Семинар
18-р хэсэг: 4 дэх өдөр, Алма 32


18-р хэсэг: 4 дэх өдөр

Алма 32

Оршил

Зорамчуудын урвалтын шүтлэг бишрэлийн хэлбэрийг үзсэнийхээ дараа Алма болон түүний хамтрагчид зорамчуудад Бурханы үгийг номлов. Тэд зорамчуудын синагогуудаас хөөгдсөн ядуу хүмүүсийн дунд амжилт олж эхэлдэг. Алма тэдэнд үрийг суулгаж, арчлах зүйрлэлийг ашиглан Бурханы үгэнд итгэх итгэлийг хүлээн авч, арчлан тордохын тулд юу хийх ёстойг заав. Алма тэднийг (мөн биднийг) үгийг туршиж, итгэл ба гэрчлэлээ өдөр бүр арчлахад урьдаг.

Алма 32:1–16

Ядуугийнхаа улмаас даруусгагдсан зорамчуудад Алма заасан нь

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагНэг найз тань танаас сүм үнэн эсэхийг хүн яаж мэдэж болохыг асууж байна гэж төсөөл. Хэрхэн гэрчлэлтэй болох тухай хариултаа судар судлах тэмдэглэлдээ бич. Тэгээд тэмдэглэлийнхээ дараагийн мөрөнд Гэрчлэл хүлээн авч, хүчирхэгжүүлэх нь гэж гарчигла. Та Алма 32-ыг судлахдаа гэрчлэл хэрхэн хүлээн авч, хүчирхэгжүүлэх талаар олж мэдсэн ойлголтуудаа уг гарчгийн доор жагсаан бич. Та энэ хичээлийн турш сурч мэдсэн ойлголтуудаа жагсаалтдаа нэмж бичих болно; тиймээс, та судар судлах тэмдэглэлдээ эхний болон хоёр дахь даалгаврынхаа хооронд зай үлдээх хэрэгтэй.

Та өмнөх хичээлээс (Алма 31) Алма болон түүний ах дүүс үнэнээс урваж холдсон нифайчуудын бүлэг болох зорамчуудын хуурамч шүтлэг бишрэлийг үзсэн тухай уншдаг. Алмагийн итгэлийн залбирлын дараа ах дүүсийнхээ хамт эдгээр хүмүүсийн дунд сайн мэдээг номлож эхэлдэг. Алма 32:1–3-ыг уншиж, зорамчуудын ямар хэсэг нь номлогчдын захиаст анхаарлаа хандуулсныг олж мэд.

Алма 32:4–6-г уншиж, тэдний ядуу зүдүү байдал хэрхэн адислал болон хувирсныг ол.

Эдгээр шүлгүүдэд дүрслэгдсэн нэг зарчим нь: Даруу байдал нь биднийг Бурханы үгийг хүлээн авахад бэлтгэдэг гэсэн зарчим юм. Судар судлах тэмдэглэлдээ “Гэрчлэл хүлээн авч, хүчирхэгжүүлэх нь” гэсэн гарчгийн доор даруу бай гэж бич.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагТа яагаад даруу байдал нь гэрчлэлийг хүлээн авч, хүчирхэгжүүлэхэд зайлшгүй чухал гэж боддогоо судар судлах тэмдэглэлдээ бич.

Алма 32:13–16-г уншиж, хүмүүс даруусч болох өөр өөр арга замуудыг олж мэд. Алмагийн заасан дээр тулгуурлан та даруу байхаар сонгох эсвэл даруу байхаар албадуулах хоёрын алийг нь сонгох вэ? Яагаад?

Та “үгийн учир” (Алма 32:14) өөрийгөө даруусгана гэдэг нь ямар утгатай гэж бодож байгаагаа тунгаан бод. Энэ нь сүмийн үйл ажиллагаа, семинар, эсвэл гэр бүлийн үдэшт хандах хандлагыг тань хэрхэн өөрчилж болох вэ?

Та даруу байдлынхаа улмаас хүлээн авсан өдөөлтүүдээ хэрэгжүүлснээр даруу байхыг сонго.

Aлмa 32:17–43

Алма зорамчуудад итгэлээ хэрхэн хөгжүүлэхийг заасан нь

Алма зорамчуудад заах үедээ гэрчлэлтэй болох талаар олон хүмүүст байсан нэгэн буруу ойлголтыг олж мэджээ. Алма 32:17–18-ыг уншиж, энэхүү буруу ойлголтыг ол.

Тэмдэг шаардах нь итгэл ба гэрчлэлийг бий болгоход хэрхэн саад болж болох талаар хэдэн хором бодож үз. (Та нэмэлт ойлголт авахын тулд С ба Г 63:9–11-ийг уншиж, үүнийг судартаа Алма 32:17–18-ын хажууд бичиж болно.)

Төгс эзэмших судар Алма 32:21-ийг уншиж, юу итгэл болох, юу итгэл биш болохыг Алма хэрхэн тодорхойлсныг ол. (Та дараа нь үүнийг амархан олохын тулд тусгайлан тэмдэглэх хэрэгтэй.)

Алма 32:22-ыг унш. Та илүү агуу итгэл болон хувийн гэрчлэлээ хөгжүүлэхийн тулд юу хийж чадахаа тунгаан бод.

Судар судлах тэмдэглэлдээ “Гэрчлэл хүлээн авч, хүчирхэгжүүлэх нь” гэсэн жагсаалтдаа Бурханы нигүүлслийг санах, итгэхийг сонгох гэж нэмж бич.

Алма Зорамчуудад туршиж үзсэнээр Бурханы үгэнд хэрхэн итгэж болохыг заав. Шинжлэх ухааны болон бусад хичээлүүдээр хийсэн туршилт болон дагаж мөрдсөн алхмуудынхаа талаар бодож үзнэ үү. Туршилт нь судалгаа хийж байгаа хүнээс үйлдэл шаарддагийг анхаар. Үүнтэй адил, гэрчлэл хүлээж авах болон гэрчлэлээ бэхжүүлэх үйл явц нь танаас үйлдэл шаарддаг. Алма 32:27-г уншиж, Алма зорамчуудыг хийж үзэхэд урьсан туршилтыг олж мэд.

Чадвар гэдэг үг бидний эргэн тойрон дахь ертөнцийг ойлгож, ухаарахаар адислагдсан хүч эсвэл чадвар гэсэн утгатай. Эдгээр нь бидний сонсох, харах, хүрэх мэдрэхүй; ухаант бодол; ой санамж зэргийг багтаадаг.

Судар судлах тэмдэглэлдээ “Гэрчлэл хүлээн авч, хүчирхэгжүүлэх нь” гэсэн жагсаалтдаа үгийг туршиж үз (эсвэл үйлд) гэж нэмж бич.

Та Алма 32:28-ыг судлахдаа “өсөж эхлэх”, “бодгалийг минь тэлж”, “ойлголтыг минь гэгээрүүлж”, “надад амтат байх” гэсэн хэллэгүүдийг судартаа тэмдэглэх хэрэгтэй. Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Брүс Р.Макконки бидний итгэл хэрхэн өсдөг талаар заасан нь:

Ахлагч Брүс Р.Макконки

“Бид итгэлээрээ өсч хөгжихдөө доод түвшнээс дээд түвшин рүү алхам алхмаар ахидаг. Бид итгэлээ төгөлдөржүүлж, хамгийн наад тал нь мөнх бус хүмүүний хүрч чадах зөв шударга байдлын ерөнхий түвшинд хүртлээ нигүүлсэл дээр нигүүлслийг нэмсээр, үүрдийн өсөлт дэвшлээ мөнхөд үргэлжлүүлэх түвшинд хүрсэн байх болно. …

“Цаашид олон төсөл дээр ажиллаж, итгэлийг олж авахын төлөө нэг алхам хийвэл энэ нь улам урагш ахих итгэлийг бодгальд тань бий болгох бөгөөд дараагийн шат руу ахиж чадна гэсэн баталгааг өгч, таны хүч эсвэл нөлөө бага багаар өсөн нэмэгдэх болно” (Lord, Increase Our Faith, Brigham Young University Speeches of the Year [10-р сарын 31, 1967], 9, 11).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагАлма 32:28-ыг уншаад судар судлах тэмдэглэлдээ дараах даалгавруудаас хоёр эсвэл түүнээс олныг хий.

    1. Бид үгийг турших үедээ ямар үйлдэл хийх эсвэл хийхгүй байх ёстой вэ? (Байж болох хариултуудын жагсаалт энэ хичээлийн төгсгөлд байгаа.)

    2. “Зүрх сэтгэлд тань [Бурханы үг] суулгагдаж болохын тулд зай тавьж өг” гэсэн нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?

    3. Бурханы үг таны бодгалийг тэлж, ойлголтыг тань гэгээрүүлж байгааг та хэзээ мэдэрсэн бэ? Энэ нь танд ямар мэдрэмж төрүүлснийг өөрийн үгээр дүрсэл.

Алма 32:29–34-ийг уншиж, хувь хүн туршиж үзсэнээр Бурханы үгийн талаар юу сурахыг дүрсэлсэн үг хэллэгүүдийг тэмдэглэ. Арчлах гэдэг үг нь хооллох, тордох, эсвэл халамжлах гэсэн утгатай.

газарт байгаа үр

Мод ургахад туслах үйл явц нь гэрчлэлээ өсгөхөд туслахтай юугаараа адилхан болохыг хэсэг хугацаанд бод. Мөн Бурханы үгийг туршин үр дүнг нь хүлээн авсны дараа ч тухайн хүний итгэл болон гэрчлэл яагаад төгс байдаггүйг бодож үзнэ үү. Сайн мэдээний бат гэрчлэлтэй байхын тулд өөр юу хийх хэрэгтэй гэж та бодож байна вэ?

Алма 32:35–40-ийг уншиж, туршилтаа хийж гүйцээхийн тулд бид юу хийх ёстой талаар Алмагийн хэлсэн зүйлийг анхааралтайгаар хайж ол. Та модыг ургуулахад эсвэл гэрчлэлээ өсгөхөд юу хийх ёстойг тунгаан бод. Та эдгээр зүйлүүдийг хийхгүй бол юу болох вэ?

Tree Small

Судраа хаагаад дараах асуултуудаас хэдийг нь хариулж чадахаа үз:

  • Бид Бурханы үгэнд итгэх итгэлээ үр жимстэй мод болгон ургуулахын тулд юу хийх ёстой вэ?

  • Жимс нь юуг төлөөлдөг гэж та бодож байна вэ?

  • Бид модыг тоохгүй орхих юмуу арчлахгүй бол юу болох вэ?

  • Энэ нь бид гэрчлэлээ тоохгүй орхих юмуу арчлахгүй бол тохиолддог зүйлтэй юугаараа адилхан бэ?

Хэрэв шаардлагатай бол судраа нээж асуултуудад хариулахад тань туслах Алма 32:35–40-ийг эргэн хар. Судар судлах тэмдэглэл дэх “Гэрчлэл хүлээн авч, хүчирхэгжүүлэх нь” гэсэн жагсаалтдаа хичээнгүйлэн арчлах гэж нэмж бич.

Гэрчлэл хүлээн авах эсвэл хүчирхэгжүүлэхэд юу шаардлагатай талаар Алма 32-р бүлгээс сурсан зүйлээ нэг өгүүлбэрт багтаан бичиж, энэ зарчмыг судрынхаа Алма 32:37–43-ын хажууд бич.

Та үүнтэй төстэй зүйл бичсэн байж болох юм: Хэрэв бид зүрх сэтгэлдээ Бурханы үгэнд итгэх итгэлээ хичээнгүйлэн арчлах юм бол Есүс Христ болон Түүний сайн мэдээнд итгэх бидний итгэл өсөх болно.

Алма 32:41–43-ыг уншиж, гэрчлэлээ итгэлтэйгээр арчилдаг хүмүүст ирдэг үр жимсийг Алма хэрхэн дүрсэлснийг олж мэд. Алма 32:42-т шаргуу зүтгэл, тэвчээрийн тухай өгүүлдэг. Мод ургаж томрох эсвэл таны гэрчлэл өсөхөд яагаад шаргуу зүтгэл, тэвчээр шаардагддаг гэж та боддог вэ?

Large Small
  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудар судлах тэмдэглэлдээ дараах асуултуудын нэгэнд эсвэл хоёуланд нь хариулж бич:

    1. Алма 32-р бүлэгт дүрсэлсэн Алмагийн туршилтыг хэрэгжүүлэх үед та амьдралдаа ямар үр дүнгүүдийг харсан бэ?

    2. Та Алма 32-р бүлэгт Алмагийн дүрсэлсэн туршилтыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ?

төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судар—Алма 32:21

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагАлма 32:21-ийг дахин унш. Энэ шүлгийг цээжлэхийг хичээж, дараа нь нэг найздаа эсвэл гэр бүлийнхээ нэг гишүүнд цээжээр уншиж өг. Энэ шүлэг танд итгэлийн талаар юу зааж байгааг судар судлах тэмдэглэлдээ хэдэн өгүүлбэрээр тайлбарлан бич.

Даалгавар 3а-гийн боломжит хариултууд: (a) зүрх сэтгэлдээ үг (эсвэл үр) суулгагдахыг зөвшөөр, (б) итгэлгүй байдлаараа үүнийг бүү гаргаж хая, мөн (в) үр ургаж байгааг мэдэр.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Алма 32-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: