Семинар
7-р хэсэг: 4 дэх өдөр, 2 Нифай 25


7-р хэсэг: 4 дэх өдөр

2 Нифай 25

Оршил

Исаиагийн бошиглолыг бичсэний дараа (2 Нифай 12–24), бошиглогч Нифай эдгээр бошиглолын чухлыг онцлон, бошиглолын суу билэгтэй хүмүүс Исаиагийн үгсийг ойлгож, үүнд талархах болно хэмээн тайлбарлажээ (2 Нифай 25). Түүний үгсийн зорилго нь “Христэд итгэж, мөн Бурханд нийцсэн байхыг хүүхдүүддээ мөн түүнчлэн ах дүүстээ ятгах” юм хэмээн Нифай тайлбарлав (2 Нифай 25:23). Тэрээр бүх хүмүүнийг Есүс Христэд итгэж, “өөрсдийн бүхий л хүчин чадал, оюун мөн чадлаараа, мөн өөрийн бүхэл бодгалиар бишрэн шүтэхэд” урив (2 Нифай 25:29).

2 Нифай 25:1–8

Бид бошиглолын суу билэгтэй байсан үед Исаиагийн үгсийг ойлгож чадна хэмээн Нифай заав

цоож ба түлхүүр

Хүмүүс үнэт эдлэлээ хадгалахдаа ихэвчлэн цоож ашигладаг. Тэд ганц байгаа түлхүүрээ өөртөө хадгалдаг эсвэл итгэлтэй найздаа юмуу гэр бүлийн гишүүндээ түлхүүрээ хувилаад өгч болдог. Исаиагийн бошиглол нь “агуу чухал” гэдгийг Нифай мэдэж байсан бөгөөд (2 Нифай 25:8) тэдгээрийг хүн бүр ойлгоосой хэмээн тэр хүсч байсан. Тэрээр Исаиагийн үгсийн утгын цоожийг онгойлгохыг хүссэн хүн бүрд түлхүүрийг өгсөн.

2 Нифай 25:4-ийн эхний өгүүлбэрийг уншаад Исаиагийн үгсийг ойлгох түлхүүрийг ол. “Бошиглолын суу билэгтэй” байна гэдэг нь ямар утгатай вэ? Судрууд, ялангуяа Исаиагийн үгсийг илүү сайн ойлгоход бошиглолын суу билиг танд хэрхэн тусалж чадна гэж та бодож байна?

Бошиглолын суу билиг нь илчлэлтийн суу билгийг илэрхийлдэг. Энэ нь та судруудын утгыг ойлгохыг эрэлхийлэн, хичээнгүйлэн, залбиралтайгаар судлах үедээ та илчлэлтийн суу билигтэй байж, Ариун Сүнс таны оюун бодол болон ойлголтыг тань гэгээрүүлнэ гэсэн үг юм. Түүнчлэн судрууд “Есүсийн гэрчлэл бол бошиглолын сүнс мөн” гэж заадаг (Илчлэлт 19:10 Библид “эш үзүүлэгчийн” гэж бичсэн нь “prophecy” буюу “бошиглол” гэсэн утгатай ). Аврагчийн талаарх мэдлэг болон гэрчлэл тань өсөхийн хэрээр Исаиагийн заасан зүйлс болон судруудын талаарх таны ойлголт өсч, тэдгээр нь танд хэрхэн хамааралтай болохыг та илүү сайн ойлгох болно.

Нифай Исаиагийн үгсийн талаарх бидний ойлголтыг нэмэгдүүлэх өөр санаануудыг хуваалцсан юм. Дараах судруудыг судлаад, Исаиагийн үгсийг ойлгоход туслах гурван түлхүүрийг олж тодорхойл:

Эртний Иудей бошиглолуудад ихэвчлэн бэлгэдэл, яруу найргийн хэл ашигласан байдаг гэдгийг санаарай (2 Нифай 25:1). Түүнчлэн эртний Израилын соёл, түүх, газарзүйн талаар судлах нь Исаиагийн үгсийг ойлгоход тань илүү тус дэм болох болно (2 Нифай 25:5–6-г үзнэ үү). Эцсийн өдрүүдэд амьдарч, олон бошиглолын биелэлтийг харах нь мөн бидэнд Исаиаг ойлгоход тусалж байгаа (2 Нифай 25:7–8-ыг үзнэ үү).

2 Нифай 25:9–19

Нифай Иудейчүүдийн тухай бошиглосон нь

2 Нифай 25:9–19-д цэдэглэснээр Нифай Иудейчүүдийн тухай болон Иерусалим дахь тэдний өвийн нутаг, эргэн тойрны нутгийнх нь талаар бошиглов. Тэр хэлэхдээ Иерусалимын устгалын дараа Вавилонд боолчлолд аваачигдсан Иудейчүүд “өвлөсөн нутагтаа” эргэн ирэх болно гэжээ (2 Нифай 25:9–11-ийг үзнэ үү). Есүс Христ болох Мессиа тэдний дунд амьдрах болно, гэвч тэдний олон нь Түүнийг эсэргүүцэж, цовдлох болно (2 Нифай 25:12–13-ыг үзнэ үү). Аврагчийн үхэл болон амилуулалтын дараа Иерусалим дахин устгагдаж, Иудейчүүд тараагдаж, бусад үндэстнүүдээр цээрлүүлэгдэх болно (2 Нифай 25:14–15-ыг үзнэ үү). Яваандаа тэд Есүс Христ болон Түүний Цагаатгалд итгэх болно, Их Эзэн тэднийг “төөрөлдсөн мөн унасан байдлаас нь” сэргээх болно. (2 Нифай 25:16–19-ийг үзнэ үү).

Хоёр дахь ирэлт

2 Нифай 25:20–30

Нифай Есүс Христийг гэрчилсэн нь

Хожмын үеийн гэгээнтнүүдийг Есүс Христэд итгэдэггүй хэмээн маргалддаг хүнд ямар хариулт өгөх тухайгаа бод. 2 Нифай 25-ын үлдсэн шүлгүүдийг судлахдаа иймэрхүү нөхцөл байдалд орсон үедээ хуваалцах хэсгийг ол.

2 Нифай 25:20–30-ийг гүйлгэж уншаад, “Христ” хэмээх нэрийг нэг бүрчлэн тэмдэглэ.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зураг2 Нифай 25:28–29-ийг уншаад Нифайн ярьсан “зөв зам” гэж юу болохыг тодорхойл. Есүс Христэд итгэх нь яагаад зөв зам болох шалтгаануудыг олохын тулд 2 Нифай 25:23–26-г судал. (2 Нифай 25:23, 26 нь төгс эзэмших судар гэдгийг анхаар. Дараа нь олоход хялбар болгож бусдаас өөрөөр тэмдэглэх хэрэгтэй.) Хариултаа судрын тэмдэглэлдээ бич.

2 Нифай 25:23-т гардаг нийцсэн гэдэг үг нь Бурхантай зохицсон байх гэсэн утгатай. Их Эзэний “ач ивээл” нь биднийг Бурханд нийцүүлдэг. Их Эзэний ач ивээлийн талаарх дараах тайлбарыг унш:

Ач ивээл хэмээх үг нь үндсэндээ судруудад хэрэглэгдсэнээр Их Эзэн Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан хүлээн авдаг тусламж хийгээд тэнгэрлэг хүч чадалтай холбоотой. …

“… Аврагчийн цагаатгах золиослолоор боломжтой болсон ач ивээлээр дамжуулан бүх хүмүүс амилуулагдаж, үхэшгүй байдлыг хүлээн авах болно. [Гэвч бид Бурханы оршихуй дахь мөнхийн амьдралд орохын тулд Түүний ач ивээлээр дамжуулан нүглүүдээсээ цэвэрших ёстой.]

“‘Бидний хийж чадах бүхний дараа’ [2 Нифай 25:23] хэмээх хэллэг нь Их Эзэний бүрэн дүүрэн ач ивээлийг хүлээн авах ба Түүнтэй хамт амьдрахад зохистой болоход бидний талаас хичээл зүтгэлийг шаарддаг гэсэн утгатай юм. Их Эзэн биднийг Түүнд итгэх итгэлтэй байх, нүглээ наманчлах, баптисм хүртэх, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авах мөн эцсээ хүртэл тэвчих зэргийг багтаасан Түүний сайн мэдээг дагахыг зарлигласан. …

“Таны туйлын авралд ач ивээл хэрэгтэйгээс гадна энэхүү бололцоо олгох хүч нь амьдралд тань өдөр бүр хэрэгтэй. Та Тэнгэрлэг Эцэгтээ хичээл зүтгэл, даруу төлөв байдалтайгаар дөхөн очвоос Тэрээр ач ивээлээрээ дамжуулан таныг өргөн, хүчирхэгжүүлэх болно” (Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалт [2004], 41-42).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултуудын хариултыг судрын тэмдэглэлдээ бич:

    1. Их Эзэний ач ивээл, сайн мэдээгээр амьдрах бидний хичээл зүтгэл хоёр хоорондоо ямар уялдаа холбоотой вэ?

    2. Ач ивээлээр аврагдана гэдэг нь таны хувьд ямар утгатай вэ?

    3. “Бидний хийж чадах бүхэн” гэдэг нь таны хувьд ямар утгатай вэ?

Дараах үнэнийг тунгаан бод: Есүс Христээр дамжуулан хийж чадах бүхнийхээ дараа ач ивээлээр бид аврагдах боломжтой. Та өөрийн хийж чадах бүх зүйлээ хийсний дараа тэнгэрлэг тусламж, хүчээр адислагдаж байсан үеэ бод.

Нифайн заасан бас нэгэн үнэн зүйл (2 Нифай 25:26-г үзнэ үү) нь: Аврагчийн Цагаатгалаар дамжуулан бид нүглүүдийн ангижралыг хүлээн авч чадна.

Есүс Христэд итгэх итгэлийнхээ талаар найздаа эсвэл гэр бүлийн гишүүндээ захиа бичих, гэрчлэлийн цуглаан дээр өөрийн итгэдэг зүйлсээ гэрчлэх эсвэл бусад боломжтой хуваалцах аргуудын талаар бод.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зураг2 Нифай 25:26-г дахин уншаад, судрын тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:

    1. Ямар замуудаар та Есүс Христийг шүтдэг эсвэл биширдэг вэ? Ямар үйл ажиллагаанууд Есүс Христийг шүтэн биширдэг итгэлийг тань бусдад харуулдаг вэ?

    2. Аврагчийг бүхий л хүчин чадал, оюун хийгээд чадлаараа илүү сайн шүтэн бишрэхийн тулд та юу хийж чадах вэ?

төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судар—2 Нифай 25:23, 26

2 Нифай 25:26-г чээжлэхэд тань туслах дараах загварыг ашигла:

“Мөн бидний хүүхдүүд

нүглээс ангижрахын тулд

ямар сурвалжийг хайж болохыг мэдэж болохын тулд

бид Христийн тухай ярьж,

бид Христэд баясч,

бид Христийн талаар номлож,

бид Христийн тухай бошиглож,

мөн бид бошиглолуудынхаа дагуу бичдэг болой.”

Үүнийг хэдэн удаа давтаж уншсаны дараа эхний мөрийг гараараа дараад дахиад уншихыг хичээ. Дараа нь дахиад нэг мөрийг дар. Шүлгийг бүтнээр нь чээжилтлээ мөрүүдийг нэг нэгээр нь дар.

гэрчлэлээ хуваалцаж буй залуу эмэгтэй
  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зураг2 Нифай 25:26-г гэр бүлийнхэндээ чээжээр уншиж үзүүл, тэгээд энэ шүлгийг чээжилсэн гэдгээ судрын тэмдэглэлдээ бич.

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би 2 Нифай 25-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: