Семинар
30-р хэсэг: 4 дэх өдөр, Ифер 12


30-р хэсэг: 4 дэх өдөр

Ифер 12

Оршил

Жаредчуудын олон жилийн түүхийг өгүүлснийхээ дараа Моронай Бошиглогч Иферийн үйлчлэлийг танилцуулжээ. Моронай тэгээд түүхийн цэдгийг түр орхиж, Есүс Христэд итгэх итгэлээ үйлдлээрээ харуулдаг хүмүүст ирдэг адислалуудыг тэмдэглэв. Тэр бас санаа зовж байсан нэг зүйлээ илэрхийлжээ. Тэр өөрийн болон бусад бичигчдийн бичих чадвар муу байснаас болж хожмын өдрүүдэд Мормоны Номыг унших хүмүүс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн санаа зовж байсан. Их Эзэн Моронайд өөрсдийгөө Түүний өмнөөс даруусгаж итгэх хүмүүсийн сул талуудыг хүчирхэгжүүлэхээ амласан.

Ифер 12:1–4

Ифер жаредчуудад наманчлалыг тунхагласан нь

boat anchored to beach

Хөлөг онгоц яагаад зангуутай байх нь чухал вэ? Зангуу байхгүй бол онгоцонд ямар аюул эсвэл бэрхшээл тулгарч болох вэ? Зурган дээр байгаа онгоцыг Миний амьдрал гэж тэмдэглэ. Дараах асуудлуудын талаар бод:

  • Онгоц нь таны амьдралыг дүрсэлдэг бол давалгаа нь юу байж болох вэ?

  • Хэрвээ давалгааг бэрхшээл, ёс бус байдалтай харьцуулбал зангуугүй хүний амьдрал ямархуу байх вэ? (Moрмон 5:18-ыг үзнэ үү.)

  • Их Эзэн танд зангуу шиг аюулгүй тогтоон барьж байхад туслах юу өгсөн бэ?

Ифер 12-ыг судлахдаа зангуутай онгоц шиг тулгардаг давалгаа, дарамтуудын дунд бат бөх байхын тулд юу хийх ёстойгоо анхаар. Ифер 12-р бүлэг Моронай хүмүүс бошиглогчдыг эсэргүүцсэн үед амьдарч байсан бошиглогч Иферийг танилцуулсанаар эхэлдэг. Ифер 12:1–3-ыг уншиж, эдгээр хэцүү нөхцөлүүдэд Иферийн хийсэн үйлдлийн талаар танд таалагдах зүйлсийг анхаар.

Ифер хүмүүсийг наманчлахыг сэрэмжлүүлэхдээ Бурханд итгэдэг хүнийг бэрхшээл, ёс бусын дунд амьдарсан ч юуны төлөө найдаж болохыг заасан. Ифер 12:4-ийг уншиж, тэр найдвар нь юу вэ гэдгийг тэмдэглэ. (Үүнийг уншихдаа “Бурханы баруун гарт” байх гэдгийг Бурханы оршихуйд буцаж мөнхийн амьдрал хүлээн авах гэсэн үг гэдгийг мэдэх нь тустай.)

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултуудад судар судлах тэмдэглэлдээ хариулж бич:

    1. “Лавтайяа” найдвартай байх нь юмыг зүгээр л хүсэхээс ямар ялгаатай вэ?

    2. Есүс Христэд итгэх итгэл бидэнд Бурханы баруун гарт байхад “лавтайяа” найдахад маань яаж тусалдаг вэ?

    3. Ифер 12:4-т ямар үгс нь Есүс Христэд итгэх итгэл, найдах найдвартай хүний үйлдлийг тайлбарладаг вэ?

Энэ хичээлийн эхэнд гарсан онгоцны зурагны зангуун дээр нь итгэл болон найдвар гэсэн үгсийг бич.

Ифер 12:4–р шүлэг бид Есүс Христэд итгэж найдах үед тууштай байж, сайн үйлээр дүүрэн байх хүч чадлыг хүлээн авна гэдэг зарчмыг заадаг.

Таны хувьд тууштай (хөдөлшгүй), сайн үйлээр дүүрэн байхад хэцүү байж болох үеийг тунгаан бод. Эдгээр нөхцөлүүдэд болон таны амьдралын туршид тус болох үүднээс Ифер 12-ыг судлахдаа Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлэх боломжийг хай.

Ифер 12:5–22

Моронай итгэлээр ирсэн гайхамшгууд болон аугаа үйлсийн талаар өгүүлэв

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг сүнслэг гэрчлэлийг хүсч буй сайн мэдээний үнэнээр судар судлах тэмдэглэлдээ гүйцээж бич: би …-н талаар сүнслэг гэрчлэлтэй болмоор байна

Зарим хүмүүс аливаа үнэний дагуу амьдрахаасаа өмнө эхлээд бодит нотолгоог нь харж, бүрмөсөн баталгаажуулах хэрэгтэй гэж боддог. Моронай тэр зан чанарын талаар Ифер 12:5–6-д ярьсан. Эдгээр шүлгүүдийг уншиж, өөртөө таалагдсан түүний зөвлөгөөний хэсгүүдийг тэмдэглэ. (Ифер 12:6 бол төгс эзэмших судар юм.)

Ифер 12:6-гийн дагуу бид Их Эзэнээс гэрчлэл авахаасаа өмнө юу үзэх шаардлагатай вэ? “Итгэлийн тань сорилт”-ыг бодоход таны санаанд юу орж ирдэг вэ?

Ахлагч Ричард Г.Скотт

Зарим хүмүүс “итгэлийн тань сорилт”-ыг буруу ойлгож, дандаа бэрхшээл гэж боддог. Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г.Скотт “итгэлийн тань сорилт”-ын утгыг ингэж тайлбарлажээ: “Та Моронайн заасан энэхүү зарчмыг хэрэгжүүлснээр итгэлийг илүү үр дүнтэйгээр ашиглахыг сурч чадна: ‘итгэлийн тань сорилт-ын дарааг хүртэл та нар гэрчийг хүлээн авахгүй’ [Ифер 12:6;] Тиймээс та итгэлээ сорих буюу мэдрэмжийн дагуу зохистойгоор үйлдэх болгондоо Сүнсний батлах нотолгоог авна. Тэдгээр мэдрэмжүүд таны итгэлийг хүчирхэгжүүлнэ. Та энэ хэв маягийн дагуу олон дахин давтаж үйлдсэнээр таны итгэл улам хүчирхэгжинэ” (“The Sustaining Power of Faith in Times of Uncertainty and Testing,” Ensign эсвэл Лиахона, 2003 оны 5-р сар, 76).

Дараах судрын хэсгүүдийг уншиж, хүмүүсийг итгэлээ хэрэгжүүлсний дараа нь ирсэн адислалуудыг хай:

Ифер 12:7, 12, 17, 18 болон 31дараа гэдэг үгийг ашигласныг нь анзаарах хэрэгтэй.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагИфер 12-д судалсан зүйл дээрээ үндэслэн Моронайн Их Эзэнээс сүнслэг гэрчүүдийг хүлээн авах талаар заасныг өөрийн үгээр судар судлах тэмдэглэлдээ тайлбарлаж бич.

Моронайн заасан нэг зарчим бол: Хэрвээ бид гэрч авахыг хүсвэл бид эхлээд Есүс Христэд итгэх итгэлээ үйлдэл болгох ёстой.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах жишээний нөхцөлүүдийг уншиж, тэдгээрээс хоёроос дээш нөхцөлтэй хүн хэрхэн Их Эзэнд итгэх итгэлээ харуулж болохыг судар судлах тэмдэглэлдээ бич:

    1. Нэгэн залуу эмэгтэй Мормоны Ном үнэн гэсэн баталгааг олж авахыг хүсдэг.

    2. Нэгэн залуу эрэгтэй хайртай хүмүүстээ сайн мэдээг хүлээн авахад туслахыг маш их хүсдэг.

    3. Нэгэн залуу эмэгтэй Их Эзэнээс өвчтэй аавыг нь адислахыг гуйдаг.

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагТа эсвэл таны таньдаг хэн нэгэн итгэлээ үйлдэл болгон харуулсны дараа гэрч эсвэл гайхамшгийг хүлээн авсан тохиолдлын талаар судар судлах тэмдэглэлдээ бич.

Сүнслэг гэрч авмаар байгаа зарчим эсвэл сургаалаа эргэн санаж бод (энэ хичээлийн 2 дахь даалгаврыг үзнэ үү). Та гэрчээ авахаасаа өмнө хэрхэн итгэлээ үзүүлж болох вэ?

төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судар—Ифер 12:6

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагИфер 12:6-г цээжлэхэд тань туслахын тулд түүнийг хэд хэдэн удаа уншаад тэр шүлгээс санаж чадах бүхнээ судар судлах тэмдэглэлдээ бич. Дараа нь бичсэнийгээ шүлэгтэй нь харьцуулж үз. Тэр шүлгийг дахиж үзээд дахиад судар судлах тэмдэглэлдээ бич.

Ифер 12:23–41

Харийнхан Мормоны Номыг хэрхэн хүлээж авах талаар Моронай өөрийн бодлыг илэрхийлсэн нь

Ифер 12:23–41-д бичигдсэнчлэн Моронай өөрийн болон бусад бичигчдийн бичихийн сул дорой байдлаас болж хожмын өдрүүдэд Мормоны Номыг уншигчдыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн санаа зовж байсан. Ифер 12:26–27-д Их Эзэн Моронайн санаа зовсон зүйлд хариулсныг уншихдаа Их Эзэн сул дорой зүйл хүчирхэг болж болохыг хэлснийг нь анхаар. (Ифер 12:27 бол төгс эзэмших судрын шүлгийн товчлол.)

Судар заримдаа сайн мэдээний зарчмыг хэрвээ болон тэгвэл гэдэг үгсээр тодорхойлдог. Хэрвээ гэдэг үг биднийг юу хийх ёстойг тайлбарладаг ба тэгвэл гэдэг үг бидний үйлдлийн улмаас юу болохыг тайлбарладаг. Ифер 12:27-г уншиж, хэрвээ–тэгвэл зарчмыг олоод доор бич.

Хэрвээ бид -вал Их Эзэн .

Та эдгээр шүлгүүдийг энэ долоо хоногт багштайгаа илүү дэлгэрэнгүй ярилцана. Та бас Ифер 12:28–41-д оршдог Моронайн итгэл, найдвар ба энэрлийн талаар ярьсныг нь илүү ихээр суралцана.

төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судар—Ифер 12:27

Ифер 12:27-д гардаг зарчмуудыг санахад тань туслахын тулд дараах үгсийг цаасан дээр бичээд ав: Хэрэв … ирэх … сул доройг … үзүүлэх болно. … даруу … сул доройг өгдөг; … даруусгадаг бүх хүмүүст … ач ивээл … хэрэв … даруусгаж … итгэлтэй … сул дорой … хүчирхэг….

Эдгээр үгсийг анхаарч Ифер 12:27-г унш. Зөвхөн цаасан дээрээ бичсэн үгсийг харахдаа тэр шүлгээс санаж чадах бүхнээ ярьж үз. Тэр цаасаа өнөөдөр эсвэл маргааш харагдахаар газарт хий (жишээ нь халаасандаа эсвэл судрынхаа завсарт). Цаасаа харах бүрдээ Ифер 12:27-г давтаж, цээжлэх хүртлээ цаасаа давтан унш.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Ифер 12-р бүлгийг судалж энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: