10-р хэсэг: 1 дэх өдөр
Иаков 5–6
Оршил
Иаков 5 Зинос хэмээх нэртэй бошиглогчийн ярьсан таримал болон зэрлэг чидуны модны тухай ёстлолыг агуулдаг. Их Эзэний хүмүүс Түүнээс нүүр буруулдаг ч Өөрийн гэрээт хүмүүст авралыг авчрахын тулд Тэрбээр үргэлж хөдөлмөрлөж байдгийг заахын тулд Иаков энэ ёгтлолыг ашиглажээ. Уг ёгтлол нь Их Эзэн Өөрийн гэрээт хүмүүс болох Израилын угсааны хэсгийг дэлхий даяар тараасан бөгөөд хожмын өдрүүдэд тэднийг цуглуулах болно гэдгийг харуулдаг. Энэхүү ёгтлол нь Израилын угсааны гишүүд болон Их Эзэний үйлчлэгч бидэнд өнөө үед хандсан хувийн бөгөөд тодорхой утга агуулгатай. Иаков 6-д Иаков өөрийн хүмүүст болон бидэнд наманчлахыг ухуулж байхдаа Их Эзэний нигүүлсэл болон шударга ёсыг онцгойлон ярив.
Иаков 5:1–12
Иаков Израилын овгийг таримал чидуны модтой зүйрлэсэн Зиносоос эш татдаг
Өөрөө Бурханаас холдсон үедээ зовлон бэрхшээлтэй тулгараад, өөрийг нь хайрлах Түүний хайранд эргэлзэж байсан хэн нэгэн дотны хүн эсвэл найз танд байгаа юу? Дараах жишээнүүдийг эргэцүүлэн бод:
-
Нэгэн залуу санваартан муу буюу нүгэлт зуршилтай болжээ. Тэр бусад хүмүүс уучлагдана гэдэгт итгэдэг ч Их Эзэн түүний наманчлалыг хүлээн авна гэдэгт эргэлздэг байв.
-
Нэгэн залуу эмэгтэй зарлигийг зөрчив. Тэр алдаа гаргаснаа ойлгож, өөрийгөө буруутган зовж, Их Эзэн түүнд хайртай хэвээр байгаа эсэхэд эргэлзжээ.
Иудейчүүд Есүс Христийг хүлээн авахгүй гэдгийг Иаков бошиглосон. (Иаков 4:15-ыг үзнэ үү). Мөн Түүнийг хүлээн авахгүй байсан ч Өөрийн хүмүүсийн авралын төлөө Есүс Христ үргэлжлүүлэн ажилласаар байх болно гэдгийг тэр заасан юм. Энэхүү үнэнийг үзүүлэхийн тулд Иаков бошиглогч Зиносын чидуны модны ёгтлолоос эш татсан. (Иаков 5:1-ийг үзнэ үү). Ёгтлол нь сургаалт үлгэр мэт бөгөөд үнэнийг заахын тулд бэлгэдлийн дүр, эд зүйлс болон үйл явдлыг ашигладаг түүх юм. Иаков 5-ыг судлахдаа, та нүгэл үйлдсэн байсан ч Их Эзэн үргэлж тань руу гараа сунгаж байдгийг сана.
Иаков 5:2-ыг уншаад, Зинос үүнийг хэнд хандан заасныг олж судартаа тэмдэглэ.
Та баптисмаар дамжуулан Их Эзэнтэй гэрээ хийсэн учраас та Израилын угсааны нэгэн гишүүн юм. Та бол Иаков 5-д яригдсан түүхийн нэг хэсэг. Иаков 5:3-ыг уншаад, Зинос энэхүү ёгтлолд Израилын угсааг төлөөлүүлэхээр юу ашигласныг олж тэмдэглэ. Түүнчлэн таримал чидуны модонд юу тохиолдож эхэлснийг олж тэмдэглэ.
Иаков 5:3 дахь г гэсэн зүүлт тайлбар модны өмхрөл нь урвалтыг илтгэдэг гэдгийг анхаар. Хувь хүмүүс юмуу бүлэг хүмүүс Их Эзэнээс болон Түүний сайн мэдээнээс татгалзах үед урвалт тохиолддог.
Дараах хүснэгт дэх бэлгэдлүүд нь Зиносын ёгтлолын утгыг ойлгоход бидэнд тусалдаг. Түүнчлэн эдгээр бэлгэдлүүд хамгийн түрүүнд гардаг шүлгүүдийг жагсаав. Бэлгэдлүүдийг судартаа тэмдэглэ. Судрынхаа хажуугийн зайд бэлгэдлүүдийн утгыг бичих хэрэгтэй.
Иаков 5: Таримал ба зэрлэг чидуны модны ёгтлол | |
---|---|
Бэлгэдэл |
Утга |
Таримал чидуны мод (3-р шүлэг) |
Израилын овог, Бурханы гэрээт хүмүүс |
Усан үзмийн талбай (3-р шүлэг) |
Дэлхий |
Өмхрөл (3-р шүлэг) |
Нүгэл ба урвалт |
Талбайн эзэн (4-р шүлэг) |
Есүс Христ |
Тайрах, сийрүүлэх ба арчлах (4-р шүлэг) |
Биднийг зөв шударга байж, сайн үйл хийхэд туслах Их Эзэний хичээл зүтгэл |
Мөчрүүд (6-р шүлэг) |
Бүлэг хүмүүс |
Зэрлэг чидуны мод (7-р шүлэг) |
Харийнхан—Их Эзэнтэй гэрээнд ороогүй хүмүүс. Ёгтлолын төгсгөлд, урвалтын үе дэх Израилын угсааны хэсгийг төлөөлөх чидуны унаган моддыг “зэрлэг” хэмээн дүрсэлсэн байдаг. |
Мөчрүүдийг тайрч авах болон залгаж суулгах (7–8-р шүлгүүд) |
Их Эзэний гэрээт хүмүүсийн тараагдалт ба цугларалт. Мөн түүнчлэн, зэрлэг мөчрүүдийг таримал чидуны модтой залган суулгах нь баптисмаар дамжуулан Их Эзэний гэрээт хүмүүс болсон Харийнханы хөрвөлтийг төлөөлнө. |
Мөчрүүдийг шатаах (7-р шүлэг) |
Ёсон бусчуудын дээрх Бурханы шүүлт |
Жимс (8-р шүлэг) |
Хүмүүсийн амьдрал ба үйлс |
Таримал чидуны модны үндсүүд (11-р шүлэг) |
Өөрийг нь дагадаг хүмүүстэй хийдэг Их Эзэний гэрээнүүд Үндэс нь эрт үед Их Эзэнтэй гэрээнд орсон Абрахам, Исаак болон Иаков зэрэг хувь хүмүүсийг төлөөлж болно (Иаков 6:4-ийг үзнэ үү). |
Иаков 5:4–6-г уншаад, таримал чидуны модоо аврахын тулд талбайн Эзэн анх юу хийснийг олж тэмдэглэ. Дээрх хүснэгтийг хараад талбайн эзэн нь хэн болох мөн тайрч, сийрүүлж, арчлах Түүний үйлдлүүд нь юуг төлөөлж байгааг анхаар.
Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд уг ёгтлол нь юунд зориулагдсаныг тайлбарлажээ. Тайлбарыг уншихдаа ёгтлолын илүү гүнзгий утга учрыг заасан хэсгийн доогуур зураарай.
“Иаковаар дахин өгүүлэгдсэн энэхүү ёгтлол нь Христийн [талбайн Эзэн] тухай заах зориулалттай юм. …
… Хэдийгээр усан үзмийн талбайн эзэн болон түүний зарц нар моднуудаа хүчирхэгжүүлэх, тайрах, цэвэршүүлэх зэрэг аргаар үр өгөөжтэй болгохыг хичээж байгааг Израилын угсааны тараагдалт болон цугларалтын тухай түүхэн тоймын нэг бүлэгт багтаасан ч тэдний хөдөлмөрийг даван гарахуйц Цагаатгал бол илүү гүнзгий утга учиртай билээ (Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 165).
Иаков 5 нь чидуны модны тухай өгүүлдэг боловч энэ нь нүгэл үйлдэн Их Эзэнээс холдсон хүмүүс болон Өөрт нь эргэн ирэхэд тэдэнд туслах Их Эзэний хичээл зүтгэлийн тухай ёгтлол юм. Энэ бүлэгт Их Эзэн бидэнд хайртай бөгөөд бидний авралын төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлөдөг гэдгийг заадаг. Ёгтлолыг үргэлжлүүлэн судлахдаа, Израил буюу таримал чидуны модны төлөөх Их Эзэний анхаарал халамж болон үүнийг аврахыг хичээх Түүний мятрашгүй хичээл зүтгэлд анхаарлаа хандуулснаар энэхүү үнэний нотолгоог ол. Жишээлбэл, Иаков 5:7-г уншаад, “Би энэ модыг алдах ёстой болсон нь намайг гонсойлгож байна” гэсэн өгүүлбэрийн талаар тунгаан бод. Их Эзэн энд ямар сэтгэл хөдлөл гаргасан байна вэ, яагаад?
Уг өгүүлбэрийг дахин уншихдаа “энэ мод” гэдгийн оронд өөрийнхөө нэрийг тавиад унш: “[Таны нэр]-г алдах болсон нь намайг их гонсойлгож байна.” Иаков 5-р бүлэгт таарамжтай, утга учир бүхий хэсгүүдэд өөрийн нэрийг оруулан уншсанаар та өөрийгөө ёгтлолтой хамааруулж ойлгох боломжтой бөгөөд таны төлөөх Их Эзэний анхаарал халамжийн талаар илүү ихийг ойлгох болно.
Иаков 5:7–11-ийг уншаад, таримал модыг авч үлдэхийн тулд талбайн эзэн дараагийн ээлжинд юу хийснийг ол.
-
Хүснэгт дэх бэлгэдлүүдийн утгыг ашиглан, Иаков 5:7–11-т Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг аврахын тулд талбайн эзэн болон түүний зарц нар юу хийдгийг судрын тэмдэглэлдээ тайлбарлан бич.
Их Эзэн Израилын угсааны бус хүмүүсийг Өөрийн гэрээт хүмүүсийн нэг хэсэг болгон Израилын угсаанд залгадаг. Израилын угсааг аврахын тулд Тэрээр хамгийн ёс бус мөчрүүд (хүмүүс)-ийг таслан авч, устгадаг.
Иаков 5:13–14-ийг уншаад, 6-р шүлэгт дурдагдсан таримал чидуны модны залуу бас туяхан мөчрүүдээр Их Эзэн юу хийснийг ол. Та судрынхаа захад хамгийн алс гэдэг нь хамгийн нам дор эсвэл хамгийн алсад харагдах гэсэн утгатай гэж бичиж болно.
-
Хүснэгт дэх бэлгэдлүүдийн утгыг ашиглан, Лихайн гэр бүлийг талбайн хамгийн алсын хэсэгт нуугдсан залуу бас туяхан мөчиртэй хэрхэн харьцуулж болохыг судрын тэмдэглэлдээ тайлбарлан бич.
Эзэний зарц нар “зарим мөчрийг аван бүх зэрлэг чидуны модонд залган суулгав” гэдгийг Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит ийн тайлбарлажээ. Зэрлэг чидуны модод нь хэн байсан бэ? Харийнхан. Мөн эзэн зарц нараа талбайн бүх хэсэг буюу дэлхий рүү илгээж, модны эдгээр мөчрүүдийг суулгав. …
“Одоо сургаалт үлгэрт гардаг чидуны мод нь Израилын угсаа юм. … Төрөлх нутагтаа энэ нь үхэж эхлэв. Тэгээд Их Эзэн нифайчууд, алдагдсан овгууд болон дэлхийн бусад хэсгүүд рүү Их Эзэний удирдсан, бидний мэдэхгүй бусад хүмүүс шиг мөчрүүдийг авав. Тэр талбайн буюу дэлхийн бүх хэсэгт тэднийг тарив. Зарим мөчрүүдийг Япон, Солонгос, Хятадад суулгасан байхад эргэлзэх юун. Үүний талаар асуух шаардлагагүй, учир нь тэр дэлхийн бүх хэсгүүдэд тэднийг илгээсэн” (Answers to Gospel Questions, comp. Joseph Fielding Smith Jr., 5 vols. [1957–1966], 4:204–205).
Ерөнхийлөгч Смит заахдаа “энэхүү сургаалт үлгэрийг тайлбарлавал … Израилын тараагдалт болон дэлхийн бүхий л хэсгүүдэд Израилын цусыг зэрлэг чидуны мод буюу харийнхантай хольж байгаа тухай түүх юм. Тиймээс бид харийнханы амьдардаг Хятад, Япон, Энэтхэг болон бусад бүх улсуудад тэдний дунд Израилын цус тараагдсан байгааг, өөрөөр хэлбэл ‘залгагдсан’ байгааг олдог” (Answers to Gospel Questions, 4:40–41).
Иаков 5:15–77
Усан үзмийн талбайн эзэн ба түүний зарц нар усан үзмийн талбайгаас сайн үр жимс гаргахаар хөдөлмөрлөдөг
Иаков 5-р бүлгийн ихэнх шүлгүүд нь Израилын угсаа олон хэсгүүд болон өөр өөр цагуудад тараагдаж байгаа тухай үйл явдлуудыг болон тэднийг цуглуулах Аврагчийн ажлыг дүрсэлсэн байдаг. Тус бүлэг мянган жил болон дэлхийн эцсийн цэвэрлэгээний тухай өгүүлснээр төгсдөг.
Талбайнхаа моднуудад тавьж буй Их Эзэний анхаарал халамж болон тэднийг аварч үлдэх гэсэн Түүний үргэлжилсэн хичээл зүтгэлийг онцлохын тулд Зинос ёгтлолынхоо туршид хэдэн чухал хэллэгийг давтан өгүүлсэн. Иаков 5:20, 23–25, 28, 31-ийг уншаад, Их Эзэн талбайнхаа моддыг арчлах оролдлогуудаа дурдсан хэсэг бүрийг тэмдэглэ.
Талбайдаа сайн жимс ургуулах гэсэн Их Эзэн болон Түүний зарц нарын хичээл зүтгэлийг үл хайхран талбай дахь жимснүүд яваандаа өмхөрч эхэлжээ (Иаков 5:39-ийг үзнэ үү). Иаков 5:41–42, 46–47-г уншаад, Их Эзэний талбайгаа хайрлах хайр, анхаарал халамж, харууслыг харуулсан өгүүлбэрүүдийг олоод судартаа тэмдэглэ.
Хийсэн бүх зүйлсийг нь үл харгалзан моднууд муу үр жимс ургуулсан тул талбайн Их Эзэн бүх моднуудаа тайрахаар шийддэг (Иаков 5:49-ийг үзнэ үү). Иаков 5:50–51-ийг унш. Иаков 5-р бүлгийн үлдсэн хэсэг эцсийн өдрүүдэд амьдрах хүмүүсийг аврах Их Эзэн болон Түүний үйлчлэгчдийн хичээл зүтгэлийг төлөөлдөг. Тэрээр хүмүүсээ цуглуулж, эцсийн удаа тэднийг арчилдаг (Иаков 5:52–77-г үзнэ үү).
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит Иаков 5-р бүлэгт дүрслэгдсэн Израилын цугларалт одоо биеллээ олж байна хэмээн заасан: “Цугларалтын энэ өдөр Их Эзэн зорилгоо биелүүлж, Абрахамын хүүхдүүдийг Жинхэнэ Хоньчны сүрэгт буцаж нийлэхийг дуудаж байна” (Answers to Gospel Questions, 4:41).
-
Иаков 5-р бүлгээс таныг хайрлах Их Эзэний хайрын талаар юу сурснаа судрын тэмдэглэлдээ бич. Өөрийнхөө эсвэл таны мэддэг хэн нэгний амьдралд Их Эзэний хайр хэрхэн илэрхийлэгдэхийг харсан жишээгээ бич.
Иаков 6
Иаков Бурханы нигүүлсэл болон шударга ёсыг зааж, биднийг наманчлалд урьдаг
Иаков 6-р бүлэг нь чидуны модны ёгтлолоос Иаковын тоймлосон чухал үнэнүүдийг багтаадаг. Иаков 6:4–6-г уншаад, Бурханы дүрийн талаар Иаковын онцолсон зүйлийг ол. Биднийг Бурханы тухай сураасай гэсэн Иаковын хүслийг тоймлохдоо та ямар үг ашиглах вэ?
Иаков 6:7–13-т Иаков бид одооноос наманчилж, Их Эзэний нигүүлслийг хүлээн авч шүүлтэд бэлтгэх ухаалаг хүмүүс хэмээн гэрчилж захиасаа төгсгөдөг.
-
Иаков 6:5-ыг дахин унш. Иаков биднийг “тэрбээр та нарт үнэнчийн адил Бурханд ч үнэнч бай” хэмээн урамшуулдаг. Үнэнч байх гэдэг нь атгах, зуурах гэсэн утгатай. Судрын тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:
-
Бурхан бидэнд хэрхэн үнэнч хэвээр үлддэгийг тайлбарласан чидуны модны ёгтлолоос та юу сурсан бэ?
-
Тэр танд үнэнч байдгийн адил та Түүнд илүү баттай үнэнч байхын тулд юу хийж чадах вэ?
-
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:
Би Иаков 5–6-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: