Семинар
Үндсэн сургаалуудын оршил


Үндсэн сургаалуудын оршил

Сайн мэдээний үндсэн сургаалуудыг доор жагсаав.

  • Бурхан Тэргүүтэн

  • Авралын төлөвлөгөө

  • Есүс Христийн Цагаатгал

  • Эрин үе, урвалт ба сэргээлт

  • Бошиглогчид ба илчлэлт

  • Санваар ба санваарын түлхүүрүүд

  • Ёслолууд ба гэрээнүүд

  • Гэрлэлт ба гэр бүл

  • Зарлигууд

Та судруудыг судлахдаа сайн мэдээний эдгээр үндсэн сургаалыг таньж мэдэн, ойлгож, эдгээрт итгэж, эдгээрийг тайлбарлаж мөн амьдралдаа хэрэгжүүлэхийг эрэлхийл. Энэ нь гэрчлэлээ хүчирхэгжүүлж, Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээнд талархахад танд туслах болно. Үндсэн сургаалуудыг суралцах нь танд сайн мэдээний дагуу амьдрахад илүү сайн бэлтгэж, эдгээр чухал үнэнийг бусдад заахад тусална. Сайн мэдээний бусад чухал ач холбогдолтой сургаал үндсэн сургаалуудын жагсаалтад байхгүй ч энэхүү гарын авлагад мөн адил онцлон авч үзнэ.

Хэвлэх