Семинар
20-р хэсэг: 4 дэх өдөр, Алма 43–44


20-р хэсэг: 4 дэх өдөр

Алма 43–44

Оршил

Алма 43–44-т леменчүүд болон нифайчуудын хоорондох дайны талаар Мормон бичиж эхэлдэг. Алма болон түүний хөвгүүд хүмүүст үргэлжлүүлэн үйлчилж байх үед нифайчууд руу дайрахаар зорамчууд леменчүүдтэй нэгддэг. Ахмад Моронай леменчүүдийн эсрэг нифайчуудыг хамгаалах итгэл болон мэргэн ухаанаа харуулав. Хэдийгээр леменчүүд тоогоор илүү байсан ч, нифайчуудын их цэргийн бэлтгэл болон Есүс Христэд итгэх итгэл нь тулалдаанд тэдэнд давуу талыг олгосон байна. Леменчүүд ялагдах гэж байгаагаа мэдээд энхийн гэрээ хийж, нэг улирлын турш уг нутгаас гарчээ.

Алма 43

Ахмад Моронайн бэлтгэл болон арга мэх нь леменчүүдийн их цэргийн төлөвлөгөөг нураав

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагИрээдүйн төлөвлөгөө, зорилго болон хүсэл бодлоо судар судлах тэмдэглэлдээ жагсаан бич. Та бичихдээ номлолын ажил, ариун сүмийн гэрлэлт, гэр бүл зэрэг сүнслэг зорилго болон хүслээ оруулахад анхаар.

ариун сүмийн дэргэд байгаа залуу хос

Жагсаалтаа бичиж дууссаны дараа Сатан чамайг ямар хүсэл бодол, зорилгоо биелүүлэхийг хүсэхгүй гэж бодож байгааг тогтоо. Алма 43–44-ийг судлахдаа таны амжилтад саад болох эсэргүүцлийн хүчнүүдийг үл харгалзан зөв шударга зорилгуудаа гүйцэлдүүлэхэд тань туслах зарчмуудыг олж мэд.

Алма 43:1–4-т зорамчуудыг сүмд буцаан авчрах Алмагийн хүч чармайлтыг эс тооцвол тэднээс маш олон нь леменчүүдийг нифайчууд руу дайрахаар бэлтгэхэд нь нэгддэг. Алма 43:5–8-ыг уншиж, леменчүүдийн удирдагч Зерахемнагийн “бодлогуудыг” (төлөвлөгөөнүүдийг) ол. Та Зерахемнагийн зорилгуудыг тодорхойлж, тэдгээрийг тэмдэглэж болно. Нифайчуудад зориулсан Зерахемнагийн бодлогууд эсвэл хүслүүд нь танд хандсан Сатаны бодлогуудтай хэрхэн адилхан байж болохыг тунгаан бод.

Дараа нь Алма 43:9–11-ийг уншиж, нифайчуудын бодлого эсвэл хүслүүдийг тодорхойл. Одоо эдгээр хүслүүд таны зөв шударга хүслүүдтэй хэрхэн адилхан байж болохыг тунгаан бод.

Нифайчуудын их цэргийн ерөнхий ахлагч ахмад Моронай хүмүүсээ газар нутаг, гэр бүлээ Зерахемнагийн хилэнцэт зорилгуудаас хамгаалахад нь бэлтгэдэг. Алма 43:16–19-ийг уншиж, ахмад Моронай болон нифайчуудын хийсэн бэлтгэлийг олж мэд.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагМоронай хүмүүстээ тулалдаанд бэлтгэхэд нь өгсөн зүйлүүдээс хоёрыг нь судар судлах тэмдэглэлдээ зур.

Одоо Алма 43:20–22-ыг уншиж, нифайчуудын бэлтгэлд леменчүүд ямар хариу үйлдэл үзүүлснийг олж мэд. Леменчүүдийн тоо нифайчуудынхаас илүү олон байсан ч тэд яагаад дайралтаасаа ухарсныг тунгаан бод.

Бид Мормоны Номд байгаа бие махбодын дайнуудын талаарх цэдгүүдийг судлах үедээ тэдгээрийг өөрсдөдөө тулгардаг сүнсний дайнуудтай адилтгаж болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудар судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариулж бич: Та Моронайн дайнд бэлтгэлтэй байснаас нь Сатаны дайралт болон уруу таталтуудын эсрэг өөрийгөө хамгаалах талаар юу сурч болох вэ?

Моронай леменчүүдийг ухарсны дараа дайснууд нь дараа хаанаас дайрахыг мэдэхгүй байлаа. Хэрэв та Моронайн оронд байсан бол дараагийн дайралтад бэлтгэхийн тулд юу хийх байсан бэ?

Моронай юу хийснийг мэдэхийн тулд Алма 43:23–24-ийг унш.

Бид Моронайн жишээнээс үүнийг сурдаг: Хэрэв бид бошиглолын зөвлөгөөг эрэлхийлж дагавал дайснаас өөрсдийгөө илүү сайн хамгаалах болно. Бошиглогч Алма Моронайд нифайчуудыг дайснуудаасаа хэрхэн хамгаалахыг хэлэх боломжтой байсан шиг өнөө үеийн Их Эзэний бошиглогчид дайсны дайралтаас сүнслэг байдлын хувьд өөрсдийгөө хэрхэн хамгаалахыг бидэнд заадаг.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагХэрэв та анхаарал тавин сонсвол Сатаны төлөвлөгөө болон уруу таталтуудаас өөрийгөө хамгаалахад тань тусалж чадах хожмын өдрүүдэд өгөгдсөн бошиглолын зөвлөгөөний талаар хэдэн өгүүлбэр судар судлах тэмдэглэлдээ бич.

Алма 43:25–43-т цэдэглэснээр Моронай бошиглогчоос хүлээн авсан мэдлэгийнхээ дагуу их цэргээ хувааж, леменчүүдийн ирэх замын хажуугаар тэднийг нуувчинд байрлуулжээ. Леменчүүдийг ирэх үед нифайчуудын их цэргийн нэг хэсэг нь леменчүүд рүү дайрч, тэднийг Сидон гол руу шахан түрэв. Леменчүүдийг гол гаталсны дараа нифайчуудын нөгөө хэсэг тэдэн рүү дайрдаг. Леменчүүд бүслэгдсэнээ хараад нифайчуудын хүчийг сулартал ширүүн тулалдав.

Та Алма 43-ын үлдсэн хэсгийг судалж, зөв шударга зорилго болон хүсэл бодлоо хэрхэн биелүүлэх зарчмуудыг сурч болно. Алма 43:43–54-ийг уншиж, леменчүүд болон нифайчуудын хүчний эх сурвалжийн ялгааг олж харьцуул.

Нифайчуудын дайтсан зорилго нь леменчүүдийн дайтсан шалтгаанаас юугаараа илүү болохыг тунгаан бод. Бид Моронай болон түүний итгэлтэй их цэргийг Сатаны эсрэг хийдэг тулалдаануудтайгаа харьцуулж, зөв шударга төлөвлөгөө болон хүслээ гүйцэлдүүлэхэд туслаач хэмээн залбирвал, Бурхан бидэнд туслах болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагТа зөв шударга зорилгоо биелүүлэхэд Их Эзэний тусламжийг мэдэрсэн үеийнхээ тухай судар судлах тэмдэглэлдээ бич.

Алма 44

Ахмад Моронай нифайчуудын ялалтын дараа энх тайвны гэрээ хийхийг леменчүүдэд тушаадаг

Алма 43-т ахмад Моронай леменчүүд бүслэгдэж, айсныг харсан даруйдаа хүмүүстээ тулалдахаа зогсоохыг тушаадаг. Алма 44:1–6 дахь Моронайн үгсийг уншиж, Моронай нифайчуудын ялалтад хэнийг алдаршуулсныг олж мэд.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагАлма 44:4–6 дахь Моронайн гэрчлэл дээр үндэслэн сүнсний тулалдаантай учрахад тань туслах нэг үнэнийг судар судлах тэмдэглэлдээ бич.

залбирч буй хөвгүүн

Арванхоёр төлөөлөгчийн чуулгын Ерөнхийлөгч Боид К.Пакэр залуучуудад хэрэв тэд итгэлтэй хэвээр байвал Их Эзэн тэднийг хамгаалах болно гэдгийг амлажээ. Та үүнийг уншихдаа танд тайтгарал өгч байгаа болон тантай холбоотой гэж бодож байгаа хэсгүүдийг тодруулан тэмдэглэ.

Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Өнөө үед өсвөр үеийнхэн ёс суртахууны жишиг унаж байгаа үед дайсны нутагт өсөн хүмүүжиж байна. Гэвч хэрэв та нар Ариун Сүнснээс ирэх өдөөлтүүдэд анхаарлаа хандуулбал та нар дайсны дайралтуудаас хамгаалагдах болно гэдгийг би Их Эзэний үйлчлэгчийн хувьд амлаж байна.

“Зохистой хувцасла; хүндэтгэлтэйгээр ярь; сүнслэг байдлыг дэмжих дуу хөгжмийг сонс. Ёс суртахуунгүй бөгөөд хувийн жишгийг тань доройтуулагч аливаа дадал зуршлуудаас зайлсхий. Амьдралаа хянаж, зоригтой байхад биеэ дайчил. Бид та нарт маш их итгэл хүлээлгэж байгаа учраас та нар гайхалтайгаар адислагдах болно. Та бүхэн хайрт Тэнгэрлэг Эцэгийнхээ хараанаас хэзээ ч хол байдаггүй” (“Counsel to Youth,” Ensign ба Лиахона, 2011 оны 11-р сар, 18).

Алма 44:7–10-т Зерахемна нифайчуудын хүч чадлын эх сурвалж нь Бурхан гэдэгт итгээгүйгээ хэлдэг. Тэрээр леменчүүд зэвсгээ хаях болно гэдгийг санал болгосон ч энх тайвны гэрээ хийхээс татгалздаг. Алма 44:11 дэх Моронайн хариуг унш. Та Моронайд леменчүүдтэй энх тайвны гэрээ хийх нь яагаад чухал байсан гэж бодож байгаагаа тунгаан бод.

Леменчүүдээс олон нь энх тайвны гэрээ хийсэн боловч Зерахемна Моронайн их цэрэгтэй тулалдахын тулд үлдсэн хүмүүсээ цуглуулж байв. Нифайчууд леменчүүдийг довтолж, тэднийг хөнөөж эхлэхэд Зерахемна их цэрэг нь устгагдахыг хараад энх тайвны гэрээнд орохыг амладаг (Алма 44:12–20-ийг үзнэ үү).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагТа уруу таталтууд, дайсны дайралтуудаас өөрийгөө хамгаалж, зөв шударга хүсэл, зорилгуудаа биелүүлэхийн тулд энэ хичээлээс сурсан зарчмууд болон үнэнүүдийг хэрхэн хэрэгжүүлэхээ судар судлах тэмдэглэлдээ бич.

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Алма 43–44-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: