Семинар
26-р хэсэг: 2 дахь өдөр, 3 Нифай 18


26-р хэсэг: 2 дахь өдөр

3 Нифай 18

Оршил

Есүс Христ нифайчуудын дундах үйлчлэлийнхээ эхний өдрийг дуусгаад ариун ёслолыг гүйцэтгэж, хүмүүсийг Эцэгт хандан ямагт залбирдаг байхыг, мөн бүх хүмүүстэй нөхөрсөг байхыг зарлиг болгов. Аврагч зарлигуудыг сахидаг хүмүүст агуу адислалуудыг амласан юм. Тэр дараа нь Нифай үндэстэн арванхоёр шавьдаа сүм дэх тэдний үйлчлэлийн талаар заавар өгчээ. Тэрбээр тэнгэрт буцахаасаа өмнө Ариун Сүнсний бэлэг өгөх хүчийг тэдэнд өгсөн ажээ.

3 Нифай 18:1–14

Есүс Христ нифайчуудад ариун ёслолыг гүйцэтгэсэн нь

Далын гишүүнээр үйлчилж байсан ахлагч Жэралд Н.Ландын ярьсан дараах түүхийг уншаад уг түүхэн дэх хүний оронд байвал ямар байх байсныг төсөөлөн бод:

“‘Үр ашиггүй үйлчлэгчид бид өөрсдийнхөө төлөө Христийн хийсэн зүйлийн хариуг Түүнд эргүүлэн төлөхийн тулд юу хийж чадах вэ?’ гэсэн асуултын гайхалтай хариултыг санал болгосон, ууланд авирах тухай нэгэн сонирхолтой өгүүлэл хэдэн жилийн өмнө нийтлэгдсэн юм.

“Уг өгүүлэл нь ууланд авиралтын сургууль ажиллуулдаг Чэнкүш гэгч хүний тухай юм. … Чэнкүш ууланд авирах үед олсоор бэхэлгээ хийж хамгаалах тогтолцооны тухай ярилцлага авагчид ярьжээ. Энэ бол ууланд авирагчид өөрсдийгөө унахаас хамгаалах тогтолцоо юм. Нэг авирагч аюулгүй байрлалд очоод ихэвчлэн бэхэлгээний олсоор биеэ ороон ар талынхаа авирагчийн аюулгүй байдлыг хангана. ‘Таныг бэхэллээ’ гэдэг нь ‘Би таныг хамгаалсан, Ямар нэг юм тохиолдвол би таныг унахаас хамгаална’ гэсэн үг ажээ. Энэ бол ууланд авиралтын нэг чухал хэсэг юм. Одоо уг өгүүлэлд дараа нь юу гэж өгүүлснийг ажигла: ‘Олсоор хамгаалах тогтолцоо Чэнкүшт ууланд авиралтын талаар хамгийн сайхан, бас хамгийн тоогүй дурсамжийн аль алийг нь үлдээсэн гэнэ. Нэг удаа Чэнкүш гурван механик холбоосыг мулт татан өөрийн олсны хамгаалалтаа ирмэг рүү алдсанаар өндөр хавцлаас унажээ. Түүнийг доош унахад ар талыг нь хамгаалж явсан уулчин гараа сунган тосч, түүнийг газраас 3.05 метрийн зайтай барьж авч зогсоожээ. Чэнкүш “Дон ингэж миний амийг аварсан юм даа” гэж хэллээ. “Та тэр залуугийн ачийг яаж хариулах вэ? Түүнд Христийн Мэндэлсний баярын бэлэг болгож ууланд авирахад хэрэглэдэг хуучин олс өгөх үү? Үгүй ээ, та түүнийг дурсан санана. Та түүнийг үргэлж дурсан санана” [Эрик Г.Андэрсон, “The Vertical Wilderness,” Private Practice, 1979 оны 11-р сар, 21; тэмдэглэл нэмэгдсэн]” (“The Grace and Mercy of Jesus Christ,” Jesus Christ: Son of God, Savior, хянан тохиолдуулсан Пол Х.Питэрсон, Гари Л.Хач, Лора Д.Кард [2002], 48).

3 Нифай 18:1–11-р шүлгүүдийг уншаад Eсүс Христ нифайчуудаас Өөрийг нь санахын тулд юу хийхийг хүссэнийг олж мэд. Дурсан санах ба санах гэсэн үгсийг 7 ба 11-р шүлгүүдэд тэмдэглэ. Таны төлөө хийсэн Аврагчийн цагаатгагч золиослолыг үргэлж санах нь яагаад чухал гэж та бодож байна? Та Аврагчийг санасан үeдээ хэрхэн өөрөөр үйлддэг вэ?

Түүний биe болон цусыг сана гэсэн Аврагчийн зарлиг тухайн хүмүүст бүр илүү утга учиртай байх байсан. Учир нь тэд дөнгөж өмнөхөн нь Түүний биe дээрх шархны сорвиудыг тэмтэрч үзсэн шүү дээ. Хэдийгээр та Мормоны Номын хүмүүсийн адил Аврагчийн биен дээрх шархны сорвиудыг хараагүй ч ариун ёслолоос хүртэхдээ Түүний цагаатгагч золиослолыг санаж чадна.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудар судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариул: Ариун ёслолын үeэр Аврагчийн золиослолыг санах нь Түүнд талархалтай байхад тань хэрхэн тусалсан бэ?

3 Нифай 18:7–11-т цэдэглэгдсэн Eсүс Христийн үгс дараах зарчмуудыг заадаг: Бид ариун ёслолоос хүртсэнээр Түүний зарлигласан бүхнийг хийхэд бэлэн гэдгээ Тэнгэрлэг Эцэгтээ гэрчилдэг. Бид ариун ёслолоос хүртсэнээр Eсүс Христийг үргэлж санана гэдгээ Эцэгт гэрчилдэг. 3 Нифай 18:7–11-ийг дахиж уншаад эдгээр зарчмуудыг заасан үг хэллэгүүдийг тэмдэглэ. 11-р шүлгийг уншаад хэрэв Аврагч эдгээр үгсийг танд хэлбэл ямар санагдахыг бод.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултуудаас хоёрыг нь сонгон судар судлах тэмдэглэлдээ хариул:

    1. Та ариун ёслолын үeэр Аврагчийн амьдрал, үйлчлэлээс ямар зүйлсийг санадаг вэ?

    2. Аврагчийг долоо хоногийн үлдсэн өдрүүдийн турш үргэлж санахын тулд та юу хийж болох вэ?

    3. Ариун ёслолын үeэр Аврагчийг санахыг чин сэтгэлээсээ хичээх нь танд ирэх долоо хоногийн турш хэрхэн нөлөөлж болох вэ?

Дараах өгүүлбэрийг ариун ёслолоос хүртэж, Түүнийг санадаг хүмүүст Аврагч юу амласныг тайлбарласан хэллэгээр гүйцээн бичиж, 3 Нифай 18:7, 11-т заагдсан өөр нэг зарчмыг олж мэд. Бид ариун ёслолоос хүртэж, Аврагчийг үргэлж дурсан санавал бид .

талх ба ус
  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зураг3 Нифай 18:12–14-ийг Хиламан 5:12-той харьцуул. Долоо хоног бүр ариун ёслолоос хүртэх нь Eсүс Христийг амьдралынхаа суурь болгоход тань хэрхэн тусалж болохыг судар судлах тэмдэглэлдээ бич.

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагАврагчийг илүү сайн санахад өөртөө туслахын тулд дараагийн долоо хоногт өдөр бүр Түүнийг санахын тулд юу хийснээ судар судлах тэмдэглэлдээ бич. Та ариун ёслолын үеэр бодсон зүйлсийнхээ тухай эсвэл Аврагчийг дурсан санах нь бодол санаа, үг хэл, үйлдэлд тань хэрхэн нөлөөлснийг бичиж болно.

3 Нифай 18:15–25

Есүс нифайчуудад Эцэгт хандан үргэлж залбирч, ойр ойрхон цуглаж байхыг заав

Eсүс Христ нифайчуудад ариун ёслолыг гүйцэтгэснийхээ дараа тэдэнд залбирлын тухай чухал зарчмыг заажээ. Түүний заасан зарчмуудын нэг нь: Хэрэв бид сэрэмжтэй байж, Эцэгт хандан үргэлж залбирвал Сатаны уруу таталтуудыг эсэргүүцэж чадна гэсэн зарчим юм. Бид сэрэмжтэй байхдаа сүнслэг байдлын хувьд анхаарал сэргэг, сонор сэрэмжтэй, хамгаалагдсан байдаг.

3 Нифай 18:15–21-ийг уншаад дээр үзүүлсэн зарчмыг заасан үг хэллэгүүдийг тэмдэглэ. Та сэрэмжтэй байж, залбирах нь уруу таталтыг эсэргүүцэхэд яагаад чухал гэж боддог вэ?

3 Нифай 18:15, 20–21-р шүлгүүд нь төгс эзэмших судар болохыг анхаар. Эдгээр шүлгүүдийг судартаа тэмдэглэж ав.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултуудыг уншиж, бодсоныхоо дараа судар судлах тэмдэглэлдээ хоёр эсвэл илүү олон асуултад хариул:

    1. Сатаны уруу таталтыг эсэргүүцэхэд тань залбирал хэрхэн тусалж байсан бэ?

    2. Та хувийн залбирлаа сайжруулахын тулд юу хийж болох вэ?

    3. Та гэр бүлтэйгээ залбирснаар ямар адислалуудыг хүлээн авч байсан бэ? (3 Нифай 18:21-ийг үзнэ үү.)

    4. Та гэр бүлдээ тогтмол бөгөөд утга учиртай гэр бүлийн залбирал хийхэд нь туслахын тулд юу хийж болох вэ?

Бид Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч, өөрсдийн Аврагч, Eсүс Христтэй ойр болсноор бусад хүмүүсийг Түүнд ойр болоход нь туслахыг хүсдэг. Та Аврагчид илүү ойр болоход нь тусалмаар байгаа хэн нэгний талаар бод. 3 Нифай 18:22–24-ийг уншаад дараах зарчмыг уг шүлгүүдээс ол: Бид бусдад үйлчилснээр тэднийг Христэд ирэхэд нь тусалж чадна.

3 Нифай 18:24-т цэдэглэгдсэнээр бид өөрсдийн гэрлийг дээш өргөх ёстой бөгөөд энэ нь дэлхийг гэрэлтүүлдэг гэж Аврагч заасан билээ. Мөн Аврагч Өөрийгөө бидний дээш өргөх тэрхүү гэрэл юм гэж хэлсэн. Бид Түүний зарлигуудыг сахиж, үлгэр жишээг нь дагаснаар Аврагчийн гэрлийг дээш өргөдөг гэж Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс заажээ:

Ахлагч Робэрт Д.Хэйлс

“Тэр биднийг ‘Ирж, намайг дага’ хэмээн сургасан шиг бид Аврагчтай адилхан байх ёстой. “Хэрэв бид өөрсдийн гэрлийг, биднийг дагадаг хүмүүс Аврагчийг дагахын төлөө гэрэлтүүлбэл Есүс баярлахгүй гэж үү? Тэрхүү гэрлийг хайж буй [хүмүүс] байгаа бөгөөд тэд баптисмын хаалгаар баяртайгаар орж, мөнх амьдрал руу хөтлөх давчуу бөгөөд нарийн зам дээр гарах болно (2 Нифай 31-р бүлгийг үзнэ үү). Та тэднийг аюулгүй боомт руу удирдах гэрэл байх уу? …

“Та өмнө нь өөрийгөө хэн нэгнийг гэр рүү нь эсэн мэнд хүргэх эсвэл мөнх амьдралд хүргэх нарийн бөгөөд давчуу замд орох замыг холоос гэрэлтүүлдэг гэрэлт цамхаг байхаар Тэнгэрлэг Эцэгийн илгээсэн гэрэл байж болохыг бодож үзэж байсан уу? Таны гэрэл бол хэзээ ч бөхөхгүй эсвэл гэртээ харих замаа хайж байгаа хүмүүсийг хэзээ ч буруу зүг рүү хөтлөхгүй гэрэлт цамхаг мөн. …

“… Eсүс Христ бол бидний дагах ёстой, хаашаа явахыг мэдэж болохын тулд бидэнд өгөгдсөн гэрэл юм. Бидний хүн нэг бүр эргэн тойрныхноо хүмүүсийг хүчирхэгжүүлэхийн тулд зөв зүйлийг сонгох болтугай хэмээн [би залбирч байна]” (“That Ye May Be Children of Light” [Church Educational System fireside for young adults, 1996 оны 11-р сарын 3], 6–7).

Бид бусдын төлөө залбирах, тэднийг сүмийн цуглаануудад оролцоход урих, Христийн адил үлгэр жишээ үзүүлэх зэрэг арга замуудаар бусдад үйлчилж чадна. Та Eсүс Христийн үлгэр жишээг дагаж, хэн нэгнийг Аврагчид ойртоход нь туслахад ямар санагдсанаа тунгаан бод. Таныг дагадаг хүмүүс мөн Аврагчийг дагах боломжтой байхын тулд та өнөөдөр эсвэл энэ долоо хоногт юу хийх вэ?

3 Нифай 18:26–39

Аврагч шавь нартаа бүх хүмүүстэй нөхөрлөхийг заасан юм

Аврагч нифайчуудад ариун ёслолыг танилцуулж, залбирлын тухай заасныхаа дараа, Өөрийн сонгосон арванхоёр шавьд хандаж, сүмийн ажил хэргийг хэрхэн удирдах болон зохион байгуулахыг зааварлав (3 Нифай 18:26–39-ийг үзнэ үү). 3 Нифай 18:26-р бүлэгт Аврагч цугласан олонд хандан ярихаа зогсоод “өөрийн сонгосон” удирдагчид руу очсоныг анхаар. 28–29-р шүлгүүд дэх Түүний захиас санваарын удирдагчдад зохисгүй хүмүүсийг ариун ёслолоос хүртэхийг зөвшөөрөхийн эсрэг анхааруулга болж өгөгдсөн юм.

Сүмийн гишүүд ариун ёслолоос хүртэхээр зохистой байгаа эсэхдээ өөрсдөө анхаарах ёстой бол бусад хүмүүс ариун ёслолоос хүртэхүйц зохистой байгаа эсэхийг тодорхойлох үүрэг хариуцлагыг ийм шүүлт хийлгэхээр Их Эзэний дуудсан бишоп эсвэл гадасны eрөнхийлөгч зэрэг хүмүүс хүлээх ёстой. 3 Нифай 18:32-ыг уншаад Аврагч шавь нартаа итгэлээсээ гажсан хүмүүст хэрхэн хандах талаар юу гэж заасныг олж мэд. Та итгэлээсээ гажсан найз, гэр бүлийн гишүүн эсвэл тойрог, салбарынхаа хэн нэгэнд хэрхэн “үйлчлэхээ үргэлжлүүлэх” тухай бод.

төгс эзэмших судрын заалт
Tөгс эзэмших судар—3 Нифай 18:15, 20–21

3 Нифай 18:15, 20–21-ийг цээжлэхэд хэдэн минут зориул. Гурван шүлгээ цаасан дээр бичээд цээжлэх дадлага хий. Шүлгүүдийг хэдэн удаа уншаад хэсгүүдийг нь ээлжлэн арилгах юмуу дарах байдлаар цээжлэх дадлага хий. Бүх үгийг арилгаж эсвэл дарж дуустал энэ дасгалыг үргэлжлүүлж болно.

Эдгээр шүлгүүдийг цээжлэхдээ Аврагчийн зааж байсан зүйлсийг бод. 3 Нифай 18:15-д цэдэглэгдсэнээр Eсүс Христ нифайчуудад чөтгөрийн уруу таталтыг хэрхэн сөрөн зогсох талаар заажээ. Залбирлаас ирэх хүч чадлыг анхаар. Уруу таталтыг эсэргүүцэх хүч бидэнд залбирлаар ирдэг.

3 Нифай 18:20–21-т цэдэглэгдсэнээр Eсүс Христ биднийг итгэлтэйгээр залбирахад, Тэнгэрлэг Эцэг бидний залбиралд үргэлж хариулдаг, гэвч Тэр хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөнийхөө дагуу хариулдаг бөгөөд Тэр бидэнд юу зөв сайн болохыг мэддэг гэж заажээ. 20-р шүлгийг чангаар давтан унш: “Мөн та нар хүлээж авах болно гэж итгээд, миний нэрээр Эцэгээс гуйх, зөв болох юу боловч, болгоогтун энэ нь та нарт өгөгдөх болно.” Та энэ шүлэг дэх “зөв болох юу боловч” гэсэн хэллэг юу гэсэн утгатай гэж бодож байна вэ? (Та Иаков 4:3-ыг уншиж болно.)

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли дараах гэрчлэлийг хуваалцсан юм. “Бурхан, бидний Мөнхийн Эцэг амьд. Тэр бол Бүтээгч, орчлон eртөнцийг Захирагч бөгөөд түүнчлэн бидний Эцэг юм. Тэр бол Бүхнийг Чадагч бөгөөд бүхнээс илүү дээгүүр. Түүнтэй залбирлаар холбогдож болно. … Тэр хүүхдийн залбирлыг сонсдог уу? Мэдээж Тэр сонсдог. Тэр үүнд нь хариулдаг уу? Мэдээж Тэр хариулдаг. Тэр үргэлж бидний хүссэнээр биш ч гэсэн хариулдаг. Тэр сонсч, хариулдаг” (Teachings of Gordon B. Hinckley [1997], 468).

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Даллин Х.Өүкс заасан нь: “ Итгэл хэчнээн хүчтэй байлаа гээд энэхүү хүч нь эзнийхээ хүслийн эсрэг зүйлийг бий болгож чадахгүй” хэмээн Аврагч бидэнд [3 Нифай 18:20]-р шүлэгт сануулсан юм. Их Эзэн Eсүс Христэд итгэх итгэлээ ашиглах нь тэнгэрийн жаяг, Их Эзэний сайн сайхан, хүсэл, мэргэн ухаан ба цаг хугацаанаас үргэлж хамааралтай байдаг. Тийм учраас бид Их Эзэний таалал болон Түүний цаг хугацаанд бүрэн итгэхгүйгээр Их Эзэнд итгэх жинхэнэ итгэлтэй байж чадахгүй” (“Faith in the Lord Jesus Christ,” Ensign, 1994 оны 5-р сар, 100).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би 3 Нифай 18-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: