Семинар
14-р хэсэг: 3 дахь өдөр, Мозая 28–29


14-р хэсэг: 3 дахь өдөр

Moзая 28–29

Оршил

Хөрвөлтийнхөө дараа Мозаягийн хөвгүүд леменчүүдэд сайн мэдээг номлох чин хүсэлтэй болсон. Мозая хаан тэдний сонголтыг дэмжсэн ч тэрээр түүний сэнтийг өвлөж, судрын цэдгүүдийг хариуцуулах хүнгүй үлдсэн байв. Тэр Алмад (Алмагийн хүү) судрын цэдгийн хариуцлагыг өгсөн. Өөр хааныг томилохын оронд тэр шинэ удирдлагын хэлбэр болох шүүхийн систем тогтоосон.

Мозая болон түүний хөвгүүд

Moзая 28:1–9

Мозаягийн хөвгүүд леменчүүдэд номлохыг хүсэв

Доорх өгүүлбэр бүрийн хажууд өөртөө тохирох үнэлгээ өг. 1-ээс 10-ын хоорондын хэмжээсийг ашигла (1 гэдэг нь “ямар ч хүсэлгүй” ба 10 гэдэг нь “маш их хүсэлтэй” гэсэн үг).

  • Би бусдад мөнхийн аз жаргалыг олоход нь туслах чин хүсэлтэй.

  • Би бусдад туслахын тулд золиослол гаргах хүсэлтэй байдаг.

  • Би сайн мэдээг бусадтай хуваалцахыг хүсдэг.

  • Хэрвээ та залуу эрэгтэй бол бүрэн цагийн номлолд үйлчлэх хүслээ дүгнэ. (Хэрвээ та залуу эмэгтэй бол мөн адил хүслээ дүгнэж болно.)

Мозая 27:8–10-ыг уншиж дээрх өгүүлбэрүүдийн талаар Алма болон Мозаягийн хөвгүүдийн хөрвөлтийнх нь өмнөх хүслийг дүгнэ.

Одоо Мозая 28:1–3-ыг уншаад дээр тодорхойлсон зүйлсийн талаар Мозаягийн хөвгүүдийг хэрхэн өөрчлөгдсөнийг нь тодорхойл. Уншихдаа мөхөх гэдэг үгийг сүнслэг байдлын хувьд алдагдах гэсэн утгатайг санаарай.

Дараах асуултуудад хариулж бич:

Мозаягийн хөвгүүд сайн мэдээг хэнтэй хуваалцахыг хүссэн бэ?

Энэ хүртэлх Мормоны Номоос таны сурсан зүйлсээс харахад леменчүүдэд номлохоор яваа Мозаягийн хөвгүүдэд ямар хүндрэл бэрхшээл эсвэл аюул тохиолдож болох байсан вэ?

Мозая 28:4-ийг уншаад та энийг өөрийн үгээр хэрхэн давтан хэлэхээ тунгаан бод. Мозаягийн хөвгүүдийн хөрвөлт нь сайн мэдээг хуваалцах хүсэлд нь хэрхэн нөлөөлснийг анхаар. Мозая 28:1–4-т бид энэ зарчмыг сурдаг: Бидний хөрвөлт гүнзгийрэх тусам бидний сайн мэдээг хуваалцах хүсэл улам нэмэгддэг.

Ахлагч Даллин Х.Өүкс

Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн үгсийг унш (та судар дээрээ Мозая 28:1–4-ийн хажууд бичиж болно): “Бидний сайн мэдээг хуваалцах хүслийн хэр хэмжээ нь бидний хувийн хөрвөлтийн түвшинг харуулдаг сайн шалгуур мөн” (“Sharing the Gospel,” Ensign, болон Лиахона, 2001 оны 11-р сар, 7).

Мозая 28:4-ийн эхний өгүүлбэрт Мозаягийн хөвгүүд нь сайн мэдээг хуваалцах хүслээр хэрхэн нөлөөлөгдсөнийг нь тэмдэглэ. Их Эзэний Сүнс бидний сайн мэдээг хуваалцах хүслийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэйг анхаар.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултуудын аль нэгэнд судрын тэмдэглэлдээ хариулж бич:

    1. Гэрчлэлээ хүчирхэгжүүлэх үед таны сайн мэдээг хуваалцах хүсэл хэрхэн өссөн бэ?

    2. Таны амьдралд тохиолдсон ямар туршлагууд сайн мэдээг бусадтай хуваалцах хүсэл рүү хөтөлсөн бэ?

    3. Энэ удаа сайн мэдээг хуваалцах хүсэл тань тийм ч хүчтэй биш байвал хүслээ хүчирхэгжүүлэхийн тулд та юу хийж чадах вэ? (Aлма 17:2–3-ыг унш.)

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагНэгэн залуу эрэгтэй сүмийн гишүүн боловч номлолд үйлчлэх хүсэл түүнд бараг эсвэл огт байхгүй гэж төсөөл. Сайн мэдээг хуваалцах хүслээ нэмэгдүүлэхийн тулд тэр юу хийж болохыг түүнд зөвлөсөн захиаг судрын тэмдэглэлдээ бич. Есүс Христийн сайн мэдээнд хөрвөгдсөн хөрвөлтийг тань гүнзгийрүүлсэн зүйлсийн талаар дурсаж, түүнд зориулан төстэй үйл ажиллагаа эсвэл тохиолдлуудыг санал болгож болно. Та энэхүү агуу хөрвүүлгээ бичсэнээрээ сайн мэдээг бусадтай хуваалцах хүслээ нэмэгдүүлэхэд удирдана гэдгийг санаарай.

Moзая 28-р бүлгийг үргэлжлүүлэн судлахдаа таны хайрладаг хэн нэгэн өөрсдөөс нь өөр хүмүүсийг үзэн яддаг, хэрцгий хүмүүсийн дунд амьдрахыг хүсвэл танд ямар санагдахыг төсөөл. Moзая 28:5–8-ыг уншаад, Мозая яагаад ийм аюултай номлолд хөвгүүдээ явуулахыг зөвшөөрснийг ол. Алмагийн номоос та “тэдний үгсэд итгэх олон хүмүүс” (Moзая 28:7) байх буюу Мозаягийн хөвгүүдийн хичээл зүтгэлийн үр дүнд хөрвүүлэгдсэн мянга мянган леменчүүдийн талаар сурах болно.

Moзая 28:10–20

Мозая жаредчуудын ялтсуудыг орчуулж, бүх цэдгүүдийг хадгалуулахаар Алмад өгөв

Moзая 28-р бүлгийн үлдсэн хэсэгт Мозая хаан өтөлж, нас барахаасаа өмнө ариун цэдгүүдийг хариуцах дараагийн хүнийг сонгох хэрэгтэй гэдгээ мэдэрснээ цэдэглэв. Өмнөх хоёр үеийн хаад ялтсуудыг дараагийнхаа хаанд шилжүүлсэн. Харин Мозая хааны хөвгүүд номлолд явсан байсан учир түүний суудлыг өвлөн авах хүү байгаагүй. Тиймээс цэдгүүдийг хариуцах хүн байгаагүй юм. Эдгээр цэдгүүдэд Мозая хааны Бурханы хүчээр орчуулсан жаредчуудын ялтсууд багтаж байсан (Moзая 28:11–19-ийг үзнэ үү).

титэм
алтан ялтсууд

Хэрвээ та цэдгүүдийг авч явах хүнийг сонгохоор болбол ямархуу шинж чанартай хүнийг сонгох байсан бэ?

Хэрэв ялтсуудыг хариуцуулахаар хэн нэгэн таныг сонговол танд ямар санагдах байсныг дүрсэл.

Moзая 28:20-ийг уншаад, ялтсуудыг хариуцуулахаар Мозая хааны сонгосон хүний нэрийг ол.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагМозая хааны шийдвэр Алмагийн зүрх сэтгэлийн өөрчлөлтийн талаар танд юу зааж байгааг судрын тэмдэглэлдээ бич. (Энэ асуултад хариулахын тулд Moзая 27-р бүлэгт цэдэглэгдсэн Алмагийн урьдын үйлдлүүдийн талаар дахин унших хэрэгтэй байж болно.) Түүнчлэн Алмад итгэх Мозаягийн итгэл наманчилдаг хүмүүст хэрхэн найдвар төрүүлэхийг тайлбарла.

Moзая 29

Мозаягийн хүмүүс шинэ засаглалын хэлбэрээр шүүхийн системийг сонгов

Шүүгч Алма

Moзая 29-д цэдэглэснээр, Мозая хаан Нифайн засгийн газар хаанаар удирдуулахаа больж, шүүхийн системтэй болж байгааг танилцуулав. Moзая 23:7–8 болон Moзая 29:13, 16–18-ыг уншаад, харьцуул. Эдгээр судруудад гарсны дагуу ямар нөхцөл байдал, учир шалтгааны дор хаант засаглал нь (хаан юмуу хатнаар удирдуулах) засаглалын сайн хэлбэр болох вэ? Мозая яагаад нифайчуудад хаант засаглалыг үргэлжлүүлэхгүй байхыг зөвлөсөн бэ?

Moзая 29:11, 25-ыг уншаад, шүүгчид хүмүүсийг хэрхэн шүүх талаар Мозаягийн хэлсэн үгсийг нотлох дараах хариултуудыг дугуйл: (a) агуу нигүүлсэлтэй, (б) хуулийн дагуу, (в) Бурханы зарлигуудын дагуу, (г) чанд байдалд.

Moзая 29:26, 30, 33–34, 37–38-ыг уншаад, Мозая хааны танилцуулсан шинэ засаглал дахь хүмүүсийн үүргийг ол.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагАль нэг улсын иргэн бүр эх орондоо үйлчлэхдээ “өөрийн хувийг үүрэх” нь яагаад чухал гэдгийг судрын тэмдэглэлдээ бич (Мозая 29:34).

Алма анхны дээд шүүгч байхаар томилогдсон бөгөөд тэр үүргээ шударгаар биелүүлсэн (Мозая 29:41–43-ыг үз).

Мозая 29-р бүлгээс сурсан нэг зарчмыг өөрийн үгээр бич:

Энэ бүлгийн заадаг нэг зарчим бол: Хүн бүр шударга хууль ба удирдагчийг дэмжих үүрэгтэй.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагӨөрийн улсдаа шударга хууль ба удирдагчийг хэрхэн дэмжиж болохоо судрын тэмдэглэлдээ бич.

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Мозая 28–29-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: