Семинар
Омнаи


Омнаи номын оршил

Яагаад энэ номыг судлах хэрэгтэй вэ?

Омнаин номыг судалснаар Их Эзэн зөв шударга нифайчуудыг хамгаалж, тэднийг Зарахемла руу удирдсан болохыг мэднэ (Oмнаи 1:7, 12–13-ыг үзнэ үү). Омнаин номд түүнчлэн Мюлекчүүд (Зарахемлагийн хүмүүс) болон амлалтын нутаг руу Их Эзэний удирдан авчирсан Жаредчууд гэсэн бүлэг хүмүүсийг мөн дурсдаг.

Энэ номыг хэн бичсэн бэ?

Омнаин номыг Омнаи, Амарон, Чемиш, Абинадом, Амаликай гэсэн таван хүн бичсэн. Омнаи бол Жеромын хүү бөгөөд Лихай, Сариа нарын жичинцэр байсан. Тэрээр өөрийгөө “Их Эзэний зарлигуудыг дагадаггүй … хилэнцэт нэгэн” хэмээн дүрсэлсэн байдаг (Oмнаи 1:2). Амарон (Омнаин хүү), Чемиш (Амароны ах), Абинадом (Чемишийн хүү) нар бүгдээрээ бага зэрэг бичвэрүүдийг бичиж үлдээсэн. Абинадомын хүү Амаликай Омнаин номын ихэнх хэсгийг бичсэн бөгөөд Нифайн бага ялтсууд дээр бичсэн сүүлчийн хүн нь байсан. Тэр ялтсуудыг Бенжамин хаанд дамжуулан өгсөн.

Энэ ном хаана, хэзээ бичигдсэн бэ?

Омнаин номын зохиогчид уг номыг МЭӨ 361-ээс МЭӨ 130 оны хооронд бичсэн. Эхний дөрвөн зохиогч нь өөрсдийн цэдгийг Нифайн нутагт байхдаа бичсэн. Амаликай өөрийн цэдгийг Зарахемлагийн нутагт бичсэн.