16-Р ХЭСЭГ: 1 дэх өдөр
Алма 11
Оршил
Амюлек өөрөөр нь үнэн бөгөөд амьд Бурханыг үгүйсгүүлэхийг оролдсон хуульч Зиезромтой маргалдав. Түүнийг урхиндаа оруулах гэсэн Зиезромын оролдлогын эсрэг Амюлек итгэлээ хамгаалан, нүглээс аврагдах аврал нь зөвхөн Есүс Христээр ирдгийг гэрчилжээ. Амюлек бүх хүн төрөлхтөн амилуулагдаж, Бурханаар шүүгдэх болно гэсэн хүчтэй гэрчлэлийг хуваалцсан ажээ. Та Аврагчийн Цагаатгалын улмаас нэгэн өдөр амилуулагдаж, дэлхий дээр хэрхэн амьдарснаа тайлагнахаар Бурханы өмнө зогсох болно.
Алма 11:1–25
Бурхан оршдогийг үгүйсгэсэн Зиезромын уруу таталтыг Амюлек эсэргүүцэв
Өөртөө байдаг, хэзээ ч зарахгүй тийм их үнэ цэнэтэй нэг зүйлийг бод. Энэ нь яагаад танд тийм их үнэ цэнэтэйг бод. Алма 11-т Алма, Амюлек хоёр Аммонайхагийн хүмүүст үргэлжлүүлэн зааж байх үед, Зиезром хэмээх нэгэн ёс бус хуульч Амюлектэй сөргөлдөж, Амюлект их үнэтэй нэг зүйлийг нь мөнгөөр авахыг санал болгодог. Судруудад Зиезромыг “чөтгөрийн аргуудад мэргэшсэн хүн байв” гэж дүрсэлдэг (Алма 11:21), энэ нь тэрээр бусдыг зөв шударга, үнэн байдлаас хөндийрүүлэхдээ Сатаны ашигладагтай адилхан арга барил, төлөвлөгөө, хууран мэхлэлт болон заль мэхийг хэрхэн ашиглахад суралцсан гэсэн утгатай юм.
Алма 11:21–22-ыг судалж, Зиезром Амюлект хэр зэрэг их мөнгө санал болгосон болон үүний хариуд тэрээр Амюлекийг юу хийхийг хүссэнийг олж мэд. “Онтай” нь нифайчуудын хамгийн үнэтэй мөнгөн зоос байжээ (Алма 11:6, 11–13-ыг үзнэ үү). Нэг онтай нь ойролцоогоор шүүгчийн нэг долоо хоногийн хөдөлмөрийн хөлстэй тэнцдэг байв (Алма 11:3-ыг үзнэ үү).
Дараах асуултуудад хариул:
-
Амюлект санал болгосон шиг дэлхийн хууран мэхлэлтүүдийг хэн нэгэн эсэргүүцэхийг та хэзээ харсан бэ?
-
Үүнийг харснаар энэ нь таныг итгэлтэй байхад хэрхэн нөлөөлсөн бэ?
Зиезромын саналд Амюлек хэрхэн хариулсныг харахын тулд Алма 11:23–25-ыг унш. Тэгээд гарын авлага дээрээ дараах асуултуудад хариулан бич:
-
Амюлек яагаад Зиезромын саналыг хүлээж аваагүй гэж та бодож байна вэ?
-
Алма 11:25-д өгүүлснээр Зиезром Амюлект зургаан онтай санал болгосон нь ямар санаа агуулж байсан бэ?
-
Энэ нь хүмүүс Сатаны уруу таталтуудад бууж өгөх үед түүний хийдэг зүйлүүдтэй юугаараа адилхан бэ?
-
Дараах дасгалуудыг судар судлах тэмдэглэлдээ гүйцээж хий:
-
Амюлек Зиезромын саналыг хэрхэн эсэргүүцсэнийг илүү сайн ойлгохын тулд Алма 11:22-ыг уншиж, дараах өгүүлбэрийг гүйцээ: “Би Их Эзэний сүнсний эсрэг юу ч ёсгүй.” Дараа нь үнэн тодорхойлолт өгч болох гурав эсвэл дөрвөн үгийг хоосон зайд бич. (жишээ нь, хийх, унших, өмсөх, үзэх, болон бичих зэрэг байж болно).
-
Та Ариун Сүнсний тусламжтайгаар уруу таталтыг хэрхэн ялж болохыг санахад тань тусалж чадах нэг өгүүлбэрийг Алма 11:22-р шүлэг дээр тулгуурлан бич. Бид Ариун Сүнсэнд найдсанаар уруу таталтуудыг ялж чадна гэсэн үнэнийг та өөрийн үгээр илэрхийлэх хэрэгтэй.
-
Суралцах явцдаа түр зогсож, дараах асуултыг тунгаан бод: Би тийм байдлаар амьдарснаар хэрхэн Ариун Сүнсийг мэдрэхдээ илүү сайн байж, надад уруу таталтыг давахад туслах түүний өдөөлтүүдийг дагах вэ?
Арванхоёр төлөөлөгчийн чуулгын Ерөнхийлөгч Боид К.Пакэрын дараах зөвлөгөөг уншиж, Ариун Сүнсэнд найдах нь уруу таталтыг давахад тань хэрхэн тусалж чадахыг хар.
“Хэрэв та орох ёсгүй зүйл рүү гулсан орж байгаа бол эсвэл таныг буруу зам руу хөтөлж байгаа хүмүүстэй нийлж байгаа бол энэ нь таны хувьд өөрийн бие даасан байдал, сонгох эрхээ хамгаалан тэмцэх цаг болжээ гэсэн үг юм. Сүнсний дуу хоолойг сонс, тэгвэл та замаа алдахгүй байх болно. …
“… Их Эзэний үйлчлэгчийн хувьд, би танд, хэрэв та Ариун Сүнснээс ирдэг өдөөлтүүдэд анхаарлаа хандуулах юм бол дайсны дайралтаас хамгаалагдах болно гэдгийг амлаж байна” (“Counsel to Youth,” Ensign буюу Лиахона, 2011 оны 11-р сар, 18).
-
Сурсан зүйлүүдээ хэрхэн хэрэгжүүлж болохыг бодож үзэхийн тулд судар судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариул:
-
Өсвөр үеийнхэн гэрчлэлээ сулруулахад уруу татагдах эсвэл дэлхийн зүйлүүдийн төлөө гэрчлэлдээ хайхрамжгүй хандах ямар тохиолдлууд байдаг вэ?
-
Хамт суралцагч тань иймэрхүү төрлийн уруу таталтуудтай тулгарах үед Ариун Сүнсэнд найдахад нь тусалж болох ямар санаануудыг та түүнд хэлж болох вэ?
-
Дараагийн удаа итгэл эсвэл жишгээ бууруулах уруу таталтад орох үедээ Амюлекийн үлгэр жишээг санаж, сурсан зүйлээ хэрэгжүүл. Та зохистой амьдарч, Ариун Сүнсний өдөөлтүүдийг дагаснаар илүү агуу итгэл болон баталгааг мэдэрч чадна гэдгийг санагтун.
Алма 11:26–40
Амюлек Бурханы Хүүг гэрчилж, түүний үгийг үгүйсгэхийг оролдсон Зиезромыг ялав
Зиезром Амюлекийн Есүс Христэд итгэх итгэлийг дайрч давшлав. Амюлекээр Бурхан оршдогийг үгүйсгүүлэх гэсэн Зиезромын оролдлого талаар болсны дараа энэхүү үйл явдалтай өөрийгөө холбож, таны итгэлийг хэн нэгэн эсэргүүцэж байсан үеийн тухай бод. Алма 11:26–34 дэх Амюлек, Зиезром нарын харилцан яриаг уншиж, дараа нь Зиезром Амюлекийн үгсийг хэрхэн гуйвуулсныг Алма 11:35-аас унш.
Энэхүү хуурмаг яриаг Амюлек хэрхэн залруулсныг Алма 11:36–37-гоос унш. Та судартаа зүүвэр тайлбар 34a-г тэмдэглэж мөн Хиламан 5:10–11-ийг унших хэрэгтэй. Дараа нь “өөрсдийн нүглүүд-эд” аврагдах болон “өөрсдийн нүглүүд-ээс” аврагдах хоёрын ялгааг өөрийн үгээр тайлбарла (налуу бичлэг нэмэгдсэн):
Алма 11:40-ийг уншиж, хүмүүс нүглүүдээсээ аврагдахын тулд тэд хийх ёстой гэж Амюлекийн хэлсэн эхний алхмыг тодорхойл. Зарим хүмүүс Есүс Христэд итгэдэг гэх боловч, зан байдлаа өөрчлөхийг хүсдэггүй. Есүс Христийн нэрэнд итгэх гэдэг нь түүнд итгэх гэсэн утгатай юм.
“Түүний нэрэнд итгэх” (Есүс Христэд итгэх итгэлтэй байх)-ийг илүү сайн ойлгох нь наманчлал руу хөтөлдөг, Тэргүүн зөвлөлийн Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын дараах эшлэлийг унш: “Бид наманчлах боломжтой байхын тулд Христэд итгэх бат итгэлтэй байх хэрэгтэй. Бидний итгэл ‘[Бурханы] зан чанар, төгс байдал, шинж чанарын зөв ойлголтыг багтаадаг’ (Lectures on Faith [1985], 38). Хэрэв бид Бурхан бүх зүйлийг мэддэг, бүхнийг хайрладаг, нигүүлсэнгүй гэдэгт итгэвэл авралынхаа төлөө Түүнд огтхон ч эргэлзээгүйгээр найдвараа тавих боломжтой байх болно. Христэд итгэх итгэл нь Бурханы хүсэлтэй нийцдэггүй бидний бодол санаа, итгэл бишрэл, зан төлөвийг өөрчлөх болно” (“Point of Safe Return,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 5-р сар, 100).
Есүс Христэд итгэх итгэл нь бодол санаа, итгэл бишрэл, зан төлөвөө өөрчлөхөд тань хэрхэн нөлөөлдөг вэ?
-
Хүн наманчлахад яагаад түүнд Есүс Христэд итгэх итгэл хэрэгтэй байдаг вэ? Та Амюлек болон Ерөнхийлөгч Угдорфоос сурсан зүйлүүдээ ашиглан дараах зарчмыг хэрхэн тайлбарлахаа судар судлах тэмдэглэлдээ бич: Есүс Христэд итгэх жинхэнэ итгэл нь бид нүглүүдийнхээ гэтэлгэлийг хүлээн авах үйл явцын эхлэл юм.
Алма 11:41–46
Амюлек бүх хүн төрөлхтний амилуулалт, шүүлтийн талаар заасан нь
Зиезромд хэлсэн Амюлекийн гэрчлэлийн төгсгөлийг уншихаасаа өмнө, дараах асуултыг тунгаан бод: Үхлийн дараах амьдралд итгэхгүй байх нь тухайн хүний үйлдэлд хэрхэн нөлөөлөх вэ?
-
Амилуулалт, Шүүлт гэсэн үгсийг судар судлах тэмдэглэлдээ хоёр тусдаа баганын гарчиг болгон бич. Дараа нь Алма 11:41–45-аас амилуулалт болон шүүлтийн тухай мэдээллийг олж, гарчиг бүрийн доор сурч мэдсэн зүйлээ бич. Та дараах өгүүлбэрийг судрынхаа хуудасны дээд талд эсвэл судар судлах тэмдэглэлдээ бичих хэрэгтэй: Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бүх хүмүүн амилуулагдаж, ажлуудаараа шүүгдэх болно. Мөн эдгээр шүлгүүд нь амилуулалт бол бидний бие махбод сүнстэйгээ “төгс хэлбэртээ,” “зохих байдлаараа” дахин хэзээ ч салахгүйгээр нэгдэх гэсэн утгатай гэдгийг заадаг (Алма 11:43, 45-ыг үзнэ үү).
-
Судар судлах тэмдэглэлдээ дараах асуултуудын нэгэнд эсвэл хоёуланд нь хариулж бич:
-
Амилуулагдаж, шүүгдэх болно гэж бодох үед танд ямар бодол, мэдрэмж төрдөг вэ?
-
Амилуулагдаж, шүүгдэх болно гэсэн таны итгэл өдөр бүр амьдралдаа хийдэг сонголтуудад тань хэрхэн нөлөөлдөг вэ?
-
-
Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:
Би Алма 11-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: