Семинар
6-р хэсэг: 1 дэх өдөр, 2 Нифай 4–5


6-р хэсэг: 1 дэх өдөр

2 Нифай 4–5

Оршил

Та 2 Нифай 4-р бүлгээс Лихай нас барахаасаа өмнө үр удамдаа эцсийн сургамж, адислалаа өгөхөөр тэднийг дуудаж цуглуулсан талаар сурах болно. Лихайг нас нөгчсөний дараа Нифай “Их Эзэний зэмлэл”-ийн талаар номлосонд Лемен, Лемүел хоёр уурлаж байлаа (2 Нифай 4:13–14-ийг үзнэ үү). Ах нарынхаа гаргаж буй хандлага, үйлдлүүдийн улмаас болон өөрийн сул дорой байдал, алдсуудынхаа улмаас Нифай ихэд зовж шаналан, мэдэрсэн мэдрэмжээ уран яруу шүлэг хэлбэрээр бичиж тэмдэглэжээ (2 Нифай 4:15–35-ыг үзнэ үү). 2 Нифай 5-д дурдсанаар Нифай болон түүнийг дэмждэг хүмүүст Лемен, Лемүел болон Ишмэилийн хөвгүүдээс зугтахыг Их Эзэн сэрэмжлүүлсэн. Ийнхүү салсны дараа нифайчууд зөв шударга, аз жаргалтай амьдарч байхад, Лемен, Лемүел хоёртой хамт үлдэгсэд Их Эзэнээс өөрсдийгөө сүнслэгээр тусгаарлав. Их Эзэнд үнэнч байх зан нь нүгэл, цөхрөлийг даван гарахад нь Нифайг хүчирхэгжүүлжээ. Нифай болон түүний хүмүүс “аз жаргалтай хүмүүний ёсоор амьдарч байлаа” хэмээн Нифай цэдэглэв (2 Нифай 5:27-г үзнэ үү).

2 Нифай 4:3–11

Лихай гэр бүлдээ сургамжилж мөн адислав

Эцэг, эх, удирдагчдаасаа заавар зөвлөгөө авч байсан үеийнхээ талаар бод. Зөвлөгөөг нь дагасан уу? Яагаад зөвлөгөөг нь дагасан эсвэл дагаагүй вэ? Танд ямар нэгэн харамсах зүйл байгаа юу? Гэр бүлдээ өгсөн Лихайн сүүлчийн сургамж, адислалыг Нифай 2 Нифай 4:1–11-т бичиж тэмдэглэжээ. 2 Нифай 4:4–5-ыг уншаад Лихайн хүүхдүүддээ өгсөн, танд тус болох сургамжийг тодорхойл. Эцэг эх, гэр бүлийн гишүүд, эсвэл удирдагчид тань үүнтэй төстэй сургамж зөвлөгөөг танд өгч байсан уу?

Зураг
Гуулин ялтсуудыг барьж буй Лихай
  1. Танд санаа тавьдаг хүмүүсийн зөвлөгөөг дагаснаар ирсэн зарим адислалуудаа судрын тэмдэглэлдээ жагсаан бич. Их Эзэний зарлигуудад дуулгавартай байснаар танд ямар ямар адислалууд ирсэн бэ?

2 Нифай 4:12–35

Нифай Их Эзэнд итгэх итгэлээ илэрхийлж, сул дорой байдлаа хүлээн зөвшөөрөв

2 Нифай 4:12–35-д Нифай “[өөрийн] дотоод сэтгэлийн зүйлсийг” бичив (2 Нифай 4:15-ыг үзнэ үү). 2 Нифай 4:15–16-г уншаад Нифай юунд баясаж байгааг олж мэд.

Танд баяр баяслыг авчирдаг, сайн сайхан зүйлсийн талаар бод. Дараах өгүүлбэрийг хэд хэдэн хувилбараар гүйцээж бич: Дотоод сэтгэл минь … -нд баясна .

  1. Их Эзэний зүйлсэд баясна гэдэг нь таны бодлоор ямар утгатай болохыг судрын тэмдэглэлдээ бич.

“Зүрх минь судруудыг тунгаана” (2 Нифай 4:15) хэмээн Нифай бичжээ. Тунгаан бодох гэдэг нь судруудын талаар зөвхөн бясалгаж, гүн гүнзгий бодох гэсэн утгатай бус, харин илчлэлт болон ойлголт хүлээн авахад зүрх сэтгэлээ нээхийг хэлдэг.

Хэдийгээр Нифайн амьдралд хэцүү үеүд тохиолдож байсан ч агуу баяр баяслыг мөн амсаж байсан юм. 2 Нифай 4:12–13-ыг эргэн харж, Нифайн амьдралд тохиолдож байсан зарим нэг хэцүү сорилтуудын талаар судал.

2 Нифай 4:17–18-ыг уншаад өөр юу Нифайг гашуудахад хүргэж байсныг ол. Уншихдаа дараах тодорхойлолтуудыг санаарай: Золгүй гэдэг нь зовлонтой, өрөвдмөөр эсвэл хэрэггүй, тусгүй гэсэн утгатай. Маханбод гэдэг нь бидний мөнх бус байдлын сул дорой чанарыг илтгэнэ. Хавчих гэдэг нь бүх талаас нь хүрээлэх, шахах, зовоох эсвэл дарлах гэсэн утгатай. Хэдийгээр Нифай нүглүүдийнхээ төлөө гашуудаж байсан ч түүнийг ноцтой гэм нүгэл хийсэн гэж буруугаар ойлгож болохгүй.

Амьдралдаа Нифайн мэдэрч байсантай адил зүйлийг мэдэрч байсан үеэ бод (хайртай хэн нэгнээ алдах, Их Эзэнийг дагахад тань бусад хүмүүс дургүйцэх, бэрхшээл зовлон тохиолдож, урам хугарах эсвэл өөрийн гэм нүгэл, сул дорой байдал, уруу таталтуудаас болж гашуудах гэх мэт). 2 Нифай 4:19-ийг уншаад Нифай гашуудаж байсан ч түүний итгэл найдварыг харуулсан үг хэллэгийг ол. Нифай “Би хэнд итгэснээ мэдэж байна” гэж хэлсэн нь ямар утгатай гэж та бодож байна? Та хэрхэн Бурханд илүү их итгэж чадах вэ?

Үргэлжлүүлэн судлахдаа Өөрт нь итгэсэн хүмүүсийг Бурхан дэмждэг гэсэн сайн мэдээний зарчмын нотолгоог ол.

  1. Дараах хүснэгт дэх асуултуудад судрын тэмдэглэлдээ хариулж бич:

Судрын эшлэл

Эдгээр шүлгүүд Нифайд хэрхэн хамаарч байна вэ

Эдгээр шүлгүүд танд хэрхэн хамаарах вэ

2 Нифай 4:20–25

  1. Өөрт нь итгэл найдвараа тавьсан Нифайг Их Эзэн урьд өмнө нь хэрхэн адисалж байсан бэ?

  1. Их Эзэнд найдсан үед тань Тэрээр таныг хэрхэн адисалж байсан бэ?

2 Нифай 4:26–30

  1. Адислалуудаа санах нь Нифайн зөв шударга байх хүсэлд хэрхэн нөлөөлсөн бэ?

  1. Их Эзэний адислалууд таны зөв шударга байх хүсэлд хэрхэн нөлөөлсөн бэ?

2 Нифай 4:31–33

  1. Нифай юуны төлөө залбирсан бэ?

  1. Та залбирахдаа эдгээр шүлгүүдийг хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

2 Нифай 4:34–35-ыг уншаад, Их Эзэнд итгэх Нифайн итгэлийг харуулж байгаа хэсгийг олж тэмдэглэ.

  1. 2 Нифай 4:17–35-р шүлгүүдээс сурсан зүйлсээ болон Их Эзэнд итгэх итгэлээ нэмэгдүүлж болох аргуудыг судрын тэмдэглэлдээ бич.

2 Нифай 5:1–8

Их Эзэн нифайчуудыг леменчүүдээс салгав

2 Нифай 5-ыг судлахдаа танд тулгарч байсан эсвэл тулгарч байгаа хэцүү асуудал болон шийдвэрүүдийн талаар бод. Энэхүү бүлэгт ах нар нь “амийг минь авахаар эрэлхийлсэн болой” гэдгийг Нифай тайлбарласан (2 Нифай 5:2). Нифай асуудлаа шийдвэрлэхийн тулд юу хийснийг 2 Нифай 5:1-ээс олж мэд. Дараа нь 2 Нифай 5:5-аас Их Эзэн Нифайд туслахын тулд юу хийснийг судар дээрээ тэмдэглэ.

Зураг
Нифайчуудын бүлэг

Сэрэмжлүүлгийн үр дүнд Нифай болон “Бурханы илчлэлт хийгээд сануулгад итгэсэн тэд … бүгд” (2 Нифай 5:6) анхны өвийн нутгаа орхин явлаа. Тэд “олон өдрийн турш” зорчиж (2 Нифай 5:7), Нифай хэмээн өөрсдийн нэрлэсэн нутагт суурьшив. Энэхүү туршлага нь Бурханы илчлэлтүүдэд дуулгавартай байснаар аюулгүй байдлаар адислагддаг гэдгийг харуулж байна.

Далын ахлагч Пол В.Жонсоны гэрчлэлийг унш: “Агуу хилэнц, уруу таталттай тулгарах үед Их Эзэн биднийг өөрсдөө замаа ол хэмээн орхидоггүй гэдэг нь гайхмаар зүйл биш юм. Үнэндээ, хэрэв бид сонсох юм бол хүн бүрд боломжтой арвин их удирдамж зөвлөгөө байдаг. Таныг удирдан чиглүүлж, сүнслэгээр нөлөөлөх Ариун сүнсний бэлгийг та хүлээж авсан. Танд судрууд, эцэг эх, сүмийн удирдагчид, багш нар байна. Түүнчлэн бидний үед амьдарч байгаа бошиглогч, үзмэрч, илчлэгчдийн үгс танд байна. Та хүлээж авсан удирдамжаа санаатайгаар үл тоомсорлохгүй л бол амьдралдаа ноцтой алдаа гаргахгүй байхад тань туслах маш олон удирдамж, зөвлөгөө байдаг” (“Ерөнхий чуулганы адислалууд”Ensign, 2005 оны 5-р сар, 51).

  1. Их Эзэн, Түүний бошиглогчид эсвэл сүмийн удирдагчдаас хүлээж авсан сэрэмжлүүлгээ судрын тэмдэглэлдээ бич. Тэрхүү сэрэмжлүүлгийг анхааралдаа авахын тулд та юу хийж байгаа вэ? Сэрэмжлүүлгийг анхааралдаа авсан нь таны амьдралд хэрхэн тусалж байна вэ? Мөн ирээдүйд хэрхэн тус болох вэ?

2 Нифай 5:9–18, 26–27

Нифайчууд аз жаргалтай хүмүүний ёсоор амьдарч байлаа

Лихайн гэр бүлийг хуваагдахад хөтөлсөн тэрхүү нөхцөл байдлыг тайлбарласны дараа “Нифайн хүмүүсийн” дунд амьдрал ямар байсныг Нифай дүрслэв (2 Нифай 5:9). 2 Нифай 5:27-г уншаад, нифайчууд хэрхэн амьдарч байсныг харуулах үг хэллэгийг тэмдэглэ. Таны бодлоор “аз жаргалтай хүмүүний ёсоор” амьдрах гэдэг нь ямар утгатай вэ?

  1. 2 Нифай 5:10–18, 26-г анхааралтай уншаад, нифайчууд өөрсдийнхөө аз жаргалыг нэмэгдүүлэхийн тулд юу хийсэн эсвэл тэдэнд юу байсныг нь судартаа тэмдэглэ. Эдгээр зүйлүүдээс нэгийг нь сонгоод энэ үйлдэл эсвэл хандлага нь таны аз жаргалыг хэрхэн нэмэгдүүлснийг судрын тэмдэглэлдээ бич. Жишээ нь: Хэрэв та нифайчууд ариун сүм барьсан гэдгийг сонгосон бол (2 Нифай 5:16-г үзнэ үү) танд болон гэр бүлд тань ариун сүм хэрхэн илүү их аз жаргалыг авчирсан тухай бичиж болно.

Таны тодорхойлсон үйлдэл болон хандлагууд нь Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах нэг зам юм. Дараах зарчмыг судар дээрээ 2 Нифай 5:27-гийн хажууд бичих хэрэгтэй: Есүс Христийн сайн мэдээ бидний амьдралын хэв маяг болох үед бид аз жаргалд өсч байдаг. Энэ нь нифайчуудад маш хэцүү зүйлс тохиолдох үед ч үнэн болох нь харагддаг. Амьдралаа эргэцүүлэн бодоод, бүрэн аз жаргалтай амьдрахын тулд хийх зүйлээ тодорхойл. Тодорхойлсон зүйлээ судрын тэмдэглэлдээ эсвэл судар дээрээ бич. Өнөөдрийн суралцсан зарчмууд нь таныг аз жаргал руу хөтөлдөг.

  1. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлийнхээ өнөөдрийн даалгаврын доор бич:

    Би 2 Нифай 4–5-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна:

Хэвлэх