Семинар
12-р хэсэг: 4 дэх өдөр, Мозая 15–17


12-р хэсэг: 4 дэх өдөр

Moзая 15–17

Оршил

Абинадай, хаан Ноа болон түүний пристүүдэд хандан заасан цэдэг нь Мозая 15–17-д үргэлжилдэг. Тэр Есүс Христийн Гэтэлгэгчийн үүргийн талаар гэрчилсэн. Ноагийн пристүүдийн нэг болох Алма Абинадайн үгсэд итгэсэн. Хаан Ноа Алмаг хамт олноосоо хөөж, Абинадайг шатааж алсан. Абинадай бүхий л талаараа Бурханд үнэнч байсан.

Moзая 15–16

Абинадай Есүс Христийн Гэтэлгэгчийн үүргийн талаар заадаг

Мозая 15–16-р бүлгүүдэд гардаг гэтэлгэх, гэтэлгэсэн, болон гэтэлгэл гэдэг үгсийг хэдэн хором хайж олоод дугуйл. Судрын нэг хэсэг дээр нэг үг олон давтсан бол тэр нь ихэвчлэн бичигчийн захиас дахь чухал зарчмыг тодорхойлдог. Өнөөдөр үүнийг судлахдаа гэтэлгэгдсэн байх талаар Абинадай юу заасныг нь анхаар.

Танд Есүс Христийн Гэтэлгэгчийн үүргийг илүү сайн ойлгоход тань туслахын тулд дараах бүдүүвч зураг байгааг хараарай:

Stick Figure

Та нэг хууль зөрчсөнөөсөө болж хуулийн хамгийн хүнд шийтгэлийг хүлээхээр шийтгэгдсэн гэж төсөөл. Шийтгэлд нь их хэмжээний торгууль, шоронд хоригдох, эсвэл бүр цаазлагдах ч байж болно. Та тиймэрхүү шийтгэл хүлээвэл ямар санагдах вэ? Шударга буюу хуулийн дагуу энэ шийтгэлээс зугтах арга байна уу?

Бүдүүвч зурган дээр Гэмт хэрэгтэн гэсэн үгийн доор Би гэж бичээд Шийтгэл гэсэн үгийн доор Шударга Ёс гэж бич. Бид бүгд хэзээ нэгэн цагт Бурханы хуулийг зөрчсөн бөгөөд шударга ёсны шаардлагыг хангах хэрэгтэй. Шударга ёсны шаардлагын дагуу нүгэл үйлдсэн хүн болгон хийсэн гэм нүгэлтэйгээ холбоотой шийтгэл авах шаардлагатай.

Ахлагч Ричард Г.Скотт

Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г.Скоттын хэлсэн үгсийг уншиж, Бурханы хуулиудыг зөрчихөд гарах хоёр үр дагаврын доогуур зур: “Шударга ёс … зөрчигдсөн хууль бүр нөхөн төлөгдсөн байхыг шаарддаг. Та Бурханы хуулиудыг сахиснаар адислагддаг боловч энэ нь таны зөрчсөн хуулийн үр дагаврыг цайруулахгүй. Зөрчсөн хуулиудынхаа асуудлыг шийдвэрлэхгүй бол энэ нь таны амьдралыг золгүй болгон, таныг Бурхан руу буцахад саад болох болно (“The Atonement Can Secure Your Peace and Happiness,” Ensign, Лиахона, 2006 оны 11-р сар, 42).

Бурханы хуулиудыг зөрчсөний үр дагаварт золгүй байдал ба Бурхантай хамт амьдарч чадахгүй байх нь хамаардаг. Мозая 15:1, 7–9-ийг уншиж, Аврагчийн Цагаатгал нь яаж шударга ёсны шаардлагыг биелүүлдгийг тайлбарласан хэллэгүүдийг тэмдэглэ.

Толь бичгээс дараах үгсийн утгыг хайж үз:

Гэтэлгэх (Мозая 15:1)

Өмгөөлөл (Мозая 15:8)

xооронд (Мозая 15:9)

Та эдгээр үгсийн утгуудыг тухайн шүлгийн хажууд нь бичих хэрэгтэй.

Заримдаа хүмүүс Мозая 15:2–5 шүлгүүдэд Есүс Христийг (1) Эцэг Бурханы Хүү болон (2) Эцэг хэмээн Абинадай тайлбарласныг нь ойлгодоггүй. Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Есүс Христийн бурханлаг чанарыг ийн тайлбарладаг: “Абинадайн заасанчлан, Христ ‘Бурханы хүчээр бий болгогдсон’ (Мозая 15:3) тул Эцэгийн хүчнүүд Түүнд байдаг. Тэрхүү тэнгэрлэг угсаанаас гадна Христ тэнгэр ба газрыг бүтээсэн Бүтээгчийн хувьд Эцэгийн үүргийг гүйцэтгэдэг [Moзая 15:4-ийг үзнэ үү], Тэрээр бидний сүнслэг дахин төрөлт ба авралын эцэг болж, Тэр Тэнгэрлэг Эцэгт хүндэтгэлтэй ханддаг учраас Эцэгийнхээ хүслийг Өөрийнхөө хүслээс дээгүүр тавьдаг юм”(Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 183–184).

Мозая 15:5–7-г судлахдаа, Есүс Христ таныг гэтэлгэх эсвэл та болон шударга ёсны шаардлага хоёрын хооронд зогсохын тулд Түүний төлсөн төлөөсийг бод. Дээрх бүдүүвч зураг дээр Гэмт хэрэгтэн, Шийтгэл хоёрын дунд Есүс Христ гэж бич.

Аврагч шударга ёсны шаардлагыг устгадаггүй, харин шударга ёс бид хоёрын хооронд зогсдог гэдгийг ойлгох нь чухал. Хэрвээ бид наманчлах юм бол Тэр бидний оронд шийтгэлийг Өөр дээрээ авч шударга ёсны шаардлагыг хангадаг.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах үйл ажиллагаануудыг судрын тэмдэглэлдээ гүйцээж хий:

    1. Гэтэлгэгдэхийг сонгодог хүмүүс (Мозая 15:11–12; 16:13) гэж бич. Дараа нь Мозая 15:11–12 болон 16:13-ыг үзэж, хэн гэтэлгэгдэхийг хайж ол. Олсноо тайлбарла.

    2. Гэтэлгэгдэхээс татгалздаг хүмүүс (Мозая 15:26–27 болон 16:2–5, 12) гэж бич. Тэгээд Мозая 15:26–27 болон 16:2–5, 12-ыг уншиж, зарим хүмүүс яагаад гэтэлгэгдэхгүй вэ гэдгийг хайж үз. Олсноо тайлбарла.

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагӨмнөх даалгавраас сурсан зүйлсээ ашиглан судрын тэмдэглэлдээ дараах асуултуудад хариул:

    1. Хэн нүглээсээ гэтэлгэгдэхийг юу шийдэх вэ?

    2. Та Мозая 15:7-д гардаг Есүс Христийн “хүсэл,” Мозая 16:12-т гардаг хилэнцийг үйлддэг хүмүүсийн “хүсэл” хоёрын ялгаанаас юу сурдаг вэ?

Есүс Христ наманчлах хүн бүрийн төлөө шударга ёсны шаардлагыг хангадаг. Hаманчилж, Эцэгийн хүслийг үйлдэхийг сонгодог хүмүүсийн хувьд Аврагчийн бидний төлөө төлсөн төлөөс нь маш онцгой хувийн бэлэг юм. Мозая 15:10-ыг уншиж, “тэрээр өөрийн үрсийг харах болно” гэдэг хэллэгийн доогуур зур.

Ахлагч Мэррилл Ж.Бэйтман

Мозая 15:10–12 болон чөлөөнд гарсан Далын гишүүн ахлагч Мэррилл Ж.Бэйтманы хэлсэн дараах үгийг унш:

“Бошиглогч Абинадай ‘түүний бодгаль нүглийн төлөөс болсон байхад тэрээр өөрийн үрсийг харах болно’ гэдгийг хэлдэг (Мозая 15:10). Дараа нь Абинадай Аврагчийн үрсийг бошиглогчид болон тэднийг дагадаг хүмүүс хэмээн тодорхойлдог. Би олон жилийн турш цэцэрлэгт болон загалмай дээрх Аврагчийн туршлагыг нь их хэмжээний нүгэл түүн дээр буулгасан газар гэж боддог байсан. Харин Алма, Абинадай, Исаиа болон бусад бошиглогчдын үгсээс болж миний үзэл өөрчлөгдсөн. Есүс бидний ‘мөхөс байдлыг’ мэдэрч (Еврей 4:15), ‘бидний өвчнийг [тээж], … бидний уй гашууг үүрч, … [мөн] бидний гэм нүглийн төлөө бяцрахад’ (Исаиа 53:4–5) эзэн биегүй овоорсон нүглийн оронд эгнээд зогссон хүмүүс байв.

“Цагаатгал нь Есүсийн хүн тус бүрд яаж туслахыг мэдэж авсан дотны хувийн туршлага байсан юм” (“A Pattern for All,” Ensign болон Лиахона, 2005 оны 11-р сар, 75–76).

Христ Гетсеманид
  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:

    1. Таны бодлоор Есүс Христийн үрс болох гэдэг нь юу гэсэн үг вэ? (Moзая 15:12-ыг үз).

    2. Та Есүс Христийн үрсэд тооцогдохын тулд юу хийж байгаа вэ?

Та Мозая 15:10-ыг өөр дээрээ авч үзэхийн тулд доор нь зурсан шүлэг дээр “түүний үрс”-ийн оронд өөрийн нэрийг бичиж болно. Таныг харж, онцгойлон мэддэг Гэтэлгэгчтэй байх нь ямар утгатай гэдгийг тунгаан бодож үз.

Гэтэлгэгдэхээс татгалзахын үр дагавар нь юу вэ? Мозая 16:5-ыг дахин үз. Энэ хичээлийн эхэнд үзүүлсэн бүдүүвч зураг дээр гэмт хэрэгтэн нь үргэлжлүүлэн нүгэл үйлдэж наманчлахаас татгалзвал юу болох вэ? Сургаал ба Гэрээ 19:16–17-г уншиж, Аврагчийн гэтэлгэх үйлдлийг наманчлалаар хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа хүмүүст юу тохиолдохыг мэдэж ав.

Абинадай Есүс Христийн гэтэлгэл нь зөвхөн нүглээс бус, мөн үхлээс аврах болно гэж заасан. Бүх хүн амилагдах болно, харин зарим нь бусдаас түрүүлж амилагдана. Абинадай шударга болон гэмгүй хүмүүсийг дуулгаваргүй хүмүүсийн өмнө амилагдахыг тайлбарлахдаа “анхны амилуулалт” гэдэг үгийг ашигласан (Мозая 15:21–22-ыг үз). Шударга хүмүүс үхлээс анхны амилуулалтаар гэтэлгэгдэж харин ёс бусчууд мянган жилийн дараа хүртэл амилагдахыг хүлээнэ (С ба Г 76:85, 106-г үзнэ үү).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагМозая 15-д судалсан шүлгүүдийг тунгаан бод. Та өөрөөсөө Аврагч руу захиас хүргэж өгөх боломжтой боллоо гэж төсөөл. Түүний таны төлөө хийсэн бүхэн дээр тулгуурлан та тэр захиас дээр хүссэн зүйлээ бич.

Аврагч биднийг Тэнгэрлэг Эцэгийн оршихуйд буцаан авчрахыг хүсдэг. Тэр бидний өмнөөс өмгөөлж, зуучилж, гуйдаг. Хэрвээ бид наманчлах юм бол Аврагч бидний төлөө шударга ёсны шаардлагыг төлсөн байна.

Moзая 17

Алма Абинадайд итгэж зайлуулагддаг; Абинадай алуулдаг

Шударга ёсны төлөө эсэргүүцэн зогсох нь хэцүү байсан ч гэсэн тэмцэн зогсох хэн нэгнийг та харж байсан уу? Үр дүн нь юу байсан бэ?

Абинадайг захиасаа дуусгахад пристүүдийн нэг болох Алма хаанд, Абинадай үнэнийг ярьсан бөгөөд чөлөөлөгдөх ёстой гэж ятгасан. Хаан Алмаг хөөж, түүнийг алуулахаар зарц нараа илгээв. Алма нуугдан, Абинадайн үгсийг бичив.

Алмагийн хөрвөлт нь ач холбогдолтой байлаа. Тэрээр Абинадайн үгсийг бичиж авсан учраас олон үеийн хүмүүс адислагдсан. Ирэх бүлгүүдийг судлах үеэр Алмагийн хөрвөлтийн үр жимс нь илүү тодорхой болно. Абинадайг цаазлахыг зарлиглахаас өмнө хаан пристүүдтэйгээ гурван хоногийн турш зөвлөлдсөн (Moзая 17:1–6, 13-ыг үзнэ үү).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагМозая 17:7–10 болон Мозая 17:11–12-т Абинадай, Ноа хаан хоёрын хийсэн сонголтуудыг харьцуулдаг. Эдгээр шүлгүүдийг судалсныхаа дараа судрын тэмдэглэлдээ дараах асуултуудад хариул.

    1. Абинадайн сүүлчийн үгсээс аль нь танд илүү таалагдсан бэ?

    2. Абинадайн хэлсэн үгс Ноа хаанд яагаад тэгэж туссан бэ?

    3. Пристүүд Ноа хаанд ямар нөлөө үзүүлсэн бэ?

    4. Абинадайн жишээ таныг ямар ч үед Бурханд үнэнч байх-ад хэрхэн нөлөөлж байна вэ?

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли ийн тунхагласан: “Зөвийн төлөө зогсохдоо хүчтэй бай. Бид тохиролцох, хүлцэх үед амьдарч байна. Бидний өдөр болгон тулгардаг нөхцөл байдлуудад юуг нь зөв гэдгийг бид мэддэг боловч бидний хамт олноос ирдэг шахалт, биднийг ятгах хүмүүсийн хуурах дуу хоолойноос болж бид бууж өгдөг. Бид тохиролцон буудаг. Бид хүлцдэг. Бид бууж өгөөд өөрсдөөсөө ичдэг. … Бид өөрсдийнхөө итгэлийг дагах хүч чадлаа хөгжүүлэн өсгөх ёстой” (“Building Your Tabernacle,” Ensign, 1992 оны 11-р сар, 52).

Судар дээрээ Мозая 17:9–12-ын хажууд Би Бурханд ямар ч үед үнэнч байж чадна гэж бич.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагАбинадайн ёс суртахууны зориг болон хувийн итгэлийг өөрийн болгохын тулд Мозая 17:20-ийг уншиж, дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ гүйцээж бич: Би ____ үед Бурханд үнэнч байх хэрэгтэй.

Өнөөдрийн хичээлийг дуусгахад өнөөдрийн сурсан зүйлсийг тань сонсох хэрэгтэй байж болох гэр бүлийн гишүүн эсвэл найзынхаа талаар бодоорой. Боломжтой бол сурсан зүйлс болон хэцүү үед Их Эзэнд үнэнч байх хүслээ түүнтэй хуваалц.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Мозая 15–17-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: