Семинар
22-р хэсэг: 1 дэх өдөр, Хиламан 1–2


22-р хэсэг: 1 дэх өдөр

Хиламан 1–2

Оршил

Eрөнхий шүүгч Пахоран нас барсны дараа түүний хөвгүүд Пахоран, Пeйнкай, Пeкүмeнай нарын хэн нь шинэ eрөнхий шүүгч болох ёстой талаар нифайчуудын дунд ноцтой зөрчилдөөн бий болжээ. Хүмүүс Пахораныг шинэ eрөнхий шүүгчээр сонгов. Пeйнкайн дагалдагчдын нэг Кишкумен гэгч эр нууц бүлэглэлийн гишүүн байсан бөгөөд Пахораныг хөнөөснөөр Пeкүмeнай eрөнхий шүүгчээр томилогдов. Энэхүү зөрчилдөөн, хагарал бутралыг ашиглан леменчүүд нифайчуудын нийслэл хот Зарахемлаг булаан эзэлж, Пeкүмeнайг хөнөөсөн юм. Нифайчуудын жанжин Моронайха Зарахемла хотыг эзэмшилдээ буцаан авч, Хиламан eрөнхий шүүгчээр томилогдов. Кишкумен Хиламаныг устгахаар завдахдаа алагдаж, Гадиантон нууц бүлэглэлийн удирдагч болов.

Хиламан 1

Хэн eрөнхий шүүгч болбол зохих талаарх зөрчилдөөн нь леменчүүдэд, нифайчуудын нийслэл хот Зарахемлаг булаан эзлэх боломжийг олгожээ.

Хамгийн сүүлд хэн нэгэнтэй өөрөө маргаснаа эсвэл бусад хүмүүс маргалдаж байсныг харснаа бод. Ийм зөрчилдөөнөөс болж ямар асуудлууд үүсдэг вэ? Хиламан 1-р бүлгийг судлахдаа тэрхүү зөрчилдөөн нифайчуудад ямар асуудлуудыг бий болгосныг олж, тэдний туршлагаас та юу сурч болохоо тунгаан бод.

Дараах судрын хэсгүүдийг уншаад өгөгдсөн зайд асуултуудын хариуг бич.

  • Хиламан 1:1–4. Нифайн хүмүүсийн дунд юуны улмаас зөрчилдөөн, хагарал бутрал үүссэн бэ?

  • Хиламан 1:5–8. Хэн eрөнхий шүүгчээр томилогдсон бэ? Шинэ eрөнхий шүүгчийн хоёр дүү нь ямар хариу үйлдэл хийв?

  • Хиламан 1:9–12. Кишкумен юу хийсэн бэ? Кишкумeн нууц бүлэглэлтэйгээ ямар гэрээ байгуулсан бэ?

Нифайчуудын дундах энэхүү зөрчилдөөний үeд Кориантумр гэгч эр Зарахемла хотын эсрэг тулаанд леменчүүдийг удирдав. Хиламан 1:18–22-ыг уншаад нифайчуудын зөрчилдөөний улмаас леменчүүд юу хийх боломжтой болсныг олж мэд.

Энэ шастираас бидний сурч болох үнэнүүдийн нэг бол: Зөрчилдөөн нь хагарал бутралд хүргэдэг бөгөөд биднийг дайсны эрхшээлд ороход хялбар болгодог гэсэн зарчим юм. Та энэ зарчмыг судартаа Хиламан 1:18-ын хажууд бич.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагЭнэ зарчмыг илүү сайн ойлгохын тулд судар судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

    1. Нэг залуу эмэгтэй найзуудынхаа талаар эцэг эхтэйгээ маргалддаг байв. Энэхүү зөрчилдөөн нь амьдралынхаа бусад зүйлсэд эцэг эхийнхээ зөвлөгөөг сонсох түүний хандлагад хэрхэн нөлөөлж болох вэ?

    2. Нэг залуу эрэгтэй санваарын чуулгынхаа нэг гишүүнд уур нь хүрдэг байжээ. Энэхүү зөрчилдөөн сүм дээрх түүний үйлдлүүдэд хэрхэн нөлөөлж болох вэ?

    3. Та болон бусад хүмүүсийн хооронд зөрчилдөөн байгаа гэж бодож буй амьдралын аль нэг зүйлийн тухай бод. Амьдралаасаа энэхүү зөрчилдөөнийг арилгахын тулд таны хийж болох тодорхой зүйл юу вэ? Та түүнийгээ хэрхэн хэрэгжүүлж чадах вэ?

Хиламан 1:22–30-д леменчүүд Зарахемлаг булаан эзэлсэн даруйдаа Өгөөмөр хотыг эзлэхээр хөдөлсөн тухай гардаг. Нифайн их цэрэг леменчүүдийг бүслэн авч, бут цохив. Олон леменчүүд алагдсан бөгөөд бууж өгсөн хүмүүст нутагтаа буцах боломжийг олгожээ.

Хиламан 2

Хиламан eрөнхий шүүгч болж, нууц бүлэглэл түүнийг хөнөөх гэсэн халдлагаас зарц нь хамгаалав

Хиламан 2-р бүлгийг судлахаасаа өмнө, итгэлтэй залуу эмэгтэй эсвэл залуу эрэгтэй алдаагаа эсвэл гэм нүглээ засахын тулд хэр зэрэг хүч чармайлт гаргах ёстойг бод. Залуу эмэгтэй эсвэл залуу эрэгтэй алдаагаа нуухыг оролдох хэрэгтэй юү эсвэл Их Эзэн болон гомдоосон хүмүүсээс уучлал гуйх ёстой юу?

Кишкумен Пахораныг хөнөөсний дараа нууц бүлэглэлийн гишүүдтэйгээ тэрхүү хүн амины хэргийн эзнийг хэнд ч, хэзээ ч хэлэхгүй гэж бие биедээ амлажээ. Хиламан 2:3–4-ийг уншаад “түүний ёс бусыг хэн ч мэдэхгүй хэмээх гэрээнд орсон” гэсэн хэсэгт анхаарлаа хандуул. Дараа нь Сургаал ба Гэрээ 58:43-ыг уншаад Их Эзэн биднийг ямар нэгэн буруу зүйл үйлдсэн үeд юу хийгээсэй гэж хүсдэгийг олж мэд.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагХиламан 2:3–4 ба Сургаал ба Гэрээ 58:43-р шүлгүүдээс судалсан зүйл дээрээ тулгуурлан, Их Эзэн биднийг нүгэл үйлдвэл юу хийгээсэй гэж хүсдэг болон Кишкумен ба түүний бүлэглэлийнхний хийсэн үйлдэл хоёрын ялгааг судар судлах тэмдэглэлдээ бич.

Хиламан Пахораны дүү Пекүменайн үхлийн дараа шинэ eрөнхий шүүгч болоход Кишкумен болон түүний нууц бүлэглэл Хиламаныг ч мөн хөнөөхөөр шийджээ. Энэ үeд Гадиантон гэгч эр нууц бүлэглэлийн удирдагч болов. Хиламан 2:2–9-ийг уншаад Кишкумен хэрхэн алагдсаныг доорх зайд бич.

Хиламан 2:10–14-ийг уншаад Гадиантоны дээрэмчдийн бүлэглэлд юу тохиолдсоныг олж мэд. Гадиантоны дээрэмчдийн адил нууц бүлэглэлүүд нь “нууц хуйвалдаанууд”гэгддэг бөгөөд (жишээ болгон Хиламан 3:23-ыг үзнэ үү) эдгээр нь Нифайн хүмүүсийг сүйрэлд хүргэх болно гэдгийг Мормон анхааруулжээ. Өмнө гарсан Мормоны Номын бошиглогчид мөн нууц хуйвалдаанд оролцох ёсгүйг анхааруулсан байна (2 Нифай 26:22; Aлма 1:12-ыг үзнэ үү). Мормоны Ном: Нууц хуйвалдаан нийгмийг сүйрэлд хүргэдэг хэмээн заасан байдаг.

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч М.Рассэлл Баллард өнөөгийн нууц хуйвалдааны аюулын талаар анхааруулжээ. Та түүний анхааруулгыг уншихдаа нууц хуйвалдааны эсрэг хийж чадах зүйлээ тэмдэглэ.

Ахлагч М.Рассэлл Баллард

“Гэмт хэрэг үйлддэг нууц хуйвалдаан нь хувь хүмүүс болон гэр бүлүүдэд төдийгүй соёл иргэншилд бүхэлд нь ноцтой аюул учруулдгийг Мормоны Номд заасан байдаг. Өнөө үеийн нууц хуйвалдаануудад бүлэглэсэн гэмт этгээдүүд, мансууруулах бодисын наймаа эрхлэгчид, зохион байгуулалттай гэмт хэргийн гэр бүлүүд орно. Өнөө үеийн нууц хуйвалдаанууд нь Мормоны Ном дахь Гадиантоны дээрэмчидтэй нэн төстэй байдлаар ажилладаг. … Тэдний зорилго бол ‘улс орныхоо болон Бурханыхаа хуулиудын эсрэг тэд алж, тонон дээрэмдэж, хулгайлж, садар самуун болон бүхий л ёс бусыг үйлдэх’ [Хиламан 6:23] явдал мөн.

“Хэрэв бид анхааралтай байхгүй бол өнөө үеийн нууц хуйвалдаанууд хүчээ авч, нөлөө нь Мормоны Номын үеийнх шиг түргэн өсөх болно. …

“Мормоны Ном, чөтгөр бол ‘бүх нүглийг зохиогч’ бөгөөд эдгээр нууц хуйвалдаануудыг үндэслэгч мөн гэдгийг заадаг [Хиламан 6:30]. … Түүний зорилго нь хувь хүмүүс, гэр бүлүүд, нийгмийн бүлгүүд болон улс орнуудыг сүйрүүлэх явдал юм [2 Нифай 9:9-ийг үзнэ үү]. Чөтгөр Мормоны Номын үeд тодорхой хэмжээгээр амжилтад хүрсэн. Мөн тэр өнөө цагт ихээхэн амжилт олж байна. Тиймээс бид … нийгмийн бүлгүүдийг аюулгүй байлгахад чадах бүхнээ хийж, үнэн ба зөв зүйлийн төлөө бат зогсох нь маш чухал юм.

“… [Бид] үлгэр дуурайл болж, сүмийн жишгүүдийг сахиж, эргэн тойрныхоо хүмүүстэй гэрчлэлээ хуваалцсанаар ‘Бурханы гэрчүүд болон зогсож’ чадна [Мозая 18:9-ийг үз]” (“Standing for Truth and Right,” Ensign, 1997 оны 11-р сар, 38).

Ахлагч Баллардын заасан зүйлийг нийгэм, улс орондоо үнэн ба зөв зүйлийн төлөө зогсохдоо хэрэгжүүлэх нэг эсвэл түүнээс олон арга замыг бод.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Хиламан 1–2-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: