30-р бүлэг: 1 дэх өдөр
Ерөнхийлөгчийн зөвлөлийн залгамж халаа
Оршил
1844 оны 6-р сарын 27-нд бошиглогч Иосеф Смитийг алагдсаны дараа олон хүн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг хэн удирдах талаар эргэлзэж байлаа. Гэхдээ бошиглогч алагдахаасаа өмнө Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгад санваарын бүхий л түлхүүр, хүчийг хүртээн, удирдлагын энэхүү шилжилтэд бэлтгэчихсэн байв. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч байсан Бригам Янгийг 1844 оны 8-р сарын 8-нд гэгээнтнүүдэд хандан ярих үед Сүмийн олон гишүүн түүнийг Сүмийг удирдахаар Бурханаар дуудагдаж мөн бэлтгэгдсэн гэсэн сүнслэг гэрчийг хүлээн авчээ.
Иосеф Смитийг алагдсаны дараа ерөнхийлөгчийн зөвлөлийн залгамж халааны цаг тооллын хүснэгт | |
---|---|
Огноо |
Үйл явдал |
1844 оны 6-р сарын 27 |
Иллинойн Картейжид Иосеф болон Хайрум Смит нарын амийг бүрэлгэсэн. |
1844 оны 6-р сарын 29 |
Иосеф болон Хайрум Смит нарын цогцсыг олон нийтэд үзүүлсэн. |
1844 оны 6-р сарын 27- 7-р сарын 7 |
Виллярд Ричардс болон шархадсан Жон Тейлор хоёр Иллинойн Наувуд байсан цорын ганц төлөөлөгчид байв. |
1844 оны 7-р сарын 8 |
Парлей П.Пратт Наувуд эргэн ирж, Виллярд Ричардс болон Жон Тейлор нарт Сүмд дэг журам сахиулахад туслав. |
1844 оны 8-р сарын 3 |
Сидней Ригдон Пеннсильванийн Пицбургаас Наувуд ирсэн. |
1844 оны 8-р сарын 4 |
Сидней Ригдон өөрийгөө Сүмийн дэг журам сахиулагч болох ёстой гэдгээ мөн өөрийнхөө томилгоог зөвшөөрүүлэхээр 8-р сарын 6-нд дуудлагынхаа онцгой хурлыг хийхийг хүсэж байгаагаа хэсэг гэгээнтнүүдэд хэлсэн. Уг цуглаан 8-р сарын 8-ны пүрэв гарагт хуралдав. |
1844 оны 8-р сарын 6 |
Бригам Янг зэрэг үлдсэн ихэнх төлөөлөгч номлолоосоо Науву руу буцаж ирэв. |
1844 оны 8-р сарын 7 |
Тэр өглөө төлөөлөгчид Сидней Ригдонтой шархадсан Жон Тейлорын гэрт уулзав. Төлөөлөгчид, дээд зөвлөл, дээд пристүүдийн үдээс хойших хурал дээр Сидней Ригдон өөрийгөө Сүмийн асран хамгаалагч болох ёстой хэмээн үзэж байгаагаа дахин илэрхийлсэн байна. Бригам Янг бүхий л түлхүүрийг атгаж байсан бөгөөд Их Эзэний хүслээр ажлыг явуулахыг хүсэж байгаагаа мэдэгдсэн байна. |
1844 оны 8-р сарын 8 |
Сидней Ригдон өглөөний 10 цагийн хурал дээр яагаад Сүмийн асран хамгаалагч болох ёстой гэдгээ тайлбарлан, цугларсан мянга мянган гэгээнтэнд цаг гучин минутын турш үг хэлэв. Бригам Янг бас гэгээнтнүүдэд хандан ярьж, үдээс хойш 2 цагт гэгээнтнүүдийг дахин хуралд ирэхийг уриалав. Сүмийн олон гишүүн тэр өдрийн турш бошиглогч Иосеф Смит Бригам Янгад нөмрөг эсвэл эрх мэдлээ өвлүүлэн үлдээсэн хэмээх гэрчийг хүлээн авчээ. Гэгээнтнүүд үдээс хойш 2 цагт болсон хурал дээр Бригам Янг болон Арван хоёр төлөөлөгчийг Сүмийн удирдагчдаар дэмжин баталжээ. Энэ хоёр хурлын үеэр олон гэгээнтэн Бригам Янгийг хэсэг хугацаанд бошиглогч Иосеф Смиттэй адилхан байгаагаар харж бас сонссон байна. |
Бошиглогч Иосеф Смитийг алагдсаны дараа зарим хүн өөрсдийгөө Сүмийг удирдах эрх мэдэлтэй хэмээн мэдэгдэж байв
Та өнгөрсөн шөнө Сүмийн ерөнхийлөгчийг таалал төгссөн хэмээх мэдээг хүлээн авлаа гэж төсөөлөн бод. Хэн Сүмийн дараагийн ерөнхийлөгч болох вэ? Хэрхэн сонгогдох бол? Сүмийг тэргүүлэх санваарын түлхүүрүүд Сүмийн дараагийн ерөнхийлөгчид хэрхэн өгөгддөг вэ?
Бошиглогч Иосеф Смитийн амийг бүрэлгэсний дараа гэгээнтнүүд маш ихээр харамсаж байсан ба Сүмийн олон гишүүн Сүмийг хэн удирдах талаар эргэлзэж байлаа. Энэ үеэр олон хүн өөрсдийгөө Сүмийг удирдах эрх мэдэлтэй гэж мэдэгдэж байв. Тэдний дунд Сидней Ригдон, Жеймс Странг, Бригам Янг нар байсан юм.
Та дараах догол мөрүүдийг уншиж байхдаа олон жилийн турш Сүмийн эрхэм хүндтэй удирдагч байсан Сидней Ригдон өөрийгөө яагаад Сүмийг удирдах ёстой хэмээн мэдэгдсэнийг олж мэд.
“Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх байсан Сидней Ригдон 1844 оны 8-р сарын 3-нд Пеннсельванийн Пицбургээс [Наувуд] ирсэн юм. Тэрээр үүнээс нэг жилийн өмнөөс бошиглогч Иосеф Смитийн зөвлөгөөг эсэргүүцэж эхэлсэн ба Сүмээс хөндийрсөн [тусдаа] байв. Тэрээр Наувуд Арван хоёрын гурван гишүүнтэй уулзахаас татгалзаж, оронд нь Ням гаргийн мөргөлийн үйлчлэлдээ ирсэн байсан олон тооны гэгээнтнүүдэд хандан ярьсан байв” (Our Heritage: A Brief History of The Church of Jesus Christ of Latter-day Saints [1996], 66).
Сидней Ригдон өөрийгөө Сүмийн гишүүдээр Сүмийн асран хамгаалагч болгон сонгуулахын тулд 8-р сарын 6-ны мягмар гарагт онцгой хуралдаан зохион байгуулахыг уриалсан юм. Энэ хурал нь Арван хоёр төлөөлөгчийг Нэгдсэн Улсын зүүн хэсэгт хийж буй номлолоосоо эргэн ирэхээс нь өмнө Сүмийн асран хамгаалагчийн албан тушаалаа Сүмийн гишүүдээр баталгаажуулж авах гэсэн оролдлого шиг харагдаж байлаа. Сүмийн зарим удирдагч Ригдон ахыг “гэгээнтнүүдийн нөхцөл байдлыг давуу тал болгон ашиглахаар” хуйвалдаан зохиож байж болох юм гэж үзжээ (History of the Church, 7:225). Азаар ахлагч Виллярд Ричардс, ахлагч Парли П.Пратт хоёрын хүчин чармайлтын ачаар уг хурал төлөөлөгчдийн ихэнхийг Наувуд буцаж ирэх үеэр буюу 8-р сарын 8-ны пүрэв гарагт болохоор өөрчлөгдсөн байв.
Ригдон ах өмнө нь Иосеф Смитийн төлөөлөгчөөр дуудагдаж мөн үйлчилж байсан учраас “сүмийг зохих ёсоор засаглаж байгаа эсэхийг харж хандах үүрэгтэй” хэмээн мэдэгджээ (History of the Church, 7:229-д). Тэр өөрийгөө “хүмүүсийн асран хамгаалагч” байх ёстой бөгөөд энэ үүргээ биелүүлэхийн тулд Бурханы хийхийг зарлигласан тэр зүйлийг хийж байгаа хэмээн мэдэгдсэн байна (History of the Church, 7:230-ийг үзнэ үү).
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич.
-
Хэрэв та энэ үед Наувуд байсан бол Сидней Ригдоны хийсэн мэдэгдлүүдийн талаар юу гэж бодох байсан бэ?
-
Та Ригдон ахын талаар ямар сэтгэгдэлтэй байх байсан бэ?
-
Та дараах догол мөрийг уншиж байхдаа Жэймс Странг яагаад өөрийгөө Сүмийг удирдах ёстой хэмээн мэдэгдсэнийг олж мэд.
1844 оны 2-р сард баптисм хүртсэн Жэймс Странг 1844 оны хавар Висконсин дахь гэгээнтнүүдийн хувьд боломжтой байршлыг судалж байв. Аллагын дараа Странг ах өөрийгөө Иосефын залгамжлагчаар томилогдсон хэмээх илчлэлтийг Иосеф Смитийн захидлаас хүлээн авсан гэж мэдэгджээ. Странг ахын Сүмийн гишүүдэд үзүүлсэн захидал Иосеф Смитийн гарын үсэгтэй адилхан харагдаж байв. Странг ах өөрийгөө дараагийн бошиглогч хэмээн мэдэгдэж, 1844 оны 8-р сарын 5-нд Мичиганд болсон Сүмийн чуулганд албан тушаалаа зарласан юм.
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:
-
Хэрэв та Мичиганд гэгээнтнүүдтэй хамт байсан бол Жэймс Странгийн мэдэгдлүүдэд итгэх байсан гэж бодож байна уу?
-
Түүний өгсөн мэдэгдлүүдийн талаар та ямар сэтгэгдэлтэй байх байсан бэ?
-
Та дараах догол мөрүүдийг унших үедээ Бригам Янг Наувуд байсан Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийг оролцуулсан санваарын удирдагчдад Сүмийг хэн удирдах талаар юу гэж хэлснийг олж мэд.
Ахлагч Жон Тейлор, Виллярд Ричардс, Парли П.Пратт нар Сидней Ригдоныг ирэх үед Наувуд аль хэдийн ирсэн байв. Бригам Янг болон үлдсэн төлөөлөгчдийн ихэнх нь 1844 оны 8-р сарын 6-ны үдэш Наувуд эргэн ирцгээсэн байна. Маргааш нь 8-р сарын 7-нд төлөөлөгчид Жон Тейлорын гэрт зөвлөлөөрөө уулзжээ. Маргааш нь үдээс хойших хурлаар Арван хоёр төлөөлөгч, дээд зөвлөл болон дээд пристүүд Наувуд цуглан уулзав. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Янг Сидней Ригдоныг гэгээнтнүүдэд захиасаа хүргэхийг хүсэв. Сидней Ригдон өөрийгөө үзэгдэл үзсэн хэмээн бас өөр хэн ч Сүмийн ерөнхийлөгч болж Иосеф Смитийг залгамжлах боломжгүй хэмээн зоригтой тунхаглажээ. Тэр тэгээд өөрийгөө хүмүүсийн хамгаалагчаар томилохыг санал болгосон байна.
Сидней Ригдоныг үгээ хэлж дууссаны дараа Бригам Янг ийн хэлжээ.
“Надад хэн Сүмийг удирдах нь хамаагүй ч, … үүний талаар Бурхан юу гэж хэлэх нь миний мэдэхийг хүсэж байгаа цорын ганц зүйл юм. Энэ асуудлаар Бурханы оюун билгийг хүлээн авах түлхүүрүүд хийгээд арга замууд надад өгөгдсөн.
Иосеф алагдахаасаа өмнө өөрийнхөө атгаж байсан төлөөлөгчдөд хамааралтай бүх түлхүүр болон хүчнүүдийг бидний толгой дээр [Арван хоёр төлөөлөгчийг төлөөлж байгаа] хүртээсэн юм.
Иосеф ‘Би суурийг тавьсан ба та нар түүн дээр барих ёстой. Учир нь энэ хаант улс та нарын мөрөн дээр ирлээ’ хэмээн Арван хоёрт хэр олон удаа хэлсэн бол” (History of the Church, 7:230-д).
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:
-
Ерөнхийлөгч Бригам Янгийн хүсэл нь Сидней Ригдон, Жэймс Странг хоёрынхоос юугаараа ялгаатай байсан бэ?
-
Бригам Янгийн хуваалцсан санваарын түлхүүрүүдийн талаарх гэрчлэл яагаад чухал байсан бэ?
-
Ерөнхийлөгч Бригам Янг болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын бусад гишүүн дараах үнэнийг заасан. Төлөөлөгчид Сүмийг тэргүүлэхэд шаардлагатай санваарын бүх түлхүүрийг атгадаг.
Төлөөлөгчид өнөөдөр эдгээртэй адил санваарын хүч болон түлхүүрийг атгадаг. Төлөөлөгчийг томилогдох үед түүнд дэлхий дээр санваарын бүх түлхүүр өгөгддөг (С ба Г 112:30–32-ыг үзнэ үү) ч эдгээр бүх санваарын түлхүүрийг ашиглах эрх мэдэл нь ахлах төлөөлөгч, Сүмийн ерөнхийлөгчид л байдаг.
1836 оны 1-р сард бошиглогч Иосеф Смит нас барахаасаа найман жилийн өмнө Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгад “Арван хоёр нь Тэргүүн Зөвлөлөөс өөр хэнд ч хамаардаггүй” хэмээх зааврыг өгсөн бөгөөд “Намайг нас барах үед Арван хоёрын дээр ямар ч Тэргүүн Зөвлөл байхгүй” хэмээн хэлсэн (History of the Church, 2:374-д).
Бошиглогч Иосеф Смитийн энэ заавар дээр үндэслэн Сүмийн ерөнхийлөгчийг нас барахад Тэргүүн Зөвлөлд юу болдог вэ?
Тэргүүн Зөвлөлийг тарах үед Сүмийг хэн удирдах боломжтой вэ?
Сургаал ба Гэрээ 124:127–28-ыг уншаад, бошиглогч Иосеф Смитийг нас барах үед хэн Арван хоёр Төлөөлөгчийн чуулгын ахмад төлөөлөгч байсныг олж мэд.
Бригам Янг хамгийн ахмад төлөөлөгч байсан учраас Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч байсан. Чуулгыг 1835 онд анх байгуулагдах үед албан тушаал нь нас насаар нь тогтоогддог байв. Гишүүд нэмэгдэхэд албан тушаал нь томилогдсон огноогоор шийдэгддэг болов. Тиймээс өнөө үед албан тушаал нь төлөөлөгчийн томилогдсон огноо ба дарааллаар шийдэгддэг.Сүмийн ерөнхийлөгчийг нас барахад Тэргүүн Зөвлөл тарж, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга ахмад төлөөлөгчийнхөө удирдлаган доор тэргүүлэх чуулга болдог.
Сүмийг хэзээ ч сүнсээр удирдуулсан удирдагчгүй байлгахгүй, мөн Сүмийн дараагийн ерөнхийлөгч хэн гэдэг дээр таамаг дэвшүүлж эсвэл маргаан үүсгэхгүйн тулд Сүмийн ерөнхийлөгчийн зөвлөл дэх залгамж халаа нь Их Эзэнээр зохион байгуулагддаг. Ерөнхийлөгч Харолд Б.Лий: “[Их Эзэн] энэ сүмийг хэнээр тэргүүлүүлэхийг хүсэж байгаагаа мэддэг бөгөөд тэрээр алдаа гаргахгүй хэмээн тайлбарлажээ. Их Эзэн аливаа зүйлийг санамсаргүй байдлаар хийдэггүй. Тэр хэзээ ч ямар нэгэн зүйлийг санамсаргүй байдлаар хийдэггүй” (Conference Report, Oct. 1970, 153-т).
Дүгнэж хэлэхэд, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн бүрийг төлөөлөгчөөр томилогдох үед хаант улсын түлхүүрүүд олгогддог билээ. Арван хоёрын чуулгыг тэргүүлж буй хамгийн ахмад төлөөлөгч нь томилогдсон огноо болон дарааллаараа тогтоогддог. Сүмийн ерөнхийлөгчийг нас барах үед, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга тарж мөн өмнө нь Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгад байсан зөвлөхүүд нь чуулгынхаа тус тусын байранд эргэн ирэх болно. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга дараа нь Сүмийг удирдахад тэргүүлэх чуулга болдог. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчийн хувьд ахмад төлөөлөгч нь хаант улсын санваарын бүх түлхүүрийг атгаж мөн ашигладаг бөгөөд бүх Сүмийг автоматаар идэвхтэй тэргүүлдэг. Арван хоёрын Чуулгын ерөнхийлөгч нь Сүмийн тэргүүлэх албан тушаалтны хувьд Тэргүүн Зөвлөлийг хэзээ дахин зохион байгуулах талаар илчлэлт хүлээн авах эрхтэй. Их Эзэний Сүм дэх бүх зүйл мэргэн ухаан ба ариун жаягаар үйлдэгддэг.
Ерөнхийлөгч Бригам Янг Сүмийг удирдах хэрэгтэй гэсэн гэрчлэлийг олон хүн хүлээн авав.
1844 оны 8-р сарын 8-нд Иллиной Науву дахь гэгээнтнүүд Сидней Ригдоны Сүмийн асран хамгаалагчийн хувьд түүний хийх мэдэгдлийг сонсохоор өглөөний 10 цагт цугларчээ. Түүний индэр рүү салхи салхилж байсан учраас Ригдон ах дуу хоолойгоо хүмүүст илүү сайн сонсгохын тулд цугласан олны ард морин тэргээ аваачив. Цугласан олон Ригдон ахыг номлоход түүнийг илүү сайн сонсохын тулд түүн рүү эргэн харав. Тэрээр яагаад өөрийгөө Сүмийн асран хамгаалагч болох ёстой гэж үзэж байгаагаа тайлбарлан, цаг гучин минутын турш цугларсан мянга мянган гэгээнтэнд хандан үг хэлсэн. Хэд хэдэн хүн түүний хэлсэн үгийг сүнсээр өдөөгдөөгүй гэж дүрслэв.
Ерөнхийлөгч Бригам Янг болон Сүмийн бусад удирдагч ирээд Сидней Ригдоны ярьж байсан байрлалын эсрэг талд индэр дээр очиж суужээ. Тэр үед салхи намдав. Сидней Ригдоныг үг хэлж дуусахад, ерөнхийлөгч Янг ярив. Үзэгчид Бригамын хэлэх үгийг сонсохоор эргэн харж, морин тэргэн дээр сууж байсан Сидней Ригдон руу нуруугаа харуулав. (“Discourse by President Geo. Q. Cannon,” Deseret News, 1883 оны 2-р сарын 21, 67-г үзнэ үү.) Ерөнхийлөгч Янг үгээ товчхон хэлж, мөн шинэ удирдагчийг томилохоос илүүтэй бошиглогчийн төлөө гашуудахаар Наувуд буцаж ирснээ хэлжээ. Тэрээр Сүмийн удирдагч болон гишүүдийн цугларалт тэр өдрийн үдээс хойш 2 цагт болно гэж зарласан байна. Түүнийг ярьж байхад Сүмийн хэд хэдэн гишүүн Бригам Янгийн царайг харсан ба түүний дуу хоолой бошиглогч Иосеф Смитийнхтэй адилхан болж өөрчлөгдөхийг сонссон байна. Энэхүү гайхалтай үйл явдал Их Эзэн Бригам Янгаар Сүмийг удирдуулахыг хүсэж байгаа гэдгийг олон гэгээнтэнд мэдэхэд нь тусалжээ.
Та дараах үйл явдлуудыг унших байхдаа Их Эзэн Сүмийг удирдуулахаар хэнийг томилсныг мэдэхэд нь гэгээнтнүүдийг хэрхэн адисалсныг олж мэд. “Нөмрөг” гэдэг үг хэллэг нь Сүмийн бошиглогч бөгөөд ерөнхийлөгчөөс (Иосеф Смит) түүний залгамжлагчид (Бригам Янг) дамжих эрх мэдлийг багтаадаг.
Бэнжамин Ф.Жонсон дурсан хэлэхдээ “Ерөнхийлөгч Бригам Янг босож, ярьсан. Би түүний босохыг харсан харин түүнийг ярьж эхэлмэгц би маш хурдан босож ирэв, учир нь энэ нь байж болох бүх хэмжээгээр Иосефын дуу хоолой, түүний дүр төрх, харагдах байдлаараа түүний хандлага, хувцаслалт бол Иосеф өөрөө байсан мэт” гэжээ (My Life’s Review [1947], 103–4).
Виллиам С.Стэйнэс Бригам Янгийг “бошиглогчийн дуу хоолойтой адил дуу хоолойгоор ярих үед би энэ бол тэр байсан гэж бодсон бас олон мянган хүн үүнийг сонссон” хэмээн дурсан хэлсэн (History of the Church, 7:236-д).
Вилфорд Вүдрафф: “Хэрэв би түүнийг өөрийн нүдээр хараагүй байсан бол энэ нь Иосеф Смит биш байсан гэдгийг надад итгүүлж чадах хэн ч байхгүй байх байсан ба энэ хоёр хүнийг таньдаг хүн бүр үүнийг гэрчилж чадах байсан” хэмээн бичжээ (History of the Church, 7:236-д).
Ерөнхийлөгч Бригам Янг болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын бусад гишүүн тэр үдээс хойших хурал дээр үг хэлжээ. Олон хүн Бригам Янгийг тэр өдөр үг хэлж байхдаа Иосеф Смит шиг харагдаж, бас түүнтэй адилхан сонсогдож байсан хэмээн хэлж байв. 1844 онд 17 настай байсан Жорж К.Каннон дурсан хэлэхдээ: “Хэрэв Иосеф үхэгсдээс босож мөн сонсож буй тэдэнд хандан дахин ярьсан ч тэр хурал дээрх олон хүнд энэ явдлаас илүү гайхам байж чадахгүй байх байв; Энэ бол Иосефын өөрийнх нь дуу хоолой байв; энэ нь зөвхөн түүний дуу хоолой байгаад зогсохгүй энэ нь хүмүүсийн нүдэнд Иосеф тэдний өмнө зогсож байгаа мэт санагдаж байв. … Их Эзэн өөрсдийг нь удирдахаар сонгогдсон түүнд эргэлзэх аргагүй болтол өөрийн хүмүүст гэрчлэл үлдээсэн” гэжээ (History of the Church, 7:236-д).
Энэ гайхамшгаас гадна олон гэгээнтэн Бригам Янг болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга Сүмийг удирдахаар Бурханаар дуудагдсан гэдгийг Ариун Сүнс гэрчлэхийг мэдэрчээ. Энэ хурлын төгсгөлд Наувугийн гэгээнтнүүдийн дийлэнх хэсэг нь Сүмийг удирдах тэргүүнээр Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга болон тэдний тэргүүнд нь Бригам Янгийг сонгох саналаа өгчээ. Гэвч бүх Сүмийн гишүүн төлөөлөгчдийг дагахаар сонгоогүй юм. Үүний оронд хүмүүсийн зарим нь өөрсдийн сүмийг байгуулсан Сидней Ригдон, Жэймс Странг гэх мэт хувь хүмүүсийг дагахаар сонгосон юм.
Хэрэв та 1844 оны 8-р сарын 8-ны аль нэг хурал дээр байсан бол Бурхан Сүмийг удирдуулахаар хэнийг дуудсан талаар ямар дүгнэлт гаргасан байх байсан бэ?
Бошиглогч Иосеф Смитийг нас барах үед ахмад төлөөлөгч (Бригам Янг) санваарын бүх түлхүүрийг тэр даруй ашиглах боломжтой байсан юм. Тэр шинэ Тэргүүн Зөвлөлийг хэзээ байгуулах талаар илчлэлт хүлээн авах эрхтэй байв. 1847 онд аллага болсноос хоёр жил гаруйн дараа Сүмийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчийн хувьд үргэлжлүүлэн удирдахын оронд Тэргүүн Зөвлөлийг дахин зохион байгуулах сүнслэг удирдамж хүлээн авсан байна. Сүм өсөж хөгжин, өргөжин тэлэх үед Бид Сүмийг удирддаг хүмүүс нь Бурханаар дуудагддаг гэсэн гэрчлэлийг Ариун Сүнсээр дамжуулан хүлээн авч чадна гэдгийг санах нь чухал юм.
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:
-
Яагаад манай Сүмийн удирдагчид Бурханаар дуудагддаг гэдэг гэрчлэлийг хүлээн авах нь чухал гэж та бодож байна вэ?
-
Та Сүмийн удирдагчийг Бурханаар дуудагдсан гэсэн гэрчлэлийг хэзээ хүлээн авч байсан үеэ бодож үз. Хэрэв танд ийм туршлага байгаа бол та тэр гэрчлэлийг хүлээн авахын тулд юу хийсэн бэ? Хэрэв та Сүмийн удирдагчдын талаар ямар нэгэн гэрчлэл хүлээн аваагүй байгаа бол гэрчлэлтэй болохын тулд хийж чадах зүйлсээ бич.
-
-
Сүмийн удирдагч Бурханаар дуудагддаг хэмээх Ариун Сүнснээс хүлээн авсан гэрчлэлээ хуваалцахыг гэр бүлийн гишүүн эсвэл найзуудынхаа нэгээс хүс. Та өмнөх даалгаврынхаа хэсэг дээрээ юу гэж бичсэнээ тэдэнтэй хуваалцаж болох юм. Та судрын тэмдэглэл дээрээ энэ хүний туршлагаас мэдэж авсан зүйлээ бич.
-
Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.
“Ерөнхийлөгчийн зөвлөлийн залгамж халаа” хичээлийг би судалж (огноо)-нд хийж дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: