Семинар
13-р хэсэг: 2 дахь өдөр, Мозая 19-20


13-р хэсэг: 2 дахь өдөр

Moзая 19–20

Оршил

Алма болон түүний хүмүүс Ноа хааны армиас зугтсаны дараа Ноатай үлдсэн хүмүүс Абинадайн бошиглосон үр дагавруудыг амсан зовж эхлэв. Лихай-Нифайн нутаг дахь нифайчуудын цэдэг бидэнд Их Эзэний үйлчлэгчдийн зөвлөгөөг эсэргүүцэх үед бид ноцтой үр дагаврыг амсдаг гэдгийг сануулдаг. Нөгөө талаар бид бошиглогчдыг дуулгавартай дагах үедээ хэцүү сорилт тохиолдсон ч амар амгалан, аюулгүй байдалд баясдаг. Энэ хичээлийг судлахдаа Их Эзэний өнөө үеийн бошиглогчдын зөвлөгөөг сонссоноос ирэх амар амгалан, аюулгүй байдлыг та хэрхэн хүлээн авч болох тухай бод.

Moзая 19–20

Лихай-Нифайн нутаг дахь нифайчууд Абинадайн бошиглол биелэхийг үзэв

Далын гишүүнээр үйлчилж байсан ахлагч Дэвид Р.Стөүн ахын хуваалцсан дараах туршлагыг уншаад, бошиглогчдоор дамжуулан хүлээн авдаг сүнслэг сэрэмжлүүлгийн ач холбогдлын талаар бод.

“Нэгэн ням гаргийн өглөө … бид Бүгд Найрамдах Доминикан Улсын Санто Доминго хотод сэрсэн. Карибын тэнгисийн нар мандан, тэнгэр цэлмэг байлаа. Салхи модны навчсыг хөдөлгөхтэй үгүйтэй салхилж, дулаахан, амар амгалан, тайван байв. Гэвч далайд бидний харж чадахгүй тэртээд үхлийн сүйтгэгч хар шуурга бидэн рүү гарцаагүй ирж байлаа. Хар салхи хянах төвөөс Жорж хар салхины талаар цаг алдалгүй интернетээр мэдээлж байлаа. Тайван, намуухан тэр өглөө би хар салхи хянах төвийн хиймэл дагуулаар Санто Домингогийн яг төв хэсэг рүү айсуй шуурга ирэх замыг таамаглаж билээ.

“48 цагийн дотор шуурга арал руу ирж … ширүүнээр замдаа тааралдсан бүхнийг нураан, сүйрэл ба үхлийг үлдээсээр одов. …

Энэхүү шуурганаас үүдсэн хохирол, сүйрэл, үхэл маш их байсантай адилаар хүмүүсийн сүнслэг байдалд бүр илүү их хохирол учирдаг. Ийм хар шуурганууд нь бие махбодын хохирлоос илүү их хохирлыг учруулдаг. Учир нь эдгээр нь бидний зүрх сэтгэлийг сүйрүүлж, биднийг мөнхийн хэтийн төлөв ба амлалтаас маань сатааруулдаг. …

“Бид уур хилэн, архи дарс, хүчирхийлэл, шунал тачаал, садар самуун, замбараагүй байдал, порнограф, мансууруулах бодис, бардамнал, шунаг сэтгэл, , атаа хорсол, худал хуурмаг гэх мэт нэрлээд байвал барагдахгүй олон зүйлсийн араас хөөцөлдвөл өөрсдийгөө сүнслэг шуурганы замд тавьж өгдөг. …

Арванхоёр төлөөлөгчийн чуулга

“Гэхдээ биднийг хамгаалан сэрэмжлүүлж, сүнслэг уналт, сүйрэл ба бүр үхлээс сэргийлэхэд тусалдаг сүнслэг байдлын хар шуурганаас хамгаалагчид бидэнд байдаг. Бидний цамхагийн харуулууд бол бошиглогч, төлөөлөгчид юм. Тэд бол бидний тэнгэр дэх сүнслэг байдлын нүд бөгөөд тэд эдгээр шуурга хаашаа чиглэж байгааг илчлэлт, алсын хараа, билиг ухаанаараа мэддэг. Бидэнд Их Эзэний зарлигуудыг зориудаар зөрчихийн аюултай үр дагавруудыг сануулахаар тэд өөрсдийн дуу хоолойг өргөсөөр байна. Тэдний сэрэмжлүүлгийг зориудаар үл тоомсорлох нь гай зовлон болон устгалыг авчирдаг. Тэднийг дагах нь Их Эзэний сонгогдсон үйлчлэгчдийг энх тайван, сүнслэг адислалуудаар элбэг дэлбэг нутаг руу дагахаар сонгохтой ижил юм (“Spiritual Hurricanes,” Ensign, 1999 оны 11-р сар, 31–32).

Бошиглогч, төлөөлөгчдийн бидэнд сэрэмжлүүлсэн аюулуудын талаар хэсэг зуур тунгаан бод. Тэдний үгс биднийг “сүнслэг хар шуурганаас” хэрхэн хамгаалж чадах вэ?

Бурхан Лихай-Нифайн хүмүүс наманчлахгүй бол тэдэн дээр ирэх устгалын талаар сэрэмжлүүлэхээр Абинадайг илгээсэн.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах хүснэгтийг судрын тэмдэглэлдээ зурахдаа эшлэл бүрийн доор бичих хангалттай зай үлдээ.

    Ноа хааны хүмүүсийн тухай бошиглол (Moзая 12:1–2)

    Бошиглолын биелэлт (Moзая 19:10, 14–15; 20:20–21; 21:3–4, 8, 10–13)

    Ноа хааны тухай бошиглол (Moзая 12:3)

    Бошиглолын биелэлт (Moзая 19:18–20)

    A

    Б.

    Хүснэгтийн зүүн багана дахь судрын эшлэлүүдийг уншиж, Лихай-Нифайн нутаг дахь нифайчуудад Абинадайн бошиглосныг эргэн сана. Тохирох судрын эшлэлийн доор Абинадайн хэлсэнчлэн Ноа хаан болон түүний хүмүүс наманчлахгүй бол тэдэнд учрах үр дагавруудыг бич. Зүүн талын багананы доор (A) хэрэв та Абинадайн үгсийг сонссон бол юу хийх байснаа болон юу мэдрэх байснаа бич.

Баруун гар талын хүснэгтийн даалгаврыг хийж эхлэхээсээ өмнө удирдамжийн доод хэсэгт байрлах үйл ажиллагааг гүйцээж хий. Энэ үйл ажиллагаа нь Moзая 19–20 дахь үйл явдлуудтай илүү танил болж, эдгээр бүлгүүдэд бичигдсэн Абинадайн бошиглолуудын биелэлтийг ойлгоход тань тус болно.

Moзая 19–20-ийг судлахдаа, дараах 11 үйл явдлыг сударт гардаг дарааллаар нь дугаарла. Бүлэг бүрийн эхэнд гардаг бүлгийн тойм нь танд туслах хэрэгтэй мэдээллийг өгнө.

  • Гидеон Ноа хааныг хөнөөхийг эрэлхийлдэг

  • Нифайчуудын эмэгтэйчүүд ба хүүхдүүд леменчүүдээс өөрсдийг нь битгий алаач хэмээн гуйдаг.

  • Ноа хаан галд шатан үхэв.

  • Леменчүүдийн арми Шимлоны хил дээр ирэв.

  • Ноа хааны пристүүд леменчүүдийн 24 охиныг хулгайлав.

  • Леменчүүдийн хаан, Лимхайн хүмүүсийн амийг гэтэлгэхийг өөрийн цэргүүдээс гуйв.

  • Ноагийн зарим хүмүүс леменчүүдийн өмнө эмэгтэйчүүд, хүүхдүүдээ орхин зугтав.

  • Лимхай өөрийн хүмүүст леменчүүдийн хааныг алахгүй байх тушаал өгөв.

  • Нифайчууд болон леменчүүдийн хооронд хоёр жилийн турш энх амгалан оршив.

  • Лимхай ард түмэн нь леменчүүдэд өөрсдийн эд баялгийн талыг нь өгнө хэмээн амлав.

  • Нифайчууд леменчүүдийн эсрэг тэмцэн мөн леменчүүдийн хааныг барьж авав.

(Эдгээр үйл ажиллагааны хариултууд нь хичээлийн төгсгөлд байгаа.)

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зураг11 тодорхойлолтыг дугаарласныхаа дараа судрын тэмдэглэл дэх хүснэгтэд анхаарлаа хандуул. Абинадайн бошиглол хэрхэн биелсэн тухай нарийвчилсан мэдээлэл олохын тулд баруун талын багана дахь судруудыг судал. Хүснэгтнийхээ баруун талын багананд тэдгээр мэдээллийг бич. Баруун талын баганын доор (Б) бошиглогчийн сэрэмжлүүлгийн үгсийг эсэргүүцэхэд ямар үр дагавар ирдэг тухай сурсан зүйлсээ тайлбарлан бич.

Moзая 20:21-ийг уншаад, Их Эзэний үйлчлэгчдийн үгсийг эсэргүүцэх нь гай зовлон, харууслыг авчирдаг гэсэн Гидеоны ойлголтыг харуулах түүний хэлсэн үгсийг тэмдэглэ.

Эцсийн өдрүүдэд Их Эзэний эсвэл Түүний үйлчлэгчдийн үгсийг сонсохгүй хүмүүст энэ зарчим нь хэрхэн хэрэгжихийг харахын тулд Сургаал ба Гэрээ 133:63, 70–72-ыг унш. Энэ эшлэлийг Moзая 20:21-ийн холбогдох эшлэл болгон судартаа бичиж болно. Хамгийн сүүлчийн Ерөнхий чуулган дээр хэлсэн үгсийг Ensign эсвэл Лиахона сэтгүүлүүдийн (5 ба 11-р саруудын) дугаараас эсвэл LDS.org-оос энэхүү зарчмын талаар бошиглогчдын хэлсэн үгсийг хайж ол.

Энэ асуултыг тунгаан бод: Сүүлийн үед бошиглогчид хувь хүмүүс, гэр бүлүүд, улс үндэстнийг зовлон харууслаас хол байхад туслах юуг заасан бэ?

Их Эзэний бошиглогчдыг эсэргүүцсэнээс ирэх гай зовлон, харууслын жишээг олж харахын тулд Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн порнографт донтсон хүмүүст ирэх үр дагавруудыг олж хар.

Ахлагч Даллин Х.Өүкс

“Порнограф нь хүмүүсийн эсрэг хүйснийхээ хүнтэй харилцах сэтгэлийн, романтик, сүнслэг хэвийн харилцаанаас баяр баяслыг олж авах чадварыг гэмтээдэг. Энэ нь зохисгүй, гаж буруу, хууль бус байдлын эсрэг зогсох ёс суртахууны хаалтыг устгадаг. Ухамсар нь мэдээгээ алдах үед порнографыг үзсэн хүмүүс өөрсдийн болон бусдын амьдралд тохиолдох нөлөөг харгалзахгүйгээр харсан зүйлсээ үйлддэг.

“Түүнчлэн порнограф нь донтуулдаг. Энэ нь шийдвэр гаргах чадварыг гэмтээж, үзэж буй хүмүүсээ донтуулж, дахин дахин үзэхэд уруу татдаг. (“Pornography,” Ensign ба Лиахонa, May 2005, 89).

Мөрийтэй тоглоом, порнограф, мэргэн ухааны үг, эхнэр нөхрөө хуурах, шивээс, биеийн элдэв хэсгүүдэд ээмэг зүүх, зохисгүй хувцаслалт, 16 наснаас өмнө болзоонд явах зэрэг бошиглогчдын зөвлөгөөг үл тоомсорлохоос ирэх гай зовлон, харууслын зарим жишээг бод.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэлдээ дараах асуултад хариулж бич: Гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэх, ариун явдлын хуулийн дагуу амьдрах, мэргэн ухааны үгийг дагах зэрэг сэдвүүдээр өгсөн Их Эзэний үйлчлэгчдийн зөвлөгөөг дагах нь хувь хүмүүс, гэр бүлүүдэд тохиолддог зарим зовлон бэрхшээл, харамслаас зайлсхийхэд хэрхэн тусалж чадах вэ?

Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс бид бошиглогчдыг дагаснаар амар амгалан байж, Бурханы оршихуйд буцаж очиж чадна хэмээн гэрчилсэн:

“Өнөөгийн бошиглогчид эрт үеийн болон энэ эрин үеийн бусад бошиглогчдын адил чадвартай хэмээн би гэрчилж байна. …

“… Бидний сүнслэг аюулгүй байдал амьд бошиглогчдынхоо тодхон дуу хоолойг сонсох эсэхээс хамаардаг. Бид түүний дуу хоолойг сонсон, зөвлөгөөг нь дагах аваас Христийн хүслийн дагуу амьдарч мөн эцсээ хүртэл тэвчин, хэзээ нэгэн өдөр гэр бүлийнхэнтэйгээ Тэнгэрлэг Эцэг ба Аврагч Есүс Христийн оршихуйд эргэн очих болно (“Hear the Prophet’s Voice and Obey,” Ensign, 1995 оны 5-р сар, 17).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагMoзая 19–20-ийг судлахад Их Эзэний бошиглогчдын зөвлөгөөг сонсох таны арга замд хэрхэн нөлөөлөхийг хүсч байгаагаа судрын тэмдэглэлдээ бич. Их Эзэний үйлчлэгчдийн зөвлөгөөг дагаснаар амар амгалан, сүнслэг аюулгүй байдлыг хэрхэн хүлээн авсан туршлагынхаа тухай бодож, үүнийгээ судрын тэмдэглэлдээ бич.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Мозая 19–20-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна:

Дугаарлах үйл ажиллагааны хариу: 1, 4, 5, 2, 8, 11, 3, 10, 7, 6, 9.