Семинар
27-р хэсэг: 3 дахь өдөр, 3 Нифай 27


27-р хэсэг: 3 дахь өдөр

3 Нифай 27

Оршил

Нифай үндэстэн арванхоёр шавийн үйлчлэлийн эхэн үед, тэдний дунд амилсан Аврагч үзэгдсэн хоёр дахь өдрөөс хойш, тэдгээр арванхоёр шавь нь хүчит залбирал ба мацаг барилтад нэгдэн цуглажээ. Есүс Христ тэдэнд дахин үзэгдэж, сүм ямар нэртэй байх ёстой тухай тэдний асуултад хариулав. Аврагч тэдэнд Цагаатгал бол Түүний сайн мэдээний гол хүчин зүйл бөгөөд бид наманчилж, баптисм хүртэж, эцсээ хүртэл тэвчсэнээр Цагаатгалаар дамжуулан Түүний өмнө толбогүй зогсох болно гэдгийг заажээ. Түүнээс гадна Тэр шавь нартаа Өөр шигээ байхыг зарлиг болгожээ.

3 Нифай 27:1–12

Есүс Христ арванхоёр шавьдаа Өөрийнх нь Сүм Түүний нэрийг авах ёстойг заажээ

Та нэг шинэ клуб эсвэл спортын нэг багтай болох гэж байна гэж бод. Ямар төрлийн клуб эсвэл баг зохион байгуулахаа шийдээд дараа нь түүндээ нэр сонго. Сонгосон нэр болон байгууллагынхаа төрлийг бич:

Мэддэг зарим байгууллагынхаа тухай, тэдгээрийн нэрс ямар утгатай болох мөн зорилго болон ямар хүмүүс бүрэлдэхүүнд нь байдгийг бод.

Нифай үндэстэн арванхоёр шавь үргэлжлүүлэн зааж, хүмүүст баптисм хүртээж байв. Тэднийг нэг удаа залбирал, мацаг барилтад нэгдээд байхад Аврагч тэдэн дээр дахин иржээ (3 Нифай 27:1–2-ыг үзнэ үү). 3 Нифай 27:3–7-г уншаад шавь нарын асуусан асуулт болон Аврагчийн хариултыг олж мэд. Eсүс Христ сүмийг Өөрийнхөө нэрээр нэрлэх ямар шалтгаануудыг хэлснийг тэмдэглэ.

3 Нифай 27:8–10-ыг судлаад Аврагч Өөрийнх нь үнэн сүмийн үзүүлэлтүүдийг юу гэж заасныг тэмдэглэ. Гарын авлагадаа байгаа үнэн сүмийн гол онцлогуудыг харуулсан өгүүлбэрийг гүйцээж бич:

Есүс Христийн үнэн сүм бол .

Сүмийн лого

Eсүс Христийн сүм Түүний нэрээр нэрлэгдээд зогсохгүй мөн Түүний сайн мэдээн дээр баригдсан байх нь яагаад чухал болохыг бод (3 Нифай 27:8–10-ыг үзнэ үү). Хэрэв сүм Есүс Христийн сайн мэдээн дээр баригдвал Тэнгэрлэг Эцэг Өөрийн ажлыг тэр сүм дотор харуулах болно гэж Аврагч нифайчуудад амласан билээ (3 Нифай 27:10-ыг үзнэ үү). Та хувьдаа Тэнгэрлэг Эцэг Өөрийн ажлыг сүм дотор харуулахыг үзсэнээ тунгаан бод.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагEсүс Христийн үнэн сүмийн гишүүн байх нь надад чухал, учир нь … гэж судар судлах тэмдэглэлдээ бичээд дараа нь энэ талаарх өөрийн санааг богинохон нэг догол мөрд багтаан бич. 3 Нифай 27:1–12-ыг судлахдаа сурч мэдсэн зүйлээсээ аль болох олон шалтгааныг бичихийг хичээ.

3 Нифай 27:13–22

Есүс Христ Өөрийн сайн мэдээг тодорхойлоод бид Түүний өмнө гэм буруугүй зогсохын тулд юу хийх ёстойг заажээ

Буруу гэдгийг нь өөрөө мэддэг ямар нэг зүйлийг хийж байгаад баригдсан үеэ бод. Таны хийсэн зүйл үнэнээрээ мэдэгдэхэд танд ямар санагдсаныг эргэн сана. Дараах асуултуудыг тунгаан бод: Хэрэв та зарим буруу үйлээ наманчлалгүйгээр Их Эзэний өмнө шүүгдэхээр зогсвол танд ямар санагдах вэ? Хэрэв танд амьдралдаа үйлдсэн гэм нүглийнхээ алийг нь ч наманчлах арга байгаагүй бол Их Эзэний өмнө шүүгдэхээр зогсох үед танд ямар санагдах бол?

Аврагч Өөрийнх нь сүм Түүний сайн мэдээн дээр баригдах ёстойг нифайчуудад заасныхаа дараа Түүний сайн мэдээ гэж юу болохыг мөн тэдэнд заажээ. Сайн мэдээ гэдэг нь “сайн мэдээ” эсвэл “баярт мэдээ” гэсэн утгатай. Хэрэв бид нүгэл үйлдвэл бид бүгдэд зориулсан баярт мэдээ сайн мэдээгээр дамжин ирнэ.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зураг3 Нифай 27:13–16, 19-ийг уншаад бид бүгдэд баярт мэдээ болох сайн мэдээний бүрэлдэхүүн хэсгүүдийг олж тогтоо. Есүс Христийн сайн мэдээний суурь нь Тэрээр Цагаатгалыг хийснээрээ Эцэгийнхээ хүслийг биелүүлсэн явдал юм. Дараах асуултуудад судар судлах тэмдэглэлдээ хариулж бич:

    1. Тэр энэ дэлхийд Эцэгийнхээ хүслийг гүйцэлдүүлэхээр ирсэн гэж Аврагч шавь нартаа гэрчилсэн билээ. 3 Нифай 27:14-т цэдэглэснээр Тэнгэрлэг Эцэг Ариун Хүүгээсээ юу хүссэн бэ?

    2. Аврагч Эцэгийнхээ хүслийг гүйцэлдүүлсэн учраас хүн төрөлхтөнд юу боломжтой болсон бэ? (ялангуяа 3 Нифай 27:19-ийг үзнэ үү).

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагЭнэхүү сайн мэдээний агуу байдалд та илүү талархалтай болохын тулд дараах судрын хэсгүүдээс нэгийг эсвэл илүү олныг уншиж, яагаад Eсүс Христийн Цагаатгал тийм сайн мэдээ болох тухай товч тайлбарыг судар судлах тэмдэглэлдээ бич: 2 Нифай 9:8–10; Aлма 34:14–16; Хиламан 14:15–18.

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд сайн мэдээ нь яагаад бүх хүмүүст сайн мэдээ байдаг тухай ийн гэрчилжээ: “Сайн мэдээ’ нь үхэл ба тамаас зугтаж болно, алдаа дутагдал, гэм нүглүүдийг ялж болно, бидэнд найдвар байгаа, бидэнд тусламж байгаа, шийдэх боломжгүй асуудлууд нь шийдэгдсэн, дайснууд нь ялагдсан гэдгийг хэлж байгаа юм. Сайн мэдээ нь нэг л өдөр хүн бүрийн булш хоосорч, хүн бүрийн бодгаль дахин цэвэр болж, Бурханы хүүхэд бүр өөрт нь амьдралыг өгсөн Эцэгтээ эргэн очиж чадна гэсэн мэдээ байсан юм” (“Missionary Work and the Atonement,” Ensign, 2001 оны 3-р сар, 8, 10).

Христ Гетсеманид

Та урьд нь хэн нэгэн хүн бид “сайн мэдээгээр амьдрах” хэрэгтэй гэж хэлэхийг сонсож байсан уу? Хэн нэгэн хүн биднийг “сайн мэдээгээр амьдрахыг” урьвал тэд ихэнхдээ бид аврагдахын тулд зарчмуудын дагуу амьдарч, Eсүс Христийн Цагаатгалын хүчийг амьдралдаа урих ёслолуудыг хүлээн авахад урьж байгаа хэрэг юм. 3 Нифай 27:20–21-ийг судлаад бид Цагаатгалын бүх адислалуудыг хүлээн авч, шүүлтэд бэлтгэхийн тулд юу хийх ёстойг олж мэд.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагХэрэв бид -вал бид Eсүс Христийн өмнө толбогүй зогсох боломжтой байх болно гэж судар судлах тэмдэглэлдээ бич. Бид Их Эзэний өмнө толбогүй зогсохын тулд заавал дагах ёстой гэсэн 3 Нифай 27:20–21-р шүлгүүд дэх сайн мэдээний зарчмыг ашиглан энэ өгүүлбэрийг гүйцээж бич. ( Энэ зарчмын “хэрэв” гэсэн хэсэгт та хэд хэдэн зарчмыг бичиж болно.) Тэгээд дараах асуултын хариултыг судар судлах тэмдэглэлдээ бич: Би Цагаатгалын хүчийг мэдэрч, эцсийн өдөр Бурханы өмнө толбогүй зогсохын тулд “сайн мэдээгээр” бүрэн амьдрахын төлөө одоо амьдралдаа юу хийж чадах вэ?

Та Түүний Цагаатгал болон сайн мэдээний зарчмууд, зарлигууд болон ёслолуудад дуулгавартай байснаар ариун болгогдсоноо мэдэж, Eсүс Христийн өмнө нэгэн өдөр зогсох нь ямар байхыг тунгаан бод.

3 Нифай 27:23–33

Есүс Христ шавь нараа Өөртэйгөө адилхан болохыг зааварчлав

Бурханлиг Гэтэлгэгч

3 Нифай 27-р бүлгийн төгсгөлд цэдэглэгдсэнээр Eсүс Христ арванхоёр шавьдаа заавар өгч, өөрсдийн хүмүүсийн удирдагчид ба шүүгчид байх үүргийнх нь тухай тэдэнд заажээ. 3 Нифай 27:27-г уншаад Тэрээр шавь нартаа үүргээ шударгаар гүйцэтгэхэд нь туслах ямар зарлигууд өгснийг олж мэд. Дараах асуултуудыг хэсэг зуур бод:

  • Бусдыг шүүдэг хүмүүс Аврагч шиг байх нь яагаад чухал байх вэ?

  • 3 Нифай 27:21-ийг эргэн хар, Аврагч шавь нартаа юу хийхийг зарлигласан бэ?

  • Аврагчийн ажлыг хийх болон Түүнтэй адил болох нь хоорондоо ямар холбоотой вэ?

3 Нифай 27:21, 27-г дахин уншаад Их Эзэн шавь нараа Өөрийнх нь ажлыг хийж, Өөртэй нь адил болоосой гэж хүсдэгийг харуулсан үг хэллэгүүдийг судартаа тэмдэглэ.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагАврагчтай илүү адилхан болохын тулд Түүний заасан зүйлсийг хэрэгжүүлэхэд тань туслах дараах асуултуудад судар судлах тэмдэглэлдээ хариул:

    1. Өчигдөр надад Аврагчтай адил байх ямар боломжууд байсан бэ?

    2. Би өнөөдөр Аврагчтэй хэрхэн илүү адилхан байж чадах вэ?

    3. Би Аврагчийн ямар ажлуудыг маргааш сургууль дээрээ эсвэл гэртээ хийж болох вэ?

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

Eсүс Христтэй адил болохыг хичээдэг хүмүүс үнэхээр агуу амжилтад хүрдэг хэмээн Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон заажээ: “Тэр хүн бол амьдрал нь Христийн хэв шинжид хамгийн их ойртсон, хамгийн сайн, хамгийн ихээр адислагдсан, хамгийн баяр баясгалантай хүн юм. Дэлхийн эд баялаг, эрх мэдэл эсвэл нэр хүнд үүнд огт хамаагүй. Эзэн Есүс Христтэй адилхан байхад амьдрал нь хэр зэрэг ойртож болох вэ гэдэг нь агуу чанар, адислагдсан байдал, баяр баясгалангийн цорын ганц үнэн сорилт юм. Тэр бол зөв зам, бүрэн дүүрэн үнэн, элбэг дэлбэг амьдрал юм” (“Jesus Christ—Gifts and Expectations,” Ensign, 1988 оны 12-р сар, 2).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би 3 Нифай 27-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: