Семинар
2-р хэсэг: 3 дахь өдөр, 1 Нифай 3–4


2-р хэсэг: 3 дахь өдөр

1 Нифай 3–4

Оршил

Их Эзэн Лихайд, хөвгүүдээ Иерусалим руу буцаан явуулж, Лебенээс гуулин ялтсуудыг авчруул хэмээн зарлиг өгөв. Лемен Лемүел хоёр энэ зарлигийг хэрхэн биелүүлэхийг мэдэхгүй байсан бол Нифай, Их Эзэн шаардсан зүйлээ биелүүлэх арга замаар хангана гэдэгт итгэлтэй байлаа. Удаа дараа бэрхшээл тохиолдсон ч Нифай Их Эзэний хүссэн зүйлийг биелүүлэхийн төлөө итгэлтэйгээр үргэлжлүүлэв. Тэгсний үр дүнд тэр Ариун Сүнсээр удирдуулж, ялтсуудыг олж авч чадсан билээ. Шаргуу дуулгавартай байдал, хүнд үед Их Эзэний тусламжийг авахад биднийг тэнцэхээр болгодгийг Нифайн туршлага харуулж байна.

1 Нифай 3:1–9, 19–20

Лихайн хөвгүүд Иерусалимд буцаж очсон нь

Хүнд байдалтай тулгарч үүнийг хэрхэн шийдвэрлэхийг мэдэхгүй үе танд тохиолдож байсан уу? Өнөөдрийн хичээл, хүнд сорилттой тулгарсан үед итгэлээ бэхжүүлж, шийдвэр төгс, дуулгавартай байхад тань туслах болно. 1 Нифай 3:1–6-г уншиж хичээлээ эхэл. Их Эзэн Лихайгаар дамжуулан хөвгүүдэд нь өгсөн зарлигийг судартаа тэмдэглэ. Мөн Лемен Лемүел хоёр, Их Эзэний зарлигт Нифайн хандлагын эсрэг хэрхэн хандсаныг анхаар.

Их Эзэний зарлиг болгосон зүйл үнэхээр хэцүү байсныг ойлгохын тулд Иерусалимаас Улаан тэнгис (Акабагийн булан) хүртэл 290 км хол газар, дээрэмчид орогносон, хуурай, халуун цөлийг гатлах шаардлагатай байсныг мэдэх нь ашиг тустай байж болно. Лихай болон түүний гэр бүл энэ газраас яваад гурван өдөр өнгөрч (1 Нифай 2:5–6) байтал Их Эзэн хөвгүүдийг нь Иерусалим руу буцах хэрэгтэй гэж хэлсэн ажээ. 1 Нифай 3:7–8-ыг уншиж, Нифай Их Эзэний зарлигийг дуулгавартай дагах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн шалтгааныг ол.

Хэрэв бид Их Эзэний зарлигийг биелүүлбэл Тэр үүнийг гүйцэлдүүлэх арга замыг бэлтгэх болно гэсэн зарчмыг Нифай гэрчилсэн юм. 1 Нифай 3-ыг үргэлжлүүлэн судлахдаа Нифайн эр зориг, шийдвэр төгс байдлын үлгэр жишээ нь илүү дуулгавартай байж, Их Эзэнд итгэх агуу итгэлээ харуулахад маань хэрхэн сүнслэгээр нөлөөлж болох тухай бод. Нифай, хүнд сорилт бэрхшээлүүдэд хэрхэн хандаж байсанд анхаарлаа онцгойлон хандуул. Ах нарынхаа хамт гуулин ялтсуудыг олж авах үед Нифайд бэрхшээл тохиолдсон ч тэр дургүйцэж, үглэн гомдоллоогүй юм (1 Нифай 3:6).

Гуулин ялтсууд тэдний судар болох “Иудейчүүдийн цэдгийг” (1 Нифай 3:3) агуулж байжээ. Гуулин ялтсууд эдүгээ Хуучин Гэрээнд байдаг зарим бичээсүүд болон мэдээллийг түүнчлэн бошиглолын бусад бичээсүүдийг агуулж байжээ. 1 Нифай 3:19–20-ийг уншиж, гуулин ялтсуудыг Лихайн гэр бүл болон тэдний үр удмынханд тийм их ач холбогдолтой болгосон зүйлсийн доогуур зур.

төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судар—1 Нифай 3:7

1 Нифай 3:7-г гурван удаа унш (эхэлж чанга уншаад дараа нь чимээгүй унших зэргээр унших байдлаа өөрчилж болно). Судраа хаагаад, шүлгийг харалгүйгээр дараах асуултуудад хариулж бичихийг хичээ:

  • Нифай хэнд хандаж ярьсан бэ?

  • Нифай юу хийхээр шийдсэн бэ?

  • Их Эзэн яана гэдгийг Нифай мэдэж байсан бэ?

Судраа нээгээд 1 Нифай 3:7-г уншиж, хариултаа шалга.

Бошиглогч Иосеф Смит ийн хэлжээ: “Их Эзэн зарлигласан л бол үүнийг биелүүл гэдэг дүрмийг би өөртөө бий болгосон юм” (History of the Church, 2:170). Энэ өгүүлбэрийг судартаа 1 Нифай 3:7-гийн дэргэд бич.

1 Нифай 3:10–31

Лебен Лихайн өмчийг хулгайлж, Нифай болон ах нарыг нь алахыг оролдсон нь

Бид Бурханы зарлигуудыг сахих үед Тэр биднийг олон янзын арга замаар адисалдаг. Гуулин ялтсуудыг олж авсан Нифайн туршлага нь Бурхан хүүхдүүдээ зарлигуудыг нь биелүүлэх арга замаар хангадаг гэсэн түүний гэрчлэлийг баталж байна (1 Нифай 3:7-г үзнэ үү). Гуулин ялтсуудыг олж авах гэсэн Лихайн хөвгүүдийн эхний хоёр удаагийн оролдлогыг судлахын тулд дараах хүснэгтийг ашигла. Оролдлого бүрд зориулсан багананд асуултуудын хариултыг бич, эсвэл энэ даалгаврыг судрын тэмдэглэлдээ хий.

Анхааруулга: Нифайн үед шавга орхих нь сонголт хийх тогтсон журам байжээ (1 Нифай 3:11-ийг үзнэ үү). Нифай болон түүний ах нар шавга орхисон нь гуулин ялтсуудыг олж авах зарлигийг биелүүлэхэд Их Эзэнээс удирдамж хүлээж авах зорилготой байжээ (Сургаалт Үгс 16:33; Bible Dictionary, “Lots, Casting of”-ыг үзнэ үү).

Асуултууд

Анхны оролдлого
(1 Нифай 3:10–18)

Хоёр дахь оролдлого
(1 Нифай 3:21–31)

  1. Хэн хэн явсан бэ?

  1. Тэд юу хийсэн бэ?

  1. Оролдлого бүтэлгүйтсэнд ах дүү нар хэрхэн хандсан бэ?

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагГуулин ялтсуудыг авах анхны оролдлого бүтэлгүйтсэний дараа Нифай болон түүний ах нар “ихэд харамсав” (1 Нифай 3:14). 1 Нифай 3:15–16-г нэгтгэн дүгнэж, эхний удаа бүтэлгүйтэхэд Нифайн хандлага ах нарынхаасаа хэр зэрэг өөр байсныг судрын тэмдэглэлдээ дүрслэн бич.

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагХоёр дахь оролдлогыг (1 Нифай 3:21–31) тунгаан бодсоны эцэст дараах асуултад судрын тэмдэглэлдээ хариулж бич: Уур уцаар, дургүйцэн гомдоллох болон итгэлгүй байх нь Бурханыг сонсоход бидэнд хэрхэн саад болдог вэ?

1 Нифай 4:1–26

Нифай гуулин ялтсуудыг олж авсан нь

1 Нифай 3:31-д Лемен Лемүел хоёрын асуусан асуултуудыг ол. Хэрэв та Нифайн оронд байсан бол тэдний асуултуудад юу гэж хариулах вэ? 1 Нифай 4:1–3-ыг уншиж, Нифай ах нарынхаа асуултуудад хэрхэн хариулсныг ол. Нифай тэдний асуултуудад хариулахдаа яагаад Мосе болон Улаан тэнгисийг жишээ болгон татсан гэж та бодож байна? Ах нартаа өгсөн Нифайн хариултаас сүнслэг нөлөөтэй гэж үзсэн хэсгийг бич.

Израилын хүүхдүүдийг Египетээс гаргаж авчир гэж Мосед хэлэхэд энэ нь мөн л боломжгүй юм шиг түүнд санагдаж байсан билээ. Олон удаа оролдсон ч тэр израилчуудыг чөлөөлж явуулахад Фараоныг итгүүлж чадаагүй юм. Гэвч Мосе Их Эзэний өөрт нь зарлиг болгосон зүйлийг биелүүлэхийн төлөө шаргуу тэмцсэн учир Их Эзэн израилчуудыг чөлөөлөх арга замыг түүнд өгсөн юм.

Улаан Тэнгисийг гаталсан нь

Нифай Мосегийн жишээг өөрт нь тулгарсан нөхцөл байдалд ашигласан бөгөөд гуулин ялтсуудыг яаж ийгээд олж авахад Бурхан түүнийг арга замаар хангана гэдэгт итгэлтэй байлаа. Энэ түүхийн үлдсэн хэсгийг судлахдаа эхний оролдлогууд нь бүтэлгүйтсэн ч Нифай няцашгүй, дуулгавартай, эрс шийдэмгий байсны үр дүнг эрж ол.

Яагаад, хэзээ, яаж гэдэг нь тодорхойгүй боловч ямар нэг ажлыг хийх шаардлага өөрт тань тулгарч байсан уу? Эсвэл ийм зүйлийг хийхээр сүнслэгээр нөлөөлөгдөж байсан уу? Бид ийм нөхцөл байдалд Их Эзэний удирдамжийг дагахаасаа өмнө хийх ёстой зүйлээ ихэвчлэн “эхнээс нь аваад эцсийг хүртэл” харахыг хүсдэгийг Ерөнхийлөгч Харолд Б.Лий ажиглаад дараах зөвлөгөөг өгсөн юм: “Та гэрлийн ирмэг рүү алхаж сурах ёстой, тэгээд харанхуй руу хэдэн алхам хийх хэрэгтэй. Тэгвэл гэрэл харагдаж, бидний өмнөх замыг гэрэлтүүлэх болно” (Боид K.Пакэр, “The Edge of the Light,” BYU Today, 1991 оны 3-р сар, 23-т эш татжээ).

1 Нифай 4:4–7-г уншиж, Нифай итгэлээрээ хэрхэн харанхуй руу (үл мэдэгдэх зүйл рүү) алхан орсныг тодорхойл.

“Гэсэн хэдий ч би урагшлан яв[лаа]” (1 Нифай 4:7) гэсэн хэллэгт юу хамгийн чухал байна вэ?

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэлдээ, үр дүн нь урьдаас харагдахгүй ямар нэг зүйлийг хийхээр Ариун Сүнсээр удирдуулсан байж болох эсвэл ямар нэг зүйл хийхийг урьсан байж болох залуу эрэгтэй юм уу залуу эмэгтэйн нөхцөл байдлыг тодорхойлон бич. Жишээ нь: Хэрхэн, хэзээ гэдгийг нь мэдэхгүйгээр зөвхөн итгэлээрээ ямар нэг юмыг хийхээр шийдсэн тохиолдол танд байж болно. Хэрэв тийм бол энэ туршлагынхаа тухай хувийн тэмдэглэлдээ бич. Энэ туршлагаа хичээл дээр хуваалцаж болно.

Зөвхөн Ариун Сүнсэнд өөрийгөө удирдах боломж олгосны дараа, итгэлээр урагш явахаар шийдсэний дараа л Нифай, ялтсуудыг олж авах зарлигийг гүйцэлдүүлэхэд нь Их Эзэн юуны учир, хэзээ, хэрхэн түүнд туслах байсныг мэдэж авсан ажээ. 1 Нифай 4:8–26-г уншиж, гуулин ялтсуудыг олж авахад нь Их Эзэн түүнд хэрхэн тусалсныг анхаар.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСүнс Нифайд, Лебенийг алах заавар өгсөн шалтгаануудыг судрын тэмдэглэлдээ бич (1 Нифай 4:8–13-ыг үзнэ үү).

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултад судрын тэмдэглэлдээ хариулж бич: Амьдралд тань тохиолдсон эсвэл тохиолдож болох сорилт бэрхшээлүүдийг амжилттай даван туулахад тусалж болох юуг, гуулин ялтсуудыг олж авахад гаргасан Нифайн сүүлчийн хүч чармайлтуудаас та сурч болох вэ?

Хэрхэн, яагаад, хэзээ гэдэг нь мэдэгдэхгүй ажил үүргийг биелүүлэх болсон үедээ Нифайн туршлагаас дараах зарчмыг сана: Бид Бурханд итгэх итгэлээ ашиглан, үр дүнг нь урьдаас харж чадахгүй Түүний даалгасан ажил үүргийг ч гэсэн биелүүлэхийг хичээх юм бол Тэрбээр биднийг Ариун Сүнсний нөлөөгөөр удирдах болно.

Нифай ба Лебен

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Лебенийг алах зарлиг

Зөв ба буруу зүйлийн жишгийг Их Эзэн тогтоосон юм гэдгийг Бошиглогч Иосеф Смит заасан билээ: “Бурхан айлдахдаа, ‘Чи хүн бүү ал’ [Eгипетээс Гарсан нь 20:13] хэмээсэн бөгөөд өөр нэг удаа Тэрээр, ‘Чи хүйс тэмтэр’ [Дэд Хууль 20:17] хэмээсэн байдаг. Энэ бол тэнгэрийн засаглалын зарчим бөгөөд хаант улсын хүүхдүүдийн амьдарч байгаа нөхцөл байдалд тохирсон илчлэлтээр зохицуулагддаг. Үйл явдлуудын үр дагавар урт удаан хугацааны дараа илрэх байлаа ч гэсэн, бид үүний шалтгааныг огт мэдэхгүй байлаа ч гэсэн Бурханы шаардсан бүхэн зөв байдаг. Хэрэв бид юуны өмнө Бурханы хаант улсыг эрэлхийлэх аваас бүх сайн зүйлс бидэнд ирэх болно” (History of the Church, 5:135).

Их Эзэн яагаад Лебенийг алахыг Нифайгаас шаардсаныг ойлгохын тулд бид дараах зүйлийг анхаарах хэрэгтэй: Гуулин ялтсуудыг сайн дураараа шилжүүлж өгөх боломжийг Их Эзэн түүнд хоёр ч удаа олгосон атал Лебен “Их Эзэний зарлигуудыг дуулахгүй байв” (1 Нифай 4:11). Лебен худалч, дээрэмчин байсан бөгөөд Лемен болон Лихайн бусад хөвгүүдийг алахыг оролдсон нь Мосегийн хуулиар үхлийн шийтгэл хүлээх ёстой байв (Eгипетээс Гарсан нь 21:14-ийг үзнэ үү). Судрын цэдгийг олж авах нь “нэг хүн эрсдэх ёстой байсан ч,” (1 Нифай 4:13) Лихай болон түүний үр удмынханд нэн чухал гэдгийг Их Эзэн мэдэж байжээ.

Гуулин ялтсууд зөвхөн Мормоны Номын хүмүүс болон үндэстнүүдийг адисалсан төдийгүй өнөө үед зориулсан эртний бошиглогчдын сургаалуудыг хадгалж бидэнд авчирсан билээ. Эдгээр бичээсүүдээс заримыг нь (Исаиагийн эшлэлүүд болон Зиносын ёгтлол зэрэг) алтан ялтсуудад хуулбарлан оруулсан бөгөөд тэрхүү алтан ялтсуудаас Мормоны Номыг орчуулсан юм. Гуулин ялтсуудад агуулагддаг тэдгээр сургаалууд Мормоны Номоор дамжуулан дэлхийн олон үндэстний сая сая хүмүүсийн амьдралыг адисалсан бөгөөд адисалсаар байгаа билээ. Хэрэв тэр үед Нифай Лебений дээр зогсоод, Сүнсний дуу хоолойг дагаагүй бол энэ бүхэн боломжгүй болох байсан юм.

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон, хүнд сорилтын үед мэхлэгдэхээс зайлсхийхэд туслах “гурван богинохон туршилтыг” бидэнд зөвлөмж болгожээ.

“1. Жишиг бүтээлүүдэд энэ талаар юу гэсэн байдаг вэ? Исаиа энэ тухай: ‘Хууль хийгээд гэрчлэлд анхаарагтун. Хэрэв тэд энэ үгийн дагуу ярьдаггүй бол тэдэнд гэгээ байхгүй болжээ’ гэж хэлсэн байдаг ( Исаиа 8:20.) …

Бид судруудыг шимтэн судлах ёстой. Ялангуяа Мормоны Ном, Сургаал ба Гэрээ бидэнд маш чухал юм. …

“2. Бидний баримтлах хоёр дахь удирдамж гэвэл: Энэ сэдвээр Сүмийн хожмын үеийн Ерөнхийлөгчид, ялангуяа амьд Ерөнхийлөгч юу гэж хэлдэг билээ? …

“Өнөөдөр Сүмийг төлөөлөн ярьдаг хүн дэлхий дээр ганцхан байдаг. (C ба Г 132:7; 21:4-ийг үзнэ үү.) Тэр хүн бол [Сүмийн Ерөнхийлөгч]. Тэрбээр өнөөдөр бидэнд Их Эзэний үгийг өгдөг учраас түүний үгс нас барсан бошиглогчдын үгсээс илүү чухал юм. Ариун Сүнсний нөлөөгөөр ярих түүний үгс бол судар юм (C ба Г 68:4-ийг үзнэ үү.) …

“Сүмийн Ерөнхийлөгч, Гэгээнтнүүдэд хэрэгтэй гэж үзсэн ямар ч сэдвээр үгээ хэлж болно. …

“3. Гурав дахь буюу сүүлчийн туршилт нь Ариун Сүнс—Сүнсний туршилт юм. Бид энэ Сүнсээр ‘… бүх зүйл үнэнийг мэдэж болно’ Моронай 10:5. Энэхүү туршилт зөвхөн тухайн хүний Бурхантай харилцах сувгууд нь цэвэр, ариун журамтай бөгөөд нүглээр бохирдоогүй бол бүрэн дүүрэн үр өгөөжтэй байж чадна” (Conference Report, 1963 оны 10-р сар, 16–17).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би 1 Нифай 3–4-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: