12-р хэсэг: 3 дахь өдөр
Мозая 11–14
Оршил
Хаан Ноа самуун амьдралд баярлаж, хүмүүсээсээ олныг ёс бус амьдрал руу удирдсан. Их Эзэн бошиглогч Абинадайг Ноагийн хүмүүст наманчлалыг тунхаглаж, ирээдүйн боолчлолын тухай сэрэмжлүүлэхээр явуулсан. Хүмүүс нь түүний сэрэмжлүүлгийг тоохгүй байхаар сонгосон бөгөөд Абинадай бошиглолынхоо улмаас шоронд хоригдсон. Хаан Ноагийн пристүүд Абинадайгаас асуулт асуухад нь бошиглогч тэднийг зарлигуудыг зааж, тэдгээрийн дагуу амьдраагүй хэмээн зэмлэсэн. Бурхан Абинадайг хамгаалж, түүнд хаан Ноа болон түүний пристүүдэд өгөх захиасыг дуусгах хүч өгсөн. Абинадай Исаиагаас эш татан, хүмүүсийг Есүс Христ болон Түүний Цагаатгалд итгэн найдах ёстой хэмээн гэрчилсэн.
Moзая 11:1–19
Хаан Ноа өөрийн хүмүүсийг ёс бус зүйлд уруу татав
Дараах асуултуудын талаар тунгаан бод:
-
Хэрвээ таны аав ээж, эсвэл удирдагч таны найзуудын зарим нь танд муугаар нөлөөлж байгааг хэлбэл та юу хийх вэ?
-
Хэрвээ таны аав ээж эсвэл сүмийн аль нэг удирдагч таныг Ариун ёслол болон сүмийн бусад үйл ажиллагаанд илүү зохистой хувцаслахыг гуйсан бол та юу хийх вэ?
-
Хэрвээ бошиглогч таныг зугаа цэнгэлийнхээ жишгийг өөрчлөх хэрэгтэй гэвэл та юу хийх вэ?
Хүмүүс дээрх асуултуудад өөрөөр хандаж магадгүй. Энэ хичээлийг судлахдаа Их Эзэн таныг шударгаар амьдрахад туслуулахаар Түүний явуулсан хүмүүст хандах таны хандлагыг ямар байгаасай гэж хүсэж байгааг ол.
Мозая 11-р бүлгийг судлахад бэлдэхдээ Зенифийг нас барсны дараа түүний хүү Ноа Нифайн нутагт байсан нифайчуудыг удирддаг байсныг мэдэх нь тустай байж болох юм. Мозая 11:1–2, 5–7, 14–19-ийг уншиж, Ноаг хаан болсны дараа түүний үйл явдал болон хүслийг нь тайлбарласан үг хэллэгийг тэмдэглэ. Дараа нь Мозая 11:2, 6–7, 15, 19-ийг уншиж, өөр өнгөөр (боломжтой бол) Ноагийн хийсэн үйлүүдээс хаант улсын хүмүүст нөлөөлсөн нөлөөг нь тэмдэглэ.
Эдгээр шүлгүүд нь бидний харилцдаг хүмүүс бидний үйлдэлд нөлөөлж болохыг харуулж байна. Үе тэнгийнхэн тань таны хийдэг сонголтуудад хэрхэн нөлөөлдгийг тунгаан бод. Өнөөдрийн дэлхийд хүмүүсийн “алдсыг тэтгэхийн тулд” хөдөлмөрлөхтэй адилхан гэж үзэж болох хүмүүсийн хийдэг зүйлсийн тухай тунгаан бод (Мозая 11:6).
Moзая 11:20–12:17
Абинадай хүмүүсийг наманчлахыг ятгаж боолчлолын талаар сэрэмжлүүлдэг.
Хаан Ноагийн хүмүүс ёс бусыг сонгож байсан ч, Бурхан тэднийг хайрлаж тэдэнд туслахыг хүссэн. Мозая 11:20-ийн эхний дөрвөн мөрийг гүйлгэн уншаад, Ноагийн хүмүүст тусалсан Бурханы үйлдлийг тодорхойл.
Судар дээрээ Мозая 11:20-ийн хажууд дараах үнэнийг бич: Бурхан бидэнд наманчилж, зовлонгоос зайлсхийхэд туслуулахаар бошиглогчдыг илгээдэг.
Бурхан Абинадайг хүмүүст сэрэмжлүүлэхээр хоёр удаа зарлигласан.
-
Дараах хүснэгтийг судрын тэмдэглэл дээрээ хуулж аваад, судрын заалт бүрийн доор хариу бичих хангалттай зай үлдээ. Заасан шүлгүүдийг судалж, Абинадайн сэрэмжлүүлэг болон хүмүүсийн хариу үйлдлийг тоймлон бич.
Абинадайн захиас |
Хүмүүсийн хариу үйлдэл | |
---|---|---|
Эхний анхааруулга | ||
Хоёр дахь анхааруулга |
-
Абинадайн анхааруулгад хүмүүс хэрхэн хариу үйлдэл үзүүлсэн талаар судрын тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.
-
Хүмүүс яагаад тэдэнд туслахыг хичээж байсан Абинадайд уурлаж байсан бэ? Хүмүүс яагаад өөрсдийг нь зовлон руу удирдан чиглүүлж байсан хаан Ноаг хамгаалж байсан гэж та бодож байна вэ?
-
Мозая 11:29-д гардаг “хүмүүсийн нүд харалган болсон байв” гэдэг үгийг анхаар. Одоогийн дэлхийд Сатан ямар ямар зан байдал, нөлөөгөөр сайн хүмүүсийг “харалган” болгохоор хичээнгүйлэн хөдөлмөрлөж байгаа жишээнүүд байна вэ?
-
Гэр бүлийн гишүүд, сүмийн удирдагч болон бошиглогчид таныг Бурханы үгийг дагахыг урамшуулахад та даруу байдлыг яаж үзүүлэх вэ?
-
Moзая 12:18–13:26
Хаан Ноа болон түүний пристүүд зарлигуудыг дагаагүй мөн тэдгээрийг заагаагүй хэмээн Абинадай зэмлэхэд Бурхан түүнийг хамгаалсан.
Мозая 12-ыг судалж, үргэлжлүүлэхээсээ өмнө дараах тодорхойлолт нь яг одоо тантай хэр сайн зохицож байгааг 1-ээс 10-ын хооронд хэмж (10 бол төгс зохицож байна гэсэн үг):
Би Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрахын тулд яах ёстойгоо мэдэж байна.
Би Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдардаг.
Хаан Ноа болон түүний пристүүдийн талаар судлахдаа тэднийг зарлигуудыг хэр сайн мэдэж мөн тэдгээрийн дагуу хэр сайн амьдардаг байсан талаар нь бодоорой. Ноа Абинадайг шоронгоос гаргасны дараа пристүүд нь түүнээс судрын талаар асуулт асууж эхэлсэн. Мозая 12:26–30-ийг уншиж Ноа болон түүний пристүүдийг зэмлэхээр Абинадайн юу хэлснийг тэмдэглэ.
Ноа болон түүний пристүүд 1-ээс 10-ын хооронд зарлигуудыг хэр сайн мэдэж тэдгээрийн дагуу хэр сайн амьдардаг байсан гэж та бодож байна? Таны бодлоор “ойлгохын тулд зүрх сэтгэлээ зориулах” гэдэг нь юу гэсэн үг вэ? (Moзая 12:27-г үзнэ үү). Мозая 12:33-ыг үзэж, зарлигуудын дагуу амьдрахын чухлыг илэрхийлдэг зарчмын доогуур нь зур.
Абинадай энэ үнэнийг тунхагласан: Хэрвээ бид Бурханы зарлигуудын дагуу амьдарвал бид аврагдах болно. Яаж амьдрах ёстойгоо мэдэх нь яагаад аврагдахад маань хангалтгүй байдаг вэ?
Абинадай хаан Ноа болон түүний пристүүдийг зарлигуудын дагуу амьдрахгүй, бас тэдгээрийг заахгүй байгааг нь хэлж Арван Зарлигийг жагсаан ярьж эхэлсэн. Иймээс хаан уурлаж, Абинадайг цаазлахыг зарлиг болгосон. Бурхан Абинадайг хамгаалж, Арван Зарлигийн талаар зааж, үргэлжлүүлэх хүчийг түүнд өгсөн. Та тэдгээрийг Мозая 12:35–36 болон Мозая 13:12–24 дээр тэмдэглэн дугаарлах хэрэгтэй. Дараах хүснэгт танд Арван Зарлигийн зарлиг бүрийг тодорхойлоход тус болно.
Абинадай Арван Зарлигийг заав |
Абинадай зоригтойгоор Ноа болон түүний пристүүдийг Арван Зарлигийг дагаагүйн улмаас зэмлэн хэлэхдээ “Тэдгээр нь та нарын зүрх сэтгэлд бичигдсэн нь үгүй гэдгийг би харна” гэжээ (Мозая 13:11). Арван Зарлигийг хэр сайн даган амьдарч байгаагаа бодоход тань туслах дараах өөрийгөө дүгнэх үнэлгээг бөглө.
Доорх тодорхойлолтуудад хариулсан хариултууд таныг Арван Зарлигийг зүрх сэтгэлдээ хэр сайн бичсэн болохыг харуулна. Эдгээр тодорхойлолтууд таны хувьд хэр зэрэг үнэн гэдгийг тэмдэглэ. |
Бараг хэзээ ч үгүй |
Ховорхон |
Ихэнхдээ |
Бараг дандаа |
---|---|---|---|---|
Би Тэнгэрлэг Эцэгтээ хайртай. | ||||
Би амьдралдаа хамгийн түрүүнд Бурханыг тавьдаг (найзууд, хобби, өмч, өөрийн хүсэл болон бусад зүйлсийн өмнө). | ||||
Би Их Эзэний нэрийг хүндэтгэлтэйгээр хэрэглэдэг. | ||||
Намайг Их Эзэнд ойртуулдаг үйл ажиллагаанд оролцож, Хүндэтгэлийн өдрийг би ариунаар сахидаг; Би үүнийг минийх биш, Түүний өдөр гэдгийг хүлээн зөвшөөрдөг. | ||||
Би хүндэтгэлтэй мөн дуулгавартай байж эцэг эхээ хүндэлдэг. | ||||
Би уураа захирч мөн бусдад хэрцгийгээр ханддаггүй. | ||||
Би бэлгийн амьдралын хувьд цэвэр ариун. Би зохисгүй харагдах зүйл, хэл яриа болон үйлдлээс зайлсхийдэг. | ||||
Би хулгай хийж, хууран мэхлэхийг цээрлэдэг. | ||||
Би үнэнийг ярьдаг. | ||||
Би шуналтай байхаас зайлсхийдэг (өөр хүнд байгаа зүйлийг зохисгүйгээр маш ихээр хүсэх гэсэн үг). |
-
Бичсэн хариултуудаа эргэн харж, Арван Зарлигуудын нэгийг нь илүү сайн дагах зорилго тавь. Зорилгоо судрын тэмдэглэлдээ бич.
Moзая 13:27–14:12
Абинадай Есүс Христийн ирэлтийн талаар заадаг
Мозая 13:28, 32–35-ыг уншиж, Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн эшлэлийг төгсгөж болох үг хэллэгийг тэмдэглэ: “Бидний дуулгавартай байдал, сайн үйлдлийн дараа, бид ____ гүйгээр үхэл болон өөрийн хийсэн нүглийн нөлөөллөөс аврагдаж чадахгүй” .”
Ахлагч Өүксийн хэлсэн үгс нь бүтнээрээ: “Бидний дуулгавартай байдал, сайн үйлдлийн дараа, бид Есүс Христийн Цагаатгалын өгдөг ач ивээлгүйгээр үхэл болон өөрийн хийсэн нүглийн нөлөөллөөс аврагдаж чадахгүй” (“Another Testament of Jesus Christ,” Ensign, 1994 оны 3-р сар, 67).
Та энэ үнэнийг Мозая 13:28-ын хажууд бичих хэрэгтэй: Есүс Христийн Цагаатгалгүйгээр хэн ч аврагдаж чадахгүй.
Мозая 14:1–12-ыг хэдэн минутад судалж, бидэнд Тэнгэрлэг Эцэгтээ дахин очиход туслах Есүс Христийн мөнх бус амьдралдаа хийсэн үйлдлийг нь дүрслэх үг хэллэгийг тэмдэглэ. Таны төлөө Есүс Христийн үүрсэн зовлон, уй гашуу болон нүглийг бодож үз. Эдгээр шүлэг Исаиа 53:1–12-тай тохирдог. Абинадай Исаиагийн бичсэнээс эш татан ярьсан (Мозая 14:1-ийг үзнэ үү).
-
Судрын тэмдэглэлдээ Мозая 14:4–5 эдгээр шүлгүүд Есүс Христийн талаар юу заадгийг найздаа яаж тайлбарлахаа бич.
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:
Би Мозая 11–14-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: