Семинар
9-р хэсэг: 4 дэх өдөр, Иаков 3–4


9-р хэсэг: 4 дэх өдөр

Иаков 3–4

Оршил

Иаков 3 нь өөрийн хүмүүст номлосон Иаковын сургаалын төгсгөл хэсгийг багтаадаг. Энэ хэсэгт Иаков амар амгалан болоод амлалтын үгсийг зүрх сэтгэлдээ цэвэр тэдгээрт санал болгосон. Тэр мөн өөрийн хүмүүсийн дундах бардамнал ба цэвэр ариун бус байдлыг буруушаан зэмлээд, хэрэв тэд наманчлахгүй бол үр дагавар нь юу болохыг анхааруулсан. Иаков 4 нь түүний цэдгийг хэзээ нэгэн өдөр унших хүмүүст зориулан сүнслэгээр өдөөгдөн бичсэн Иаковын үгсийг багтаадаг. Тэр Есүс Христийн Цагаатгалыг гэрчилж, өөрийн уншигчдыг Цагаатгалаар дамжуулан өөрсдийгөө Бурхан Эцэгтээ нийцүүлэхийг ухуулсан. Тэрээр, Есүс Христ болон Түүний сайн мэдээний шударга үнэнийг эсэргүүцэх Иудейчүүдийн талаар сэрэмжлүүлгийн дуу хоолойгоор ярьсан.

Иаков 3

Иаков зүрх сэтгэлдээ цэвэр ариун хүмүүсийг урамшуулж, бусдыг наманчлахад ухуулав

Дараах тохиолдолд та залуу эрэгтэй эсвэл эмэгтэйд ямар зөвлөгөө өгөх тухайгаа бод:

  • Нэгэн залуу эмэгтэй зөв шударга амьдрахыг хичээсэн ч эцэг нь архинд донтсон тул зовж байна.

  • Сайн мэдээний дагуу хамгийн сайнаараа амьдардаг нэгэн залуу эрэгтэй эцэг эхийнхээ салалтаас болоод зовж байгаа.

  • Нэг залуу эмэгтэй гэр бүлээ хайрлахыг хичээж байгаа боловч эгчийнх нь хувиа хичээсэн, халамжгүй зан ааш нь түүнд гэртээ байхад хүндрэл учруулдаг.

Та зөв шударга амьдрахыг хичээж байсан ч бэрхшээл сорилттой тулгарч байсан үеийнхээ талаар тунгаан бод. Иймэрхүү тохиолдолд юу хийх хэрэгтэйг Иаков бидэнд заасан. Иаков 3:1-ийн эхний өгүүлбэрийг уншаад, 3-р бүлэгт Иаков хамгийн түрүүнд хэнд хандсаныг тодорхойл.

Бусдын бардамнал болон ёсон бус үйлүүдээс болж (Иаков 2-р бүлэгт түүний сэрэмжлүүлснээр) зүрх сэтгэлээрээ цэвэр хүмүүс зовдог хэмээн Иаков хэлсэн. Иаков 3:1–2-ыг уншаад, дараах хүснэгтийг бөглө:

Иаков зүрх сэтгэлдээ цэвэр хүмүүсийг юу хий гэж ухуулсан бэ?

Бурхан зүрх сэтгэлдээ цэвэр хүмүүст юу амласан бэ?

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагЭхний эгнээн дэх хариултуудаа дахин унш. Энэхүү зарчмын талаар илүү гүн эргэцүүлэн бодоход туслахын тулд дараах асуултуудын хоёрт нь судрын тэмдэглэлдээ хариулж бич:

    1. Залуу хүн хэрхэн “Бурханд шийдэмгий оюунаар хандаж” чадна гэж та бодож байна вэ?

    2. Зовлон зүдгүүр тохиолдсон үедээ Бурханд “үлэмж итгэлтэйгээр залбирах” гэдэг нь таны бодлоор ямар утгатай вэ?

    3. Таны бодлоор залуу хүн “Бурханы таалалт үгийг хүлээн авахын” тулд юу хийж чадах вэ?

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагХоёр дахь багананд байгаа хариултуудаа дахин унш. Эдгээр шүлгүүд нь Бурхан зүрх сэтгэлээрээ цэвэр тэднийг зовлонд нь тайтгаруулна хэмээн заадаг. Энэхүү зарчмыг илүү гүн эргэцүүлэн бодоход туслахын тулд дараах асуултуудаас нэг юмуу түүнээс олныг сонгож, судрын тэмдэглэлдээ хариулж бич:

    1. Бурханыг дагахаар хичээх үед Тэрээр зовлонд тань таныг хэрхэн тайтгаруулж байсан бэ?

    2. Зовлон зүдгүүртэй үедээ итгэлтэйгээр залбирах нь хэрхэн тусалсан бэ?

    3. Түүний хайрыг мэдрэхэд Бурханы үг танд хэрхэн тусалсан бэ?

Зүрх сэтгэлээрээ цэвэр тэдэнд хандан ярьсныхаа дараа Иаков зүрх сэтгэлдээ цэвэр бус хүмүүст хандан ярив. Иаков 3:3–4, 10–12-ыг уншаад, Иаков эдгээр хүмүүст юу хийхийг ятгасныг тодруул. “Чадвараа сэргээ” хэмээх хэллэг нь авьяас чадвар, мэдрэмжээ сэрээ гэсэн утгатай ба хууль бусаар эр эм бололцох, тачаал хэмээх үгс нь садар самуун явдал, шунал тачаалыг илэрхийлж байгааг мэдэх нь тустай байж болно.

Иаков 3:3–4, 10–12-т Иаковын хүмүүс наманчлахгүй бол юу тохиолдохыг сануулж байгаа түүний сэрэмжлүүлгийг бид уншдаг. Эдгээр шүлгүүдийг судалсны дараа дараах нөхцөл байдлыг дүрслэх өгүүлбэрийг олж дугуйл: (a) Леменчүүд тэднийг устгах болно. (б) Тэдний үлгэр жишээ нь хүүхдүүдийг нь устгал руу хөтлөх болно. (в) Тэд хоёр дахь үхлийг үзэх буюу өөрөөр хэлбэл Бурханаас тусгаарлагдах болно.

Иаковын сэрэмжлүүлэг түүний хүмүүст хэрхэн агуу адислал болох талаар эргэцүүлэн бод.

Иаков 3:5–7-д цэдэглэгдсэнээр, Иаков леменчүүдийг нифайчуудаас “илүү зөв шударга” байгааг зоригтойгоор хэлсэн. Учир нь “тэдний эр нөхрүүд эхнэрээ хайрладаг, мөн тэдний эхнэрүүд эр нөхрөө хайрладаг, мөн тэдний эр нөхрүүд мөн тэдний эхнэрүүд хүүхдүүдээ хайрладаг” хэмээжээ. Нифайчууд бүх нүглээ, ялангуяа гэр бүлдээ итгэх итгэл, тэднийгээ хайрлах хайрыг нь бууруулсан тэдгээр нүглээ наманчлах ёстой.

Иаков 3:11–12-ын талаар тунгаан бодоод, захиасыг өөрийн үгээр тоймлон бич.

Танд учирч байсан уруу таталтууд хийгээд хийсэн буруу зүйлсээ наманчилснаар ямар муу үр дагавруудаас зайлсхийсэн тухайгаа хэсэг зуур бод.

Иаков 4

Иаков өөрийн хүмүүст Бурханы оршихуйд буцаж очих найдварыг олж авахыг ухуулдаг

Иаков 4-ийг судлахад бэлдэхийн тулд бал юмуу харандаагаа суралцах удирдамжаасаа дээш нэг метрт өргөөд, байны төв буюу “зорилгоо” онож балаа унагахыг хичээ. Хэд хэдэн удаа оролдож болно. Байнаасаа өөр зүйл рүү харж байгаад унагавал үр дүн нь хэр зэрэг бага байхыг бод. Хэрвээ харваачид харвахдаа бай буюу зорилго руугаа ерөөсөө харахгүй, эсвэл зорилгоосоо алсуур харвал хэр сайн харваж чадна гэж та бодож байна вэ? Иаков 4:14-ийг уншаад, Иаковын бошиглосон, “зорилгоосоо алсуур” хардаг хүмүүсийн зан аашийг тодорхойл.

байны цагирагууд

Судартаа Иаков 4:14-ийн хажууд “зорилго бол Христ” гэж бичиж болно (Нийл A.Максвэлл, “Jesus of Nazareth, Savior and King,” Ensign, 1976 оны 5-р сар, 26). Паул үүнтэй төстэй буюу “Христ Есүс дотор Бурханы дээш чиглэсэн дуудлагын шагналыг авахын төлөө бариа руу урагшилдаг” (Филиппой 3:14) хэмээн заажээ.

Бошиглогч Иаков Мосегийн хууль болон тэднийг Аврагч руу хөтлөх үүний зорилгыг буруу ойлгосон Иудейчүүдийн төлөө шаналж байв. Ихэнх Иудейчүүд Мессиа буюу Есүсийн үзүүлснээс өөр маягийн чөлөөлөлтийг хүлээж байсан ба тэд гаднын эрх барилт, дарлалаас чөлөөлнө хэмээн хүлээж байжээ.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:

    1. Зорилгоосоо (Есүс Христ) алсуур харна гэдэг нь таны бодлоор ямар утгатай вэ?

    2. Иаков 4:14-т бичигдсэн ямар зан араншин, үйлдлүүд Иудейчүүдийг харалган болгож, Есүс Христийг хүлээн зөвшөөрөхөд нь саад болсон бэ?

    3. Өнөөдөр зорилгоосоо алсуур харах, Аврагчид анхаарлаа хандуулахад саад болж байгаа ямар жишээнүүд байна вэ?

Үүнийг унших хүмүүсийг зорилгоо умартсан Иудейчүүдийн хандлага, зан аашаас тэс өөр хандлагатай байгаасай хэмээн Иаков хүсч байв. Иаков 4:4-ийг уншаад, түүний цэдгийг унших бүх хүмүүнийг юу мэдээсэй хэмээн Иаков хүсч байсныг тодорхойл. Түүнчлэн Иаков 4:12-ыг уншаад, “яагаад Христийн цагаатгалыг ярихгүй байх билээ” хэмээх өгүүлбэрийг тэмдэглэ. Иаков 4:4-т Иаков яагаад Христэд итгэсэн, Цагаатгалын тухай бусдад мэдүүлэх нь яагаад чухал болохыг мэдэрсэн хэд хэдэн шалтгаанаа бичжээ.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах судрын эшлэлүүдийг судрын тэмдэглэлдээ бичээд, дараа нь Иаков Есүс Христ болон Цагаатгалын талаар эшлэл бүрд юу заасныг тоймлон бич.

    1. Иаков 4:4–6

    2. Иаков 4:7–8

    3. Иаков 4:9–10

    4. Иаков 4:11

Иаков 4:4–6 дахь ямар ямар үгс эсвэл хэллэгүүд Иаковын хүмүүс Бурхан Тэргүүтэний мөн чанарыг ойлгосныг илэрхийлж байна вэ?

“Бурханд Христийн анхны үр жимс хэмээн танилцуулагдах” (Иаков 4:11) гэдэг нь селестиел хаант улсад орохуйц зохистойгоор Бурханы өмнө зогсохыг хэлж байгааг мэдэх нь тустай байж болно. Түүнчлэн хэрэв бид “[Аврагчийн] сүр жавхланг хүлээн авна гэж найдаж” (Иаков 4:4) байвал Тэнгэрлэг Эцэгийнхээ оршихуйд эргэн очиж болохын тулд Есүс Христ биднийг нүглээс гэтэлгэгдэх, амилуулагдах арга замаар хангасан гэдэгт бид итгэх ёстой гэдгийг ойлгох нь чухал юм.

Иаков 4-өөс бидний суралцах нэгэн үнэн бол: Есүс Христийн цагаатгалаар дамжуулан бид найдвараар дүүргэгдэж, Бурханд өөрсдийгөө нийцүүлэх боломжтой.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултуудын товч хариултыг судрын тэмдэглэлдээ бич:

    1. Иаков 4:4–12-р шүлгүүдээс суралцсан Есүс Христийн тухай үнэнүүдийг дахин уншаад, Цагаатгалын талаар ярихыг урамшуулдаг тодорхой нэг үнэнийг сонго. Сонгосон үнэнээ бичээд, яагаад сонгосноо тайлбарла.

    2. Өөр ямар хувийн шалтгаанууд таныг Есүс Христ болон Цагаатгалын тухай ярихыг урамшуулдаг вэ?

Энэхүү хичээлийг төгсгөхдөө Аврагчид яагаад талархалтай байдгаа тунгаан бод. Гэр бүлийн гишүүн эсвэл дотны найзтайгаа энэхүү шалтгаанаа хуваалцахыг эрмэлз.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Иаков 3–4-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: