14-р хэсэг: 2 дахь өдөр
Moзая 27
Оршил
Мозая 27-р бүлэгт Алма (Алмагийн хүү) болон Мозаягийн хөвгүүдийн хөрвөлтийн түүх оршдог. Энэ нь Бурханы Сүмийг устгахаар тэд оролдсон талаар, тэнгэр элчтэй уулзсан уулзалт, Алмагийн гайхамшигт өөрчлөлт болон эдгээр залуусын буруугаа засахыг хичээсэн талаар нь өгүүлдэг. Алмагийн хөрвөлтийн түүх нь хүн бүр дахин төрөөд, шударгаар амьдрах хэрэгтэйг илэрхийлдэг. Энэ бүлэг нь мөн Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрахгүй байхаар шийдсэн хүмүүсийн төлөө залбирахаас ирдэг адислалуудыг харуулдаг.
Moзая 27:1–23
Тэнгэр элч Залуу Алма болон Мозаягийн хөвгүүдийг наманчлахыг уриалав
Өөрийн таньдаг сайн мэдээний тухай гэрчлэлгүй эсвэл сүмээс урвасан хүмүүсийн тухай бод. Тэдний нэг нь түүнд туслах таны чармайлтыг эсэргүүцсэн бол та юу хийх вэ? Өнөөдөр суралцахдаа энэ асуултын талаар бодож үзээрэй.
Мозая 27:8–10-р шүлгүүдийг уншиж эдгээр шүлгүүд нь Алма болон Мозаягийн хөвгүүдийг хэрхэн дүрсэлснийг анхаар. Алма болон Мозаягийн хөвгүүд Сүм болон гишүүдэд юу хийх гэж оролдож байсан бэ?
Алма болон Мозаягийн хөвгүүдийн тухай дүрсэлсний ямар хэсэг нь танд хамгийн сонирхолтой санагдаж байна вэ? Яагаад?
Бид зарим үед хүмүүсийг хэзээ ч өөрчлөгдөхгүй бөгөөд Их Эзэнд ирэхгүй гэж итгэхэд уруу татагддаг. Мозая 27-г судлахдаа энэ хандлагын талаар бод.
Мозая 27:11–14-ийг уншаад, Алма болон Мозаягийн хөвгүүд дээр тэнгэр элчийн ирсэн шалтгааны доогуур зур.
Мозая 27:14 энэ зарчмыг заадаг: Их Эзэн бидний бусдын төлөөх итгэлт залбирлуудад хариулдаг. Энэ зарчмыг судар дээрээ Мозая 27:14-ийн хажууд бичих хэрэгтэй. Наманчлах хэрэгтэй хүн бүрд болон бидний залбирдаг хүн бүрд тэнгэр элч ирнэ гэсэн үг биш юм. Их Эзэн Өөрийн мэргэн ухааны дагуу бидний итгэлтэй залбирлуудад хариулдаг.
-
Дараах асуултуудын нэг юмуу хоёуланд нь судрын тэмдэглэлдээ хариул:
-
Хэзээ таны залбирал хэн нэгний амьдралыг өөрчилсөн юм шиг санагдсан бэ?
-
Бидний бусдын төлөө өргөсөн итгэлтэй залбирлуудад Их Эзэн хариулдаг гэдгийг мэдсэнээр таны залбирах хандлагад хэрхэн нөлөөлж болох вэ?
-
Алма болон Мозаягийн түүхийг өөрийн амьдралтай хэрхэн адилтгаж болох тухайгаа тунгаан бод. Та Их Эзэний заасны дагуу амьдардаггүй өөрийн мэддэг болон хайртай хүмүүсийнхээ төлөө үргэлжлүүлэн залбирч болно. Их Эзэн таны залбирлуудыг сонсож Өөрийн аргаар, Өөрийн цагаар хариулдаг ч харин хүн бүрд сонгох эрх чөлөөг олгодог гэдгийг санах хэрэгтэй. Дараах асуултуудын талаар бас сайтар бод: Хэн таны сайн сайхны төлөө залбирч байж болох вэ? Их Эзэн таныг хэрхэн өөрчлөгдөөсэй гэж хүсдэг юм бол? Тэрхүү өөрчлөлтийг хийхийн тулд та юу хийх ёстой вэ?
Мозая 27:15–16-д бичигдсэн тэнгэр элчийн Алмад хэлсэн бусад үгсийг нь унш. Тэнгэр элч “газрыг доргиход хүргэсэн аянгын дуу лугаа адил дуу хоолойгоор” ярьсан гэдгийг сана (Moзая 27:11). Хэрвээ та Алма эсвэл Мозаягийн хөвгүүдтэй цуг байсан бол энэ явдал танд хэрхэн нөлөөлөх байсныг бод.
Та тэнгэр элчийн захиасыг хэрхэн товчлон хэлэх вэ?
Тэнгэр элчийн захиасын дараа Алма ярьж чадахаа больсон. Тэр доройтож, эцэгтээ “арчаагүйгээр зөөгдөн” (Мозая 27:19) очжээ. Алмагийн эцэг юу болсныг дуулаад “баясав, учир нь энэ бол Бурханы хүч байсныг тэрээр мэдэж байлаа” (Moзая 27:20). “Тэрээр хүүд нь, Их Эзэн юу хийснийг хүмүүст” харуулахын тулд тэднийг цуглуулав (Moзая 27:21). Алмагийн эцэг хүүгээ хүч орж, ярих чадвартай болоосой хэмээн пристүүдийг түүний төлөө мацаг барин залбирахыг гуйсан (Мозая 27:22-ыг үзнэ үү). Их Эзэн тэдний залбирлуудад хариулсан.
Moзая 27:24–31
Бага Алма болон Мозаягийн хөвгүүд наманчилж, дахин төрсөн нь
Мозая 27:23–24, 28–30-ийг уншиж, Бага Алмаг тэнгэр элчийг харсан туршлагынхаа улмаас хэрхэн өөрчлөгдсөнийг нь анхаар. Дараах хүснэгтэд эдгээр шүлгээс Алмагийн зүрх сэтгэлийн өөрчлөлтийн өмнөх болон дараах байдлыг нь тайлбарласан үг хэллэгүүдийг сонгож бич.
Өмнө |
Дараа |
---|---|
-
Судрын тэмдэглэлдээ Дараа мөрийн дор бичсэн өөрийн тань бүхий л амьдралыг тодорхойлж чадна гэж найдах нэг хэллэгийг сонгож бич. Тэрийг яагаад сонгосноо тайлбарла.
Мозая 27:24, 28-ыг судалж, Алмагийн зүрх сэтгэлийн өөрчлөлтийг авчирсан Алмагийн болон Их Эзэний хийсэн үйлийг тэмдэглэ.
-
Амьдралаа өөрчлөхийг хичээхдээ өөрөө юу хийх ёстой болон Их Эзэн бидний төлөө юу хийхийг ойлгох нь яагаад чухал гэдгийг судрын тэмдэглэлдээ бич.
-
Судрын тэмдэглэлдээ дараах асуултуудын нэг юмуу хоёуланд нь хариулж бич:
Мозая 27:25–26-г уншин Цагаатгалаар хэн өөрчлөгдөх ёстой эсвэл хэн Бурханаар төрөх ёстойг тодорхойл.
Эдгээр шүлгүүд энэ зарчмыг заадаг: Бидний хүн бүр Есүс Христийн Цагаатгалаар дахин төрөх ёстой. Бурханаар төрөх гэдэг нь Их Эзэний Сүнс хүний зүрх сэтгэлд агуу өөрчлөлт гаргаж тэр хүн хилэнцийг үйлдэх хүсэлгүй болж, Бурханы зүйлүүдийг эрэлхийлэх хүсэлтэй болдог гэсэн үг. (Мозая 5:2-ыг үз). Алма болон Мозаягийн хөвгүүд маш хурдан зүрх сэтгэлийн өөрчлөлтийг үзсэн бол харин бидний ихэнх нь Цагаатгалаар дамжуулан аажмаар өөрчлөгддөг. Бурханаар төрөх гэдэг нь үйл явдал биш харин үйл явц юм.
-
Судрын тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:
-
Та нүглээ наманчилж Аврагчийг дагахыг хичээхдээ Цагаатгалаар хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-
Та Их Эзэнд илүү ойртож, Цагаатгалыг таны амьдралд илүү их нөлөөтэй болгохын тулд юу хийж болох вэ?
-
Moзая 27:32–37
Бага Алма болон Мозаягийн хөвгүүд газар нутгаар аялж, нүглээ хүлээж, Сүмийг хүчирхэгжүүлэв
Мозая 27-р бүлэг дэх таны судлах шүлгүүд нь энэ зарчмыг харуулдаг: Чин сэтгэлээсээ наманчлахын тулд хүн буруугаа засахаар чадах бүхнээ хийх ёстой. Буруугаа засах гэдэг нь хийсэн буруу сонголтуудынхаа нөлөөг арилгаж, бидний үйлдлийн улмаас гэмтсэн бүхнийг сэргээх гэсэн үг юм. Жишээ нь, хэрвээ хэн нэгэн хүн хөршөөсөө нэг юм хулгайлсан бол буруугаа засах гэдэг нь хулгайлсан юмыг буцааж өгөхийг хэлнэ. Мозая 27:32–37-г уншаад Алма болон Мозаягийн хөвгүүд гэмээ цайруулахын тулд юу хийснийг нь тодорхойл.
Хүн дараах нүглийн төлөө хэрхэн гэмээ цайруулж болохыг бич:
-
Эцэг эхдээ худлаа ярих:
-
Өөр хүний талаар хов ярих:
-
Хичээлээ хуулах:
Та Цагаатгалаар дамжуулан хэрхэн өөрчлөгдөж болох тухайгаа бодохдоо хэрхэн нүглээ наманчилж, гэмээ цайруулах тухайгаа тунгаан бод.
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:
Би Мозая 27-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: