Семинар
26-р хэсэг: 3 дахь өдөр, 3 Нифай 19


26-р хэсэг: 3 дахь өдөр

3 Нифай 19

Оршил

3 Нифай 11–18-р бүлгүүдэд цэдэглэгдсэн үйл явдлууд бүгд нэг өдрийн дотор болсон юм. Тэр өдрийн төгсгөлд Аврагч ирсэн тухай болон маргааш нь Тэрбээр эргэж ирэх тухай мэдээ хүмүүсийн дунд тархсан бөгөөд тэд “маргааш нь Eсүс өөрийгөө цугласан олонд үзүүлэх тэр газар байж болохын тулд бүхэл шөнөжингөө үлэмж шаргуу хөдөлмөрлөв” (3 Нифай 19:3). Өглөө нь арванхоёр шавь хүмүүст зааж, тэдэнтэй хамт залбирчээ. Нифай дараа нь арванхоёр шавьд баптисм хүртээж, тэд Ариун Сүнсийг хүлээн авч, тэнгэр элчүүдээр хүрээлэгдэв. Энэ үйл явдлын үeэр Eсүс Христ үзэгдэж, шавь нартаа залбирахыг зарлиг болгоод Эцэгт хандан цугласан олны өмнөөс залбирав. Шавь нар нь итгэлийнхээ ачаар Ариун Сүнсээр дүүргэгдэв. Тэд ариусгагдаж, Эцэг Хүү хоёртой нэг болов.

3 Нифай 19:1–14

Арванхоёр шавь Аврагч зарлиг болгосны дагуу хүмүүст үйлчилсэн нь

Eсүс Христ маргааш танайхаас хэсэг зайд орших ариун сүмд ирэх гэж байгааг мэдвэл танд ямар санагдах болон юу хийхээ төсөөлөн бод. Та тийшээ очихын тулд хэр зэрэг их хүч чармайлт гаргах вэ? Та өөр хүмүүсийг дагуулж явахыг хүсэх үү? Та энэ үйл явдалд зориулан юу бэлтгэх вэ?

3 Нифай 19:1–3-ыг уншаад Аврагч маргааш нь ирнэ гэсэн амлалтад үзүүлсэн нифайчуудын хариу үйлдлийг олж мэд. Олон түмэн цугларсны дараа арванхоёр шавь цугласан олныг арванхоёр хэсэгт хуваан тэдэнд зааж эхлэв. Тэд цугласан олонд өвдөг сөгдөн залбирахыг зааварлаад урьд өдөр нь Аврагчийн заасан тэрхүү үнэнүүдийг тэдэнд заав. (3 Нифай 19:4–7-г үзнэ үү.)

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зураг3 Нифай 19:8–9-ийг уншаад судар судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариул.

    1. Шавь нарын хамгийн их хүссэн зүйл юу байв? Таны туршлагаас харахад Ариун Сүнсний бэлэг яагаад маш их хүсүүштэй зүйл вэ?

    2. Аврагчийг явсны дараа арванхоёр шавь нь Амeрик тив дэх сүмийн ажил хэргийг удирдахаар болов. Яагаад тэд Ариун Сүнсээр удирдуулах нь туйлын чухал байсан бэ?

Судар судлах тэмдэглэлдээ даалгавраа хийж дууссаны дараа эдгээр асуултуудыг тунгаан бод: Та залбирахдаа хамгийн их хүсдэг зүйлээсээ цөөнийг нь нэрлэнэ үү? Та Ариун Сүнсний төлөө хэр зэрэг олон удаа залбирдаг вэ?

3 Нифай 19:10–12-ыг уншаад шавь нар залбирсныхаа дараа юу хийснийг олж мэд. 10–12-р шүлэгт дүрслэгдсэн баптисм нь арванхоёр шавийн хувьд хоёр дахь баптисм юм. Сүм нифайчуудын дунд байгуулагдаад олон жил өнгөрсөн бөгөөд эдгээр санваартан ах нар урьд нь баптисм хүртсэн ч тэдний эхний баптисм судруудад цэдэглэгдээгүй юм. Энэхүү хоёр дахь баптисм нь онцгой тохиолдол байсныг Eрөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит тайлбарласан нь: “Сайн мэдээний үндсэн дээр сүмийг шинээр зохион байгуулсан учир Аврагч Нифай болон бусад хүмүүст дахин баптисм хүртэхийг зарлиг болгосон ажээ. Түүнээс өмнө сүм [Мосeгийн] хуулиар зохион байгуулагдсан юм” (Doctrines of Salvation, эмхэтгэсэн, Брүс Р.Макконки, 3 боть . [1954–56], 2:336).

Шавь нар болон бусад нифайчууд Аврагчийн дэргэд байхаар зохистой байсныг сана. 3 Нифай 19:13-ыг уншаад арванхоёр шавь зөв шударга хүслийнхээ ачаар юуг хүлээн авсныг олж мэд.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагАриун Сүнсний бэлгийг авсан бөгөөд түүнтэй хамт байхуйц зохистой амьдарч байгаа хүний амьдралд ирэх адислалуудыг судар судлах тэмдэглэлдээ жагсаан бич. Тэгээд жагсаалтаа Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийн дараах үгстэй харьцуулаад олсон шинэ санаагаа жагсаалтад нэм.

    Ахлагч Робэрт Д.Хэйлс

    “Ариун Сүнс нь өдөр тутмын амьдралаа Бурханы хаант улсын арга замуудаар авч явах хүч чадал, зоригийг бидэнд өгдөг бөгөөд Эцэг, Хүү хоёрын тухай бидний гэрчлэлийн эх ундарга мөн. …

    “Бид өдөр бүр олон шийдвэр гаргах хэрэгтэй болдог бөгөөд эдгээр шийдвэрүүдийг гаргахад илүү сайн сонголтыг хийхэд туслах байнгын хамтрагч Ариун Сүнс бидэнд хэрэгтэй. Манай залуу эрэгтэй, эмэгтэйчүүд дэлхийн муу муухай зүйлсээр бөмбөгдүүлж байна. Сүнстэй хамтрагч байх нь тэдэнд нүгэл хилэнцийг эсэргүүцэх, шаардлагатай бол наманчлаад шулуун бөгөөд давчуу зам руу эргэн ирэх хүчийг өгөх болно. Бидний хэн нь ч дайсны уруу таталтаас ангид байдаггүй. Бид бүгдэд Ариун Сүнснээс ирдэг хамгаалалт хэрэгтэй. … Ариун Сүнсний бэлэгтэй байх нь гэр бүлийн гишүүдэд гэр бүлтэйгээ хамт Тэнгэр дэх Эцэг болон Түүний Хүү, Есүс Христтэй үүрд амьдрахаар тэдэн дээр эргэж очиход туслах сонголтууд буюу ухаалаг сонголтууд хийхэд тусалдаг” (“The Covenant of Baptism: To Be in the Kingdom and of the Kingdom,” Ensign, 2000 оны 11-р сар, 8).

Та 3 Нифай 19:1–14-р шүлгүүдээс сурсан зүйл дээрээ үндэслэн амьдралдаа ямар адислал авахыг хамгийн их хүсдэгээ мөн яагаад ийнхүү хүсдэгээ тунгаан бод.

3 Нифай 19:9, 13-р шүлгүүд дээр тулгуурлан дараах зарчмыг гүйцээж бич: Бид чин сэтгэлийн хүсэл болон залбирлаар чадна.

3 Нифай 19:14–36

Аврагч хүрч ирж, хүмүүс итгэлээрээ дамжуулан цэвэр ариун болохын төлөө залбирсан нь

Eсүс Христ нифайчуудтай хамт залбирав

3 Нифай 19:14–16-г уншаад арванхоёр шавь баптисм хүртэж, Ариун Сүнсээр дүүргэгдсэний дараа юу болсныг мэд.

Шавь нар болон цугласан олон өвдөг сөгдөн суусны дараа, Аврагч арванхоёр шавьдаа залбирахыг зарлиг болгожээ. Тэдний залбирлын тухай шастирыг 3 Нифай 19:17–18, 24–26, 30-аас унш. Энэ нь хүмүүс Eсүс Христэд шууд хандан залбирсан тухай сударт тэмдэглэгдсэн цорын ганц тохиолдол юм. Бид Бурхан Эцэгт хандан Түүний Хүү, Eсүс Христийн нэрээр залбирдаг. Сударт үүнээс өөр хаана ч биднийг Eсүст хандан залбирахыг заасан тохиолдол байдаггүй.

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Брүс Р.Макконки энэхүү онцгой тохиолдолд шавь нар яагаад Eсүст хандан залбирсныг ийнхүү тайлбарлажээ: “Eсүс тэдэнд Эцэгт хандан түүний нэрээр залбирахыг аль хэдийн заасан байсан бөгөөд тэд эхэлж залбирахдаа тийн үйлдсэн юм [3 Нифай 19:8–9-ийг үз]. … Гэвч энэ удаа ‘тэд Eсүст хандан залбирахдаа түүнийг өөрсдийн Их Эзэн бөгөөд Бурхан гэж дуудсан байдаг.’ [3 Нифай 19:18.] Eсүс тэдний өмнө Эцэгийг бэлгэдэн төлөөлсөн юм. Тэд Түүнийг хараад Эцэгийг харсан мэт, түүнд хандан залбирахад, Эцэгт хандан залбирсан мэт байсан ажээ. Энэ нь онцгой, өвөрмөц нөхцөл байдал байлаа” (The Promised Messiah: The First Coming of Christ [1978], 560–61). Аврагч Өөрөө “Би тэдэнтэй байсан тул тэд надад залбирсан” (3 Нифай 19:22) хэмээн хэлжээ.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагХүмүүс өвдөг сөгдөн сууж байхдаа Есүс Христ гурван тусдаа залбирлыг шавь нартаа болон цугласан олонд зориулан хэлэхийг гэрчилсэн ажээ. Дараах жишиг зургийг судар судлах тэмдэглэлдээ хуулж ав. Өгөгдсөн судрын эшлэлүүдийг уншиж, жишиг зургийг гүйцээж бич.

Судрын хэсгүүд

Аврагч юуны төлөө залбирсан бэ?

Та Аврагчийн залбирлаас сурсан зүйлээ амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

3 Нифай 19:19–23

3 Нифай 19:27–29

3 Нифай 19:31–34

3 Нифай 19:24-ийг унш. “Олон үг нуршсангүй” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна? Юуны төлөө залбирахаа мэдэхийн тулд бидэнд үгс нь өгөгдсөн байдаг залбирлын тухай ахлагч Брүс Р.Макконки ийн заажээ: “Төгс залбирал сүнслэгээр өдөөгдсөн байдаг бөгөөд Сүнс хэрэглэгдэх ёстой үгсийг илчилдэг” (Mormon Doctrine, 2 дахь хэвлэл, [1966], 586).

Аврагч залбиралдаа заасан зарим зарчмуудыг илүү сайн ойлгохын тулд 3 Нифай 19:28-ыг дахин харж, энэ зарчмыг заасан үг хэллэгүүдийг тэмдэглэ: Бид Есүс Христэд итгэх итгэлээ ашигласнаар ариусгагдаж чадна. Шавь нар ямар арга замуудаар 3 Нифай 19-р бүлэгт тэмдэглэгдсэн үйл явдлуудаар дамжуулан итгэлээ ашигласныг тунгаан бод. Шавь нар нь итгэлийнхээ ачаар Ариун Сүнсээр дүүргэгдсэн юм (3 Нифай 19:13-ыг үзнэ үү). Ариусгагдахын тулд Ариун Сүнсийг хүлээн авах шаардлагатай байдаг.

Eрөнхийлөгч Марион Ж.Ромни

Тэргүүн Зөвлөлийн Eрөнхийлөгч Марион Ж.Ромнигийн хэлсэн дараах үгсийг уншаад ариусгагдах гэдэг нь юу гэсэн утгатайг ол: “Дараа нь галын болон Ариун Сүнсний баптисм ирдэг.’ [2 Нифай 31:13.] Нифайн ярьсан энэхүү галын болон Ариун Сүнсний баптисм нь Алмагийн ярьсан хүмүүний зүрхэн дэх агуу өөрчлөлтөд нөлөөлдөг [Aлма 5:14-ийг үзнэ үү]. Энэ нь тэднийг дэлхийн шинж байдлаас сүнслэг байдалд хөрвүүлдэг. Энэ нь бодгалийг цэвэршүүлж, эдгээж, ариусгадаг. … Их Эзэн Eсүс Христэд итгэх итгэл, наманчлал, усан баптисм бүгд галын баптисмын урьдчилсан нөхцөл бөгөөд зайлшгүй шаардлагатай ч галын баптисм нь эцсийн цэг [үнэмлэхүй төгсгөл] юм. Хүн галын баптисмыг хүлээж авахын тулд хувцсаа Eсүс Христийн цагаатгагч цусанд угаасан байх шаардлагатай” (Learning for the Eternities, comp. George J.Romney [1977], 133).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагАриусгагдана гэдэг нь юу гэсэн утгатайг тунгаан бодоод судар судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариул: Eсүс Христэд итгэх итгэлээ ашиглах нь биднийг цэвэр ариун болоход хэрхэн тусалдаг вэ?

Eсүс цагаатгагч золиослолынхоо урьд орой нэгэн агуу залбирлыг хийсэн нь Тэрээр нифайчууд дээр айлчилсан хоёр дахь өдрөө тэдний дунд хэлсэн залбирлуудтай их төстэй. 3 Нифай 19:23, 29, Иохан 17:9, 11, 21–22-ыг унш. “Бид нэг байж болохын тул” гэсэн хэллэгийг тэмдэглэ. Eсүс Христ, Эцэг хоёр хэрхэн нэг байдгийг тунгаан бод. Бид Eсүс Христтэй хэрхэн нэг байж чадах талаар эдгээр шүлгүүдээс юу сурч болох вэ?

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

Эдгээр шүлгүүдэд заасан зарчмуудын нэг бол: Бид итгэлээр дамжуулан ариусгагдаж, Тэрбээр Эцэгтэй нэг байдгийн адилаар бид Eсүс Христтэй нэг болж чадна гэсэн зарчим юм. Бид Эцэг, Хүү хоёртой хэрхэн нэг байж болох талаар Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн дараах үгсийг унш: ”Бид Бурхан болон Христийн хүсэл сонирхлыг өөрсдийнхөө хамгийн агуу хүсэл болгохоос нааш Тэдэнтэй нэг болж чадахгүй нь тодорхой юм. Тийм хүлцэнгүй байдлыг нэг өдрийн дотор олж авч чадахгүй ч хэрэв бид Эцэг Хүүд байдаг шиг Тэр бидэнд байна гэж баттай хэлэх хүртэл Тэдэнтэй нэг байх хүсэлтэй байвал Их Эзэн Ариун Сүнсээр биднийг сургах болно. Заримдаа би үүнд юу шаардагдах бол гэж бодохоос дагжин чичирдэг ч зөвхөн энэхүү төгс холбоосоор баяр баяслын бүрэн байдлыг олж болно гэдгийг мэднэ” (“That They May Be One In Us,” Ensign, 2002 оны 11-р сар, 73).

Өнөөдрийн хичээлийг 3 Нифай 19:35–36-г уншиж, тунгаан бодсоноор дуусга.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би 3 Нифай 19-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: