Семинар
26-р хэсэг: 4 дэх өдөр, 3 Нифай 20–22


26-р хэсэг: 4 дэх өдөр

3 Нифай 20–22

Оршил

Есүс Христ нифайчуудын дундах үйлчлэлийнхээ хоёр дахь өдөр хүмүүст ариун ёслолыг дахин гүйцэтгэжээ. Эцэг хожмын өдрүүдэд Израилыг цуглуулж, дэлхийн бүх улс гүрнийг адисална гэсэн гэрээгээ гүйцэлдүүлэх болно гэдгийг Есүс Христ гэрчилсэн юм. Тэр мөн эцсийн өдрүүдэд Мормоны Ном ирэх нь Эцэг энэхүү гэрээгээ гүйцэлдүүлж эхэлсний тэмдэг байх болно гэж тайлбарласан ажээ.

3 Нифай 20:1–9

Аврагч хүмүүст ариун ёслолыг дахин гүйцэтгэсэн нь

Хэрэв та Аароны санваар атгадаг залуу эрэгтэй бол дараах асуултуудыг тунгаан бод: Ариун ёслолыг гүйцэтгэхэд туслах нь таны хувьд ямар утга учиртай вэ? Та энэхүү ёслолын ариун мөн чанарыг ойлгосноо Их Эзэнд хэрхэн харуулдаг вэ?

Хэрэв та залуу эмэгтэй эсвэл санваар арай аваагүй байгаа залуу эрэгтэй бол дараах асуултуудыг тунгаан бод: Та зохистой залуу эрэгтэйчүүд ариун ёслолыг гүйцэтгэж байгааг хараад ямар сэтгэгдэлтэй байдаг вэ? Ариун ёслолыг гүйцэтгэж байх үед та ариун ёслолын эрхэм нандин мөн чанарыг ойлгодог гэдгээ хэрхэн харуулдаг вэ?

3 Нифай 20:3–5-д цэдэглэгдсэнээр Есүс Христ нифайчуудын дундах үйлчлэлийнхээ хоёр дахь өдөр хүмүүст гайхамшигтайгаар талх ба дарсыг өгч, ариун ёслолыг дахин гүйцэтгэжээ. 3 Нифай 20:1-ийг уншаад Тэр ариун ёслолыг бэлтгэж, түгээхийнхээ яг өмнө хүмүүсээс юу хий гэж хүссэнийг олж мэд. Зүрх сэтгэлдээ залбирах нь ариун ёслолоос хүртэх долоо хоног тутмын туршлагад тань хэрхэн нөлөөлнө гэж та боддог вэ?

3 Нифай 20:8-ыг унш. Нифайчууд тэр үeд дарс хэрэглэсэн бол сүм одоо ус хэрэглэдгийг анхаар (С ба Г 27:2-ыг үзнэ үү). Мөн талх, ус юу төлөөлдгийг анзаар. Бид ариун ёслолоос тогтмол хүртсэнээр Аврагчийн Цагаатгалыг амьдралынхаа хэсэг болгоход бэлэн байгааг харуулдаг.

3 Нифай 20:8-д цэдэглэснээр Есүс Христ ариун ёслолоос хүртдэг хүмүүст юу амласан бэ? Ариун ёслолын талх ба усны хэмжээг бод. Хэрэв та биe махбодоороо өлсөж, цангаж байсан бол ариун ёслолын талх, ус өлсгөлөн болон цангааг тань тайлж чадах уу? Бид ариун ёслолоос хүртсэнээр дүүргэгдэж болно гэдгийг илүү сайн ойлгохын тулд 3 Нифай 20:9-ийг уншаад энэ зарчмыг гүйцээн бич: Хэрэв бид ариун ёслолоос зохистойгоор хүртвэл, бид -аар дүүргэгдэнэ.

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн дараах үгсийг уншаад таныг Сүнсээр дүүргэгдсэнээр адислагдах болно гэж түүний хэлсэн арга замуудын доогуур зур.

Ахлагч Даллин Х.Өүкс

“Ариун ёслолоос хүртсэнээр ‘дүүрсэн байх болно’ (3 Ниф. 20:8; мөн 3 Ниф. 18:9-ийг мөн үзнэ үү), гэсэн нь ‘Сүнсээр дүүргэгдэх’ болно гэсэн утгатай юм. Аврагчийн энэхүү амлалтад өөрсдийгөө тэнцэхээр болгоцгооё” (3 Нифай 20:9). Tэрхүү Сүнс болох Ариун Сүнс нь биднийг тайвшруулагч, бидэнд зүг чиг заагч, биднийг холбогч, бидэнд тайлбарлагч, бидний гэрч, биднийг ариусгагч—бидний найдаж болох хөтөч, мөнх амьдрал руу бидний хийж байгаа аяллыг ариусгагч юм.

“… Баптисмын гэрээнүүдээ ухамсартай бөгөөд хүндэтгэлтэйгээр шинэчлэх үл ажиглагдам өчүүхэн мэт санагдах үйлдлээс түүний Сүнстэй үргэлж хамт байх боломжийг бидэнд олгодог ус болон Сүнсээр хийдэг баптисмын адислалуудын шинэчлэл ирдэг. Бид бүгд энэ л арга замаар удирдагдаж мөн энэ л арга замаар бид бүгд ариусгагддаг билээ” (“Always Have His Spirit,” Ensign, 1996 оны 11-р сар, 61).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагТа ариун ёслолоос хүртэх үед Ариун Сүнсийг мэдэрсэн тохиолдлынхоо тухай бод. Moронай 4:3 болон 5:2 дахь ариун ёслолын залбирлуудыг унш. Долоо хоног бүр ариун ёслолоос хүртэх нь Ариун Сүнсээр дүүрэн байхад тань хэрхэн тусалдаг вэ? Эдгээр арга замуудын заримыг судар судлах тэмдэглэлдээ бич.

3 Нифай 20:10–46

Аврагч Нифайчуудад хожмын өдрүүдөд гүйцэлдэх гэрээнүүдийн талаар сургав

Өөртөө байдаг хамгийн чухал зан чанаруудын тухай бод. Та ямар зан чанаруудад анхаарлаа төвлөрүүлсэн бэ? Биe махбодын шинж чанар, хувийн зан төлөв эсвэл сүнсний шинж чанарт уу?

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах үгийг уншаад бид хэн болохыг тэр хэрхэн тодорхойлсныг тэмдэглэ: “Та дуу хөгжим, спорт эсвэл машин техникт дуртай байж болно. Бас та нэг өдөр худалдааны эсвэл урлагийн салбарт ажиллаж магадгүй. Хэдийгээр ийм үйл ажиллагаанууд, ажил мэргэжил чухал ч гэсэн эдгээр нь биднийг хэн бэ гэдгийг тодорхойлдоггүй. Хамгийн гол нь бид бол сүнслэг хүмүүс. Бид бол Бурханы хөвгүүд, [охид] бөгөөд Абрахамын үр удам шүү дээ” (“Номлогч болох нь,” Ensign ба Лиахона, 2005 оны 11-р сар, 47).

Абрахамын үр удам байх гэдэг нь бид Абрахамын шууд үр удам гэсэн утгатай эсвэл Eсүс Христийн сайн мэдээний хуулиуд болон ёслолуудад дуулгавартай байснаар түүний хөвгүүд, охид болж болно гэсэн утгатай юм. Бүгд Абрахамтай хийсэн Бурханы амлалтууд болон гэрээнүүдийг хүлээн авдаг.

3 Нифай 20:11–13-т цэдэглэгдсэнээр Аврагч Израилын угсаа болох Абрахам ба түүний үр удамтай хийсэн гэрээнүүд болон амлалтуудын талаар нифайчуудад заажээ. Тэрбээр Тэнгэр дэх Эцэг Израилын угсааг цуглуулах гэрээгээ эцсийн өдрүүдэд гүйцэлдүүлнэ гэж заасан билээ. Та 3 Нифай 20:13-ыг уншихдаа энэхүү цугларалтын зайлшгүй чухал хэсэг болох ямар мэдлэгийг Израилын угсааны хүмүүс олж авахыг ажигла. Энэ мэдлэг яагаад зайлшгүй чухал гэж та бодож байна вэ?

3 Нифай 20:25–26-г уншаад Абрахамтай хийсэн Эцэгийн гэрээний ачаар Лихайн үр удам хэрхэн адислагдсан тухай Аврагч юу заасныг олж мэд. Эцэг Түүнийг нифайчууд дээр айлчилж, тэднийг гэм нүглээс нь аврахаар илгээсний учир нь “[тэд] гэрээний хүүхдүүд байсныг” (3 Нифай 20:26) Аврагч онцолсон ажээ.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагТа баптисмаар Тэнгэрлэг Эцэгтэй байгуулсан гэрээгээр хэрхэн адислагдсанаа судар судлах тэмдэглэлдээ бич. Та баптисм хүртэж, сүмийн гишүүн болсон учир Абрхамын үр удам бөгөөд Абрахамтай байгуулсан Бурханы гэрээг гүйцэлдүүлэхэд туслах үүрэгтэй.

3 Нифай 20:27-г уншаад дараах зарчмыг заасан хэллэгүүдийг тэмдэглэ: Бид Абрахамын үр удмын хувьд дэлхийн бүх хүмүүсийг адислах гэрээний үүрэг хариуцлагатай.

Ахлагч Дэвид А.Бэднар

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын дараах үгсийг уншаад бид Абрахамын үр удмын хувьд дэлхийн бүх хүмүүсийг хэрхэн адислахыг олж мэд: “Та бид энэ дэлхийн бүх улс гүрний бүх хүмүүсийг өнөөдөр болон үргэлж адислах үүрэгтэй. Та бид өнөөдөр болон үргэлж Eсүс Христийг гэрчилж, Сэргээлтийн захиасыг тунхаглах ёстой. Та бид бүх хүмүүсийг авралын ёслолуудыг хүлээн авахад өнөөдөр болон үргэлж урин дуудах ёстой. Сайн мэдээг тунхаглах нь санваарын хагас цагийн үүрэг хариуцлага биш. Энэ нь хэсэг хугацаанд бидний оролцдог үйл ажиллагаа биш эсвэл бид Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд л гүйцэтгэх ёстой даалгавар биш. Харин номлолын ажил бол бидний сүнслэг байдал ба өв уламжлалын илрэл юм. Бид Абрахамтай хийсэн Бурханы гэрээ болон амлалтыг биeлүүлэхийн тулд мөнх бус амьдралын өмнөх оршихуйд урьдчилан томилогдож, мөнх бус амьдралд төрсөн билээ. Бид санваараа эрхэмлэн биeлүүлж, сайн мэдээг номлохын тулд энэ дэлхий дээр, энэ цаг үед аж төрж байгаа билээ. Бид ийм л хүмүүс бөгөөд ийм учраас өнөөдөр энд байгаа юм, мөн үргэлж байх болно” (“Номлогч болох нь,” 47).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултуудад судар судлах тэмдэглэлдээ хариулж бич:

    1. Залуус та нар дэлхий дээрх бусад хүмүүсийг адислахын тулд одоо юу хийж чадах вэ?

    2. Та өөрийгөө Абрахамын үр удам гэдгээ мэдэх нь яагаад чухал гэж бодож байна вэ?

3 Нифай 21–22

Eсүс Христ эцсийн өдрүүд дэх Израилын угсааны цугларалтын тэмдгийг зөгнөн хэлсэн нь

3 Нифай 21–22-т цэдэглэгдсэнээр Аврагч нифайчуудад сайн мэдээ дэлхийд дахин сэргээгдэж, гэгээнтнүүд Түүний Хоёр дахь ирэлтэд бэлтгэх тэр цаг буюу эцсийн өдрүүдийн тухай олон зүйлийг заажээ.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагТа 3 Нифай 21–22-т цэдэглэгдсэн, хожмын үeийн Израилын цугларалтын тухай Аврагч юу заасныг олж мэдэхийн тулд дараах жишиг зурагны зүүн багана дахь бүх судрыг унш. Дараа нь баруун багана дахь асуултуудаас хоёрыг сонгоод судар судлах тэмдэглэлдээ хариулж бич.

Шүлгүүд

Асуултууд

3 Нифай 21:1–2, 7-г унш. Эцсийн өдрүүдэд Мормоны Ном ирэх нь Эцэг Израилын угсааг цуглуулж эхэлсний тэмдэг байх болно.

  1. Мормоны Ном хэн нэгнийг, түүний дотор өөрийг тань Eсүс Христ болон сайн мэдээний гэрээнүүд рүү хөтлөхийг (эсвэл цуглуулахыг) та хэзээ харсан бэ?

3 Нифай 21:9-ийг унш. “Агуу хийгээд гайхамшигт ажил” гэсэн хэллэг нь Eсүс Христийн сайн мэдээний сэргээлтийг хэлж байгаа юм.

  1. Та Есүс Христийн сайн мэдээний сэргээлтийн агуу болоод гайхамшигтай тал нь юу гэж бодож байна вэ?

3 Нифай 21:10–11-ийг уншаад энэхүү дүрслэлд Иосеф Смит хэрхэн тохирч байгааг тунгаан бод.

  1. Их Эзэний үгс Иосеф Смитээр дамжин ирсэн гэдэгт итгэх нь яагаад чухал вэ?

3 Нифай 21:22-ыг унш. Хэрэв хүмүүс наманчилж, зүрх сэтгэлээ хатууруулахгүй бол тэд Израилын угсааныхны дунд тоологдох болно.

  1. Хүн Бурханы гэрээт хүмүүстэй хамт цуглуулагдахад наманчлал яагаад чухал гэж та бодож байна вэ?

3 Нифай 22:7–10-ыг уншаад Аврагчтай байгуулсан гэрээгээ мартсаны дараа Түүнд эргэн ирэх Түүний гэрээт хүмүүст өгсөн Аврагчийн амлалтуудыг ол.

  1. Их Эзэн Өөрийг нь орхисон хүмүүст үүрдийн нинжин сэтгэл, нигүүлслээ үзүүлдгийг ойлгох нь яагаад чухал гэж та бодож байна?

Та сэргээгдсэн сайн мэдээний адислалуудыг хүлээн авахад нь туслахын тулд Eсүс Христ, Мормоны Ном, сайн мэдээний Сэргээлт, Бошиглогч Иосеф Смитийн үүрэг зорилгын тухай гэрчлэлээ хуваалцаж болох хэн нэгнийг бод. Та мөн бусдыг, түүний дотор өмнө нь сайн мэдээнд итгэлтэй байсан ч одоо итгэлгүй болсон хүмүүсийг Их Эзэнд ирэхэд нь хэрхэн урамшуулан дэмжихийг тунгаан бод. Та тодорхой нэг хүнийг бодож олвол хүлээн авсан сүнсний өдөөлтөө ашиглан түүнтэй ажиллах зорилго тавь.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би 3 Нифай 20–22-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: