Семинар
24-р бүлэг: Хоёр дахь өдөр, Сургаал ба Гэрээ 110


24-р бүлэг: Хоёр дахь өдөр

Сургаал ба Гэрээ 110

Оршил

1836 оны 4-р сарын 3-ны ням гарагт ариун ёслолын цуглаан Көртландын ариун сүмд болжээ. Энэ цуглааны үеэр бошиглогч Иосеф Смит, Оливер Каудери хоёр залбирахаар, цугларсан олноос өөрсдийгөө холдуулан тусгаарлав. Тэднийг залбираад босоход Есүс Христ тэдэнд үзэгдэж мөн шинээр онцгойлон адислагдсан ариун сүмийг хүлээн авчээ. Дараа нь Мосе, Елиа, Елиас нар хүрч ирэн, санваарын түлхүүрүүдийг сэргээв. Сургаал ба Гэрээ 110 нь эдгээр үзэгдлийн цэдэг юм.

Сургаал ба Гэрээ 110:1-10

Их Эзэн үзэгдэж мөн Көртландын ариун сүмийг хүлээн зөвшөөрөв

Ариунаас ариуныг Их Эзэнд гэсэн бичиг бүхий чулуу

Эдгээр үгийг ариун сүм болгоны гадна бичсэн байдгийг та анзаарч байсан уу? Үүнд “Ариунаас ариуныг Их Эзэнд—Их Эзэний өргөө” гэсэн байдаг.

Ариун сүм нь Их Эзэний өргөө учраас, Их Эзэний үүнд айлчилж байсан үеийг та мэдэх үү?

Көртландын ариун сүмийг онцгойлон адисалсны дараахан ийм нэг айлчлал тохиосон юм. Сургаал ба Гэрээ 110-р хэсгийн оршлыг уншаад, хэн тэнд байсныг мөн энэхүү ариун нандин явдлын өмнө тэд юу хийснийг олж мэд.

Христ Иосеф Смит, Оливер Каудери хоёртой хамт

Сургаал ба Гэрээ 110:1–3-аас уг үзэгдлийн талаарх бошиглогч Иосеф Смитийн цэдгийг унш. Тохиолдсон явдлыг төсөөлөн харахыг хичээж, хэрвээ та тэнд байсан бол танд ямар санагдах байсныг төсөөлөн бод. Тэгээд Сургаал ба Гэрээ 110:4–5-ыг уншаад, Аврагч бошиглогч Иосeф Смит, Оливер Каудери хоёрт юу гэж хэлснийг олж мэд. Та өөрт тань чухал үгс, өгүүлбэрийг тэмдэглэж болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСургаал ба Гэрээ 110:4–5-аас юу нь чухал санагдсаныг мөн яагаад гэдгийг судрын тэмдэглэл дээрээ бич.

Сургаал ба Гэрээ 110:5-д Их Эзэний Иосеф, Оливер хоёрт тэргүүнээ өргөж, баяс гэж хэлсэн заавар агуулагддаг. Сургаал ба Гэрээ 110:6–10-ыг уншаад, Иосeф, Оливер болон гэгээнтнүүдийн баясах ёстой шалтгаануудыг олж тогтоо. Олж мэдсэнээ тэмдэглэх талаар бодож үз.

Гэгээнтнүүдийн баясах ёстой нэг шалтгаан 7–8-р шүлэгт байдаг. Эдгээр шүлэг нь дараах зарчмыг заадаг. Хэрвээ бид Их Эзэний зарлигуудыг сахиж мөн Түүний өргөөг цэвэр ариунаар хадгалах аваас, Тэр Өөрийгөө ариун сүмүүддээ бидэнд харуулах болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагХэрвээ та ариун сүмд очиж эсвэл дотор нь орж байсан бол тэнд байхад Их Эзэнд ойр байсан мэдрэмжийнхээ талаар судрын тэмдэглэл дээрээ бич. Хэрвээ танд очих боломж гараагүй бол тэнд орсноор мэдэрч болох мэдрэмжийнхээ талаар бич. Дараа нь дараах асуултуудад хариул. Тухайлбал:

    1. Их Эзэн Өөрийгөө ариун сүмд бидэнд хэрхэн үзүүлдэг вэ? (Сургаал ба Гэрээ 109-ийг судалж байхад ярьсанчлан, үзүүлэх гэдэг үг нь илчлэх, мэдүүлэх гэсэн утгатай.)

    2. Бид Их Эзэний өргөөг хэрхэн цэвэр ариун, бохирдуулахгүй хадгалж болох вэ?

    3. Их Эзэн Өөрийгөө өргөөндөө бидэнд харуулахаас өмнө яагаад дуулгавартай мөн цэвэр байхыг биднээс шаарддаг гэж та бодож байна вэ?

Сургаал ба Гэрээ 110:9–10-ыг уншаад, ариун сүмийн адислалууд сэргээгдсэнээр хэн адислагдахыг олж тогтоо.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултуудад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Тухайлбал:

    1. Дэлхий хэрхэн ариун сүмүүдээр мөн амьд болон нас барагсдын аль алины төлөөх авралын ажлаар адислагдаж байгаа вэ?

    2. Ариун сүм таны амьдралыг хэрхэн адисалсан бэ?

Сургаал ба Гэрээ 110:11–16

Мосе, Елиас, Елиа нар үзэгдэн, Иосеф Смит, Оливер Каудери хоёрт санваарын түлхүүрүүд сэргээгдэв

Сургаал ба Гэрээ 110:11–13-аас Аврагчийн үзэгдлийн дараа Иосеф Смит болон Оливер Каудери хоёрт хэн биеэрээ үзэгдсэнийг олж унш. Та эдгээр нэрсийг тэмдэглэхийг хүсч болох юм.

Чулуун самбар барьсан Мосе

Мосе

Елиа

Елиа

Та Мосе, Елиа хоёр хэн болохыг мөн тэдний дэлхий дээр амьдарч байхдаа хийсэн зарим чухал ач холбогдолтой зүйлийг мэдэх үү? Хуучин Гэрээний энэ хоёр бошиглогчийн талаар илүү ихийг сурахын тулд тэдний нэрийг Bible Dictionary болон Судруудын удирдамжаас үз.

Елиас бол Абрахамын өдрүүдэд амьдарч байсан бошиглогч юм. Елиас гэдэг нэр нь сэргээгч, эхлүүлэгч гэсэн утгатай үг юм. (Судруудын удирдамж, “Eлиас,” scriptures.lds.org; Bible Dictionary, “Elias.”-ыг үзнэ үү.)

Көртландын ариун сүмд үзэгдсэн гурван элч тус бүр Иосеф Смит, Оливер Каудери хоёрт санваарын түлхүүрүүдийг өгчээ.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах хүснэгтийг судрын тэмдэглэл дээрээ хуулж бич. Дараа нь бошиглогч бүрийн нэрийн доор бичигдсэн судрын шүлгийг судлаад, тэд юу юуг сэргээснийг бич.

Мосе

(С ба Г 110:11)

Елиас

(С ба Г 110:12)

Елиа

(С ба Г 110:13–16)

Дараах мэдээлэл нь таны Сургаал ба Гэрээ 110:11–16 дээрээс олж тогтоосон эрх мэдэл буюу түлхүүрүүдийг ойлгоход тусална.

“Израилыг цуглуулах түлхүүрүүд”

Их Эзэн Абрахамын ач хүү мөн Исаакийн хүү болох Иаковт Израил нэрийг өгчээ (Эхлэл 32:28-ыг үзнэ үү). Хожим нь Израилын хаант улс гэж нэрлэгдэх болсон, Иаковын үр удам нь Бурханы гэрээт хүмүүс байв. Яваандаа, Израилын хүмүүс болон тэдний үр удмынхан голчлон зөв шударга бус байдлынхаа улмаас дэлхий даяар тараагдсан байна. Их Эзэн Өөрийн гэрээт хүмүүсийг цуглуулахаар амласан (1 Нифай 15:13–14; 3 Нифай 5:24; 16:5; 29:1, 3-ыг үзнэ үү). Иаковын үр удмынхан болон бусад бүх хүн номлолын ажлаар дамжуулан Их Эзэний хаант улсад цугларч байна. Мосегийн сэргээсэн санваарын түлхүүрүүд нь бүхэл дэлхий дээрх Сүмийн номлолын ажлыг өргөжүүлэн тэлсэн юм.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсон: “Номлогчийн ажил нь Израилын цугларалтанд онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг. … Олон үндэстэн ястны дунд манай номлогчид Израилын тараагдсан хүмүүсийг эрж хайдаг” (“The Gathering of Scattered Israel,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 11-р сар, 81).

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл: “Израилын цугларалт нь үнэн сүмд нэгдэх, тэдний үнэн Бурханы тухай мэдлэгт ирэх гэсэн хоёр зүйлээс бүрддэг. … Тиймээс сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авсан, Их Эзэнийг өөрсдийн хэл дээр мөн амьдардаг газрынхаа улс үндэстнүүдэд байх гэгээнтнүүдтэй хамт шүтэн бишрэхийг одоо эрэлхийлэх болсон ямар ч хүмүүн Израйлийн цугларалтын хуулиудыг дагадаг мөн хожмын өдрүүдэд гэгээнтнүүдэд амласан бүх адислалыг өвлөгч мөн” (The Teachings of Spencer W. Kimball, Эдвард М.Кимбаллын хэвлэл, [1982], 439).

Та хүснэгтэн дээрээ “Мосе” гэсэн гарчгийн доорх багананд номлолын ажил гэж бичиж болно.

“Абрахамын сайн мэдээний эрин үе”

Ахлагч Брүс Р.Макконки

Абрахамын сайн мэдээний эрин үе нь бошиглогч Иосеф Смит, Оливер Каудери хоёрт Елиасаар өгөгдсөн бөгөөд Их Эзэний Абрахамд өгсөн амлалтуудыг сэргээжээ. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки: “Елиас ‘Абрахамын сайн мэдээг’ буюу итгэлтэй хүмүүс нь мөнхийн хөгжил дэвшлийг хүлээн авах Абрахамын агуу гэрээг эргүүлэн авчирсан бөгөөд уг гэрээ нь селестиел гэрлэлтээр дамжуулан тэдний мөнхийн үр удам далайн эргийн элс мэт эсвэл тэнгэр дэх оддын адил олон болохыг амладаг. Абрахам, Исаак, Иаков нарын эрт үед хүлээн авсан—орчин үеийн хүмүүс болон тэдний бүх ур удмаар дамжуулан бүх үеийнхэн адислагдах болно гэсэн амлалтыг Елиас өгсөн. Мөн бид одоо Абрахам, Исаак, Иаковын адислалуудыг, хүлээн авах бүх хүнд өгөхийг хүсэж байна” (“The Keys of the Kingdom,” Ensign, 1983 оны 5-р сар, 22).

Та хүснэгтийн “Елиас” гэдэг гарчгийн доорх багананд селестиел гэрлэлт болон мөнхийн үр удам гэж бичиж болно.

“Энэ эрин үеийн түлхүүрүүд”

Елиагийн сэргээсэн санваарын түлхүүрүүдийг ойлгоход туслахын тулд дараах мэдэгдлийг унш.

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит: “Елиад өгсөн энэхүү лацдалтын хүч бол эхнэрийг нөхөртэй нь мөн хүүхдийг эцэг эхтэй нь энэ үед болон үүрд мөнхөд холбож өгдөг хүч юм. Энэ нь сайн мэдээний ёслол бүрд оршдог холбох хүч юм. … Энэхүү хүчээр авралд хөтөлдөг холбох, лацдах бүхий л ёслол хийгддэг бөгөөд үүнийг ирж, сэргээх нь Елиагийн үүрэг зорилго байсан” хэмээн заасан (Elijah the Prophet and His Mission [1957], 5).

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийн тайлбарлажээ.

Ахлагч Дэвид А.Бэднар

“Христийн сэргээгдсэн Сүмийн гишүүд бид өвөг дээдсээ хайж, тэдний сайн мэдээний авралын ёслолуудыг хийх үүрэг хариуцлагатай билээ. ‘Тэд бидэнгүйгээр төгс болгогдох ёсгүй юм’ (Еврей 11:40 …). Мөн ‘өөрсдийн нас барагсадгүйгээр бид төгс болгогдож чадах нь үгүй болой’ (С ба Г 128:15).

Ийм учраас бид гэр бүлийн түүхээ эрж хайн, ариун сүм барьж, бусдын төлөө ёслолуудыг хийдэг. Мөн тэрхүү учир шалтгаанаар Елиа газар болон тэнгэрт холбогдох лацдан холбох эрх мэдлийг сэргээхээр илгээгдсэн юм” (“Хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцгүүд уруугаа эргэх болно,” Ensign, 2011 оны 11-р сар, 25–26 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 28–30).

Эдгээр тайлбарын дагуу, Елиа ямар хүч чадал буюу эрх мэдлийг сэргээсэн бэ? (Та өөрийн хариултыг хүснэгтэндээ “Елиа” гэсэн гарчгийн доорх багананд бичиж болно.)

Елиа Иосеф Смит, Оливер Каудери хоёрын хамт

Көртландын ариун сүмд ирэхдээ, Елиа “Эзэний аугаа аймшигт өдөр ирэхээс өмнө эцгүүдийн зүрх сэтгэлийг хүүхдүүд рүү нь, хүүхдүүдийн зүрх сэтгэлийг эцгүүд рүү нь эргүүлэхээр ирэх болно” гэсэн Малахигийн бошиглолыг гүйцэлдүүлжээ (Малахи 4:5–6).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагЭдгээр санваарын түлхүүр (номлолын ажил, селестиел гэрлэлт, мөнхийн үр удам эсвэл ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг багтаасан лацдах хүч чадал) сэргээгдсэнээр эдгээр нь амьдралд тань хэрхэн нөлөөлсөн талаар дор хаяж нэг жишээг судрын тэмдэглэл дээрээ бич.

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит Көртландын ариун сүм нь “эрх мэдлийн түлхүүрүүдийг сэргээх гол зорилгын тул баригдсан. Энэ түлхүүрүүдийг хүлээн авснаар сайн мэдээний ёслолууд бүрэн дүүрнээр илчлэгдсэн юм” хэмээн цохон тэмдэглэсэн (Doctrines of Salvation, Брүс Р.Макконки, 3-р боть, (1954–1956), 1:47158.] Эдгээр түлхүүр нь Сүмийн ерөнхийлөгч болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгад байдаг.

Дараах мэдэгдлийг гүйцээ. Сургаал ба Гэрээ 110:11–16-аас бид номлолын ажил, мөнхийн гэр бүл болон ариун сүмийн ажлын түлхүүрүүд нь биднийг бэлтгэхэд тусалдаг гэсэн үнэнийг сурдаг.

Та номлолын, гэр бүлийн түүхийн болон ариун сүмийн ажлыг хийж гүйцэтгэж мөн лацдан холболтын ёслол бүхий ариун сүмийн адислалуудыг хүлээн авах боломжтой өдрүүдэд амьдарч байна. Их Эзэний Хоёр дахь ирэлтэд бэлтгэхдээ эдгээр ажилд оролцох зорилго тавих талаар бод. Та бас селестиел гэрлэлтэд хэрхэн бэлтгэх талаар тодорхой зорилго тавьж болно. Тэнгэрлэг Эцэгээс уг зорилгоо биелүүлэхэд туслахыг хүс.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 110-ыг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах нэмэлт асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: