10-р бүлэг: 3 дахь өдөр
Сургаал ба Гэрээ 42:30–93
Оршил
2 дахь өдрийн хичээлийн оршлоос бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 42-т өгөгдсөн илчлэлтийг “Огайод ‘хууль’ өгөгдөхөөр урьд нь Их Эзэний өгсөн амлалтын биелэлт болгон хүлээн авагдсан” гэдгийг уншиж мэддэг (С ба Г 42-р хэсгийн оршил). Сургаал ба Гэрээ 42-р хэсгийн энэ 2-р хичээлээр 30–93-р шүлгүүдийг авч үзэх ба Их Эзэн ядууст туслах, Сүмийн төрөл бүрийн ажлыг санхүүжүүлэх болон Огайод ирсэн бусад гэгээнтэнд туслахад Сүмийн гишүүдийг удирдан чиглүүлсэн материаллаг, санхүүгийн болон сүнслэг хуулиудыг танилцуулсан болохыг мэдэж авах болно.
Сургаал ба Гэрээ 42:30–42
Их Эзэн өргөлийн хуулийг өгөв
Сургаал ба Гэрээ 42:30–42 нь Их Эзэний өргөлийн хуулийг агуулдаг. Энэ хуулийн талаар мэдэж ойлгоход тань туслах даалгавар бол эдгээр шүлэгт өгөгдсөн өргөлийн хуулийн талаар хичээл бэлдэж, гэр бүлийн гишүүндээ эсвэл найздаа заах явдал юм. Тэгснээр өнөөдрийн хичээл дээр төрсөн сэтгэгдлээ судрын тэмдэглэл дээрээ бичих боломжтой байх болно.
-
Судрын тэмдэглэл дээрээ өөрийн заасан хүний нэрийг болон энэ даалгаврыг биелүүлсэн огноог бич. Заах үед тань юу нь хэцүү, юу нь сайн байсан талаар бодлоо тайлбарлан бич. Түүнчлэн бид бусдын төлөө сайныг үйлдэхдээ Их Эзэнд үйлдэж байдаг гэх зарчмын дагуу амьдарснаар та хэрхэн адислагдсанаа дүрслэн бич.
Сургаал ба Гэрээ 42:43–55
Их Эзэн үхэл, эдгэрлийн талаар зөвлөгөө өгөв
Сургаал ба Гэрээ 42:43–55-д Их Эзэн үхэл болон эдгэрлийн талаар заажээ. Тэрээр үхэл нь Өөрт нь нас нөгчсөн тэдэнд тааламжтай, харин Өөрт нь нас нөгчөөгүй тэдэнд гашуун байх болно хэмээн тайлбарласан. Түүнчлэн, Тэрээр өвчтэй хүмүүс “бүх өрөвч зөөлөн сэтгэлээр тэжээгдэ[ж]” (С ба Г 42:43), санваарын адислалыг хүлээн авах ёстой хэмээн хэлсэн. Зарим нь Есүс Христэд итгэх итгэлээрээ эдгээгдэх болно (С ба Г 42:48-ыг үзнэ үү).
Сургаал ба Гэрээ 42:56–69
Иосеф Смитэд нэмэлт судар мөн илчлэлтийг өгнө хэмээн Их Эзэн амлав
Сургаал ба Гэрээ 42:56–69-д бошиглогч Иосеф Смит илчлэлтийг үргэлжлүүлэн эрэлхийлбэл Их Эзэн үргэлжлүүлэн өгнө гэдгийг мэдэж авсан. Сургаал ба Гэрээ 42:61-ийг уншаад, илчлэлт хүлээн авах зарчмыг олж тогтоо. Өнөөдөр манай удирдагчид үргэлжлэн ирсээр буй илчлэлтийн зарчмаар Сүмийг удирдан, чиглүүлдэг.
-
61-р шүлгээс сурсан “хэрвээ–тэгвэл” гэсэн зарчмын мэдэгдлийг судрын тэмдэглэл дээрээ бич.
Сургаал ба Гэрээ 42:70–87
Санваарын удирдагчид ноцтой нүгэл үйлдсэн Сүмийн гишүүдтэй хэрхэн харьцах талаар заавар хүлээж авав
Сургаал ба Гэрээ 42:70–87 нь Сүмийн сахилга батын талаарх зарим үндсэн зарчим болон хуулиудыг агуулдаг. Сургаал ба Гэрээ 42:78-ыг уншаад, Их Эзэний Сүмийн гишүүн бүрд өгсөн зарлигийг тэмдэглэ.
Сургаал ба Гэрээ 42:88–93
Их Эзэн гэгээнтнүүдэд хувь хүн гомдлоо хэрхэн шийдэх талаар зааварлав
Хэн нэгэн хүн өөр хэн нэгний үг эсвэл үйлдэлд гомдож байхыг харж байснаа бод. Сургаал ба Гэрээ 42:88–89-ийг уншаад, хэрэв хэн нэгэн биднийг гомдоох аваас бид юу хийх ёстой талаар өгсөн Их Эзэний зааврыг олж мэд.
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:
-
Хэн нэгэн биднийг гомдоосон үед бидний хамгийн түрүүнд хийх ёстой зүйл юу вэ?
-
Ийм хандлага нь яагаад танд тус болно гэж та бодож байна вэ?
-
Сургаал ба Гэрээ 42:90–91-ээс олон нийтийн өмнө гэм буруугаа хүлээх буюу зэмлэл хүртэх шаардлагатай зарим нүгэл, гэмт хэрэг байдаг болохыг бид мэдэж авдаг. Сургаал ба Гэрээ 42:92–93 дээрээс бид дараах зарчмыг мэдэж авдаг. Хувь хүмүүс хоорондын асуудлаа хоорондоо шийдэгдэх ёстой.
-
Яагаад хувь хүмүүс хоорондох асуудлаа хоорондоо шийдэх нь дээр гэж бодож байгаагаа судрын тэмдэглэл дээрээ бич.
Таныг гомдоосон хүн дээр очиж ярилцахад зориг шаардагддаг. Бусдын талаарх муу бодлоо зөвөөр шийдвэрлэхийг эрэлхийлэх үедээ Тэнгэрлэг Эцэгээс тусламж гуйн залбир.
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.
Би Сургаал ба Гэрээ 42:30–93-ыг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.
Би дараах нэмэлт асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: