бошиглогчид болон төлөөлөгчдийн зөвлөгөөний эсрэг зүрх сэтгэлээ ямар нэгэн байдлаар хатууруулсан эсэхээ эргэцүүлэн бод. Тэд юу заадаг талаар болон тэдний зөвлөгөөг хэрхэн хүлээн авах тухай бодохдоо Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлыг дахин уншвал тустай. Сайн мэдээгээр амьдрах болон Их Эзэний бошиглогчдын зөвлөгөөнд анхаарал хандуулахдаа чанд тууштай байхын тулд юу хийхээ өнөөдөр шийд.

  1. Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Хиламан 15–16-р бүлгүүдийг судалж энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна:

Хэвлэх