13-р хэсэг: 3 дахь өдөр
Moзая 21–24
Оршил
Лимхайн хүмүүс ёсон бус байдлынхаа үр дагавраар леменчүүдийн боолчлолд оров (Moзая 20:21-ийг үзнэ үү). Боолчлолын улмаас тэд даруусч, Бурханд эргэн хандав. Алмагийн хүмүүс итгэлийнхээ сорилтын улмаас боолчлолд авчрагдав (Moзая 23:21-ийг үзнэ үү). Энэ хоёр бүлэг хүмүүс хоёулаа боолчлолоос гарахын тулд үлэмж итгэлтэйгээр залбирав. Тэд яваандаа чөлөөлөгдөж, Зарахемлад ирсэн ч Их Эзэн тэдэнд өөр өөр замуудаар тусалсан. Лимхайн хүмүүсийн сорилт болон чөлөөлөлтийг судлаад, бид өөрсдийгөө даруусгах үед Их Эзэн Өөрийн арга замаар, Өөрийн цаг хугацаанд бидний залбирлуудад хариулдаг гэдгийг харах болно. Алмагийн хүмүүсийн сорилт болон чөлөөлөлтийг судлаад, өөрийн бэрхшээл зовлон, сорилтуудын дунд хүч чадлын төлөө хэрхэн Их Эзэнд хандахыг та сурна.
Moзая 21–24
Лихай-Нифайн нутаг дахь нифайчууд Абинадайн бошиглол биелэхийг үзэв
Та Ноа хааны засаглалын үед Лихай-Нифайн нутагт амьдарч, Абинадайн заасан зүйлсийг эсэргүүцсэн гэж төсөөл. Одоо та болон таны хүмүүс яг Абинадайн бошиглосноор леменчүүдийн боолчлолд байна. Та юу хийнэ гэж бодож байна?
Одоо өөрт тань тохиолдож байгаа бэрхшээл, сорилтуудын талаар бод. Дараах судруудыг уншаад, чөлөөлөлтийг эрэлхийлэх болон чөлөөлөгдөх талаар заасан зүйлсийг тэмдэглэ Moзая 21:5, 14; 22:1–2; 23:23; ба 24:21. Чөлөөлөгдөх гэдэг нь чөлөөтэй болох, туслуулах, эсвэл ямар нэгэн юмнаас гаргагдах гэсэн утгатай.
Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г.Скоттын хэлсэн дараах үгсийг уншихдаа, түүний хэлсэн, бидний амьдралд тохиолддог хоёр төрлийн бэрхшээл, зовлонгийн доогуур зур: “Хэн ч бэрхшээлтэй тулгарахыг хүсдэггүй. Сорилт, урам хугарах, уйтгар гуниг, сэтгэл шаналал нь бидэнд үндсэндээ хоёр эх сурвалжаас ирдэг. Бурханы хуулиудыг зөрчдөг хүмүүст эдгээр бэрхшээлүүд үргэлж тохиолдох болно. Бэрхшээлийн өөр нэг зорилго нь бид сорилтоос хатуужиж, Их Эзэний зорилгуудыг амьдралдаа гүйцэлдүүлэхэд оршино. Бидэнд тохиолддог сорилт бэрхшээлүүд энэ хоёр эх сурвалжаас ирдгийг мэдэх нь бид бүгдэд амин чухал юм. Учир нь залруулах үйлдэл нь маш их ялгаатай байдаг” (“Trust in the Lord,” Ensign, 1995 оны 11-р сар, 16).
Лимхайн хүмүүс өөрсдийн дуулгаваргүй байдлаас болж боолчлолд орсон бол Алмагийн зөв шударга хүмүүс тэднийг хатуужуулах сорилтод орсон. Лимхайн хүмүүс боолчлолын үр дүнд даруусч, Бурханд ирдэг. Энэхүү тэнгэрлэг чөлөөлөлтүүдийн талаар суралцах нь өөрт тохиолдох ямар ч бэрхшээлээс чөлөөлөгдөхийн тулд Их Эзэнээс тусламж хүсэх таны итгэлийг нэмэгдүүлнэ.
-
Доорх хүснэгтийн эхний асуулт болох Тэд боолчлолд хэрхэн орсон бэ? гэсэн асуулт хариулагдав. Хоёр дахь асуултад судрын тэмдэглэлдээ хариулж бич: Тэд хэрхэн чөлөөлөгдсөн бэ?
Лимхайн хүмүүс |
Алмагийн хүмүүс | |
---|---|---|
Тэд боолчлолд хэрхэн орсон бэ? |
Хүмүүс наманчлаагүй учир Их Эзэн тэднийг боолчлолд оруулах хүчийг леменчүүдэд өгсөн. |
(Moзая 23:1–4, 19–20, 25–38; 24:8–9) Хүмүүс гэрээгээ сахиж байсан ч ёс бус хүмүүст хууртаж, баривчлагдаж, хавчигдаж байсан. |
Тэд хэрхэн чөлөөлөгдсөн бэ? |
Лимхайн хүмүүсийн тухай дараах асуултуудыг тунгаан бодож хариул:
-
Moзая 21:6-д хэлсэнчлэн Лимхайн хүмүүс хараахан өөрсдийгөө даруусгаж, Их Эзэнд хандаагүй гэсэн ямар үндэслэл байна вэ? Алмагийн хүмүүс боолчлолд байхдаа үзүүлж байсан хариу үйлдлийг үүнтэй хэрхэн харьцуулах вэ? Лимхайн хүмүүсийн туршлагааас та өөрийн бэрхшээл сорилтод зохистойгоор хандахад туслах юуг сурч болох вэ?
-
Лимхайн хүмүүс зовлонгоосоо тэр даруй чөлөөлөгдөөгүй ч Их Эзэн тэднийг хэрхэн адисалсан бэ? (Moзая 21:16-д гардаг “бага багаар дэгжих” гэдэг хэллэгийг тэмдэглэх хэрэгтэй.) Сорилт бэрхшээлээс гарахад тань Их Эзэн танд бага багаар тусалж байсныг та мэдэрч байсан уу?
-
Moзая 21:30–33-т дүрслэгдсэн хүмүүсийн хандлага яваандаа тэднийг чөлөөлөгдөхөд нь хэрхэн нөлөөлсөн гэж та бодож байна вэ?
-
Лимхайн хүмүүсийн сорилт бэрхшээл болон чөлөөлөлтийн тухай таны сурсан дараах үнэнүүдээс анхаарлыг тань татсан нэг үнэнийг сонго. Тухайн үнэнийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болохыг судрын тэмдэглэлдээ тайлбарлан бич.
-
Бид өөрсдийгөө даруусгаж, Их Эзэнийг дуудан мөн нүглээ наманчлах аваас Тэр бидний залбирлыг сонсож, Өөрийн тогтоосон цагт бидний нүглийн ачааг хөнгөлөх болно.
-
Бид Бурханд үйлчилнэ гэж гэрээ байгуулан, Түүний зарлигуудыг дагах үед Их Эзэн биднийг чөлөөлөх арга замаар хангана.
-
Ахлагч Ричард Г.Скоттын хэлсэн дараах үгсийг уншихдаа Алмагийн хүмүүсийн зовлон зүдгүүр, чөлөөлөлтийн тухай бод: “Бүх зүйл болж бүтэж байгаа мэт санагдах үед сорилтууд ихэвчлэн нэгэн зэрэг бөөнөөрөө ирдэг. Тэрхүү сорилтууд таны дуулгаваргүй байдлын үр дагавар биш л бол Их Эзэн таныг улам өсч хөгжихөд бэлтгэж байгаагийн нотолгоо мөн. (Сургаалт Үгс 3:11–12-ыг үзнэ үү). Тиймээс Тэрбээр танд үүрдийн ашиг тусыг авчрах өсөлт хөгжилт, ойлголт ба өрөвч сэтгэлийг дэмжих туршлага өгч байгаа юм. Таны байгаа түвшнээс Бурханы хүссэн түвшинд хүртэл өсч хөгжих нь маш ихийг буюу ихэвчлэн тавгүй байдал болон өвдөлтийг шаарддаг” (”Trust in the Lord,” 16–17).
Moзая 23:21–22 дахь Их Эзэн Өөрт нь найдах бидний найдварыг өсгөхийн тулд бидний тэвчээр, итгэлийг сорьдог гэдгийг харуулсан үг хэллэгийг олж тэмдэглэ (түүнчлэн С ба Г 122:5–7-г үзнэ үү).
Удирдамж дээрээ дараах асуултуудад товч хариулан бич:
-
Moзая 23–24-т цэдэглэгдсэн үйл явдлуудын үед та Алмагийн хүмүүсийн дунд байсан бол тэвчихэд хамгийн хэцүү сорилт нь юу байх байсан гэж та бодож байна вэ? Яагаад?
-
Алма болон түүний хүмүүс өөрсдийн зовлон зүдгүүрт хэрхэн хандсан байдлаас та юу сурч болох вэ? (Moзая 24:1–12, 15–16-г үзнэ үү.)
-
Их Эзэн Алмагийн хүмүүсийг тэр даруй чөлөөлөөгүй ч гэсэн анхнаасаа тэдний төлөө юу хийсэн бэ? (Мозая 24:15-ыг үзнэ үү.)
Алмагийн хүмүүсийн туршлагаас бидний сурах нэг зарчим бол Их Эзэний хүсэлд тэвчээртэйгээр захирагдахад Тэр биднийг хүчирхэгжүүлж, Өөрийн цаг хугацаанд биднийг зовлонгоос чөлөөлдөг хэмээх зарчим юм.
-
Зовлон бэрхшээлтэй үедээ Их Эзэний хүсэлд тэвчээртэйгээр захирагдахыг тайлбарлаж, энэ нь хэцүү цаг үед тань туслахаар Түүний бэлдсэн адислалууд болон хүчийг хүлээн авахад хэрхэн тусалж болох тухай өөрийн бодлыг судрын тэмдэглэлдээ тайлбарлан бич.
Энэ хичээлийн эхэнд танд тохиолдож байгаа зовлон бэрхшээлийн талаар бодохыг танаас хүссэн. Тэдгээрийг эргэн санахдаа судрын тэмдэглэлдээ юмуу тусдаа цаасан дээр дараах асуултуудад хариулж бич.
-
Би сүүлийн үед амьдралдаа ямар сорилт бэрхшээлтэй тулгарч байгаа вэ?
-
Амьдралдаа Их Эзэний хүч, чөлөөлөлтийг хүлээн авахад бэлдэхийн тулд би юу хийх хэрэгтэй вэ?
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:
Би Мозая 21–24-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: