Семинар
32-р хэсэг: 3 дахь өдөр, Mоронай 10:1–7, 27–29


32-р хэсэг: 3 дахь өдөр

Moронай 10:1–7, 27–29

Оршил

Моронай леменчүүдийг болон түүний гэрчлэлийг унших хүн бүрийг өөрсдөө Бурханаас асууснаар түүний үгсийн үнэнийг олж мэдэхийг ухуулжээ. Тэрээр Мормоны Ном болон Есүс Христийн талаарх гэрчлэл Ариун Сүнсний хүчээр ирнэ гэдгийг заасан. Моронай Бурханы тавцангийн өмнө түүний үгийг уншигчидтай уулзах болно гэдгийг зоригтойгоор тунхагласан бөгөөд Бурхан түүний үгсийн үнэнийг тэнд батлах ажээ.

Moронай 10:1–7

Моронай биднийг Мормоны Ном болон Есүс Христийн гэрчлэлийг хүлээж авахыг ухуулав

Энэхүү гарын авлагын 1-р хэсэг дэх Мормоны Номын оршил хичээлийг эргэж дүгнэ. Нуман хаалганы тулгуур чулууны зорилгыг болон тулгуурын чулуу нь хэрхэн Мормоны Номтой холбогддог тухай та санаж байна уу? Мормоны Номын оршил хэсэг рүү очоод (номын эхлэл хэсгээс олно) 6 дахь догол мөрөнд байгаа Бошиглогч Иосеф Смитийн мэдэгдлийг унш.

тулгуурын чулуутай нум

Бошиглогч Иосеф Смит Мормоны Номыг манай шашны “тулгуурын чулуу” гэж дүрсэлсэн нь бидний Мормоны Номын гэрчлэл нь сэргээгдсэн сайн мэдээний бүх үнэнүүдийн гэрчлэлийг тогтоон барьж мөн хүчирхэгжүүлдэг гэсэн утгатай. Мормоны Номын оршлын сүүлийн догол мөрийг уншаад Мормоны Номын гэрчлэлийг хүлээж авснаар хүмүүн ямар үнэнийг мэдэж болохыг олж мэд. Тулгуурын чулуу нуман хаалгыг тогтоодгийн адил Мормоны Ном хэрхэн таны гэрчлэлийг тогтоон барьж мөн хүчирхэгжүүлдэг вэ?

Иосеф Смит алтан ялтсуудыг хүлээж авахаас ойролцоогоор 1,400 жилийн өмнө Моронай эцсийн өдрүүдэд Мормоны Номыг хүлээж авах тэдэнд зориулан өөрийн сүүлийн ухуулгыг бичсэнээр эцгийнхээ бичээсийг дуусгажээ (Моронай 10:1–2-ыг үзнэ үү). Ухуулах гэдэг үг нь хэн нэгнийг хүчтэйгээр уриалан дэмжих гэсэн үг юм. Моронай энэ үгийг Мормоны Номын сүүлийн бүлэгт найман удаа ашиглажээ. Тэрээр Мормоны Номын үнэн болон тэнгэрлэг байдлын гэрчлэлийг хайж байгаа бүгдийг ухуулсан юм.

Moронай 10:3–4-ийг уншаад Моронай Мормоны Номын гэрчлэлийг олж авахын тулд бидний хийх хэрэгтэй гэсэн зүйлсийг тодорхойл. Та эдгээр зүйлсийг судартаа тэмдэглэх хэрэгтэй. Бидэнд хийх хэрэгтэй гэж Моронайн хэлсэн зүйл бүрийн тухай дараах мэдээллийг судал:

“Эдгээр зүйлүүдийг унш”

Мормоны Номыг үнэн гэх гэрчлэлийг хүлээж авах эхний алхам бол үүнийг унших явдал юм. Далын Ерөнхийлөгчийн зөвлөлийн ахлагч Тэд Р.Каллистэр, Мормоны Номыг бүхэлд нь уншсанаар нэгэн залуу эмэгтэй хэрхэн ашиг тусыг нь хүртсэн тухай түүхийг хуваалцжээ:

“ 14 настай нэгэн охин хэлэхдээ … ангийнхаа нэг найзтайгаа шашны талаар ярилцаж байжээ. Найз нь түүнээс ‘ Чи ямар шашинд итгэдэг вэ?’ гэж асуужээ.

“‘Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм буюу Мормоны сүмд явдаг’ гэж тэр хариулжээ.

“Тэгэхэд найз нь ‘ Би тэр сүмийг чинь мэдэх юм байна. Тэр чинь үнэн сүм бишээ’ гэжээ.

“Чи яаж мэддэг юм бэ?’ гэж охин асуув.

“‘Яагаад гэвэл би тэр талаар судалж үзсэн юм’ хэмээн найз нь хариулав.

‘“Чи Мормоны Номыг уншиж үзсэн үү?’

‘“Үгүй л дээ, би уншиж үзээгүй’ гэж найз нь хэлэв.

“‘Тэгвэл чи манай сүмийг судалж үзээгүй л юм байна. Би Мормоны Номын хуудас бүрийг уншиж үзсэн учраас үүнийг үнэн гэдгийг нь мэднэ” гэж тэр хөөрхөн охин хариулжээ (“Мормоны Ном—Бурханаас өгөгдсөн Ном,” Ensign эсвэл Лиахонa, 2011 оны 11-р сар, 89).

Мормоны Номын үнэний гэрчлэлийг олж авахын тулд үүнийг унших нь яагаад чухал гэж та бодож байна вэ?

“Бурхан хэчнээн нигүүлсэнгүй байсныг сана”

Дараагийн хийх ёстой үйлдэл бол “Их Эзэн хэчнээн нигүүлсэнгүй байсныг санах”: Их Эзэн бидэнд хэчнээн нигүүлсэнгүй байсныг санах нь бидний зүрх сэтгэлийг зөөлрүүлж Ариун Сүнсийг хүлээн авахад бэлтгэдэг. Амьдралдаа Их Эзэний нигүүлслийг мэдэрч байсан үеүдээ тунгаан бод.

Мормоны Номын эхэн хэсэгт Нифай өөрийн бичээсээр дамжуулан Их Эзэний агуу нигүүлслийн жишээг үзүүлэх болно гэж тунхагласан (1 Нифай 1:20-ийг үзнэ үү). Мормоны Номын төгсгөл хэсэгт, Моронай биднээс Их Эзэний нигүүлслийг санахыг хүсдэг (Moронай 10:3-ыг үзнэ үү). Та 1 Нифай 1:20-ийг Moронай 10:3-ын дэргэд холбогдох эшлэл болгон бичиж болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудар судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулан бич:

    1. Та амьдралдаа Их Эзэний нигүүлслийн ямар баталгааг харсан бэ?

    2. Их Эзэний нигүүлслийг санаснаар хүн хэрхэн Мормоны Номын гэрчлэлийг хүлээн авна гэж та бодож байна вэ?

Бусдад болон бидэнд үзүүлсэн Их Эзэний нигүүлслийг санах нь бидэнд өгөгдсөн Мормоны Номын захиасуудыг тунгаан бодоход бэлтгэдэг.

“Үүнийг зүрх сэтгэлдээ тунгаан бод”

Моронайн бидэнд заасан дараагийн алхам бол “үүнийг зүрх сэтгэлдээ тунгаан бодох” явдал юм. Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Марвин Ж.Эштон тунгаан бодох нь Ариун Сүнсийг амьдралдаа хүлээн авахад бидэнд хэрхэн тусалдгийг ийн тайлбарлажээ:

Ахлагч Марвин Ж.Эштон

“Намайг судруудыг судлахад Мормоны Номонд маш олон хэлэгдсэн тунгаан бодох гэсэн үг сэтгэлийг минь хөдөлгөж, намайг хурцалдаг. Толь бичигт тунгаан бодох гэдэг үгийг оюун санаандаа эргэцүүлэх гүнзгий бодох, хашир бодох, бясалгах хэмээн тайлбарлажээ. … Моронай энэ хэллэгийг өөрийн бичээсийг төгсгөхдөө хэрэглэсэн [Moронай 10:3-ыг үзнэ үү].

“Тунгаан бодсоноор бид Ариун Сүнсэнд бидэнд нөлөөлж мөн биднийг удирдах боломжийг олгодог. Тунгаан бодох нь зүрх сэтгэл болон оюун санаа хоёрын хоорондох хүчтэй хэлхээ юм. Бид судруудыг унших үед бидний оюун санаа болон зүрх сэтгэл хөдөлдөг. Хэрэв бид тунгаан бодох бэлгийг ашиглах юм бол бид эдгээр мөнхийн үнэнүүдийг өдөр бүрийнхээ үйлдэлд хэрхэн ашиглаж болохыг ойлгох болно. …

“Тунгаан бодох нь оюун санааны үргэлжилсэн эрэл хайгуул юм. Үүнийг ашиглаж сурсан хүмүүст энэ нь гайхалтай бэлэг юм. Хэрэв бид тунгаан бодох бэлгийг ашиглавал мэдлэг, гүн ойлголт мөн бодит хэрэгжилтийг олдог” (“There Are Many Gifts,” Ensign, 1987 оны 11-р сар, 20).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудар судлах тэмдэглэлдээ дараах нэг эсвэл хоёр асуултад хариул:

    1. Мормоны Номыг уншихдаа тунгаан бодох нь Ариун Сүнсийг мэдрэхэд танд хэрхэн тусалсан бэ?

    2. Судруудыг судлахдаа та илүү ойр ойрхон мөн үр ашигтай тунгаан бодохын тулд юу хийж болох вэ?

young man reading

“Зүрх сэтгэлээсээ, үнэн хүсэлтэйгээр, Христэд итгэх итгэлтэйгээр асуу”

Хүмүүс “зүрх сэтгэлээсээ мөн үнэн хүсэлтэйгээр” гэдэг нь тэд “Бурханаас хүлээн авсан хариултыг үнэн хүсэлтэйгээр үйлдэнэ гэсэн үг юм”(Миний сайн мэдээг номло [2004], 126).

Родолфо Армандо Пэрэз Бонилла хэмээх залуу үнэн хүсэлтэйгээр залбирахын ач холбогдлыг сурсан. Тэрээр найман настайдаа баптисм хүртжээ. Гэвч түүний гэр бүл сүмд идэвхгүй байсан ажээ. Тэрээр өсвөр насандаа сайн мэдээний тухай бодож эхэлсэн бөгөөд дараах туршлагыг олж авчээ:

Би хааяа юу зөв болохыг мэдэхийн төлөө залбирдаг байсан ч энэ нь ихэвчлэн чин сэтгэлийн асуулт гэхээсээ илүү урсан өнгөрөх бодол төдий байдаг байсан. Тэгээд нэг үдэш би “үнэн сэтгэлээсээ” залбирахаар шийдсэн юм.

Би Тэнгэрлэг Эцэгт Түүнийг мэдмээр байгаагаа бас Түүний үнэн сүмийн хэсэг баймаар байна гэж хэлсэн. Би “Хэрэв Та надад Иосеф Смит жинхэнэ бошиглогч байсан эсэхийг мөн Мормоны Ном үнэн эсэхийг мэдүүлэх юм бол Таны надаас хүсэж байгаа юуг ч би хийх болно. Хэрэв Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь үнэн бол Би үүнийг дагаж хэзээ ч бууж өгөхгүй” гэж амласан юм.

Надад гайхамшигтай үзэгдэл ирээгүй ч би амар амгаланг мэдэрч, унтахаар хэвтсэн. Хэдэн цагийн дараа би “Иосеф Смит бол жинхэнэ бошиглогч, Мормоны Ном бол үнэн” гэсэн өөр бодолтойгоор сэрсэн. Уг бодолтой хамт дүрслэхийн аргагүй амар амгалангийн мэдрэмж ирж билээ. Би дахиж унтаад дараа нь мөн л нөгөөх бодол, мэдрэмжтэйгээр дахин сэрэв.

Тэр үеэс хойш би Иосеф Смит бол жинхэнэ бошиглогч гэдэгт хэзээ ч эргэлзээгүй юм. Энэ нь Аврагчийн ажил гэдгийг мөн Тэнгэрлэг Эцэг бидний чин сэтгэлийн гуйлтуудад хариулдаг гэдгийг би мэднэ (“How I Know,” Ensign, 2011 оны 10-р сар, 64).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагМормоны Номын үнэний хэр хүчтэй гэрчлэлтэй болмоор байгаагаа бод. Мормоны Номын гэрчлэлийг хүлээн авахын тулд аль хэдийн хийсэн зарим нэг зүйлүүдээ судар судлах тэмдэглэлдээ бич. Тэгээд та Мормоны Номын илүү хүчтэй гэрчлэл хүлээн авахын тулд юу хийж болохоо бич.

залбирч байгаа залуу эмэгтэй

Moронай 10:4-ийг судлаад Моронай унших, санах, тунгаан бодох мөн асуух үйл явцыг дагах тэдэнд Бурхан юу хийнэ гэж гэрчилснийг тодорхойл. Та энэ амлалтыг судрууд дээрээ тэмдэглэж болох юм. (Moронай 10:4–5 нь төгс эзэмших судар юм.)

Moронай 10:5–7-г уншаад Моронай Ариун Сүнсээр дамжуулан бид өөр юу мэдэж болно гэж амласныг ол.

Mоронай 10:3–7-р шүлгүүдээс бидний сурч болох нэг зарчим бол: Хэрэв бид итгэлтэйгээр эрэлхийлбэл Мормоны Номын болон Есүс Христийн гэрчлэлийг Ариун Сүнсээр дамжуулан хүлээж авч чадна. Та үүнийг эдгээр шүлгүүдийн дэргэд судрууддаа бичиж болох юм.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах зүйлийг судар судлах тэмдэглэлдээ хий:

    1. Унших, санах, тунгаан бодох мөн залбирах нь энэ жил Мормоны Номын гэрчлэлийг тань хэрхэн хүчирхэгжүүлснийг мөн Мормоны Номын заадаг үнэнүүд энэ номын талаарх гэрчлэл хүлээн авахад тань хэрхэн тусалсныг бич.

    2. Мормоны Ном үнэн гэдгийг мөн сайн мэдээний бусад үнэнүүдийг гэрчилсэн Ариун Сүнсийг мэдэрснээ бод. Ихэнх илчлэлт нь гайхамшигт арга замаар ирдэггүй гэдгийг санах нь чухал юм. Ихэнх хүмүүс дулаан, амар тайван мэдрэмж эсвэл үнэний баттай байдал зэрэг Ариун Сүнсний намуун, зөөлөн өдөөлтүүдийг мэдрэх болно. Ариун Сүнс бидэнд сайн мэдээний үнэнүүдийг бага багаар гэрчилж, цагийн аясаар аажмаар ойлгоход маань туслах болно. Ариун Сүнсний гэрчлэхийг мэдэрсэн үеийнхээ тухай бич.

Moронай 10:27–29

Моронай Бурханы шүүлтийн суудлын өмнө бидэнтэй уулзана гэж гэрчлэв

Moронай 10:27–29-ийг уншаад эдгээр шүлгүүд нь хэрхэн дараах зарчмыг зааж буйг бод: Мормоны Номыг хүлээн авсан тэд үүнд хэрхэн хандсанаараа Бурханы өмнө хариуцлага хүлээх болно. Бурханы шүүлтийн суудлын өмнө Моронайтай уулзах боломжтой байна гэж төсөөл. Мормоны Номын тухай та түүнд юу хэлэх байснаа мөн энэ нь таны амьдралд хэрхэн нөлөөлснийг тунгаан бод.

төгс эзэмших судар
Төгс эзэмших судар—Moронай 10:4–5

Moронай 10:4–5-ыг цээжлэх нь Мормоны Номын захиасыг бусадтай хуваалцахад тань их тус болж болох юм. Одоо үг бүрчлэн цээжлэх цаг гарга. Үүнийг хийж болох нэг арга нь шүлгийг хэд хэдэн удаа чангаар унших явдал юм. Дараа нь тэдгээрийг үг үгээр нь цаасан дээр эсвэл судар судлах тэмдэглэлдээ гурван удаа бич. Дууссаныхаа дараа эдгээр шүлгүүдийг цээжээр хэлж чадах эсэхийг үз.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Moронай 10:1–7, 27–29-р шүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: