Семинар
20-р бүлэг: 1 дэх өдөр, Сургаал ба Гэрээ 90–92


20-р бүлэг: 1 дэх өдөр

Сургаал ба Гэрээ 90–92

Оршил

1833 оны 3-р сарын 8-нд Их Эзэн Сургаал ба Гэрээ 90-д цэдэглэгдсэн илчлэлтийг өгсөн бөгөөд энэ нь Дээд санваарын ерөнхийлөгчийн зөвлөлд өгсөн зааврыг агуулдаг. “Энэ илчлэлт нь Тэргүүн Зөвлөл байгуулахад хийсэн алхмын үргэлжлэл болой” (С ба Г 90-ийн оршил). Дараа өдөр нь, бошиглогч Иосеф Смит Библийн сүнслэгээр өдөөгдсөн засварын нэг хэсэг болгон Апокрифаг орчуулах ёстой эсэхээ асуужээ. Их Эзэн мэдэхийг хүссэн зүйлд нь Сургаал ба Гэрээ 91-д цэдэглэгдсэн илчлэлтээрээ дамжуулан хариулсан бөгөөд Иосефт орчуулах шаардлагагүй гэдгийг хэлсэн. Хэд хоногийн дараа буюу 1833 оны 3-р сарын 15-нд бошиглогч илчлэлт (С ба Г 92) хүлээн авсан бөгөөд энэ илчлэлт бошиглогчийн зөвлөхийн нэг болох Фредерик Г.Виллямст Нэгдсэн пүүс дэх үүргийнх нь талаар заавар өгсөн байна. Энэ пүүс Сүмийн халамж болон бизнесийн ажил хэргийг харгалзахаар зохион байгуулагдсан юм.

Сургаал ба Гэрээ 90:1–18

Их Эзэн Дээд санваарын ерөнхийлөгчийн зөвлөлд үүрэг хариуцлагуудынх нь талаар заавар өгөв

Таны хүлээн авч байсан бэлгүүдээс хамгийн үнэ цэнтэй бэлэг юу байсан бэ? Яагаад тухайн бэлэг үнэ цэнтэй байсан бэ?

Сургаал ба Гэрээ 90:1–3-ыг уншаад, бошиглогч Иосеф Смитэд өгсөн хамгийн үнэ цэнтэй зүйлийг олж мэд. Дээрх шүлгүүдэд өгүүлснээр, бошиглогч юу атгаж байсан бэ?

“Хаант улсын түлхүүрүүд” гэсэн хэллэг нь ерөнхийлөгчийн зөвлөлийн эрх эсвэл дэлхий дээр Бурханы хаант улсыг удирдан, захирах, чиглүүлэхээр Бурханы хүмүүнд өгсөн эрх мэдлийг хэлж байгаа болно.

Сургаал ба Гэрээ 90:4–5-ыг уншаад, Их Эзэний гэгээнтнүүдэд өгсөн сэрэмжлүүлгийг олж тогтоо. Эдгээр шүлэгт ашигласан зөгнөлүүд гэсэн үг нь Бурханы бошиглогчдоороо дамжуулан өгдөг илчлэлтийг хэлж байгаа болно.

Ерөнхийлөгч Томас С.Монсон индэр дээр

Та судрынхаа захад 5-р шүлгийн хажууд дараах зарчмыг бичиж болно. Хэрэв бид Бурханы бошиглогчдоороо дамжуулан өгдөг илчлэлтүүдэд хөнгөмсөг хандвал бүдэрч, унах болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Таны бодлоор Бурханы бошиглогчдоороо дамжуулан өгдөг илчлэлтүүдэд “хөнгөмсөг зүйл” (С ба Г 90:5) хэмээн хандах гэдэг нь ямар утгатай вэ?

    2. Хүмүүс хөнгөмсөг хандаж болох ямар ямар илчлэлтийн жишээ байж болох вэ?

Сургаал ба Гэрээ 90:6-г уншаад, Их Эзэн өөр хэнийг хаант улсын түлхүүрүүдийг атгана хэмээн хэлснийг олж мэд. Та энэ шүлгэн дэх Тэргүүн Зөвлөл хаант улсын түлхүүрүүдийг атгадаг гэсэн үнэнийг заасан үг, хэллэгүүдийг олж тэмдэглэж болно. (Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгыг 1835 онд зохион байгуулагдахад чуулгын гишүүдэд хаант улсын түлхүүрүүдийг мөн адил өгсөн. Тэд Сүмийн ерөнхийлөгчийн удирдлага доор түлхүүрүүдийг ашиглах ёстой.)

1833 оны 3-р сарын 18-нд буюу Сургаал ба Гэрээ 90 дэх илчлэлт өгөгдсөнөөс хойш арав хоногийн дараа, Иосеф Смит хожим Сүмийн Тэргүүн Зөвлөл хэмээн нэрлэгдэх болсон Дээд санваарын ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөхүүдээр Сидней Ригдон, Фредерик Г.Виллямс хоёрыг тус тус онцгойлон томилжээ.

Сургаал ба Гэрээ 90:7–10 Бошиглогчийн сургуулийн гишүүдийг дэлхий даяар сайн мэдээг номлоход бэлтгэх талаар Тэргүүн Зөвлөлд өгсөн зааврыг агуулдаг. Сургаал ба Гэрээ 90:11-ийг уншаад, энэ шүлэг өнөө үед хэрхэн биелэгдэж буйг бодож үз.

Сургаал ба Гэрээ 90:12–18-д Сүмийн бүхий л ажил хэргийг цэгцлэг гэх мэт Тэргүүн Зөвлөлийн зарим үүрэг хариуцлагыг тодорхойлсон байдаг. Тэргүүн Зөвлөл хаант улсын түлхүүрүүдийг атгадаг учраас та тэдний сургаалуудыг дагаснаар адислагдах болно.

Сургаал ба Гэрээ 90:19–37

Их Эзэн Сион дахь гэгээнтнүүдэд зааварлав

Амьдралд хүнд хэцүү нөхцөл байдалд орсон үедээ та юу хийдэг вэ?

Бошиглогч Иосеф Смитийг Сургаал ба Гэрээ 90-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авах үед, тэрээр Сүмийн бусад удирдагчийн хамт санхүүгийн эх үүсвэр хүрэлцэхгүй байснаас болж хүндхэн байдалд орсон байв. Сургаал ба Гэрээ 90:19–37 Сүмийн эхэн үеийн удирдагчдад хүнд хэцүү нөхцөл байдалд орсон үедээ тэдгээрийг хэрхэн зохицуулах талаар Их Эзэний өгсөн зааврыг агуулдаг.

Сургаал ба Гэрээ 90:24-ийг уншаад, хүнд нөхцөл байдалд байгаа хэнийг ч тайвшруулж болох зөвлөгөөг олж тогтоо.

24-р шүлгээс сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэн дараах зарчмыг гүйцээж бич. Хэрэв бид үргэлж хичээнгүйлэн байвал , санах аваас бидний сайн сайхны тулд бүх зүйл хамтдаа ажиллах болно.

Хичээнгүйлэн судлахад судраас уншихаас өөр олон зүйл ордог. Ерөнхийлөгч Харолд Б.Лий: “Хичээнгүй гэдэг нь залхуу эсвэл хайнга эсвэл хэнэггүй байхын эсрэг буюу хөдөлмөрч гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл, тэд Сүмийн сургаалуудыг мэдэхийн тулд эрэлхийлэх ёстой” гэж хэлжээ (Stand Ye in Holy Places: Selected Sermons and Writings of President Harold B. Lee [1974], 198).

Таны бодлоор “бүх зүйл хамтдаа ажиллах болно” гэсэн нь ямар утгатай үг вэ (С ба Г 90:24)?

Энэ нь бидэнд ямар ч муу зүйл тохиолдохгүй гэсэн үг биш юм. Харин, Бурхан биднийг итгэлтэй байвал хүнд хэцүү үед хүчирхэгжүүлэн, сорилт бэрхшээлүүд маань бидэнд хэрэгтэй туршлага, адислалуудыг авчирна гэсэн үг юм.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ, энэ зарчмын үнэн гэдгийг харуулсан туршлагаа эсвэл өөр хэн нэгний амьдралаас харсан зүйлээ бич.

Хүнд хэцүү үед агуу их итгэлээ харуулсан Сүмийн нэг гишүүн бол Виенна Жаквес байв. Сургаал ба Гэрээ 90:28–31-ийг судлаад, Их Эзэн түүнд ямар онцгой заавар өгснийг олж тогтоо. Жаквес эгчийн тухай дараах мэдээллийг судлаад, тэрээр ямар арга замаар Их Эзэний өгсөн зааварт итгэлтэй байсныг олж тогтоо. Энэ талаар судалж байхдаа, Виеннад тулгарсан зарим хүнд хэцүү нөхцөл байдлын доогуур зурж болно (доод тал нь гурван нөхцөл байдлыг ол).

Виенна Жаквес

Виенна Жаквес

Виенна Жаквес бол Сүмийн эхэн үеийн олон гэгээнтний итгэлтэй байдлын үлгэр жишээ юм. Тэр 1787 оны 6-р сарын 10-нд төржээ. Тэрээр АНУ-ын Массачусетсийн Бостонд номлогчидтой уулзсаныхаа дараа 1831 онд Огайогийн Көртланд руу явжээ. Тэнд тэрээр зургаан долоо хоног байж байгаад, баптисм хүртсэн байна. Виенна Бостон руу буцаж очоод, гэрийнхээ хэд хэдэн хүнийг Сүмд элсэхэд нь тусалжээ. Дараа нь тэрээр “бүхий л ажил хэргээ төвхнүүлээд, Көртландад эргэж ирэн, хүсэл сонирхлоо Сүмтэй үүрд нэгтгэжээ” (“Home Affairs,” Woman’s Exponent, 1878 оны 7-р сарын 1, 21). 1833 онд Виенна өөрийнхөө эзэмшиж байсан бүх өмч хөрөнгөө, түүний дотор 1400 долларыг Сүмд мөнгө хамгийн их хэрэгтэй байсан тэр үед өгсөн аж. Тэрээр дараа нь Сион дахь өвөө авахаар Миссури рүү аялсан юм. Гэтэл, тэрээр хүрэлцэн ирснийхээ дараа тун удалгүй гэгээнтнүүдтэй хамт мөрдлөг хавчлагад өртжээ. Миссури дахь гэрээсээ хөөгдсөнийхөө дараа Виенна Сионы лагерь дахь өвчтэй хүмүүсийг халамжилж байв. Хибэр С.Кимбалл энэ тухай ийнхүү бичсэн. Тэрээр: “Би миний болон ах нарын минь хэрэгцээнд тааруулан үйлчилсэн Виенна эгчээс … нинжин сэтгэлийг мэдрэв; Их Эзэн [түүнийг] сайхан сэтгэлийнх [нь] төлөө шагнах болтугай” хэмээжээ (“Extracts from H. C. Kimball’s Journal,” Times and Seasons, 1845 оны 3-р сарын 15, 839–840).

Виенна Жаквес Миссурид байхдаа Даниел Шийрэртэй гэрлэсэн байна. Тэрээр 1847 онд 60 настайдаа Юта руу тал дундуур өөрөө хөсөг тэргээ түрэн аялжээ. Тэрээр Солт Лэйк хотод суурьшин, үлдсэн амьдралаа өөрийнхөө хэрэгцээг хангах, судруудыг хичээнгүйлэн судлахын тулд шаргуу хөдөлмөрлөсөн. Жаквес эгч 1884 оны 2-р сарын 7-нд 96 насандаа таалал төгсчээ. Түүний эмгэнэлийн мэдээнд: “Тэрээр гэрээнүүддээ үнэнч байсан ба сайн мэдээний сэргээлтийг үнэлж баршгүй үнэт зүйл хэмээн дээдэлдэг байсан” хэмээн бичсэн байв (“In Memoriam,” Woman’s Exponent, 1884 оны 3-р сарын 1, 152; мөн Susan Easton Black, “Happiness in Womanhood,”Ensign, 2002 оны 3-р сар, 12, 14-ийг үзнэ үү).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагТа судрын тэмдэглэл дээрээ, Виенна Жаквесын үлгэр жишээнээс зовлон зүдгүүр болон итгэлтэй байдлын талаар мэдсэн зүйлээ бич.

Сургаал ба Гэрээ 91

Аврагч Апокрифыг бүү орчуул хэмээн Иосеф Смитэд зааварлав

Та интернет, сонин, сэтгүүлээс уншсан зүйлээ үнэн гэдгийг хэрхэн мэдэж болох вэ? Сургаал ба Гэрээ 91-д цэдэглэгдсэн илчлэлт бошиглогч Иосеф Смитэд түүний уншиж байгаа зүйл үнэн эсэхийг хэрхэн ялган таних талаар заавар өгөв. Хэсгийн оршлыг уншаад, бошиглогч Иосeф Смит илчлэлт хүлээн авах үедээ юу хийж байсныг олж мэд.

Апокриф нь еврейчүүдийн ариун номуудын цуглуулга юм. Тэдгээр нь эхлээд еврейн Библид байгаагүй ч Христийн үеийн Библийн грек хэлээр орчуулагдсан хувилбарт орсон байжээ. Зарим ном нь Хуучин Гэрээ ба Шинэ Гэрээ хоёрын хоорондох цаг үеийг хамарсан байдаг. Эртний Христийн шашинтнууд хэдэн зуун жилийн дараа Библийн номуудыг эмхэтгэхдээ Апокрифын номуудыг оруулсан ч уг номууд судрын хэсэгт орох эсэх нь тодорхойгүй байв. Иосеф Смитийн Библийн сүнсээр өдөөгдсөн орчуулга дээр ажиллаж байсан хувилбарт Апокриф орсон байв. Гэхдээ Апокрифын хүчин төгөлдөр эсэх нь асуудалтай байсан учраас Иосеф Смит Библийн орчуулгад эдгээр номыг оруулах ёстой эсэхийг Их Эзэнээс асуужээ.

Сургаал ба Гэрээ 91:1–3-ыг уншаад, бошиглогч Иосeф Смит Апокрифын талаар юу мэдэж авсныг олж мэд. Оруулгууд нь гар бичмэл дээр нэмж оруулсан зүйл бөгөөд энэ нь заримдаа утгыг засан, эх бичвэрийг гуйвуулсан байдаг.

Сургаал ба Гэрээ 91:4–6-г уншаад, Апокрифыг судалж байгаа хүн үүнийг үнэн эсэхийг хэрхэн мэдэж болохыг олж тогтоо.

Бид эдгээр шүлгээс дараах үнэнийг мэдэж авч болно. Бидний уншдаг зүйл үнэн эсэхийг мэдэхэд Ариун Сүнс тусалж чадна.

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф ийнхүү заасан.

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Дэлхийн аль ч түүхэнд ийм их мэдээллийг одоогийнх шиг амархан олж авч байсангүй. Эдгээр мэдээллийн зарим нь үнэн, зарим нь буруу, ихэнх нь үнэний хувьтай байдаг.

Ийм учраас, дэлхийн түүхэнд үнэн ба бурууг хэрхэн зөв ялган танихад суралцахаас илүү чухал зүйл үгүй билээ. …

Ариун Сүнс бол илчлэгч мөн. Тэр бол Тайвшруулагч бөгөөд бидэнд “бүх зүйлийн үнэнийг” заадаг. …

Ариун Сүнснээс ирдэг үнэний гэрч дэлхий даяар, газар бүрд, бүх хүнд хүртээмжтэй байдаг. Үнэнийг мэдэхээр эрэлхийлдэг, оюун ухаандаа судалдаг, ‘Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух’ бүх хүн үнэнийг … Ариун Сүнсний хүчээр [мэдэх болно] хэмээн хэлсэн [Моронай 10:4.]” (“What Is Truth?” [Сүмийн Боловсролын Системийн галын дэргэдэх ярилцлага, 2013 оны 2-р сарын 13], 36; speeches.byu.edu.)

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ, таны уншсан зүйл үнэн эсэхийг Ариун Сүнс баталж байсан тохиолдлоосоо бич.

Сургаал ба Гэрээ 92

Фредерик Г.Виллямсийг Нэгдсэн пүүст хүлээн авах ёстой байв

Сургаал ба Гэрээ 92 дахь илчлэлт Нэгдсэн пүүсийн (Нэгдсэн журам хэмээн бас нэрлэгддэг) хэсэг болох Сүмийн удирдагчдад Фредерик Г.Виллямсыг пүүсдээ хүлээн ав хэмээн заавар өгчээ. Сургаал ба Гэрээ 92:1–2-ыг уншаад, Виллямс ахыг хэрхэн пүүсийн гишүүнээр ажиллахыг Их Эзэн хүссэнийг олж тогтоо.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагАливаа бүлгийн “цог золбоотой нэг гишүүн” нь идэвхтэй, үүрэг хариуцлага хүлээсэн хүн байдаг. Дараах нөхцөлүүдээс хоёр эсвэл олныг сонгоод, Сүмийн “цог золбоотой гишүүн” тухайн нөхцөл байдалд юу хийж байсныг судрын тэмдэглэл дээрээ бич.

    1. Нэгэн залуу эрэгтэй гэрийн багшаар томилогдов.

    2. Өсвөр үеийн нэг хүү эсвэл охин Залуу эмэгтэйчүүдийн ангийн эсвэл санваарын чуулгын ерөнхийлөгчөөр дуудагдав.

    3. Өсвөр үеийн нэг хүү эсвэл охин ням гаргийн ангийн суралцагч.

    4. Өсвөр үеийн нэг хүү эсвэл охин нас өндөр болсон хостой хөрш зэргэлдээ амьдардаг.

Та Сүмийн цог золбоотой гишүүн байхын тулд өнөөдөр юу хийж чадахаа тунгаан бод.

Сургаал ба Гэрээ 92:2-т Их Эзэн Фредерик Г.Виллямст “үүрд адислагдах”-ын тулд хийх ёстой болохыг заасан. Та энэ зааврыг судар дээрээ тэмдэглэж болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 90–92-ыг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: