Семинар
30-р хэсэг: 3 дахь өдөр, Ифер 7–11


30-р ХЭСЭГ: 3 дахь өдөр

Ифер 7–11

Оршил

Жаредчуудын хааныг сонгох нь тэднийг боолчлол руу хөтлөх болно гэж Жаредын ах бошиглосон боловч түүний үгс тэр даруй биелэгдээгүй. Жаредчуудын анхны хаан Ораиха зөв шударга байдалд удирдсан. Хэдий тийм боловч хоёр үеийн дараа Жаред хэмээх нэртэй нэгэн эр нууц бүлэглэл байгуулж, хаан болов. Тэдний хаадын засаглалын үед жаредчууд бошиглогчдыг сонсож, зөв шударгаар амьдарч мөн бошиглогчдыг эсэргүүцэн ёс бусаар амьдрах явдал хэд хэдэн удаа давтагдсан.

Ифер 7

Корихор эцгээсээ хаант улсыг булаан авч, түүний дүү Шуле түүнийг эргүүлэн авдаг. Мөн бошиглогчид ёс бус хүмүүсийг буруушаав

Хүн боолчлолд амьдарвал ямар санагдах байсан гэж та бодож байна? Буруу сонголт хийсний улмаас та үүнтэй адил хязгаарлагдмал мэдрэмжийг мэдэрч байсан уу? Ифер 7–11-ийг судлахдаа бие махбодын болон сүнсний боолчлолоос хэрхэн зайлсхийж болох арга ухааныг ол.

Зураг
торны ард буй залуу

Жаред болон түүний ах өтлөхөд жаредчууд хаантай болохыг хүсжээ. Жаредын ах хаантай болох нь боолчлол руу хөтлөгдөх болно гэж хүмүүст сэрэмжлүүлсэн байна ( Ифер 6:19–23-ыг үзнэ үү). Бошиглогчид үргэлж биднийг бие махбод болон сүнсний боолчлол руу хөтлөх үйлдлийн эсрэг бошиглож байсан.

  1. Орчин үеийн бошиглогчид сэрэмжлүүлдэг үйлдэл мөн тэдгээр үйлдлүүд нь хэрхэн биднийг бие махбод болон сүнсний боолчлолд хөтөлдөг нэг хоёр жишээг судар судлах тэмдэглэлдээ бич.

Жаредын ахын сэрэмжлүүлгийг үл хайхран хүмүүс хаантай байхыг сонгосон. Ифер 7:1–2-ыг уншаад Жаредын хүү Ораихагын өдрүүдэд Жаредын ахын бошиглол биелсэн эсэхийг олж мэд. Ораиха хааны үед амьдарч байсан, Жаредын ахын бошиглол биелэгдэнэ гэдэгт итгээгүй хүнд та юу хэлэх байсан гэдгээ бод.

Хоёр үе удмын дотор Жаредын ахын бошиглосон сэрэмжлүүлэг биелсэн. Ифер 7:3–7-г уншаад хаан болох хүслээсээ болж эцгээсээ урвасан Корихорын доорх боолчлолд Киб болон түүний хүмүүс хэрхэн амьдарч байсныг ол. Энэ боолчлол нь амин хувиа хичээсний мөн эсэргүүцлийн үр дүн байсан юм.

  1. Өнөө үед бошиглогчдын зөвлөгөөг дуулгавартай дагадаггүй, гэвч өөрсдийгөө сүнсний боолчлолд байгааг мэдэрдэггүй тэдэнд та юу гэж хэлэх байснаа судар судлах тэмдэглэлдээ бич. (Хариулахдаа сүнсний боолчлолд орсон тэдгээр нь ихэвчлэн хожим нь түүнийгээ ойлгодог гэсэн санааг нэмж болох юм. Хэн нэгнийг сүнсний боолчлолд оруулж болох орчин үеийн нөхцөл байдлыг бич.)

Жаредчуудын түүхийн энэ хэсэг нь бошиглогчдын үгсийг үл тоомсорлох нь боолчлол руу удирддаг гэсэн зарчмыг харуулдаг. Зарлигуудыг эсвэл бошиглогчдын зөвлөгөөг дуулгавартай дагаагүйгээс болоод сүнсний боолчлолд орж байсан тохиолдлуудаа тунгаан бод.

Өөрийнхөө эцэг Кибийн эсрэг гаргасан Корихорын бослого нь үргэлжилсэн дайн, тэмцэлдээн рүү хөтөлсөн. Киб өндөр настай байхдаа Шуле хэмээх хүүтэй болов. Шуле өсөж том болоод тэрээр тэрслүү ах Корихорынхоо эсрэг байлдсан.

  1. Та өөрийгөө Шулегийн түүхийг харуулахаар томилогдсон сурвалжлагч байна гэж төсөөл. Ифер 7:8–13-ыг уншаад Шулийн амьдралаас юуг нь илүү тодруулж илтгэх байсан гэдгээ харуулах хэдэн өгүүлбэр судар судлах тэмдэглэлдээ бич.

Шулийн засаглалын үед маш олон бошиглогчид хүмүүст ирж тэдний ёс бусыг сэрэмжлүүлсэн. Ифер 7:23–25-ыг уншаад бошиглогчид юу гэж бошиглосныг болон хүмүүс хэрхэн хариу үйлдэл үзүүлснийг олж тогтоо. Шуле хэрхэн хариу үйлдэл үзүүлсэн бэ? Шуле бошиглогчдыг хамгаалсан нь түүний хүмүүсийг хэрхэн адисалсан бэ?

Ифер 7:26–27-г уншаад хүмүүс бошиглогчдын үгсийг дагахад юу болсныг олж хар. Шуле “эцэг өвгөдийнх нь төлөө Бурханы хийсэн агуу зүйлүүдийг санав” (Ифер 7:27). Их Эзэн таны төлөө хийсэн агуу зүйлүүдийг санахад та Түүнд илүүтэйгээр талархаж мөн зөв шударга амьдрах магадлалтай.

Эдгээр үйл явдлууд нь нэг чухал зарчмыг гэрчилдэг: Бид шударга бус явдлаа наманчлахад өсөн дэвжиж эхэлдэг. Дэгжих гэдэг үг нь “найдвар” мөн “амжилт гаргах” мөн энэ нь “материаллаг амжилт” гэсэн утгаар ихэвчлэн хэрэглэгддэг [боловч] материаллаг эд хөрөнгөөр арвин эсвэл амьдралын ямар ч асуудалгүй амар тайван байна гэсэн үг биш юм.

“Үнэхээр зөв шударгачууд нь өсөн дэвждэг. Энэ нь тэдний итгэлийг үйлдэл рүү хөтөлдөг бөгөөд хамгийн тааламжгүй нөхцөлөөс ч гэсэн ашигтай талыг гаргаж ирдэг юм. Тэд Их Эзэнийг шан урамшуулал өгөх эсэхийг хүлээдэггүй, харин түүний оронд материаллаг болон сүнслэг аль алинд нь юу хамгийн ашиг тустай вэ гэдэг талаар удирдамжийг Түүнээс асуудаг. Эдгээр удирдамжууд нь ажил мэргэжлээ өөрчлөх, өөр дүүрэг рүү нүүх, сургалт эсвэл шинэ арга барилд суралцах эсвэл байгаа зүйлүүдийг байгаагаар нь хүлээж авах боловч өөрийн хэмжээ хязгаар дотор ажиллах мөн Сүнсний удирдамжийг өөр замуудаар дагах явдал руу хөтөлж болох юм” (Alan Webster, “I Have a Question,” Ensign, 1990 оны 4-р сар, 52–53).

  1. Дараах асуултуудад судар судлах тэмдэглэлдээ хариулж бич:

    1. Бошиглогчдын үгсийг анхаарснаар та хэрхэн адислагдсан бэ?

    2. Бошиглогчдын үгсэд илүү сайн анхаарч мөн Их Эзэний адислалуудыг хүлээн авахад бэлтгэгдэхийн тулд таны хийж болох нэг зүйл юу вэ?

Ифер 8:1–9:12

Жаред мөн түүний дараа Акиш нууц бүлэглэлээр дамжуулан жаредчуудын хаан болсон нь

Дараах жагсаалтыг унш: таны сонсдог хөгжим, боддог бодлууд, сургууль дээрх биеэ авч яваа байдал, үздэг кинонууд, болздог зан байдал, найзуудтайгаа хийдэг үйл ажиллагаанууд, хэн ч хажууд чинь байхгүй байхад хийдэг зүйлс. Ёс бус зан байдалтай хүн яагаад эдгээр үйл ажиллагаануудын нэгэнд эсвэл ихэнхэд нь оролцдогоо найзууд, эцэг эх болон удирдагчдаасаа нуухыг хүсдэг вэ? Зөв шударга бус нууц үйл ажиллагаануудад оролцохын аюултай тал нь юу вэ?

Ифер 8-ын дагуу Шулийг нас барсны дараа Омер хаан болсон боловч түүний хүү Жаред “эцгийнхээ эсрэг бослого гаргасан” (Ифер 8:2) бөгөөд “зүрх сэтгэлээ хаант улс болон дэлхийн алдар суу дээр тавьсан” (Ифер 8:7). Жаредын охин эцэгтээ хаант улсыг авчрах төлөвлөгөөг түүнтэй хамт зохиов. Тэрээр үзэсгэлэнтэй эмэгтэй байсан ба тэрээр Акиш хэмээх эрийн өмнө бүжиглэхэд тэрээр түүнтэй гэрлэхийг хүсжээ. Жаред Акишт “хэрэв чи миний эцэг, хааны толгойг авчирвал” охинтой минь гэрлэж болох юм гэж хэлсэн ажээ (Ифер 8:12). Акиш найзуудтайгаа нууц бүлэглэлд нэгдэн Омер хааныг алсан байна. Нууц бүлэглэл гэдэг нь хоёр эсвэл түүнээс дээш хүмүүс нэг нэгнийхээ зөв шударга бус үйлдлийн үр дагавраас зайлсхийхийн тулд нууцална гэж тангараг өргөхийг хэлдэг.

Ифер 8:15–18-ыг уншаад нууц бүлэглэлд нэгдсэн тэдгээрийн ард байгаа шалтаг шалтгаан мөн арга барилыг дүрсэлсэн үг хэллэгүүдийг ол.

  1. Хоёр эсвэл түүнээс дээш дараах асуултуудад судар судлах тэмдэглэлдээ хариул:

    1. Яагаад зарим хүмүүс нууц бүлэглэлд нэгддэг вэ?

    2. “Бүх төрлийн ёс бусыг” чи үйлдэж (Ифер 8:16) эсвэл ямар ч үр дагавартай тулгаралгүй “хүссэн бүхнээ” (Ифер 8:17) хийж болно гэдэгт итгэх нь яагаад сүнслэг байдлын хувьд хөнөөлтэй вэ?

    3. Ифер 8:18 дахь ямар хэллэг нь нууц хуйвалдаануудын талаарх Их Эзэний сэтгэгдлийг илтгэж байна вэ? Эдгээр бүлэглэлүүд нь яагаад “хамгийн жигшүүрт” гэж тооцогддог бэ?

Ифер 8:20–22, 25 мөн Ифер 9:5–6, 11–12-ыг уншаад нууц бүлэглэлүүдийг дэмжихийн үр дагавруудыг ол. Юу сурснаа дүгнэ:

Эдгээр шүлгүүдээс таны тодорхойлох үнэнүүдийн нэг бол: Нууц бүлэглэлүүдийг дэмжих нь хувь хүний болон нийгмийн устгал руу удирддаг.

Моронай бидэнд хандан ярихын тулд жаредчуудын дайны тухай бичихээ түр завсарлажээ. Ифер 8:23–24, 26 уншаад Моронай өнөө үеийн хүмүүст нууц хуйвалдаануудын тухай түүний сэрэмжлүүлгийг хэрэгжүүлэхийг хэрхэн урамшуулсныг тодорхойл.

Дараах асуултын хариултыг бод: Нууц бүлэглэл нь улс үндэстэн, нийгэм эсвэл өөр бүлэг хүмүүсийн дунд байх үед яагаад тэдгээр нь “аймшигтай нөхцөл байдалд” (Ифер 8:24) ордог вэ? Нууц байдал нь тэдгээр бүлэглэлүүдэд хэрхэн хүч өгдөг вэ? Нууц бүлэглэлүүдийн тухай үнэнийг мэдэх нь энэхүү ёс бусаас хол байхад нь хүмүүст хэрхэн туслах вэ?

  1. Энэ хичээлийн эхний хэсэгт өгөгдсөн үйлдлийн жагсаалтыг эргэж сана. Зөв шударга бус сонголтыг амьдралынхаа энэ үед хийх нь нууц бүлэглэл гэж тооцогдох албагүй ч бусдаас нууцлахыг хүсэх үйлдлүүдийг хийснээр хүмүүст ямар аюул ирж болохыг судар судлах тэмдэглэлдээ бич.

Ифер 9:13–11:23

Нэг хаан нөгөөгөө залгамжилдаг бөгөөд зарим нь зөв шударга, зарим нь ёс бус байдаг

Ифер 9–11-р бүлгүүдэд бичигдсэнчлэн жаредчуудыг олон хаан удирдсан ба зарим нь зөв шударгад мөн зарим нь ёс бусад удирдсан ажээ. Ифер 9:26–35 (Хетийн засаглалын үед) мөн Ифер 11:1–8 (Ком болон Шибломын засаглалын үед)-ыг уншаад энэ хичээлийн эхэнд яригдсан бошиглогчдын үгсийг эсэргүүцэх нь боолчлол руу хөтөлдөг хэмээх зарчмын үнэний баталгааг ол.

Зураг
jeweled crown

Бошиглогчдын үгсэд илүү сайн анхаарал тавих ямар арга зам бодсоноо эргэн сана. Ирэх өдрүүдэд энэ зорилгоо дагаж мөн бошиглогчдын үгсэд дуулгавартай байхын ач холбогдлын тухай гэрчлэлээ хуваалцах боломжийг эрж хай.

  1. Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Ифер 7–11-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна:

Хэвлэх