Семинар
11-р бүлэг: 4 дэх өдөр, Сургаал ба Гэрээ 47–48


11-р бүлэг: 4 дэх өдөр

Сургаал ба Гэрээ 47–48

Оршил

1831 оны 3-р сард бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 47 болон 48-д цэдэглэгдсэн илчлэлтүүдийг хүлээн авчээ. Сургаал ба Гэрээ 47-д Их Эзэн Сүмийн түүхч мөн цэдэг хөтлөгчөөр Оливер Каудерийн оронд Жон Витмерийг томилов. Сургаал ба Гэрээ 48-д Их Эзэн Нью-Йоркоос ирж байгаа Сүмийн гишүүдэд туслахыг Огайо дахь гэгээнтнүүдэд зааварчлав. Түүнчлэн Их Эзэн Миссурид Сионы хотыг барих газрыг худалдаж авахад бэлтгэхийг Сүмийн гишүүдэд зааварчилсан.

Сургаал ба Гэрээ 47

Их Эзэн Жон Витмерийг Сүмийн түүхийг цэдэглэх хөтлөгчөөр томилов

Сүнслэг байдлын хувьд чухал, өөрийн оролцсон, санах хэрэгтэй гэж бодож байгаа болж өнгөрсөн нэгэн үйл явдлын талаар бод (жишээлбэл, ариун сүмийн онцгойлон адислалт, Сүмийн цуглаан эсвэл хурим, оршуулга гэх мэт гэр бүлийн үйл явдал).

Боломжтой бол, гэр бүлийнхээ нэг гишүүнд энэ үйл явдлын талаар ярьж, дараах асуултуудынхаа хариултыг хуваалц. (Хэрэв гэр бүлийнхээ гишүүнтэй хуваалцах боломжгүй бол, эдгээр асуултыг тунгаан бод.)

  • Энэ үйл явдлын юу нь танд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ?

  • Энэ үйл явдлыг санах танд ямар ач холбогдолтой вэ?

  • Энэ үйл явдлын талаарх мэдлэг таны үр удмыг 100 жилийн дараа ч гэсэн хэрхэн адислах вэ?

Сургаал ба Гэрээ 47-ийн оршлыг мөн энэ хэсгийн 1–3-р шүлгийг уншаад, Их Эзэн Жон Витмерээр юу хийлгэхээр дуудсаныг олж мэд. Хэн нэгнээр Сүмийн түүхийг бичүүлэх нь яагаад чухал гэж та бодож байна вэ?

Илчлэлтийн Ном 1

Жон Витмер Иосеф Смитийн өмнө нь хүлээн авсан илчлэлтүүдийг одоо Илчлэлтийн Ном 1 гэж нэрлэгддэг ном руу хуулбарласан. Энэ номд эдгээр илчлэлтийн эхэн үеийн олон гар бичмэл агуулагддаг.

Танд сүнлэгээр нөлөөлдөг Сүмийн нэг түүхэн үйл явдлын талаар бод. Та тэр үйл явдлын талаар хэрхэн мэдэж авсан бэ?

Хэн нэгэн хүн өнөө үед болон ирээдүйн үе удмынхандаа зориулан Сүмийн түүхийн тэмдэглэлийг хөтөлж, хадгалсан тул бид өнгөрсөн үйл явдлуудын талаар мэддэг билээ. Их Эзэн өмнө нь илчлэлтдээ “та нарын дунд цэдэг хөтлөгдөх болно” (С ба Г 21:1) хэмээн хэлснийг сана. Өнөөдөр ч гэсэн Тэргүүн Зөвлөлөөр томилогдсон түүхч, цэдэглэгч Сүмд байдаг. Гэхдээ, түүхч Сүмд болж байгаа бүх зүйлийг ажиглаж, цэдэглэж чадахгүй учраас түүнд бусдаас түүх цуглуулах заавар өгсөн. Ер нь, Сүмийн гишүүдэд тохиолдсон үйл явдал нь Сүмийн түүхийн нэг хэсэг бөгөөд хойч үеийнхэнд нөлөөлж чадна.

2005–2012 онд Сүмийн түүхч, цэдэглэгчээр үйлчилж байсан Далын ахлагч Марлин К. Жэнсэн: “Сүмийн олон агуу түүх хувийн болон гэр бүлүүдийн түүхэнд орсон байдаг бөгөөд эдгээр нь бидний хувийн болон гэр бүлийн өвийн нэгэн хэсэг юм” гэж заасан (“There Shall Be a Record Kept among You,”Ensign эсвэл Лиахона, 2007 оны 12-р сар, 31).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж бич. Яагаад таны хувийн түүх чухал вэ?

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагТа амьдралынхаа сүнслэг байдлын хувьд мартагдах ёсгүй гэж бодож байгаа чухал үйл явдлуудын талаар бод. Уг үйл явдлын талаарх өөрийн тань бичсэн нэг тэмдэглэлийг хүүхдүүд, ач зээ нар тань унших болно гэж төсөөлөн бод. Судрын тэмдэглэл дээрээ уг үйл явдал юу болохыг өгүүлэн, дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Үйл явдлын аль хэсгийг та бичих байсан бэ?

    2. Уг үйл явдлын талаар өөрийн тань үр удам юуг мэдэрч мөн мэдээсэй гэж та хүсэх байсан бэ?

Сургаал ба Гэрээ 47:4-ийг уншаад, Их Эзэн “сүмийн цэдгийг хийгээд түүхийг байнга хөтлөх” чармайлт гаргах юм бол Жон Витмерт юу өгнө хэмээн амласныг мэдэж ав (С ба Г 47:3).

Сургаал ба Гэрээ 47:4 дээр үндэслэн дараах зарчмыг гүйцээж бич. Хэрвээ бид , Сүнс бидэнд тусална.

Ариун Сүнс бидэнд аливаа зүйлсийг сануулж (Иохан 14:26-г үзнэ үү) мөн гэр бүлийн гишүүдээ болон бусад хойч үеийнхнийгээ адислах арга замаар үйл явдал, нөхцөл байдлыг бичихэд бидэнд тусална. Хувийн түүхээ хөтлөхөд хүчин чармайлт гаргахдаа Сүнсний тусламжийг авахаар зохистой байхын тулд залбирч мөн зохистой байхуйц амьдар.

Хувийн тэмдэглэл хөтлөх эсвэл амьдрал тохиолдсон чухал үйл явдал, ёслол болон таарч байсан хүмүүсийнхээ талаар хувийн түүхийг бичихийн тулд илүү их чармайлт гаргаж болох өөр арга замуудын талаар тунгаан бод.

Сургаал ба Гэрээ 48

Огайо дахь гэгээнтнүүд Нью-Йоркоос ирж байгаа хүмүүст туслан, тэднийг Сионыг өв залгамжлан авахад бэлтгэх ёстой

Саяхан хол байдаг бүс нутгийн Сүмийн гишүүд байгалийн гамшигт нэрвэгдэж, гэр орноо орхин нүүх хэрэгтэй боллоо гэж төсөөлөн бод. Сүмийн удирдагчид танаас мөн таны гэр бүлээс гэр оронгүй болсон зарим хүнийг хэдэн сарын турш гэртээ байлгахыг хүсэв. Танд болон гэр бүлийнхэнд тань ямар асуулт болон асуудал байх вэ? Танай гэрт нүүн ирж байгаа хүмүүст ямар асуулт, асуудал байх байсан гэж та бодож байна вэ?

Судар дээрээс Сүмийн түүхийн газрын зураг 3-ыг үз: “АНУ-ын Нью-Йорк, Пеннсильвани болон Огайогийн нутаг дэвсгэр.” Нью-Йоркийн Палмира болон Огайогийн Көртландыг хайж ол. Эдгээр хот хоорондоо барагцаалбал хэдэн км-ын зайтай байна вэ?

1831 оны 2-р сард бошиглогч Иосеф Смит Нью-Йоркийн Палмирагаас Огайогийн Көртланд руу нүүсэн. Сүмийн олон гишүүн дараагийн хэдэн сарын турш түүний араас дагав. Эдгээр гишүүн Бурханы зарлигийг дагаж, Огайо руу ирэхийн тулд дэлхийн их эд баялаг, хөрөнгөө мөнгөө ардаа орхисон бөгөөд тэдэнд тусламж хэрэгтэй байлаа. Хэрвээ та Огайод амьдарч байсан бол эдгээр гэгээнтний зарим нь танай нутагт гэр орон, амьдралаа залгуулах эд хөрөнгөгүй нүүж ирсэн байвал Их Эзэн танаас юуг шаардах байсан гэж та бодож байна вэ?

Сургаал ба Гэрээ 48:1–3-ыг уншаад, уг бүсэд нүүж ирж байгаа Сүмийн гишүүдэд зориулан Огайогийн Сүмийн гишүүдийг юу хий хэмээн Их Эзэн хэлснийг олж мэд. Эдгээр шүлгээс сурч болох нэг зарчим бол Их Эзэн хожмын үеийн гэгээнтнүүдийг өөрт байгаа зүйлээ гачигдагсадтай хуваалцахыг зарлигладаг хэмээх зарчим юм. Та энэхүү зарчмыг судар дээрээ 2-р шүлгийн хажууд бичиж болно.

Сургаал ба Гэрээ 48:3-аас Огайо руу нүүж байсан эд хөрөнгөтэй, нөөц бололцоотой хүмүүсийг тэнд газар худалдаж авахыг Их Эзэн хүсэж байгааг анхаар. Үүний адил, Их Эзэн биднээс өөрсдийн нөөц баялгийг ашиглаж, бусдад найдахгүй байхыг хүсдэг.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж бич. Өнөөдөр бидэнд байгаа зүйлээ Сүмийн бусад гишүүнтэй хуваалцаж болох ямар ямар арга зам байна вэ?

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс Э.Фаустын хэлсэн дараах түүхийг уншаад, нэгэн залуу эрэгтэй гачигдагсдад өгөх зарлигийг хэрхэн биелүүлснийг бодож үз.

Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст

“Хэдэн жилийн өмнө пристийн чуулга үйлчлэлийн төслийн хүрээнд гачигдагсдад зориулан хоол цуглуулахаар шийджээ. Пристүүдийн нэг болох Жим оролцож байгаадаа маш их баярлаж, бусдаас илүү хоол цуглуулахаар шийдсэн байв. Цуглааны байранд пристүүдийн уулзах цаг боллоо. Тэд бүгдээрээ нэг цагт зэрэг гарч, орой нь тодорхой цагт эргэж цугларав. Жимийн сав хоосон байсан нь бүгдийг гайхшируулав. Тэр маш [дуугүй] байсан ба зарим хөвгүүд түүнийг шоолж байлаа. Зөвлөх нь үүнийг хараад, Жимийг автомашин сонирхдогийг нь мэддэг байсан болохоор ‘Жим ээ, гадаа гараад ир. Чи миний машиныг нэг үзээд өг дөө. Нэг л юм болохгүй байх шиг байна” гэж хэлэв.

Гадаа гарч ирээд, зөвлөх нь Жимийг сэтгэл дундуур байгаа эсэхийг нь асуухад Жим ‘Үгүй дээ. Гэхдээ би хоол цуглуулахаар явахдаа үнэхээр их хоол цуглуулсан. Миний сав бүр дүүрсэн гээч. Би сүмийн байр руу буцаж явах замдаа манай тойргийн бүсэд амьдардаг нөхрөөсөө салсан, гишүүн бус нэг эмэгтэйн гэрт очсон юм. Намайг хаалгыг нь тогшин, юу хийж байгаагаа тайлбарлахад тэр намайг ороод ир гэж урив. Дараа нь тэр эмэгтэй надад өгөх юм хайж эхэлсэн. Түүнийг хөргөгчөө онгойлгоход дотор нь бараг юу ч байхгүй байгааг би харсан юм. Шүүгээнүүд нь хоосон байв. Эцэст нь, тэр эмэгтэй жижигхэн лаазалсан тоор жимс олсон.

Би бүр итгэж ч чадахгүй байв. Хооллох хэрэгтэй олон жаахан хүүхэд гэрт нь гүйлдэж байхад тэр надад лаазалсан тоор жимсийг өгсөн юм. Би түүнийг нь аваад, савандаа хийн, гудамж өөд алхлаа. Намайг гудамжны талд хүрэх үед сэтгэлд минь дулаан мэдрэмж төрж, би буцаад тэр байшин руу явах хэрэгтэйгээ мэдсэн. Тэгээд би түүнд бүх хоолоо өгсөн’ гэж ярив.

Зөвлөх нь ‘Жим ээ, өнөө орой мэдэрсэн мэдрэмжээ хэзээ ч битгий мартаарай, яагаад гэвэл бидний хийж байгаа зүйлийн гол утга учир нь энэ юм шүү’ гэж хэлсэн аж” (“Spiritual Nutrients,”Ensign эсвэл Лиахона, 2006 оны 11-р сар, 54)

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Жимд буцаж явах хэрэгтэй гэж мэдрэгдэх үед юу тохиолдсон гэж та бодож байна вэ?

    2. Жимийн мэдрэмж бол “бидний хийж байгаа зүйлийн гол утга учир” гэж зөвлөхийн хэлсэн нь ямар утгатай гэж та бодож байна вэ?

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагӨөрт байгаагаа хуваалцсанаар өөр хэн нэгний хэрэгцээнд тусалж болох нэг замыг олж тогтоо. Жишээлбэл, та гэр бүлийн гишүүн, найз, Сүмийн анги, чуулгынхаа нэг хүнд эсвэл хөрш, сургуулийнхаа хэн нэгэнд тусалж болох юм. Өөрийн бодож байгаа хүнд туслахын тулд юу хийхээ судрын тэмдэглэл дээрээ бичээд, түүнийгээ биелүүл.

Сургаал ба Гэрээ 48:4–6-д Их Эзэн Сионы хот буюу Шинэ Иерусалимын байршлыг илчлэх үед уг газрыг худалдан авахад гэгээнтнүүдийг бэлэн байгаасай гэж хүсэж байгаагаа тайлбарласан. Их Эзэн уг хотын суурийг тавихад бэлэн байхын тулд чадахынхаа хэрээр бүх хөрөнгө мөнгөө хадгалахыг тэднээс хүсэв.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 47–48-ыг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах нэмэлт асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: