Семинар
22-р хэсэг: 4 дэх өдөр, Хиламан 6–9


22-р хэсэг: 4 дэх өдөр

Хиламан 6–9

Оршил

Нифай, Лихай хоёрын номлолын хүч чармайлтын ачаар леменчүүд зөв шударга байдлаа нэмэгдүүлжээ. Харамсалтай нь яг тэр үeд нифайчууд ёс бус болж, Гадиантоны дээрэмчдийг дэмжсэн учраас Их Эзэний Сүнс тэднээс холдов. Бошиглогч Нифай, хэрэв нифайчууд ёс бус явдлаараа цаашид амьдарвал тэд мөхөх болно хэмээн бошигложээ. Үүний хариуд ёс бус байдалдаа ялзарсан шүүгчид олон хүмүүсийг Нифайн эсрэг уурлан хилэгнэхэд өдөөн турхирсан бол зарим хүмүүс бошиглогчийг зоригтойгоор өмөөрөв. Түүний үгс биeлэгдэхийн баталгаа болгож, eрөнхий шүүгч дүүдээ алуулсныг Нифай илрүүлжээ. Нифайн үгс батлагдахад хүмүүсийн зарим нь түүнийг бошиглогч мөн гэдгийг хүлээн зөвшөөрөв.

Хиламан 6

Леменчүүд зөв шударга болж, Гадиантоны дээрэмчдийн эсрэг тэмцэж байхад нифайчууд нууц хуйвалдаануудыг дэмжиж байлаа.

  1. Дараах зургийг судар судлах тэмдэглэлдээ зурахдаа дээд, доод талд нь бичих зай үлдээ.

    Зураг
    дээшээ чиглэсэн сум

    Та Хиламаны номыг судлахдаа нифайчууд Их Эзэний Сүнс өөрсдийнх нь амьдралаас холдоход хүргэсэн сонголтууд хийж байсан бол леменчүүд Сүнсийг урих сонголтуудыг амьдралдаа хийснийг харсан. Хиламан 6:1–5, 16–17, 34–36-г уншаад леменчүүд Их Эзэний Сүнсийг улам нэмэгдүүлэхэд хүргэсэн юу хийснийг олоод сумны дээд талд бич. Мөн эдгээр шүлгүүдэд нифайчууд Их Эзэний Сүнсийг өөрсдөөсөө улам холдоход хүргэсэн юу хийснийг олж сумны доор бич.

Нифайчууд болон леменчүүдээс суралцах нэг чухал зарчим бол: Бид Их Эзэний үгэнд итгэж, дуулгавартай дагаснаар Тэр Өөрийн Сүнсийг бидний дээр юүлэх болно гэсэн зарчим юм. Энэ зарчмын эсрэг тал нь мөн үнэн юм: Хэрэв бид Их Эзэний үгэнд итгэж, дуулгавартай байхгүй бол Түүний Сүнс биднийг орхино.

Судар судлах тэмдэглэлдээ зурсан жишиг зурган дээрээ юу бичсэнээ хар. Дээд талд нь бичсэн үгс нь Их Эзэний үгэнд итгэж, дуулгавартай байх жишээ бол доор бичсэн үгс нь зүрх сэтгэл нь хатуу бөгөөд Их Эзэнийг сонсох дургүй хүмүүсийн жишээ юм.

  1. Дараах асуултуудад судар судлах тэмдэглэлдээ хариулж бич:

    1. Амьдралдаа хийж байгаа эсвэл хийж байсан сайн үйлүүдээсээ (жишиг зургийн дээд тал дахь) нэгийг нь сонго. Энэ үйлдэл ямар байдлаар Ариун Сүнсийг амьдралд тань урьсан бэ?

    2. Жишиг зургийнхаа доод хагас дахь үйлдлүүдийг хар. Та яагаад эдгээр зүйлсийг хийхээс зайлсхийхийг хүсдэг вэ?

Амьдралаа сайжруулахын тулд Их Эзэний Сүнсийг урихаар хийж болох нэг зүйлийг сонгоод ирэх долоо хоногийн турш түүнийгээ хэрэгжүүлэхийг хичээ.

Хиламан 7

Нифай ёс бус нифайчуудад номлож, тэдэнд наманчлахыг тушаав

Бошиглогч Нифай умард нутагт зургаан жилийн турш номлогчоор үйлчилжээ. Түүний үгсийг эсэргүүцэж, ёс бус байдалдаа үлдсэн нифайчуудад заах гэж оролдсоныхоо эцэст Нифай гэртээ харив. Тэр сэтгэлээр маш их унасан байлаа. Хиламан 7:6–11-ийг уншаад Нифай юу хийснийг олж мэд.

Нифайг өөрийнхөө цэцэрлэг дэх цамхагт залбирч байгааг сонсохоор хүмүүс цугларсны дараа Нифай тэдэнд зааж эхлэв (Хиламан 7:12–29-ийг үзнэ үү). Тэр тэдэнд гаргасан шийдвэрийнх нь үр дагавруудыг анхааруулан: Хэрэв бид нүглээ наманчлахаас татгалзвал Их Эзэний хамгаалалт болон мөнх амьдралын адислалуудыг алдах болно гэсэн зарчмыг онцлон хэлэв.

Хиламан 8:1–26

Ёс бус явдалд ялзарсан шүүгчид Нифайн эсрэг хүмүүсийг уурлахад өдөөн хатгав

Бошиглогчдын үгсийг сонсохоос анхаарлыг тань сарниулагч ямар нөлөөнүүд байдаг вэ? Та Хиламан 8-р бүлгийг судлахдаа тиймэрхүү нөлөөтэй тулгарсан үeд юу хийх ёстой тухай санаануудыг олж мэд.

Хиламан 8:1–6-г уншаад нифайчуудын шүүгчид (тэд мөн Гадиантоны дээрэмчдийн нэг хэсэг байв) Нифайн сургаалд яаж хандсаныг мэд. Унших явцдаа, дараах асуултуудыг тунгаан бод: Хүмүүст хандан хэлсэн шүүгчдийн гол захиас юу байв? Хиламан 8:4-т цэдэглэснээр шүүгчид яагаад Нифайг баривчлахгүй байсан бэ?

Бошиглогчдын заасан зүйлсийг үл тоомсорлохыг хэн нэгэн нь танд ятгавал яахаа бод. Хиламан 8-р бүлэгт зарим хүмүүс Нифайн талаар шүүгчдийн хэлсэн зүйлийн эсрэг ярьжээ. Хиламан 8:7–9-ийг уншаад хүмүүс Нифайг дэмжин юу хэлснийг тодруулж ав.

Хиламан 8:10-ыг хараад тэдний хэлсэн үгс тухайн нөхцөлд ямар нөлөө үзүүлснийг анхаар. Та дараах зарчмыг судартаа Хиламан 8:7–10-ын хажууд бичих хэрэгтэй: Хэрэв бид хилэнцийг эсэргүүцвэл үүнийг цаашид газар авахаас сэргийлж чадна.

  1. Дээр дурдсан зарчим нь бидний үeд яагаад чухал болохыг судар судлах тэмдэглэлдээ тайлбарлан богинохон догол мөр бич.

  2. Дараах асуултуудын нэгийг эсвэл илүү олныг судар судлах тэмдэглэлдээ хариулж бич:

    1. Бошиглогчийн заасан зүйлийг үл ойшоох эсвэл эсэргүүцэхийг танд ятгахыг оролдсон хэн нэгний нөлөөг та хэрхэн эсэргүүцэж чадах вэ?

    2. Тиймэрхүү нөлөөний эсрэг дуу хоолойгоо бусдад сонсгож, Их Эзэний бошиглогчдыг дэмжих тохиромжтой арга замууд юу байж болох вэ?

    3. Та болон таны мэддэг хүмүүс хэзээ тийм нөлөөг эсэргүүцэж байсан бэ? Үр дүн нь ямар байв?

Хиламан 8:11–23-т цэдэглэгдсэнээр Нифай Eсүс Христийн тухай гэрчилсэн бошиглогчдын талаар хүмүүст сануулжээ. Тэр нифайчуудад дараах зарчмыг заав: Бид Eсүс Христэд итгэх итгэлээ үйлдэл болгож, дуулгавартай байвал мөнх амьдралыг хүлээн авах болно. Хэдийгээр олон бошиглогчдын заасан зүйлс Нифайн үгсийг баталж байсан ч хүмүүс Нифай болон түүний захиасыг эсэргүүцэв. Хиламан 8:24–26-г уншаад хэрэв нифайчууд бошиглогчдын гэрчлэлүүдийг цаашид эсэргүүцсэн хэвээр байсан бол тэдэнд ямар зүйлс тохиолдож болох байсныг олж мэд. Тэгээд дараах асуултыг тунгаан бод: Үнэнийг байнга үгүйсгэж, Бурханыг эсэргүүцэгч хүмүүс яагаад тийм ноцтой үр дагавруудтай тулгардаг гэж та боддог вэ?

Хиламан 8:27–9:41

Нифай ерөнхий шүүгч дүүдээ алуулсныг илчлэв

Нифай хүмүүс нүгэлт байдалд байсан бөгөөд тэдний сүйрэл биeлэгдэхийн баталгаа болгож, eрөнхий шүүгч алагдсаныг илчлэв. Мөн Нифай алуулсан эр, түүний дүү хоёр хоёулаа Гадиантоны дээрэмчдийн бүлгийн гишүүд байсныг зарлав. (Хиламан 8:27–28-ыг үз.)

  1. Та энэ зарчмыг судар судлах тэмдэглэлдээ бич: Бошиглогчдын үгс биeлэгдэх болно. Та өөрийгөө eрөнхий шүүгчийн аллагыг мөрдөж байгаа мөрдөн байцаагч гэж төсөөл. Хаалтан дахь шүлгүүдийг уншаад дараах асуултуудад хариул. Хариултаа судар судлах тэмдэглэлдээ бич.

    Мөрдөн байцаалтын нэг дэх өдөр

    1. Нифайн мэдүүлгийг таван хүн магадлан шинжлээд юу олж мэдсэн бэ? Тэд яагаад газарт унав? (Хиламан 9:1–5)

    2. Хүмүүс хэнийг алуурчид хэмээн сэжиглэсэн бэ? (Хиламан 9:7–8)

    Мөрдөн байцаалтын хоёр дахь өдөр:

    1. Хэн гэм буруугүй болох нь нотлогдсон бэ? (Хиламан 9:10–14, 18)

    2. Хэн гүтгэгдсэн бэ? (Хиламан 9:16, 19)

    3. Нифай өөрийгөө гэм буруугүйг ямар нотлох баримтаар баталсан бэ? (Хиламан 9:25–36)

    4. Алуурчин нь хэн байсан бэ? (Хиламан 9:37–38)

Судартаа дараах асуултуудын хариултыг тэмдэглэ:

  • Хиламан 9:5-д цэдэглэснээр eрөнхий шүүгч алагдсаныг илрүүлсэн таван эр юунд итгэсэн ба юунаас айцгаасан бэ?

  • Хиламан 9:36-д цэдэглэснээр, Сийнтум ахыгаа алснаа хүлээхдээ юуны талаар гэрчлэх болно хэмээн Нифай хэлсэн бэ?

  • Хиламан 9:39–41-т цэдэглэснээр яагаад зарим хүмүүс Нифайд итгэсэн бэ?

  1. Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Хиламан 6–9-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна:

Хэвлэх