Семинар
9-р хэсэг: 2 дахь өдөр, 2 Нифай 33


9-р хэсэг: 2 дахь өдөр

2 Нифай 33

Оршил

Нифайн цэдгээ дуусгахдаа бичсэн үгс нь Есүс Христийг гэрчилдэг бөгөөд хүмүүст сайн зүйл хийж, эцсээ хүртэл тэвчихийг уриалан тунхаглажээ. Тэр “сул дорой” байдалдаа бичсэн хэдий ч түүний захиас “агуу чухал зүйл” бөгөөд уншсан хүмүүс “хүчтэй болгогдох” болно хэмээн тэрээр хэлжээ. (2 Нифай 33:3–4-ийг үзнэ үү). Тэрээр бичсэн зүйлс нь “Христийн үгс” бөгөөд хүмүүс үүнд хэрхэн хандсанаараа Бурханы өмнө хариуцлага хүлээнэ хэмээн гэрчилжээ (2 Нифай 33:10–15-ыг үзнэ үү).

Нифай болон алтан ялтсууд
  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагӨмнөх хичээл дээр таныг 24 цагийн турш “үргэлж залбирахыг” хичээхэд урьсан. Туршлагынхаа талаарх бодол санаа, мэдрэмжээ судрын тэмдэглэлдээ бич.

2 Нифай 33:1–15

Нифай бичсэн зорилгоо тайлбарлав

Ариун Сүнс таны зүрх сэтгэлд захиас авчрахыг хүсэх шалтгаануудын талаар хэсэг зуур бод.

Хүний зүрх сэтгэлд захиас хүрэх болон хүний зүрх сэтгэлд захиас орох хоёрын ялгаа нь юу вэ?

зүрхний дүрс

2 Нифай 33:1-ийг уншаад, Ариун Сүнс бидэнд захиасыг авчрах талаар Нифай дүрслэхдээ хүрэх, орох гэсэн үгсийн алийг нь ашигласныг ол. Олсон зүйлээ тэмдэглэх хэрэгтэй.

Таны бодлоор Ариун Сүнс үнэнийг бидний зүрх сэтгэлд оруулах бус харин зүрх сэтгэлд хүргэдэг нь яагаад чухал вэ?

2 Нифай 33:1-ийн талаар Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар дараах үгсийг хэлжээ: “Сүнсний хүч захиасыг зүрх сэтгэлд оруулах биш, харин хүргэдэг болохыг анзаараарай. Багш агуу их сүнслэг хүч хийгээд хичээл зүтгэлээр тайлбарлаж, баталж, ухуулж мөн үйлдэж чадна. Гэхдээ эцсийн эцэст зөвхөн хүлээн авах хүн захиасын утга учир болон Ариун Сүнсний гэрчлэлийг зүрх сэтгэлдээ оруулахыг зөвшөөрсөн тохиолдолд л энэ нь нэвтрэн ордог. Итгэлээр суралцах нь зүрх сэтгэлд орох замыг нээдэг” (“Seek Learning by Faith,” Ensign, 2007 оны 9-р сар, 61).

Ахлагч Жэралд Н.Ланд

Далын гишүүнээр үйлчилж байсан ахлагч Жэралд Н.Ланд Ариун Сүнс яагаад үгийг бидний зүрх сэтгэлд оруулах бус, хүргэдэг болохыг тайлбарлажээ: “Яагаад зөвхөн зүрх сэтгэлд хүргэдэг гэж? Хувь хүний сонгох эрх бол маш ариун юм. Иймээс Тэнгэрлэг Эцэг хэдийгээр хязгааргүй хүчтэй ч гэсэн хүмүүний зүрх сэтгэлийг хэзээ ч албадахгүй. Хүн ингэхийг оролдож болох ч Бурхан хэзээ ч тэгэхгүй. Өөрөөр хэлбэл зүрх сэтгэлийнхээ харуул, манаач байх боломжийг Бурхан бидэнд олгодог. Бурхан биднийг албадахгүй учраас бид чөлөөт хүслээрээ зүрх сэтгэлээ Сүнсэнд нээж өгөх ёстой” (“Opening Our Hearts,” Ensign буюу Лиахона, 2008 оны 5-р сар, 33).

Хүмүүс Сүнсэнд зүрх сэтгэлээ нээхийн тулд юу хийх хэрэгтэй гэж та бодож байна вэ?

2 Нифай 33:2-ыг уншаад, хүмүүс зүрх сэтгэлээ хатууруулахыг сонгох үед юу болдгийг тодорхойл. “Хоосон зүйлүүд” гэдэг нь “үнэ цэнэгүй” гэсэн утгатай үг болохыг мэдэх нь тустай байж болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагТаны бодлоор зүрх сэтгэл нь нээлттэй хүн хувийн сургалт, гэрээр судлах семинар болон ариун ёслолын үеэр ямар зан төлөв, хандлага гаргахыг судрын тэмдэглэлдээ бич.

2 Нифай 33:1–2 бидэнд энэхүү зарчмыг заасан: Бид зүрх сэтгэлээ нээх үед Ариун Сүнсээр ирдэг захиас бидний зүрх сэтгэлд орж чаддаг. Энэ зарчмыг судартаа тэмдэглэх хэрэгтэй.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:

    1. Сайн мэдээний захиас таны зүрх сэтгэлд нэвтрэн орохыг та хэзээ мэдэрсэн бэ? Ямар тохиолдолд, ямар үр дүнтэй байсан бэ?

    2. Энэ нь тухайн үе дэх таны зүрх сэтгэлийн талаар юуг хэлж байна вэ?

2 Нифай 33:3–7-г уншаад, үгсийг нь унших хүмүүсийн төлөөх Нифайн итгэл найдварыг ол. Дараа нь өөрийн эсвэл Нифайн үгсийг ашиглан дараах өгүүлбэрийг гүйцээж бич. Зарим өгүүлбэр нь нэгээс олон хариулттай байж болохыг анхаараарай:

2 Нифай 33:3—Би … төлөө үргэлжлүүлэн залбирна .

2 Нифай 33:4—Би … гэдгийг мэднэ .

2 Нифай 33:6—Би …-г бахаднам .

2 Нифай 33:7—Би …-г агуулна .

Та 2 Нифай 33-ыг судалж дуусахдаа эдгээр шүлгүүд нь сударт бичигдсэн Нифайн сүүлчийн гэрчлэл гэдгийг санаарай. 2 Нифай 33:10–14-ийг уншаад, эдгээр үгсийг Нифайгаас өөрөөс нь сонсож байна гэж төсөөл. Таны хувьд утга учиртай хэллэгүүдийн доогуур зурж болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зураг2 Нифай 33:10–14-р шүлгүүдээс өөртөө утга учир бүхий санагдсан зарим хэллэгийг судрын тэмдэглэлдээ бичээд, яагаад гэдгийг тайлбарла. Мөн дараах асуултад хариулж, судрын тэмдэглэлдээ бич: Хүмүүс Христэд итгэдэг бол Мормоны Номын талаар юу гэж бодох вэ? (2 Нифай 33:10-ыг үзнэ үү.)

2 Нифай 33:15-ыг уншаад, “би дагах ёстой” хэмээх Нифайн сүүлчийн үгсийн талаар тунгаан бод. “1 Нифай 3:7”-г судартаа 2 Нифай 33:15-ын хажууд холбогдох эшлэл болгон бичих хэрэгтэй. 1 Нифай 3:7-г дахин уншаад, энэ хоёр судар хэрхэн холбогдож байгааг тодорхойл.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зураг1 болон 2 Нифайг дахин тоймлон үзэхдээ Нифайн дуулгавартай байдлын жишээг тодорхойл. Олсон жишээнийхээ заримыг судрын тэмдэглэлдээ бич. Түүнчлэн өөрийнхөө хамгийн дуртай, эсвэл Нифайн хэлснээр танд сайн зүйл хийхийг, илүү сайн байхыг эсвэл Аврагчид итгэхийг урамшуулсан утга учир бүхий шүлгийг ол (2 Нифай 33:1-ийг үзнэ үү). Энэ шүлгээ судрын тэмдэглэлдээ бич.

Нифайн үгсийг эсэргүүцэж болох хүмүүст зориулсан түүний сүүлчийн гэрчлэл болон сэрэмжлүүлэг нь Мормоны Номд хэрхэн хандах бидний хариуцлагыг нэмэгдүүлдэг. Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит, сүмийн гишүүдийн хувьд бид Мормоны Номоос судлах үүрэгтэй хэмээн заажээ.

“… Энэ Сүмийн аль ч гишүүн Мормоны Номыг олон дахин уншиж, тал бүрээс нь тунгаан бодож, энэ ном бол үнэхээр Бүхнийг Чадагчийн Сүнсний нөлөөгөөр бичигдсэн цэдэг бөгөөд үүний түүх нь үнэн гэдгийг гэрчлэх хүртлээ хэзээ ч санаа нь амардаггүй юм шиг надад санагддаг.” …

“… Мормоны Номыг анхааралтайгаар, нухацтайгаар уншаагүй сүмийн ямар ч гишүүн Бурханы оршихуйд сайшаагдан зогсож чадахгүй” (in Conference Report, 1961 оны 10-р сар, 18).

Нифайн үгс болон Мормоны Номд хэрхэн хандахаа шийдэх боломж танд байгаа.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагМормоны Номоос судлах хичээл зүтгэлээ үнэлж, сургалтаа сайжруулах нэг арга замыг судрын тэмдэглэлдээ бич.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

Энэхүү хичээлийг дуусгахдаа Мормоны Номыг хичээнгүйлэн судалдаг бүхий л хүмүүст Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн өгсөн амлалтыг унш: “Та нар Мормоны Номыг өмнө нь хэдэн удаа уншсанаас үл хамааран Их Эзэний Сүнсний нэмэлт хувь, Түүний зарлигуудад дуулгавартай алхах хүчирхэг шийдвэр болон Бурханы Хүүгийн амьдралын үнэн мөний талаарх илүү хүчирхэг гэрчлэл та бүхний амьдрал болон гэрт ирэх болно” (“A Testimony Vibrant and True,” Ensign, 2005 оны 8-р сар, 6).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би 2 Нифай 33-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна:

судар тэмдэглэж буй залуу эрэгтэй