Семинар
13-р хэсэг: 4 дэх өдөр, Мозая 25


13-р хэсэг: 4 дэх өдөр

Moзая 25

Оршил

Moзая 25-р бүлэгт цэдэглэснээр, Лимхайн хүмүүс болон Алмаг дагагчид Мозая хааны засаглал дор аюулгүйгээр нэгдэхээр Зарахемлагийн зүг аялдаг. Эдгээр бүлэг нифайчууд цуглаад Бурханы сайн сайхан болон Түүний чөлөөлөх хүчийг таньж мэдэв. Мөн тэд нэгдмэл сүмийг байгуулав. Та энэ хичээлийг судлахдаа, амьдралдаа Бурханы сайн сайхныг хэрхэн харж байгаа болон Есүс Христийн үнэн сүмд харьяалагдсанаас ирэх адислалуудынхаа тухай бодсоноор давуу талыг нь харах болно.

Moзая 25:1–13

Зарахемлад цугларсан хүмүүс нэгдэж мөн нифайчууд хэмээн дуудагдах болов.

Залуу эмэгтэйчүүдийн бүлгийнхэнтэйгээ ууланд явж байхдаа Сүнсийг сонссоноор хамгаалагдсан нэгэн залуу эмэгтэйн тухай дараах түүхийг унш.

“Буцаж явахдаа би таван охин, нэг удирдагчтайгаа хамт удаан явж байсан бүлэгт алхаж байсан. Тэд зураг аваад завгүй байсан болохоор би түрүүлээд явахаар шийдсэн. Би уруудан алхаж байхдаа үхэр мөөрөхийг [яг үхэж байгаа мэт] сонссон. Анхааруулсан дуу хоолой намайг “Буц” хэмээн намуухан боловч баттайгаар хэлсэн. Би үүнийг бараг ойшоогоогүй боловч энэ дуу хоолой дахин ирсэн юм. Энэ удаа би дуу хоолойг дагаж, бүлэг рүүгээ буцсан. Бид доош алхаж байхдаа маш том хоёр хар бух ууртайгаар хурдан наашилж байгааг харлаа. Тэдний том бух нь бидэн рүү хараад туурайгаараа газар сэндийчиж эхлэв. … Бид маш их айж, яахаа мэдэхгүй байлаа. Харин манай санваарын удирдагч бухнуудыг саатуулж, бид аюулгүйгээр хашаа даван гарч чадсан.

“Буудалласан газартаа ирэх үедээ би хэрэв Сүнсний анхааруулах үгсийг сонсоогүй бол маш хүнд гэмтэж эсвэл бүр үхэж ч болох байснаа ухаарсан билээ. Тэнгэрлэг Эцэг маань надад анхаарал халамж тавьж, намайг аюулаас сэргийлдэг гэдгийг би мэдсэн. Их Эзэний тэрхүү анхааруулгад би гүнээ талархдаг. Энэ үйл явдал миний гэрчлэлийг өсгөж, Их Эзэнийг илүү их хайрлах хайрыг надад өгсөн” (Marrisa W., “Turn Back,” New Era, 2010 оны 11-р сар, 47).

Бусад хүмүүсийн Бурханы хүч, сайн сайхныг амьдралдаа мэдэрсэн туршлагуудыг унших эсвэл сонсох нь таныг хэрхэн хүчирхэгжүүлдэг вэ?

аялалын бүдүүвч зураг

Лимхай болон Алмагийн хүмүүс Зарахемла дахь хүмүүстэй нэгдэхэд Мозая хаан тэдний цэдгүүдийг бүх хүмүүст уншиж өгөв (Moзая 25:1–6-г үзнэ үү). Эдгээр хүмүүст Бурхан хэрхэн хандаж байсныг сонсоод Мозая хааны хүмүүс яасныг мэдэхийн тулд Moзая 25:7-г судал.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагMoзая 25:8–11-р шүлэг бүр дэх ах дүү нарынхаа тухай сонсоод хариулсан хүмүүсийн хариултыг судрын тэмдэглэлдээ бичиж ав. Жишээ нь, Moзая 25:8-д тэд леменчүүдийн боолчлолоос чөлөөлөгдсөн хүмүүсийг хараад “үлэмж агуу баяр хөөрөөр дүүргэгдсэн” байв.

    1. Moзая 25:8

    2. Moзая 25:9

    3. Moзая 25:10

    4. Moзая 25:11

Дараах зарчмыг судартаа Moзая 25:8–11-ийн хажууд бичиж болно: Бурхан бусад хүмүүст хэрхэн хандаж байсан тухай цэдгүүдийг судалснаар бид Бурханы сайн сайхны төлөө талархаж, баяр баяслыг мэдэрнэ.

Бурханы сайн сайхныг мэдэрсэн хүмүүсээс суралцаж болох боломжит эх сурвалжуудын талаар бод. Үүнд судрууд, сүмийн түүх, сүмийн сэтгүүлүүд, ерөнхий чуулган дээр хэлсэн үгс, таны гэр бүлийн түүхийн бүртгэл, гэрчлэлийн цуглаанууд, Ням гаргийн ангийн хичээл, Санваарын болон Залуу Эмэгтэйчүүдийн ангиуд багтаж болно. Эдгээр эх сурвалжуудаас Бурханы сайн сайхны талаар суралцаж байсан үеэ бод. Тэгээд дараах асуултуудын хариултыг тунгаан бод:

  • Бурхан хүмүүсийг адисалсныг мэдэж авах нь надад талархал, баяр баясал төрүүлсэн тохиолдол байсан уу?

  • Судраас болон бусад эх сурвалжуудаас хүмүүст үзүүлж байсан Бурханы сайн сайхны талаарх туршлагуудыг би тогтмол судалбал урт хугацааны ямар үр нөлөө надад үзүүлэх бол?

Ирэх долоо хоногийн турш тэдгээр эх сурвалжуудын нэгээс таныг гайхширал, бахдал, баяр баясал, талархлаар дүүргэсэн Бурханы сайн сайхны талаарх түүхийг ол. Юу сурснаа болон энэ нь танд хэрхэн нөлөөлснийг хувийн тэмдэглэлдээ бичиж болно. Та энэ түүхээ гэр бүлийн үдшээр Бурханы сайн сайхны талаар хичээл заахдаа эсвэл семинарын ангидаа юмуу найзтайгаа хуваалцаж болно.

Moзая 25:14–24

Алма нифайчуудын бүх нутагт Бурханы сүмүүдийг байгуулав

Мозая хаан хүмүүст хандан үг хэлж, цэдгүүдийг уншиж өгсний дараа Алма тэдэнд хандан ярив. Moзая 25:14–16-г уншаад, Алма юу заасныг тодорхойл. Дараах асуултад удирдамждаа хариулж бич:

  • Алмагийн заасан зүйлс нь хэрхэн Лимхайн хүмүүс болон Алмаг дагагсдад тохиолдсон зүйлсийг зөвөөр тоймлож байна вэ?

  • Зенифийн хүмүүсийн түүхийг сонссоны дараа Алмагийн үгсийг сонсох нь хүмүүст яагаад чухал байсан гэж та бодож байна вэ?

Moзая 25-ыг үргэлжлүүлэн уншихаасаа өмнө өөрийн явдаг тойрог салбараасаа өөр Хожмын үеийн гэгээнтнүүдийн бусад тойрог, салбарт очиж байсан үеэ бод. Өөрийн тойрог, салбар болон очиж үзсэн тойрог, салбарын хоорондын төстэй байдлуудын талаар бод.

Moзая 25:17–22-ыг уншаад, Алмагийн өдрүүдэд нифайчуудын дунд сүмийг хэрхэн удирдаж байсныг олж мэд. Moзая 25:21 дэх “сүмүүд” гэдэг нь өнөө үед бид сүмийн тойргууд болон салбарууд гэдэгтэй адилхан. Алмагийн үетэй адил Бурхан өнөөдөр ч сүмээ удирдуулахаар удирдагчдыг дууддаг.

ариун ёслолын цуглаан

Moзая 23:16-аас та Алма “тэдний дээд прист”, “тэдний сүмийг үндэслэгч” байсан гэдгийг сурдаг (Moзая 23:16). Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит тайлбарласан нь: “Хоёрдугаар Мозая хаанаар удирдуулсан нифайчуудын гол хэсэг нь Зарахемлагийн нутагт нэгдмэл байдалд амьдарсаар байсан. Алма тэдний сүмийн үндэслэгч байсан хэмээх эшлэл нь зөвхөн нифайчуудын анхны өвийн газраас зугтаж байсан дүрвэгсдэд хамааралтай. Цагийн явцад тэд сүмийн гол хэсэгтэй нийлэхээр буцах замаа олсон бөгөөд Алма нифайчуудын эзэмшлийн бүх газар нутаг дахь сүмийн дээд прист байхаар томилогдсон (Answers to Gospel Questions, comp. Жозеф Фийлдинг Смит Бага, 5 vols, [1957–1966], 3:39-40).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултуудын товч хариултыг судрын тэмдэглэлдээ бич:

    1. Нифайчуудын сүм ямар замаар өнөөгийн сүмийг санагдуулж байна вэ?

    2. Удирдагчдыг Бурханаас эрх мэдлийг хүлээж авсан Алма дуудах нь яагаад чухал байсан гэж та бодож байна вэ?

    3. Дэлхий даяар удирдагчид сүмийн бүх гишүүдэд ижил үнэнийг заах нь яагаад чухал вэ?

Moзая 25:23–24-ийг уншихдаа Христийн сүмд элссэн хүмүүсийг болон Их Эзэний өнөөгийн сүмийн гишүүдийг тодорхойлсон өгүүлбэрүүдийг ол. Эдгээр шүлгүүдээс бид нэг зарчим сурдаг: Бид өөрсдөдөө Есүс Христийн нэрийг авч, зохистойгоор амьдрахад Их Эзэн Өөрийн Сүнсийг бидний дээр цутгадаг.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултуудын хариултыг судрын тэмдэглэлдээ бич.

    1. Moзая 25:23–24 дэх Нифай үндэстэн сүмийн гишүүдийг тодорхойлсон өгүүлбэрүүд өнөөгийн сүмийн гишүүдэд хэрхэн хамаарч байна вэ?

    2. Есүс Христийн нэрийг өөр дээрээ авсан гэдгээ санах нь таны бодлууд болон өдөр тутам хийдэг сонголтуудад тань хэрхэн нөлөөлж чадах вэ?

Moзая 25:24-т “Их Эзэн Өөрийн хүмүүсийн дээр Сүнсээ юүлсэн” гэдгийг анхаар. Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жозеф Б.Вөртлин сүмийн гишүүдэд өгөгддөг Ариун Сүнсний бэлгийн үнэ цэнийг онцлон ярьжээ:

Ахлагч Иосеф Б.Вөртлин

“Ариун Сүнсний байнгын нөхөрлөлийг хүлээж авах эрх буюу Ариун Сүнсний бэлгийг зөвхөн Христэд итгэх итгэл, наманчлал, усанд умбуулах баптисм болон Мелкизедек санваар атгах эрх мэдэл бүхий үйлчлэгчдээс толгой дээрх гар тавилтаар авдаг. Энэ нь зөвхөн Их Эзэний сүмийн зохистой гишүүдэд боломжтой байдаг хамгийн нандин бэлэг юм.

“… Энэ нь гэрчлэл болон сүнслэг бэлгүүдийн эх сурвалж билээ. Оюун ухааныг гэрэлтүүлж, бидний бодгалийг баяр баяслаар дүүргэж, бүх зүйлийг зааж, мартагдсан мэдлэгийг бидний санаанд эргүүлэн авчирдаг. Түүнчлэн Ариун Сүнс нь [бидний] хийвэл зохих тэр бүх зүйлийг [бидэнд] үзүүлэх болно [2 Нифай 32:5] (“The Unspeakable Gift,” Ensign ба Лиахонa, 2003 оны 5-р сар, 26).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:

    1. Есүс Христийн сүм дэх оролцоо тань Сүнсийг мэдрэхэд ямар арга замаар танд тусалдаг вэ?

    2. Та итгэлтэй байдал болон зөв шударга үйлүүдээ нэмэгдүүлж, Сүнсэнд илүү ойр байгаагаа мэдэрч болохын тулд юуг хийж чадах вэ?

Ариун Сүнсний бэлэг таны амьдралыг хэрхэн адисалсныг хэн нэгэнтэй хуваалцах боломжийг эрж хай. Ариун Сүнсээр дамжуулан хүлээн авсан адислалууд тань Түүний нөхөрлөлд зохистой байхыг хичээх үед өсөх боломжтой.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Мозая 25-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: