31-р хэсэг: 2 дахь өдөр
Моронай 1–5
Оршил
Иферийн ялтсуудыг хураангуйлж дууссаныхаа дараа Моронай “би өөрийг бичнэ хэмээн бодсонгүй” гэж тайлбарласан (Moронай 1:1). Гэсэн хэдий ч тэр эцсийн өдрүүд дэх тэдэнд “чухал байж магад хэмээх тул өөр цөөн хэдэн зүйл бичихээр” болгогдов (Moронай 1:4). Moронай 1–5 нь Моронайн Есүс Христэд итгэх итгэлийг нотолдог. Тэдгээр нь мөн ариун ёслолыг гүйцэтгэх зэрэг сайн мэдээний чухал ёслолуудын зааврыг товч өгүүлдэг.
Moронай 1
Моронай амь насныхаа аюулгүй байдлын төлөө бэдрэн явж, бичиглэлээ үргэлжлүүлэв
Далын гишүүн байгаад чөлөөндөө гарсан ахлагч Дэвид Э.Сорэнсэн өөрийн итгэлийн төлөө бат зогсох зоригтой нэгэн залуу эмэгтэйн тухай дараах түүхийг хуваалцжээ:
“Миний ач охин Жэннифэр сургуулийнхаа хэдэн найзтай хамт оройн хоол идэж, кино үзэхэд уригдсан юм. Бүх охид ямар кино үзэхээ санал нэгтэйгээр шийдсэн байсан бөгөөд Жэннифэрт ч аятайхан санагдав. Гэвч хоолны үеэр киноны тасалбар авахаар явсан охин өөр киноны тасалбар авчрав. Тэрээр ‘Ёстой гоё бас зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан кино юм аа’ гэжээ.
“Жэннифэр байдал ийм хурдан өөрчлөгдсөнд итгэж чадахгүй гайхан байв. Гэхдээ аз болж тэрээр ийм нөхцөл байдалд орохоосоо өмнө насанд хүрэгчдэд зориулсан кино үзэхгүй гэсэн шийдвэрийг гаргасан байсан ажээ. Тэрээр найзууддаа хандан шийдэмгийгээр ‘Би насанд хүрэгчдэд зориулсан кино үзэж болохгүй. Аав, ээж минь зөвшөөрөхгүй’ гэж хэлж чаджээ. Охид түүнд ‘Алив ээ! Аав ээж чинь энэ талаар хэзээ ч мэдэхгүй ээ!’ гэлээ. Жэннифэр үүний эсрэг ‘Ер нь аав ээж энэ талаар мэдэх эсэх нь хамаагүй. Би насанд хүрэгчдэд зориулсан кино үздэггүй!’ гэж хэлжээ.
“Найзууд нь уцаарлаж, түүний санааг өөрчлөхийг хичээж байв. Тэд түүнд ‘чи бүх юмыг баллаж байна’ гэж хэлжээ. Түүнийг санаагаа өөрчлөхгүй болохоор нь тэд тасалбар, хариулт мөнгийг түүний нүүр рүү шидээд насанд хүрэгчдэд зориулсан кино үзэхээр түүнийг орхин явав. Энэ орой найзуудынх нь эсэргүүцлээр дүүрсэн, ганцаардмал орой байсан ч Жэннифэр болон манай гэр бүлийн хувьд гайхалтай мөч байлаа. Тэр итгэлтэй байдал, хувийн үнэ цэнэ, сүнслэг хүчийг олж авсан юм (“You Can’t Pet a Rattlesnake,” Ensign, 2001 оны 5-р сар, 42).
Moронай 1:1–3-ыг уншаад Моронай итгэлийнхээ төлөө хэрхэн ганцаараа бат зогссоныг олж мэд. Моронай, ахлагч Сорэнсэний ач охин хоёр хоёулаа зөв гэж мэддэг зүйлийнхээ төлөө бат зогсохыг сонгож чаддаг хүмүүсийн жишээ болж байна. Та ч бас өдөр бүр итгэл, дуулгавартай байдал, Христийг дагах хүслээ харуулах жижиг мэт санагдах шийдвэрүүдийг гаргаж чадна.
-
Итгэлийнхээ төлөө зогсох эсвэл дуулгавартай байдлаараа дамжуулан итгэлээ харуулахыг сонгож байсан үеийнхээ талаар судар судлах тэмдэглэлдээ бич.
Есүс Христэд итгэх итгэлийнхээ төлөө хэрхэн илүү сайнаар зогсож чадах тухайгаа бод. Моронай яагаад илүү ихийг бичих болсныг мэдэхийн тулд Moронай 1:4-ийг унш. Өөрийнх нь амийг авахаар эрэлхийлж байсан тэдний үр удамд зориулан илүү ихийг бичих Моронайн урам зориг болон үлгэр жишээнээс бид юу сурч болох вэ? Та өөрийн үр удамд зориулан тэдэнд адислал байж болох юу бичих вэ? Moронай 2–5-ыг судлахдаа, Моронайн бичихээр сонгосон зүйлс нь таны хувьд хэрхэн “үнэ цэнэтэй” болж байгаа тухай эргэцүүлэн бод (Moрoнай 1:4).
Moронай 2
Моронай Ариун Сүнсний бэлэг өгөх зааврыг бичив
Сүмийн гишүүнээр батлуулж, толгой дээрээ гар тавиулан Ариун Сүнсний бэлгийг хүлээж авч байсан туршлагынхаа тухай бод. Энэ ёслолын талаар та юу санаж байна вэ? Moронай 2:1–3-ыг уншаад Ариун Сүнсний бэлэг таны амьдралд хэрхэн адислал болж байгаа талаар эргэцүүлэн бод.
Эдгээр шүлгүүдэд заагдаж байгаа сайн мэдээний нэгэн үнэн бол: Санваарын зохих эрх мэдэлтэй зохистой гишүүд баптисм хүртсэн гишүүдийн толгой дээр гараа тавьж, Ариун Сүнсний бэлгийг өгч болно хэмээх үнэн юм.
Moронай 3
Моронай санваарын албанд хүмүүсийг томилох зааврыг бичив
Та хэн нэгний санваарын эрх мэдлийн шугамын бүртгэлийг харж байсан уу? Энэхүү бүртгэл нь тэр хүнийг хэн санваарт томилсон, томилсон хүнийг нь хэн томилсон гэх мэт явсаар Есүс Христэд хүрдгийг үзүүлдэг. Танд санваарын эрх мэдлийн шугамын тань хуулбар байгаа байх эсвэл ах юмуу аавынхыгаа харж байсан байж магадгүй. Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгсийг уншихдаа эрх мэдлийн шугам Есүс Христ хүртэл явж байгаагийн утга учрын талаар бод:
“Тэнгэрлэг эрх мэдэлтэйгээр үйлдэх нь энгийн нэг нийгмийн хэлэлцээрээс илүү ихийг шаарддаг нь тодорхой. Энэ нь шашны сургалт эсвэл цуглаанаас ирсэн үүрэг даалгавраар бий болох боломжгүй. Үгүй, Бурханы томилсон ажлын хувьд сүмийн суудал дээр сууж байгаа, гудамжинд явж байгаа эсвэл семинарт хамрагдаж байгаа хүмүүст байгаагаас илүү агуу хүч байх ёстой. Олон шударга шашин эрэлхийлэгчид үүнийг мэдэж байсан бөгөөд сэргээлт рүү хөтөлсөн хугацааны турш нээлттэй хүлээн зөвшөөрсөн. …
“ … Есүс Христийн сэргээгдсэн сүмд бид тойрог дахь шинэхэн дикон, түүнийг тэргүүлдэг бишоп болон бид бүхнийг тэргүүлдэг бошиглогчийн ашигладаг санваарын эрх мэдлийн шугамыг дагуулан харж болно. Тэрхүү шугам нь тасралтгүй гинжин хэлхээгээр Бурханы Хүүгээс Өөрөөс нь ирсэн, тэнгэрээс энэхүү зүйрлэшгүй бэлгийг хуваалцсан тэнгэрлэг үйлчлэгчдэд хүрдэг” (“Our Most Distinguishing Feature,” Ensign эсвэл Лиахонa, 2005 оны 5-р сар, 44).
Аароны эсвэл Мелкизедек санваарыг хүлээж авах хүн бүр тодорхой үүргүүдийг багтаасан санваарын албанд томилогддог. Moронай 3:1–4-ийг уншаад прист эсвэл багшийн албыг багтаасан санваарын албанд хүмүүсийг хэрхэн томилдгийг олж мэд.
Та судартаа эдгээр шүлгүүдийн хажууд дараах үнэнийг бичих хэрэгтэй: Хувь хүмүүс эрх мэдэл бүхий хүмүүсээр толгой дээрээ гар тавиулан санваарын албанд томилогддог.
-
Дараах асуултуудад судар судлах тэмдэглэлдээ хариулж бич:
-
Хувь хүн санваарыг атгадаг хүнээр санваарын албанд томилогдох нь таны бодлоор яагаад чухал вэ?
-
Сүмд эсвэл гэр бүлдээ санваарын эрх мэдэлтэй байх нь таны хувьд хэрхэн үнэ цэнэтэй байдаг вэ?
-
Moронай 4–5
Моронай ариун ёслолыг хэрхэн гүйцэтгэхийг тайлбарлав
-
Ариун ёслолын бэлгэдэл болон ариун ёслолоос хүртдэг байсан туршлагынхаа талаар бод. Дараа нь доорх зүйлийг судар судлах тэмдэглэлдээ хий:
-
Хамгийн сайнаараа хичээгээд талх юмуу ус адислах ариун ёслолын залбирлыг цээжээр бич.
-
Энэхүү ариун залбирлуудыг дахин харж, (Moронай 4:3; 5:2) даалгаврыг хэрхэн гүйцэтгэснээ шалгасны дараа таны хувьд онцгой санагдсан залбирлын нэг хэсгийг бичээд энэ хэсэг нь яагаад таны хувьд утга учиртай болохыг тайлбарла.
-
Моронай “ирээдүйн нэг өдөр” хүмүүст “чухал” байж магад хэмээн бодсоны учир өөрийн цэдэгт ариун ёслол гүйцэтгэх залбирлуудыг багтаасан (Moронай 1:4). Moронай 4:1–3 болон 5:1–2-ыг уншаад ариун ёслолын талх, ус нь юу төлөөлдгийг тайлбарладаг хэллэгүүдийг олж тодорхойл. Уншихдаа сүм өнөө үед бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн илчлэлтийн үр дүнгээр ариун ёслолд дарсны оронд ус ашигладгийг санах нь тустай байж болох юм (С ба Г 27:2-ыг үзнэ үү).
Энэ өгүүлбэрийг гүйцээн бичиж, ариун ёслолын зорилгыг тоймло: Ариун ёслолын бэлгэдлүүд нь -г санахад бидэнд тусалдаг.
Аврагчийн бие болон цус нь таны хувьд яагаад чухал болохыг гүйцээж бич.
Аврагчийн биеийн үхэл, амилуулалт болох биеийн зовлон шаналал, Түүний цус урсалтаар нотлогдсон сүнслэг зовлон шаналал нь Түүнд итгэх итгэлээ бодитой болгож, наманчилсан бүх хүний нүглийн ангижралыг боломжтой болгосон. Ариун ёслолын бэлгэдлүүд нь бидэнд Есүс Христийн Цагаатгалыг дурсан санахад тусалдаг.
-
Дараах асуултуудын нэгэнд эсвэл хоёуланд нь судар судлах тэмдэглэлдээ хариулж бич:
-
Ариун ёслолын турш Аврагчийн Цагаатгалын талаар чин сэтгэлээсээ тунгаан бодох нь танд хэрхэн тусалж, таныг сүнслэгээр хүчирхэгжүүлсэн бэ?
-
Ариун ёслолын турш Аврагчийн Цагаатгалыг дурсан санахад анхаарлаа илүү сайн хандуулахын тулд та юу хийж чадах вэ?
-
Ариун ёслолоос хүртэхдээ та өөрөө юу хийнэ гэж амладгаа ойлгохын тулд Moронай 4:3-ыг дахин уншаад дараах хүснэгтийг бөглө:
Миний хийхээр гэрээлсэн зүйлс |
Гэрээний энэ хэсгийг биелүүлэх нь ийм утга учиртай гэж би боддог |
Гэрээний энэ хэсгийг илүү сайн дагахын тулд миний хийж чадах зүйлс |
---|---|---|
1. | ||
2. | ||
3. |
Бид Моронай 4:3-аас ариун ёслолын гэрээн дэх өөрсдийн хэсгийг итгэлтэйгээр дагаснаар Их Эзэний Сүнс үргэлж бидэнтэй хамт байх болно гэдгийг мөн адил сурдаг.
Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах үгсийг уншихдаа түүний дурдсанаар та Ариун Сүнсний бэлгийг хэрхэн мэдэрч байсан тухайгаа бод: “Их Эзэний Сүнс бидний хөтөч байж, мөнх бус аяллын турш удирдамж, заавар, сүнслэг хамгаалалтаар биднийг адисалдаг (“That We May Always Have His Spirit to Be with Us,” Ensign эсвэл Лиахонa, 2006 оны 5-р сар, 31).
Ням гарагт ариун ёслолоос хүртэхдээ Аврагчийн Цагаатгалын талаар тунгаан бодоорой. Их Эзэний Сүнс үргэлж тантай хамт байж болохын тулд хүснэгтэд бичсэн гэрээний хэсгүүдээ сахихыг хичээгээрэй.
-
Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:
Би Moронай 1–5-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: