8-р бүлэг: 2 дахь өдөр
Сургаал ба Гэрээ 30–32
Оршил
Сургаал ба Гэрээ 30-д цэдэглэгдсэн илчлэлтэд, Их Эзэн Давид Витмер, Бага Петр Витмер болон Жон Витмерт зааварчилгаа өгсөн. Томас В.Марш Сургаал ба Гэрээ 31-д цэдэглэгдсэн номлох дуудлагыг хүлээн авчээ. Сургаал ба Гэрээ 32-т цэдэглэгдсэн илчлэлтэд Их Эзэн Парлей П.Пратт, Зиба Петерсон хоёрыг леменчүүдэд хийх номлолд нэгдэхэд дууджээ. Та эдгээр хэсгийг судалж байхдаа, Их Эзэний эдгээр номлогчид өгсөн зөвлөгөө, амлалтуудыг олж мэд.
Сургаал ба Гэрээ 30
Их Эзэн Давид Витмер, Бага Петр Витмер, мөн Жон Витмер нарыг сайн мэдээ номлоход дуудав
Их Эзэний бүрэн цагийн номлолд үйлчлэх дуудлагаа хүлээн авч байна гэж төсөөлөн бод. Ийм дуудлага хүлээн авахад танд төрөх зарим мэдрэмжээсээ бич.
Их Эзэн Давид, Бага Петр, Жон гэх ах дүү гурван Витмерийг сайн мэдээг номлоход дуудан, хүн бүрд тодорхой зөвлөгөө өгсөн байна.
Дараах хүснэгтийн эхний баганан дахь Сургаал ба Гэрээ 30-ийн шүлгийг уншаад, тухайн шүлэгт заасан зарчмыг хоёр дахь баганаас ол. Нэр болон судрын эшлэлийн хажууд байх шугаманд мэдэгдлийн үсгийг бич. Зөв хариултыг энэ хичээлийн төгсгөлд жагсаасан байгаа.
|
|
-
Дараах хүснэгт дээр тодруулсан зарчмуудаас нэгийг сонго. Энэ зарчим тохиромжтой байж болох нэг нөхцөл байдлын тухай судрын тэмдэглэл дээрээ бич.
Сургаал ба Гэрээ 31:1–8
Их Эзэн Томас Б.Маршийг сайн мэдээг тунхаглаж, Сүмийг зохион байгуулахад туслуулахаар дуудав
Гэр бүлийнхнийхээ талаар мөн тэднийг хэрхэн хайрладгаа бод. Танай гэр бүлд Сүмийн гишүүн бус эсвэл Их Эзэнтэй хийсэн гэрээгээ сахихгүй байгаа хүн байгаа юу? Байгаа бол та тэр хүнээс юу хүсэн хүлээж байна вэ? Сургаал ба Гэрээ 31-ээс уг илчлэлт нь шинэ хөрвөгч Томас Б. Маршид хандсан гэдгийг бид уншдаг. Нэг хэсэг нь түүний гэр бүлийн талаар өгүүлдэг. Энэ илчлэлтийг хүлээн авах үед Томас гэрлэсэн, гурван жоохон хүүхэдтэй байв. Сургаал ба Гэрээ 31:1–2-ыг уншаад, Их Эзэний Томас Б.Маршт гэр бүлийнх нь талаар өгсөн амлалтуудыг олж мэд.
Эдгээр шүлгээс бидний итгэлтэй байдлаар дамжуулан гэр бүлийн гишүүд маань үнэнд итгэж мөн үнэнийг мэдэхээр адислагдана гэдгийг бид сурдаг. Танай гэр бүлд Сүмийн гишүүн бус эсвэл гэрээгээ сахихгүй байгаа хүн байвал энэ зарчим хэрхэн тус болох талаар бодож үз.
-
Дараах асуултуудад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич.
-
Хувь хүмүүс гэр бүлийнхээ гишүүдийн итгэлээр дамжуулан адислагдаж болох ямар арга замууд байдаг вэ?
-
Та энэ талаар ямар жишээнүүдийг харсан бэ?
-
Сургаал ба Гэрээ 31:3–4-ийг уншаад, Их Эзэн Томас Б. Маршийг юу хий хэмээн дуудсаныг олж тогтоо.
Томасын хувьд өнөө үеийн номлогчдын адил сайн мэдээг номлохын тулд гэр бүлээ орхиж явах хэцүү л байсан байх. Дараах мэдэгдлийг уншаад, ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн Их Эзэнд номлогчоор үйлчилсэн хүмүүст өгсөн амлалтыг тэмдэглэ. “Та нар өөрийн заах хүмүүс болон тэдний хойч үеийг адисална. Та нар өөрсдийнхөө амьдралыг адислах болно. Та нарыг дэмжиж мөн та нарын төлөө залбирдаг гэр бүлийнхнийхээ амьдралыг та нар адислах болно” (“Of Missions, Temples, and Stewardship,” Ensign, 1995 оны 11-р сар, 52).
Сургаал ба Гэрээ 31:5–8-ыг уншаад, Томас Б. Маршийн номлогчийнхоо хувьд заах хүмүүст ирэх адислалыг олж тогтоо. Түүнчлэн Томаст болон түүний гэр бүлд ирэх адислалуупдыг олж мэд. Та олж мэдсэнээ тэмдэглэж болно.
Сургаал ба Гэрээ 31:9–13
Есүс Христ Томас Б.Маршт хувийн зөвлөгөө өгөв
Сургаал ба Гэрээ 31:9–13-т Их Эзэн Томас Б. Маршт номлолд мөн хувийн амьдралд нь туслах зөвлөгөө өгсөн.
-
Их Эзэний Томас Б. Маршт өгсөн зөвлөгөөнөөс өөрийнхөө амьдралд дагахад чухал гэж үзэж байгаа зөвлөгөөг олж тогтоогоод, дараа нь дараах асуултад хариул. Яагаад энэ зөвлөгөө таны хувьд чухал вэ мөн үүнийг дагах нь хэрхэн тустай байж болох вэ?
Сургаал ба Гэрээ 31:13-ыг дахин уншаад, Томас Б. Маршт Их Эзэний өгсөн зөвлөгөөг итгэлтэй дагах юм бол өгнө хэмээн Их Эзэний амласан зүйлийг олж тогтоо.
Хэрэв болон аваас гэсэн үгсийг ашиглан амлалтыг зарчмын мэдэгдэл маягаар бич.
Хэрэв аваас .
-
Судар судлах тэмдэглэлдээ хоёр багана гарга. Нэг баганыг нь Зөв шударга дадал хэвшил, харин нөгөөг нь Зөв шударга сонголт гэж хаягла. Танд одоо болон ирээдүйд “эцсээ хүртэл итгэлтэй байхад” туслах амьдралдаа аль хэдийн хэрэгжүүлсэн эсвэл хэрэгжүүлэх хэрэгтэй дадал хэвшил, хийсэн эсвэл хийх хэрэгтэй сонголтоо жагсааж бич (С ба Г 31:13).
Сургаал ба Гэрээ 32
Их Эзэн Парлей П.Пратт, Зиба Петерсон хоёрыг леменчүүдэд хийх номлолд нэгдэхэд дуудав
Таны Сургаал ба Гэрээ 30–31-ээс сурсан мөн Сургаал ба Гэрээ 32–34-ээс суралцах илчлэлтүүд нь номлолын дуудлага, номлолын ажил мөн Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг заах бэлтгэл ажлын тухай байх болно. 2012 оны аравдугаар сард ерөнхийлөгч Томас С. Монсон номлолд үйлчлэх насыг өсөж буй үеийнхний дуулгавартай, итгэлтэй, төлөвшсөн байдал дээр үндэслэн өөрчилсөн тухай мэдэгдэл хийсэн.
“Зохистой мөн чадвартай бүх залуу эрэгтэйчүүд, ерөнхий боловсролын сургууль болон түүнтэй тэнцэх сургуулиа төгссөн бол, хаана амьдарч байгаагаасаа үл хамааран, 19 нас биш, харин 18 наснаасаа эхлэн номлолд үйлчлэх боломжтой болж байгааг би зарлахдаа баяртай байна. Бүх залуу эрэгтэйчүүд энэ илүү залуу насандаа үйлчлэх ёстой гэж би хэлж байгаа юм биш. Харин, өөр өөрсдийн хувийн нөхцөл байдал дээр үндэслэн, мөн санваарын удирдагчдын шийдвэр дээр үндэслэн, энэ боломжийг бүгдэд олгож эхэлж байгаа юм.
Залуу эрэгтэйчүүд хэдэн насандаа номлолд үйлчилж эхлэх талаар залбиралтайгаар эргэцүүлэн бодож байх зуураа түүнчлэн залуу эмэгтэйн үйлчилж болох насны талаар мөн эргэцүүлэн бодож үзсэн болно. Өнөөдөр үйлчлэх хүсэлтэй, зохистой, чадвартай залуу эмэгтэйчүүдийн номлолд үйлчилж болох насыг 21 биш, харин 19 нас болгон өөрчилж байгааг ч зарлан мэдэгдэж байгаадаа баяртай байна.
Номлолын ажил бол санваарын үүрэг хариуцлага бөгөөд би зохистой, бие махбодын болон оюун ухааны чадвартай бүх залуу эрэгтэйчүүдийг үйлчлэх дуудлагад хариулаач хэмээн бид урамшуулж байна. Олон залуу эмэгтэйчүүд мөн үйлчилдэг хэдий ч, тэд залуу эрэгтэйчүүдийн адил тэгэх шаардлагатай биш юм. Гэхдээ, Сүмийн залуу эгч нар номлогчийн ажлаараа маш үнэтэй хувь нэмэр оруулдаг болохоор бид тэдний үйлчлэлийг дуртайяа хүлээн авах болно гэдгийг бид баттай хэлж байна” (“Чуулганд тавтай морилно уу,” Ensign, 2012 оны 11-р сар, 4–5 эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, , 4).
Та номлолын ажлын талаарх эдгээр илчлэлтийг үргэлжлүүлэн судалж байхдаа эхэн үеийн номлогчид болон одоо дэлхий даяар номлож буй номлогчдын бэлтгэл болон ажлынх нь ижил төстэй мөн ялгаатай зүйлсийн талаар бод.
Нью-Йоркийн Фэйетте болон Миссуригийн Индепенденсийг дагалдах газрын зураг дээрээс ол (мөн судар дээрх Сүмийн түүхийн газрын зураг 6, “Сүмийн өрнөд рүү хийсэн нүүдэл,” эсвэл LDS.org-ийг үзнэ үү). Эдгээр газар нэг нэгнээсээ хэр хол байсан бэ?
Их Эзэн Оливер Каудери болон Бага Петр Витмер хоёрыг Нью-Йоркоос Миссури хүртэл аялж, Миссуригийн баруун хил дээрх леменчүүдэд сайн мэдээг номлохоор дуудав (С ба Г 28:8; 30:5). Леменчүүдэд номлох номлол нь Сүмийн ахлагчдын дунд ихээхэн баяр хөөрийг авчирсан ба зарим нь Оливер болон Петртэй хамт энэ номлолд нэмж хүн явуулах эсэхийг мэдэхийг хүссэн байна. Сургаал ба Гэрээ 32 дээрх илчлэлт нь Их Эзэний хариулт юм.
Парлей П.Пратт нь 1830 оны 9-р сард, энэ илчлэлт өгөгдөхөөс ганцхан сарын өмнө баптисм хүртсэн байлаа. Тэр Мормоны Номын талаар 1830 оны зун Нью-Йоркоор аялж явахдаа олж мэдсэн аж. Хожим нь тэр номын нэг хувийг олж авсны дараа хэрхэн хандсанаа ийнхүү бичжээ.
“Би уг номыг ихэд сонирхон нээгээд, нүүр хуудсыг нь уншив. Дараа нь би энэ номыг хэрхэн олж мөн орчуулсантай холбоотой хэд хэдэн гэрчийн гэрчлэлийг уншлаа. Үүний дараа би үүнийг дэс дарааллаар нь уншиж эхэлсэн юм. Би бүхэл өдөржингөө уншив. Хоол идэх ч тээртэй санагдаж байсан учраас идэх ч хүсэл төрөхгүй байлаа. Би унтахын оронд унших хүсэлтэй байсан учраас шөнө болоход нойр маань хулжсан байв.
Уншиж байхад минь Их Эзэний сүнс над дээр ирэн, уг ном үнэн гэдгийг хүмүүн Түүнийг үнэхээр байдаг гэдгийг мэддэг шиг энгийн, тов тодорхой байдлаар мэдэж, ойлгосон юм” (Autobiography of Parley P. Pratt, ed. Parley P. Pratt [1938], 37).
Парлий Нью-Йоркийн Палмира руу аялж, тэнд сайн мэдээний сэргээлтийн талаар илүү их мэдээллийг Хайрум Смитээс сонссон байна. Удалгүй Хайрум, Парлий хоёр Фэйетте руу явсан бөгөөд тэндээ Парлий Сүмд нэгдэн, Оливер Каудери түүнийг ахлагчид томилжээ.
Зиба Петерсон 1830 оны 4-р сард Оливер Каудеригаар баптисм хүртээж, 6-р сард ахлагчид томилогдсон гэдгээс өөр хөрвөлтийнх нь талаар мэдээлэл бараг байдаггүй.
Сургаал ба Гэрээ 32:1–5-ыг уншаад, Их Эзэн Парлий болон Зиба хоёрыг юу хийлгэхээр дуудсан мөн тэдэнд юу амласныг олж мэд.
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:
-
Сургаал ба Гэрээ 32:3 дээрх амлалт хэрхэн Сургаал ба Гэрээ 30:11-д Их Эзэний Жон Витмерт мөн Сургаал ба Гэрээ 31:13-т Томас Б. Маршт өгсөн амлалтуудтай адилхан байна вэ?
-
Эдгээр амлалт Их Эзэн Өөрт нь номлогчоор үйлчилдэг хүмүүсийг хэрхэн хайрладаг талаар юу зааж байна вэ?
-
1830-1831 оны өвөл Оливер Каудери, Бага Петр Витмер, Парлей П.Пратт болон Зиба Петерсон нар Нью-Йоркийн Фэйеттээс Миссуригийн Индепенденс рүү, бараг 1500 бээр (2400 км) ихэнх замыг явган аялсан байна. Тэд гүнзгий цас, тэсгэм хүйтэн, хүчтэй салхийг тэвчин, ядарч туйлдан, ихэвчлэн хөлдүү эрдэнэ шиш, түүхий гахайн махаар амиа зогоож, хол замыг туулсан байна.
Хэдийгээр ийм хүнд хэцүү нөхцөлд явсан ч номлогчид сайн мэдээг Нью-Йорк, Огайо, Миссури дахь Америкийн уугуул иргэдэд сайн мэдээг амжилттай танилцуулж чадсан юм. Тэд мөн Көртланд, Огайо дахь Шинэ Гэрээний Христийн шашны сэргээлтийг эрэлхийлж байсан цугларсан хүмүүст сайн мэдээг тунхагласан. Тэдний ихэнх нь Сүмд нэгдсэн байна. Огайогийн тэдгээр хөрвөгчийн нэг Фредерик Г.Виллямс нь номлогчдын Миссури хүртэл аян замд нь дагаж явжээ. Их Эзэн тэдгээр номлогчтой хамт байж, юу ч тэднийг эсрэг зогсохгүй гэсэн амлалтаа биелүүлжээ.
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.
Би Сургаал ба Гэрээ 30-32-ыг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: