Семинар
4-р хэсэг: 1 дэх өдөр, 1 Нифай 15


4-р хэсэг: 1 дэх өдөр

1 Нифай 15

Оршил

1 Нифай 15-д хувийн илчлэлт хүлээж авах талаарх Нифайн шаргуу хүч чармайлт болон ах нарынх нь итгэлгүй байдлын эсрэг тэсрэг шинжийг та олж харах болно. Энэ бүлгийг судлахдаа Их Эзэнээс хариу болон удирдамж хүлээн авах талаар ямар хүч чармайлт гаргадгаа тунгаан бод.

1 Нифай 15:1–11

Нифайн ах нар Лихайн үзэгдлийг ойлгохгүй байна хэмээн гомдоллож байв

Ихэнх идэвх зүтгэлийн үр жимсийг амтлахаас өмнө бид ихээхэн хүч чармайлт гаргах шаардлагатай. —Сургууль дээр болдог үйл ажиллагаа, хөгжим тоглох эсвэл спортоор хичээллэх— зэрэг оролцдог үйл ажиллагаануудынхаа тухай бод. Тэгээд уг үйл ажиллагаанд гаргах хүч чармайлт, түүнээс гарах үр дүнгийн хоорондох уялдаа холбооны тухай тунгаан бод. 1 Нифай 15-ыг судлахдаа мөн ийм загварыг эрж ол. Хүч чармайлт гаргах нь сүнслэг үнэнүүдийг мэдэж, Их Эзэнээс илчлэлт хүлээн авахтай ямар хамааралтай болохыг анхаар.

Нифай аавынхаа үзэгдэл болон сургаалуудыг ойлгохыг шаргуу эрэлхийлж, дараа нь өөрөө илчлэлт хүлээн авсны эцэст аавынхаа майханд эргэж иржээ. Гэтэл ах нар нь тэнд маргалдаж байв. 1 Нифай 15:1–3-ыг судалж, тэд юуны тухай ярилцсаныг олж мэд.

1 Нифай 15:6–7-д Нифайн ах нарт ямар асуудал тулгарч, тэднийг маргалдахад хүргэснийг олж, доогуур нь зур. 1 Нифай 15:3-т өгүүлснээр Лихайн сургаалуудыг ойлгох нь тэдэнд яагаад хэцүү байсан бэ?

1 Нифай 15:8-ыг уншиж, ах нараасаа Нифайн асуусан асуултын доогуур зур. Нифай уг туршлагыг биеэрээ үзэж туулсны дараа дээрх асуултыг асуусан нь ямар учиртай вэ?

1 Нифай 15:9 дэх ах нарынх нь хариултын доогуур зур. Энэ шүлэг дэх учир нь гэсэн үг тиймээс, учраас гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл Нифайн ах нар “Их Эзэн бидэнд хандаж яриагүй учраас бид Түүнээс асуугаагүй юм” гэж тайлбарлажээ.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагИх Эзэн асуусан зүйлд нь хариулна гэдэгт итгэдэггүй учраас Түүнээс асуудаггүй нэг найз өөрт тань байдаг гэж бод. 1 Нифай 15:11-ийг судалж, Их Эзэнээс хариу хүлээн авах тухай ах нартаа Нифайн өгсөн зөвлөгөөг тунгаан бод. Дараа нь Бурханаас итгэлээр асуухыг нь урамшуулан дэмжсэн захидлыг найздаа зориулж судрын тэмдэглэлдээ бич. Захидалдаа залбирлын талаарх Нифайн зөвлөгөө болон өөрийнхөө бодлыг хуваалц.

Нифай болон ах нарынх нь үйлдэл мөн туршлагаас бидний сурч болох нэг зарчим бол хэрэв бид Их Эзэнээс итгэлээр асууж, Түүний зарлигуудыг сахивал Түүнээс агуу илчлэлт болон удирдамж хүлээн авахад бэлтгэгдэх болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДоорх асуултуудаас нэгийг сонгож, хариултыг нь судрын тэмдэглэлдээ бич:

    1. Их Эзэнээр заалгаж, Түүгээр удирдуулахын тулд биднээс юу шаардагддагийг ойлгоход нь Сүмийн шинэ гишүүнд туслахын тулд та юу гэж хэлэх вэ?

    2. Сүнслэг үнэнүүдийг мэдэж, Их Эзэний удирдамжийг эрэлхийлэх таны хүч чармайлт Сүнсийг мэдэрч, сайн мэдээг ойлгох чадварт тань хэрхэн нөлөөлсөн бэ?

Маргааш дээрх даалгаврын хариултыг эцэг эх, гэр бүлийн аль нэг гишүүн, Сүмийн удирдагч эсвэл багштайгаа хуваалц. Ингэхдээ тэр хүнийг, Тэнгэрлэг Эцэгийн тусламж болон удирдамжийг эрэлхийлэхэд итгэл, хүч чармайлт гаргасан тохиолдлоо хуваалцахад урь.

1 Нифай 15:12–20

Нифай Израилын тараагдалт ба цугларалтыг тайлбарласан нь

Нифайн ах нар чидуны мод болон xарийнхны тухай Лихайн бошиглол ба сургаалуудыг ойлгосонгүй (1 Нифай 15:7-г үзнэ үү; мөн 1 Нифай 10:12–15-ыг үз). Хугарч, тараагдсан чидуны модны унаган мөчрүүд нь Израилын угсаа (Бурханы гэрээт хүмүүс) дуулгаваргүй байдлынхаа улмаас биеэр болон сүнслэг байдлын хувьд тараагдсаныг бэлгэдэж байгааг Нифай тайлбарлажээ. Тэд тараагдсанаараа сайн мэдээний мэдлэгээ алдаж бас Израилын угсааны гишүүд болохоо мэдэхээ больсон ажээ. Сэргээгдсэн сайн мэдээг бүх дэлхийн хүмүүс хүлээн авч, өөрсдийгөө Их Эзэний гэрээт хүмүүс болохыг ойлгох нь хожмын өдрүүд дэх Израилын угсааны цугларалтын нэг хэсэг байх болно (1 Нифай 15:14–15-ыг үзнэ үү).

1 Нифай 15:14-ийг уншиж, тараагдсан Израил хожмын өдрүүдэд юу ойлгохыг тэмдэглэ.

Сүмд нэгдсэн хүмүүс “жинхэнэ чидуны модонд” (1 Нифай 15:16) залгагдсантай адил болохыг Нифай заажээ. Энэхүү залгалт эсвэл цугларалт нь Израилын угсааны тараагдалтын адил “Харийнханы тусламжтайгаар” (1 Нифай 15:17) тохиох болно гэдгийг Нифай бас хэлжээ. “Судруудад Харийнхан гэдэг үг нэлээд хэдэн утгатайг ойлгох нь ашиг тустай байж болно. Энэ үг заримдаа Израил биш гаралтай хүмүүсийг, заримдаа Еврей биш гаралтай хүмүүсийг хэлэхэд ашиглагддаг бол заримдаа сайн мэдээгүй үндэстнүүдийг эсвээс Израил цустай ч гэсэн сайн мэдээг хүлээн аваагүй хүмүүсийг хэлэхэд хэрэглэгддэг. Хамгийн сүүлчийн хэрэглээ нь Мормоны Номонд ашигласан үгийн утгатай адил юм (Судруудын Удирдамж, “Харийнхан,” scriptures.lds.org).

залбирч байгаа залуу эмэгтэй

Их Эзэн хүүхдүүддээ өгсөн амлалтаа биелүүлж, тэдэнтэй хийсэн гэрээнүүдээ санадаг. Тэрбээр бүх хүүхдээ үүрдийн сайн мэдээний адислалуудыг хүлээн аваасай гэж хүсдэг (1 Нифай 15:18-ыг үзнэ үү). Сайн мэдээг найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хуваалцах таны хүч чармайлт болон номлолд хүндэтгэлтэйгээр үйлчлэх шийдвэр төгс байдал Лихайн бошиглолыг гүйцэлдүүлэхэд тань туслах болно.

1 Нифай 15: 21–36

Лихайн үзэгдлийн талаарх ах нарынхаа асуултад Нифай туршлагаараа хариулсан нь

1 Нифай 15-ын үлдсэн хэсэг нь Нифайн ах нар Лихайн зүүдний талаар түүнээс асуусан асуултуудын тухай өгүүлдэг. Нифайн ах нар ингэж асуусан байдаг: “Бидний эцгийн үзсэн уг модны зүг удирдсан тэр төмөр бариул ямар утгатай вэ?” 1 Нифай 15:23, 1 Нифай 15:24–25 дахь Нифайн хариултыг уншиж, Бурханы үгийг анхааран сонсож, дагадаг хүмүүст амлагдсан адислалуудыг ол. Бурханы үгийн хүчний тухай Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны дараах үгсээс Нифайн заасантай адил хэллэгүүдийн доогуур зур.

  • “Бурханы үг биднийг хамгаас илүү хүсүүштэй үр жимс рүү хөтөлдөг төдийгүй, бид Бурханы үгэнд болон үүгээр дамжуулан уруу таталтыг эсэргүүцэх хүчийг, Сатаны болон түүний элч нарын ажлыг зогсоох хүч чадлыг олж авдаг билээ.”

  • “Бурханы үг нь … Гэгээнтнүүдийг нүгэл хилэнцийг эсэргүүцэж, сайн бүхнийг мөрдлөг болгон, энэ амьдралд баяр баясгаланг олоход нь Сүнсээр бэхжүүлэх хүчтэй юм.”

  • “Зөв шударга амьдралд амжилт олох, залилан мэхлэлтээс зайлсхийж уруу таталтыг эсэгүүцэх, өдөр тутмынхаа амьдралд удирдамж авах, бодгалийг эдгээх—энэ бүгд бол Их Эзэний үгийг эрэлхийлж, дуулгавартай дагадаг хүмүүст Түүний өгсөн амлалтуудаас зөвхөн цөөн хэд нь юм. … Гэвч бид харанхуй манан дундуур амьдралын мод руу хийх аяндаа, бусад бүх зүйлүүдэд хичээл зүтгэл гаргасан ч, зарим адислалуудыг зөвхөн судруудаас, зөвхөн Их Эзэний үгийг судалж, Түүний үгийг дуулгавартай дагаснаар л олж авч чадна” (“The Power of the Word,” Ensign, 1986 оны 5-р сар, 80, 82).

Бид судруудыг судлах, залбирах болон удирдагчдын сүнслэг нөлөөтэй үгсийг сонсох нь Бурханы үгийг дуулгавартай дагахад нэн чухал юм.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагБурханы үгийг судлахад урамшуулан дэмжсэн зурагт хуудас судрын тэмдэглэлдээ зур. Бурханы үгийг сонсож хэрэгжүүлдэг хүмүүст ирэх Нифайн амласан адислалуудыг зурагт хуудсандаа оруулахаа мартуузай. Бас Бурханы үгийг олох эх сурвалжуудын жагсаалт хийж болно.

судар уншиж байгаа залуу эрэгтэй

1 Нифай 15:24–25-ын хажууд дараах зарчмыг бич: Бурханы үгийг өдөр бүр судалж, дагах нь биднийг Сатаны уруу таталтын эсрэг хүчирхэгжүүлдэг.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагЭнэ зарчмын тухай гэрчлэлээ бэхжүүлэхийн тулд дараах асуултуудын нэгд нь эсвэл хоёуланд нь судрын тэмдэглэлдээ хариулж бич.

    1. Хувиараа судар судлах ямар туршлага тань, энэ зарчим үнэн гэдгийг мэдэхэд танд тусалсан бэ?

    2. Энэ зарчим үнэн гэдгийг та яаж мэдсэн бэ?

Лихайн зүүдэнд төмөр бариулаас барьж явсан хүмүүс харанхуй манан дундуур аюулгүй өнгөрч амьдралын модонд хүрсэн байдаг. 1 Нифай 15:26-д, Нифайн ах нар амьдралын модны ойролцоох гол ямар учиртайг түүнээс асуужээ. 1 Нифай 15:27–29-ийг уншиж, гол юуг төлөөлснийг олж мэд.

1 Нифай 15:32–36-г унш. Нифайн ах нар яагаад эдгээр сургаалыг ойлгоогүй вэ?

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултуудад судрын тэмдэглэлдээ хариулж бич:

    1. Лихайн зүүд ба зүүдийг нь тайлсан Нифайн тайлбарын ямар хэсгүүд Нифайн ах нарыг хайрлах Бурханы хайр халамжийг харуулж байна вэ?

    2. 1 Нифай 15-д таныг хайрлах Бурханы хайр халамжийг та хэрхэн харж байна вэ?

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би 1 Нифай 15-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: