Семинар
25-р хэсэг: 2 дахь өдөр, 3 Нифай 13


25-р хэсэг: 2 дахь өдөр

3 Нифай 13

Оршил

3 Нифай 13-р бүлэгт цэдэглэгдсэнээр Аврагч Өгөөмөр нутгийн ариун сүмд номлолоо үргэлжлүүлэв. Тэр хүмүүсийг хоёр нүүр гаргахаас сэрэмжлүүлээд тэдний зөв шударга үйлс Тэнгэрлэг Эцэгийн таалалд нийцдэгийг заажээ. Тэр мөн цугласан олонд тэнгэрийн баялаг хураахыг зааварчлаад Өөрийн арванхоёр шавийг дэлхийн зүйлсэд санаа зовохоосоо өмнө эхлээд Бурханы хаант улсыг эрэлхийлэхийг сургав.

3 Нифай 13:1–18

Аврагч нифайчуудыг хоёр нүүр гаргахаас сэрэмжлүүлээд, Тэнгэрлэг Эцэгийн таалалд нийцэх зөв шударга үйлс бүтээхийг тэдэнд заажээ.

Таны өглөг өгөх (бусдад буян үйлдэх), залбирах, мацаг барих учир шалтгааныг дараах өгүүлбэрүүдийн аль нь хамгийн сайн тодорхойлж байгааг дотроо сонгож, доорх үнэлэлтийг өөртөө өг:

Би өглөг өгдөг, яагаад гэвэл:

  1. Би өглөг өгөх ёстой учраас.

  2. Би Бурханд хайртай бөгөөд бусад хүмүүст туслах нь сайхан байдаг.

  3. Би бусад хүмүүс намайг сайнаар бодоосой гэж хүсдэг.

Би залбирдаг яагаад гэвэл:

  1. Намайг залбирал хэлээч гэхэд би бусад хүмүүсийн өмнө “үгүй” гэж хариулахыг хүсдэггүй.

  2. Залбирал бол зүгээр л миний өдөр тутам хийдэг зүйл.

  3. Би Тэнгэрлэг Эцэгтэйгээ харилцахыг хүсдэг.

Би мацаг барьдаг яагаад гэвэл:

  1. Мацаг барилт нь надад Их Эзэнтэй илүү ойр болоход тусалдаг.

  2. Хэрэв би мацаг барихгүй бол бусад хүмүүс намайг муу хэлнэ.

  3. Мацаг барих ёстой үeд эцэг эх маань намайг юм идүүлдэггүй.

3 Нифай 13-р бүлэгт, Eсүс Христ Нифай үндэстний цугласан олонд өглөг өгдөг, залбирдаг болон мацаг барьдаг шалтгаануудын ач холбогдлыг заажээ. Дээрх өөртөө үнэлэлт өгөх хариултууд нь шашны эдгээр болон бусад зан үйлийг гүйцэтгэх бидний учир шалтгаан өөр өөр байдгийг харуулдаг.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултуудад судар судлах тэмдэглэлдээ хариулж бич: Бид зөв шударга үйлс хийх нь яагаад чухал вэ? Яагаад эсвэл яагаад үгүй гэж?

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах жишиг зургийг судар судлах тэмдэглэлдээ хуулаад судрын эшлэл бүрийг уншиж, хоёр асуултад хариулан нөхөж бөглөөрэй. Та уншихдаа хоёр нүүртэн гэдэг нь зөв шударга хүний дүр эсгэдэг эсвэл нэгийг хэлж нөгөөг хийдэг хүнийг хэлдгийг мэдэх нь зүйтэй.

    Үйл ажиллагаа

    Энэ үйл ажиллагааг хийхдээ ямар зорилготой байх ёсгүйг Их Эзэн анхааруулсан бэ?

    Их Эзэн биднийг энэ үйл ажиллагааг хэрхэн хийх ёстой гэсэн бэ?

    Өглөг өг (3 Нифай 13:1–4)

    Залбир (3 Нифай 13:5–6)

    Мацаг барь (3 Нифай 13:16–18)

Дараах асуултуудыг тунгаан бод:

  • Зөв шударга үйлсийг бүтээх бидний учир шалтгаан тэдгээрийг хийхэд хэрхэн нөлөөлж болох вэ?

  • Хэн нэгэнд нууцаар өглөг өгч, залбирч, мацаг барихыг сүнслэгээр урамшуулдаг ямар зөв шударга учир шалтгаанууд байдаг вэ?

Эдгээр зүйлсийг хийх нэг зөв шалтгаан бол Тэнгэрлэг Эцэгээ баярлуулах явдал юм. 3 Нифай 13:4, 6, 18-ыг уншаад хувиараа зөв шударга үйлс бүтээдэг хүнд Их Эзэн юу амласныг олж мэд.

Эдгээр шүлгүүдэд Аврагчийн заасан нэг чухал зарчим нь: Хэрэв бид Тэнгэрлэг Эцэгийг хайрладаг учраас зөв шударга үйлсийг хийвэл Тэр биднийг ил тод шагнана гэсэн зарчим юм.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагТа бусдад харуулахын тулд биш харин Тэнгэрлэг Эцэгийг баярлуулахын тулд ямар нэг зүйл хийхийг хичээснээрээ адислагдсан тохиолдлынхоо тухай судар судлах тэмдэглэлдээ бич.

Энэ хичээлийн эхэнд өгөгдсөн өөрийгөө үнэлэх сорилыг товчхон дахин нэг хараад өөрийнхөө өглөг өгөх, залбирах болон мацаг барих шалтгаанууддаа үнэлэлт өг. Эдгээрийг болон Их Эзэнд зориулсан бусад зан үйлүүдийг хийдэг учир шалтгаанаа сайжруулахын тулд Аврагчийн сургаалуудыг хэрхэн хэрэгжүүлэхээ эргэцүүлэн бод.

Аврагч нифайчуудад залбирлын тухай нэмэлт зааврыг өгчээ. 3 Нифай 13:7-г уншаад залбиралд дахин давтагдсан эсвэл ойлгоход төвөгтэй хэллэгүүд хүний чин сэтгэлийг илэрхийлдэггүйг Их Эзэн хэрхэн дүрсэлснийг олж мэд. Хоосон гэдэг үг нь хоосон хөндий, бодолгүй эсвэл мэдрэмжгүй гэсэн утгатай. Хоосон давталт нь адил утгатай үгсийг бодлогогүйгээр давтан хэлэх эсвэл итгэлгүйгээр залбирал хэлэх гэсэн утгыг бас илэрхийлдэг.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултуудад судар судлах тэмдэглэлдээ хариулж бич:

    1. Тэнгэрлэг Эцэгт хандан залбирахдаа хоосон давталтаас зайлсхийх нь яагаад чухал гэж та бодож байна вэ?

    2. Та залбирахдаа хоосон давталтаас зайлсхийхийн тулд юу хийж болох вэ?

3 Нифай 13:8-ыг уншаад Eсүс Христ Тэнгэрлэг Эцэгийн тухай хэлсэн зарчмыг олж мэд. Энэ зарчмыг судартаа тэмдэглэ. Бидний залбирлын нэг зорилго нь “хэрэв бид итгэлээр асуух аваас Бурхан аль хэдийн өгөхөөр бэлтгэсэн адислалуудыг өөрсдөдөө болон бусдад баталгаатай болгох явдал” юм (Судруудын Удирдамж, “Залбирал”-тай харьцуул).

залбирч буй хөвгүүн

3 Нифай 13:9–15-ыг уншаад Их Эзэн танаас залбирлын тухай сурахыг хүсдэг зүйлсийг тунгаан бод. Аврагчийн сургаалуудаас сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлэн залбирлаа сайжруулах арга замуудын тухай бод.

3 Нифай 13:19–24

Eсүс Христ цугласан олонд тэнгэрийн баялаг хураахыг заасан нь

Та алдагдсан эсвэл газарт булагдсан баялгийн тухай түүхийг ер нь уншиж эсвэл сонсч байсан уу? Заримдаа эдгээр түүхүүдэд эрдэнэс баялаг хайгчид тэрхүү үнэт баялаг нь алга болсон эсвэл тийм эрдэнэс ерөөсөө байгаагүйг эцэст нь олж мэддэг. 3 Нифай 13:19–20-ийг уншаад Их Эзэний ярьсан хоёр төрлийн баялгийг олж мэд. Хэрэв бид хайвал тэдгээр баялгуудаас аль нь үргэлж байх болно хэмээн Тэр хэлсэн бэ?

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултуудад судар судлах тэмдэглэлдээ хариулж бич:

    1. “Дэлхийн баялаг,” “тэнгэр дэх баялаг” хоорондоо ямар ялгаатай вэ?

    2. 3 Нифай 13:21–24-р шүлгүүдээс таны сурснаар дэлхийн болон тэнгэрийн баялгийг эрэлхийлэх талаар Аврагчийн заасан зарим үнэнүүд юу вэ? (Маммон гэдэг үг дэлхийн байдал эсвэл эд хөрөнгө гэсэн утгатайг мэдэх нь эдгээр шүлгүүдийг сайн ойлгоход тусална.)

    3. Дэлхийн баялгийг эрэлхийлэх нь биднийг тэнгэр дэх баялгийг эрэлхийлэхээс хэрхэн хөндийрүүлдэг вэ?

Аврагч мөнгө эсвэл дэлхийн эд баялаг нь хилэнцэт хэмээн заагаагүй юм. Харин Тэрээр биднийг дэлхийн баялагт бус, үрэгдэж үгүй болохгүй тэнгэрлэг баялагт зүрх сэтгэлээ зориулахын ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн юм.

3 Нифай 13:19–24-р шүлгүүдээс бидний сурч болох нэг зарчим бол: Бид Бурханыг өөрсдийн эзэн байлгахын тулд Түүнийг дэлхийн бүх зүйлсээс илүү хайрлаж, Түүнд үйлчлэх ёстой гэсэн зарчим мөн.

Бурханд болон эд баялагт нэг зэрэг үйлчлэхийн ямар жишээнүүд байж болох вэ? Дэлхийн зүйлсийг биш харин Бурханыг үргэлж хайрлаж, Түүнд үйлчлэх нь яагаад хэцүү байж болох вэ? Бурханыг эн түрүүнд тавих нь яагаад үнэ цэнэтэй вэ?

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах жишээнүүдийг унш. Тухайн хүн аль эзэнд үйлчилж байгааг судрын тэмдэглэлдээ тэмдэглэ: Бурханд эсвэл эд баялагт (дэлхийн байдалд).

    1. Нэг залуу эрэгтэй ням гаргийн цуглааныг таслахыг шаарддаг ажлаас татгалзаж, оронд нь бага цалинтай ч цуглаануудыг таслахыг шаарддаггүй ажлыг сонгожээ.

    2. Нэг залуу эмэгтэй түүнд шинэ хувцас хэрэгтэй байна гэж эцэг, эхдээ байнга гомдоллодог ажээ. Гэвч авахыг хүссэн хувцаснууд нь гэр бүлийнх нь бэл бэнчингээс хэтэрсэн өндөр үнэтэй гэнэ.

    3. Нэг залуу эрэгтэй цалингаасаа аравны нэгээ тогтмол төлдөг. Гэвч цалингийнхаа үлдсэн хэсгийг зарим зохисгүй кино, дуу хөгжим зэрэг үзвэр, зугаа цэнгээний зүйлс худалдан авахад зарцуулдаг атлаа номлолдоо эсвэл боловсролдоо зориулан мөнгө хадгалдаггүй гэнэ.

    4. Нэг залуу эмэгтэй мөнгөө бусдад хайраа үзүүлэхийн тулд жижиг сажиг бэлэгнүүд авахад байнга зарцуулдаг.

3 Нифай 13:25–34

Аврагч арванхоёр шавьдаа хувийнхаа хэрэгцээнд санаа тавихаасаа түрүүнд Бурханы хаант улсыг эрэлхийлэхийг заадаг

Гурван Нифай шавь

Есүс Христ арванхоёр Нифай үндэстэн шавь нартаа тэднийг хүмүүсийн дунд үйлчлэхээр явахад махан биеийн хэрэгцээ болох хоол хүнс, хувцас хунартаа санаа зовох хэрэггүйг зааварчилжээ (3 Нифай 13:25–31-ийг үзнэ үү). 3 Нифай 13:32–33-ыг уншаад Аврагч шавь нартаа махан биеийнх нь хэрэгцээний тухай юу гэж хэлснийг олж мэд. Бурхан болон Түүний хаант улсыг амьдралдаа нэгдүгээрт тавьдаг хүмүүст Тэр юу амласан бэ?

Эдгээр шүлгүүдээс бидний сурах нэг зарчим бол: Хэрэв бид хамгийн түрүүнд Бурханы хаант улсыг эрэлхийлбэл Тэр бидэнд хэрэгцээгээ хангахад тусална гэсэн зарчим юм.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултуудад судар судлах тэмдэглэлдээ хариул:

    1. Хүн хэрхэн “Бурханы хаант улсыг эхлээд … эрэлхийлэх” вэ? (3 Нифай 13:33).

    2. Таныг амьдралдаа Их Эзэнийг нэгдүгээрт тавихад Тэр таны хэрэгцээнд ямар арга замуудаар санаа тавьсан бэ?

Бид Бурханыг амьдралдаа нэгдүгээрт тавьснаар ирэх адислалуудын талаар Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон ингэж гэрчилжээ (та дахиж унших эсвэл хуваалцахын тулд энэ хэлсэн үгийг цаасан дээр бичээд судрууддаа хадгал):

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

“Бид Бурханыг нэгдүгээрт тавьсан үед бусад бүх зүйл зохих байрандаа орох эсвэл бидний амьдралаас гээгдэж алга болдог. Их Эзэнийг хайрлах бидний хайр нь бидний дур хүсэл, цаг зав, сонирхдог зүйлс болон эн тэргүүнд тавих ёстой зүйлсийн дэс дарааг зохицуулах болно. …

“Бид Бурхан, сүнсний Эцэгтээ амьдралынхаа хамгийн эрхэм зүйлсийг зориулах ёстой” (“The Great Commandment—Love the Lord,” Ensign, 1988 оны 5-р сар, 4–5).

Та болон таны таньдаг хүмүүс Бурханыг амьдралдаа нэгдүгээрт тавьснаар хэрхэн адислагдсаныг тунгаан бод.

  1. зургийн тайлбарДараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би 3 Нифай 13-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: