Семинар
4-р хэсэг: 3 дахь өдөр, 1 Нифай 17


4-р хэсэг: 3 дахь өдөр

1 Нифай 17

Оршил

Лихайн гэр бүл цөлд найман жил бэдэрсний эцэст тэнгисийн хөвөөн дэх нэгэн газарт хүрч ирэв. Тэд энэ газрыг Өгөөмөр гэж нэрлэв. Усан онгоц барь хэмээх Их Эзэний зарлигийг Нифай дуулгавартай дагалаа. Тэр бас ах нарыгаа, Их Эзэнээс сүнсний удирдамж авахад нь саад болж байсан сул дорой байдлынх нь улмаас зэмлэв. 1 Нифай 17-г болон Нифайн үлгэр жишээг судлахдаа та дуулгавартай байх юм бол Бурханы зарлигласан бүхнийг биелүүлж чадна гэдгээ харах болно. Мөн Их Эзэн намуун, зөөлхөн дуу хоолойгоор дамжуулан тантай ярьж байгааг улам сайн ойлгох болно.

1 Нифай 17:1–51

Лихайн гэр бүлийг Өгөөмөрт очиход усан онгоц барихыг Нифайд зарлиг болгов

Та өөрийнхөө амьдралыг хүнд байна гэж боддог уу? Эсвэл амар хялбар байна гэж боддог уу? Яагаад? 1 Нифай 17:1, 4, 6-г уншиж, Нифай болон түүний гэр бүлийн цөлд хийсэн аян хүнд хэцүү байсан уу эсвэл хялбар байсан уу гэдгийг тодорхойлсон үгсийг дугуйл.

1 Нифай 17:3-ыг уншиж, хүнд үед Нифай гэр бүлээ адислагдсан гэж үзэж буй шалтгааныг— хэрэв гэсэн үгтэй өгүүлбэрээс ол. Энэ зарчмыг судартаа тэмдэглэ.

Судруудад сайн мэдээний зарчмууд нь ихэвчлэн “хэрэв-тэгвэл (бал, вал4)” холбоостой нийлмэл өгүүлбэрээр илэрхийлэгдсэн байдаг. “Хэрэв-тэгвэл” гэсэн загвар нь хувь хүмүүс, гэр бүлүүд болон улс үндэстнийг хамарсан зарчмыг илэрхийлсэн байдаг. Хэрэв гэдэг үг бидний үйлдлүүдийг дүрсэлдэг бол бал, вал залгавар нь тэр үйлийн үр дагавар эсвэл бидний хүлээн авах адислалыг заадаг. 1 Нифай 17:3хэрэв гэдэг үг байхгүй ч гэсэн үйлдэл болон үүнээс үүдэлтэй адислалыг дүрсэлсэн байдаг. Нифайн гэрчилж буй зарчмыг та өөрийнхөө үгээр хэрхэн нотлох вэ? Хэрэввал.

Энэ зарчим 1 Нифай 17:2, 12–13-т хэрхэн дүрслэгдсэнийг анхаар. Эдгээр шүлгүүдийг уншихдаа Нифай болон түүний гэр бүл зарлигуудыг сахисан үед Их Эзэн тэднийг хүчирхэгжүүлж, адисалсан зарим арга замыг тэмдэглэ. Нифайн туршлагыг цааш нь судлахдаа энэ зарчим үнэн болох тухай нэмэлт нотолгоог эрж ол.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултуудад хариулахдаа өөртөө цаг гарган сайн бодож, судрын тэмдэглэлдээ хариулж бич. Энэ дасгал нь 1 Нифай 17:3-т өгүүлсэн зарчмаар Нифай үргэлжлүүлэн амьдарч байхад, гэр бүлийнх нь бусад гишүүд үүнийг дагаж чадаагүй гэдгийг ойлгоход тань туслах болно. Энэ зарчим таны амьдралд хэрхэн хэрэгжиж байгааг эргэцүүлэн бод.

    1. Их Эзэн Нифайд юу хийхийг зарлиг болгосон бэ? (1 Нифай 17:7–8-ыг үзнэ үү.) Энэ зарлигийг дагахад юу нь хэцүү байсан байж болох вэ?

    2. Энэ зарлигт Нифай яаж хандсан нь танд ямар санагдав? (1 Нифай 17:9–11, 15–16-г үзнэ үү). Ах нар нь хэрхэн хандсан бэ? (1 Нифай 17:17–21-ийг үзнэ үү.) Та эдгээр шүлгүүдээс юу сурч болох вэ?

    3. Нифай ах нартаа хариулахдаа Мосегийн туршлагыг сануулсан ажээ. Их Эзэн, Мосед зарлиг болгосон зүйлээ биелүүлэхэд нь хэрхэн тусалсан бэ? (1 Нифай 17:23–29-ийг үзнэ үү.) Нифайн ах нар юугаараа Израилын хүүхдүүдтэй адилхан байсан бэ? (1 Нифай 17:30, 42-ыг үзнэ үү.)

    4. Таны хувьд биелүүлэхэд хэцүү ямар зарлигууд байдаг вэ? Биелүүлэхэд хэцүү ажил эсвэл Бурханы зарлигуудад та Нифай, Мосе нарын адилаар хандаж чадах уу?

Дээрх даалгаврыг хийж дуусгахдаа 1 Нифай 17:50 дахь Нифайн итгэлийн илрэлийг унш.

1 Нифай 17:51-ийг уншихдаа, “надад” гэдэг үгийн оронд өөрийнхөө нэрийг тавьж, “усан онгоц барих” гэдэг үгийг дээрх г асуултан дахь зарлигаар орлуулж, энэ шүлгийг өөртэйгөө холбогдуулан бод.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагБурханы танаас хүссэн зүйлийг биелүүлэхэд Түүнд итгэснээр Тэрээр танд туслах болно. Үүнийг олж мэдсэн туршлагаа (танд эсвэл таны таньдаг хэн нэгэнд тохиолдсон) судрын тэмдэглэлдээ бич.

Нифай 1 Нифай 17-д мөн насан туршдаа чанд сахисан зарчим бол, хэрэв бид зарлигуудыг сахивал Их Эзэн биднийг хүчирхэгжүүлж, Түүний зарлиг болгосон зүйлүүдийг биелүүлэх арга замаар биднийг хангах болно гэсэн зарчим юм.

1 Нифай 17:45–55

Нифай ах нараа ёс бус байдлынх нь улмаас зэмлэв

1 Нифай 17:48, 53–54-ийг уншиж, Нифай яагаад, “гараа ах нарынхаа зүг сунгасныг” олж мэд.

1 Нифай 17:53-т өгүүлснээр Их Эзэн Нифайн ах нарт юу хийсэн бэ? Яагаад?

Нифай дуулгаваргүй ах нараа номхотгосон нь

Нифайн ах нарыг балмагдахад хүргэсэн нь Их Эзэний хүмүүстэй харилцах олон арга замын нэг нь юм. 1 Нифай 17:45-ыг уншиж, Их Эзэн тэдэнтэй харилцахыг хичээсэн өөр арга замуудыг ол.

Ерөнхийлөгч Боид К.Пакэр

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ерөнхийлөгч Боид К.Пакэрын дараах эшлэлийг тунгаан бод: Ариун Сүнс дуу хоолойгоор ярьдаг бөгөөд та үүнийг сонсохоос илүүгээр мэдэрдэг. Энэ дуу хоолойг сударт ‘намуухан аниргүй дуу хоолой’ хэмээн С ба Г 85:6-д дүрсэлжээ. Бид Сүнсний шивнээг ‘сонсох’ тухай ярихдаа ‘Надад…(тийм нэг) мэдрэмж төрлөө’ хэмээн сүнсний өдөөлтийг дүрслэн хэлдэг” (“Personal Revelation: The Gift, the Test, and the Promise,” Ensign, 1994 оны 11-р сар, 60).

1 Нифай 17:45-ыг судартаа тэмдэглэж, дараах зарчмыг хажууд нь бич: Ариун Сүнс бидэнтэй намуухан зөөлөн дуу хоолойгоор ярьдаг бөгөөд бид үүнийг сонсохоос илүү мэдэрдэг.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултуудын хариултыг судрын тэмдэглэлдээ бич.

    1. Их Эзэн намуухан, зөөлөн дуу хоолойгоор ярихыг та хэзээ мэдэрсэн бэ?

    2. Намуухан, зөөлөн дуу хоолойг мэдэрч, танихын тулд та юу хийж болох вэ?

1 Нифай 17:45 дахь дараах хэллэгт тэмдэглэгээ хий: “тэрээр намуухан зөөлөн дуугаар та нарт ярьсан, гэвч та нар мэдрэхээс өнгөрсөн, иймээс та нар түүний үгсийг мэдэрч чадсангүй.” 1 Нифай 17:45-ын дундуур гарч байгаа өгүүлбэрийг дахин уншиж, Нифайн ах нар яагаад “мэдрэхээс өнгөрсөн” шалтгааныг ол.

Ариун Сүнсийг мэдрэхэд нүгэл бидэнд хэрхэн саад учруулдаг вэ? Өөр ямар зүйлүүд Ариун Сүнсийг мэдрэхэд бидэнд саад учруулж болох вэ?

Тэргүүн Зөвлөлийн Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст Ариун Сүнсийг мэдрэхэд бидэнд саад учруулдаг зарим нүглийн талаар нэг зүйрлэлийг ашигласан байдаг.

Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст

“Өнөө үед гар утасны харилцаа холбоог өргөн ашиглаж байна. Гэвч зарим газарт бидний гар утасны сүлжээ унадаг. Жишээ нь: Бид газар доорх хонгил, уулын хавцал эсвэл гар утасны сүлжээнд саад болох ямар нэг зүйлтэй газарт явж байхад утас холбогддоггүй.

“Бурханы бидэнтэй харицах харилцаанд ч бас ийм байдаг. …Бид сүнсний харилцааны сувгийг хааж, бурханлаг захиаснаас салгадаг газарт эсвээс тийм нөхцөл байдалд өөрсдийгөө олонтоо оруулдаг. Эдгээрт уур уцаар, порнограф, хуулийг болон гэрээнүүдээ зөрчих, амин хувиа хичээх болон Сүнсийг гомдоодог бусад нөхцөл байдал ордог (”Did You Get the Right Message?” Ensign эсвэл Лиахона, 2004 оны 5-р сар, 67).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСүүлийн үед Их Эзэн танд хүргэхийг хүссэн захиасыг хэр сайн сонссон тухайгаа тунгаан бод. Намуухан зөөлөн дуу хоолойг хүлээн авахад саад болж, “сүнсний харилцааны сувгийг хаадаг” газрууд болон тийм нөхцөл байдлаас зайлсхийхийн тулд юу хийх тухайгаа судрын тэмдэглэлдээ бич.

Зохистой байж, сүнсний эдгээр намуухан, зөөлөн өдөөлтүүдэд анхаарал тавьбал та Их Эзэнээс захиас хүлээн авч чадна.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би 1 Нифай 17-р бүлгийг судалж, (огноо)-нд энэ хичээлийг дуусгалаа .

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: