Төгс эзэмших судрын оршил
Шашны институт ба семинар нь семинарын дөрвөн анги тус бүрд зориулан төгс эзэмших 25 судрын хэсгийг сонгосон байдаг. Эдгээр 100 хэсэг нь сайн мэдээг ойлгож, хуваалцах мөн итгэлээ хүчирхэгжүүлэх судрын чухал үндэс суурийг тавьж өгдөг болно.
Таныг эдгээр хэсгийг төгс эзэмшихэд урамшуулан дэмжинэ. Судрын төгс эзэмших хэсгүүдэд дараах зүйлс орсон болно. Үүнд:
-
Холбогдох судрын эшлэлүүдийг мэдсэнээр шүлгүүдийг олох
-
Судрын хэсгүүдийн хам сэдэв, агуулгыг ойлгох
-
Судрын хэсгүүдэд заагдсан сургаал, зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлэх
-
Судрын хэсгүүдийг чээжлэх
Энэхүү судлах удирдамжийн дагуу та Сургаал ба Гэрээ болон Сүмийн түүхийн курсээр судлах ёстой төгс эзэмших 25 судрын хэсэг бүрийг судлан эзэмших болно. Төгс эзэмших судрын хэсгүүдийг эзэмшихэд танаас хичээл зүтгэл шаардана. Төгс эзэмших судрыг тогтмол мөн дахин давтан суралцах нь танд үнэнүүдийг удаан хугацаанд санаж, ирээдүйд ашиглахад туслах болно. Та өдөр бүр төгс эзэмших судрын хэсгүүдийг давтахад цөөн хэдэн минутыг гаргаж болно. Сайн мэдээний үндсэн сургаалуудыг бусдад тайлбарлахдаа тэдгээрийг ашиглах боломжийг эрэлхийл.