Семинар
31-р бүлэг: 2 дахь өдөр, Агуу Үнэт Сувд гарч ирсэн нь


31-р бүлэг: 2 дахь өдөр

Агуу Үнэт Сувд гарч ирсэн нь

Оршил

1851 онд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн, Британийн номлолын ерөнхийлөгч ахлагч Франклин Д.Ричардс бошиглогч Иосеф Смитийн хүлээн авсан хэд хэдэн илчлэлт, орчуулга, бичээсүүдийг хэвлүүлсэн ба энэхүү цуглуулгаа Агуу Үнэт Сувд хэмээн нэрлэж, хожим энэ нь жишиг бүтээлүүдэд нэмэгдэж орсон байна. “Агуу Үнэт Сувд бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн итгэл хийгээд сургаалын олон чухал талыг хөндсөн сонгомол материалуудын цуглуулга бөлгөө” (Агуу Үнэт Сувдын Оршил). “Агуу Үнэт Сувд” гэсэн нэр Есүс Христийн нэг сургаалт зүйрлэлээс гаралтай (Матай 13:45–46-г үзнэ үү). Энэ сургаалт зүйрлэлд нэгэн худалдаачин үнэтэй ширхэг сувдыг олж авахын тулд өөрт байгаа бүхнээ зардаг.

Агуу Үнэт Сувд ирсэн нь

Хясаан доторх сувд

Та сувд хэрхэн үүсдгийг мэдэх үү? Хясааг элсний ширхэг гэх мэт гадаад хүчин зүйлүүдэд хариу үйлдэл үзүүлэх үед хясаан дотор сувд бий болдог. Хясаа ширхгийг тойрон хүрээлэх бодисыг гаргаж, энэ нь яваандаа сувдыг үүсгэдэг ажээ. Байгалийн сувд ховор байдаг бөгөөд үнэ цэнтэйд тооцогддог.

Та энэ хичээлээр өөр нэгэн сувд болох Агуу Үнэт Сувд нэртэй судрын номны гарал үүслийн талаар суралцах болно. Энэ ном хэрхэн ирсэн талаар судлахдаа Агуу Үнэт Сувд нь бидний хувьд үнэ цэнтэй байдаг зарим шалтгааныг олж мэд.

Агуу Үнэт Сувдын оршлын эхний догол мөрийг уншаад, Агуу Үнэт Сувд дээр юу агуулагддагийг олж мэд. Тогтмол хэвлэлүүд гэдэг үг нь өдөр тутмын болон долоо хоног тутмын эсвэл сар тутмын гэх мэт тогтмол гардаг сонин эсвэл сэтгүүлүүд—хэвлэлүүдийг хэлдэг.

Бид оршлын хоёр дахь догол мөрнөөс 1851 онд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Франклин Д.Ричардс бошиглогч Иосеф Смитийн материалуудаас эмхэтгэж, Агуу Үнэт Сувд ном болгон хэвлэсэн гэдгийг олж мэддэг. Материалуудыг жишиг бүтээлүүдийн нэг хэсэг болохын өмнө тэдгээрийг Тэргүүн Зөвлөл баталж мөн дэмжсэн санал авахын тулд ерөнхий чуулганаар тэдгээрийг Сүмд танилцуулах ёстой. 1880 оны 10-р сарын Сүмийн ерөнхий чуулганаар Сүм Агуу Үнэт Сувдыг жишиг бүтээлүүдийн нэг хэсэг болгон судар хэмээн хүлээн зөвшөөрчээ.

Ахлагч Франклин Д.Ричардс

Ахлагч Франклин Д.Ричардс

Бид оршлын гурав дахь догол мөрнөөс Агуу Үнэт Сувдын анхны хэвлэлээс хойш зарим агуулгад нэмэлт өөрчлөлт орж эсвэл шилжүүлсэн болохыг олж мэддэг. Үүний агуулгад зарим зүйл нэмэгдэж, хожим нь Сургаал ба Гэрээнд шилжүүлэн оруулсан байна.

Оршлын үлдсэн хэсгийг уншаад, Агуу Үнэт Сувдын өнөөгийн агуулгыг олж тодорхойл.

Мосегийн ном ба Иосеф Смит—Матай

Мосегийн ном ба Иосеф Смит—Матай нь Иосеф Смитийн Библийн орчуулгын нэг хэсэг юм. Иосеф Смитийн Орчуулга нь бошиглогч Иосеф Смитийн 1830 онд хийж эхэлсэн англи хэл дээрх Хаан Жеймсийн хувилбарын орчуулга эсвэл засвар юм. Тэрээр Бурханаас энэхүү орчуулгыг хийх зарлигийг хүлээн авсан төдийгүй үүнийг бошиглогчийн дуудлагынх нь нэг хэсэг хэмээн үзсэн байдаг (Судруудын удирдамж, “Иосеф Смитийн Орчуулга,” scriptures.lds.org). Иосеф Смитийг Библийг орчуулах үеэр Эхлэл номны эхний хэдэн бүлэгт нэмэлт, өөрчлөлт болон хасалтуудыг хийх үед Их Эзэн Иосефт Мосегийн номны зарим эх бичмэлийг илчилсэн байна. Мосегийн ном нь Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний талаар үнэ цэнтэй үнэнүүдийг агуулдаг.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагМосегийн номыг гүйлгэн харж, таны үнэ цэнтэй хэмээн үзэж буй үнэнийг агуулсан хамгийн багадаа нэг шүлгийг ол. Судрын тэмдэглэл дээрээ сонгосон шүлгээ бичиж мөн энэ нь яагаад таны хувьд утга учиртай болохыг бич.

Абрахамын ном

Мосегийн номтой адил Абрахамын ном мөн адил үнэ цэнтэй үнэнүүдийг сэргээдэг. Энэ нь мөнх бус оршихуйн өмнөх амьдралын талаар заадаг бөгөөд амьдрал, Абрахамын тохинуулал, Их Эзэний түүнтэй хийсэн гэрээний талаар гүн гүнзгий ойлголтыг өгдөг. Абрахамын номтой байх нь, тэрээр бүхий л цаг үед Бурханыг хэрхэн хүндэлдэг байсныг мөн Бурхан түүнийг хэрхэн хүндэлдэг байсныг ойлгох нь эрхэм нандин зүйл билээ.

Дараах зүйл нь бошиглогч Иосеф Смит Абрахамын номон дээрх эртний бичээсүүдийг хэрхэн олж авсан талаарх тайлбар юм. “1835 оны 7-р сарын 3-нд Майкл Чандлэр нэртэй нэгэн эрэгтэй эртний Египетийн дөрвөн ширхэг занданшуулсан шарил болон эртний хэд хэдэн хуйлмал үйсэн дээрх бичээсийг Огайогийн Көртландад авчирсан. Занданшуулсан шарил болон үйсэн дээрх бичээсийг хэдэн жилийн өмнө Антонио Лэболо олсон байжээ. Көртланд бол Нэгдсэн Улсын зүүн хэсгээр Чандлэрын занданшуулсан шарилаа үзүүлж явсан газруудын нэг байсан юм. Чандлэр занданшуулсан шарилууд болон хуйлмал үйсэн дээрх бичээсүүдээ зарахаар санал болгосон ба бошиглогч Иосеф Смитийн гуйлтаар Сүмийн хэд хэдэн гишүүн тэдгээрийг худалдан авах мөнгийг хандивласан. 1835 оны 7-р сарын 5-нд бичигдсэн мэдэгдэлдээ Иосеф Смит эдгээр эртний Египетийн бичээсүүдийн ач холбогдлыг тунхаглахдаа ийн цэдэглэжээ. ‘Би зарим дүрс үсэг болон нууцлаг тэмдэгний орчуулгыг хийж эхэлсэн ба баяр хөөрийг маань төрүүлж, нэг хуйлаас нь Абрахамын бичвэрийг агуулж байгааг олж мэдэв. … Их Эзэн амар амгалан болон үнэнийг элбэг дэлбэгээр илчилж эхэлснийг би үнэхээр хэлж чадна’ гэжээ (History of the Church, 2:236).” (The Pearl of Great Price Student Manual [Church Educational System manual, 2000], 28).

Зарим хүн бошиглогчийг хэрхэн эртний бичээсүүдийг орчуулсан талаар гайхсаар байдаг. Иосеф Смит эдгээр цэдгийг орчуулахдаа хэзээ ч өөрийн арга барилыг ашиглаж байгаагүй бөгөөд бичээсийг Бурханы бэлэг болон хүчээр орчуулсан юм. Сүм, эрдэмтэд, түүхчид энэ номын гарал үүслийг илүү сайн ойлгохын тулд эрэл хайгуул хийсээр байна. Бусад бүх судрын адилаар Абрахамын номны үнэн байдлын талаар гэрчлэл олж авах хамгийн агуу арга зам бол энэ номыг залбирч судлах явдал юм. Илүү дэлгэрэнгүй мэдэж авах бол LDS.org вэбсайт руу орж, Сайн мэдээний сэдвүүдийг сонгоод, Абрахамын номыг хайна уу.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж бич. Абрахамын номны үнэн байдлын талаар сүнслэг гэрчлэл олж авах нь яагаад чухал вэ?

Дараах жагсаалт нь Абрахамын номын ирэх тухай түгээмэл тавьдаг асуултуудыг хариултуудын хамт багтаадаг.

Асуулт: Иосеф Смит яагаад эдгээр гар бичмэл Абрахамын цаг үед хамааралгүй ч гэсэн Абрахамын бичээсүүдийг орчуулсан гэж хэлсэн бэ?

Хариулт: Бошиглогч Иосеф Смит “Абрахамын ном бол бидний гарт орж ирсэн эртний бичээсүүдийн зарим орчуулга юм. Эдгээр нь Абрахамыг Египетэд байх үед Түүний бичээсүүд гэж мэдэгдсэн Египетийн газар доорх агуйнаас олдсон” хэмээн хэлсэн (Times and Seasons, Mar. 1, 1842, 704).

Үйсэн дээрх бичээсийн хэсэг

Хуулбар 1-ийн үйсэн дээрх бичээсийн хэсэг

1966 онд бошиглогч Иосеф Смитэд нэгэн үе байсан 11 ширхэг үйсэн дээрх бичээс нь Нью-Йорк Сити дэх уран зургийн хотын музейгээс олдсон байна. Эдгээр үйсэн дээрх бичээс нь жинхэнэ египет бичээсийг агуулдаг ч тэдгээр нь Абрахамын цаг үеийнх биш бас Абрахамын гар бичмэлийн жинхэнэ түүхийг ч агуулдаггүй билээ. Иосеф Смитэд байсан бүх үйсэн дээрх бичээс олдоогүй, харин зөвхөн хэдэн тасархай хэсэг нь олдсон гэдгийг санах нь чухал. Абрахамын Ном нь олдоогүй үйсэн дээрх бичээсээс нь орчуулагдсан байж болох юм. Эдгээр алдагдсан үйсэн дээрх бичээст Абрахамын бичээсүүдийн хувь байсан байж болно.

Одоогоор бид Абрахамын ном болон Иосеф Смитэд байсан үйсэн дээрх бичээсүүдийн хоорондын холбооны жинхэнэ мөн чанарыг огт мэдэхгүй. Бошиглогчийн эдгээр бичээсийг хэрхэн орчуулсан талаар олон төрлийн онол дэвшүүлсэн байдаг ч бид нарийн ширүүн зүйлийг мэдэхгүй. Харин бид бошиглогч Иосеф Смит Мормоны Номыг Бурханы хүчээр орчуулсныг мэднэ.

Асуулт: Иосеф Смит орчуулсан зүйлээрээ юу хийсэн бэ?

Хариулт: “Абрахамын ном нь эхэндээ Times and Seasons гэх Сүмийн хэвлэл дээр 1842 оны 3-р сараас эхлэн Иллинойн Наувуд цөөн хэдэн эшлэл нь хэвлэгдсэн [Агуу Үнэт Сувдын оршил хэсгийг үзнэ үү]. Бошиглогч Иосеф Смит дараа нь Абрахамын номны өөр олон хэсгийг хэвлэнэ гэж амласан ч хийж амжилгүй алагдсан билээ. Бүрэн дууссан орчуулгын хэмжээний талаар Оливер Каудери нэгэн удаа тэдгээрийг багтаахад ‘ботиуд’ шаардлагатай гэж хэлсэн байна (Messenger and Advocate, 1835 оны 12-р сар, 236-г үзнэ үү).

“Дүрс бичгүүдээс гадна гар бичмэлд Египетийн зургууд бас байсан байна. 1842 оны 2-р сарын 23-нд бошиглогч Иосеф Смит модны мэргэжлийн сийлбэрчин, Сүмийн гишүүн Рьюбэн Хэдлокоос тэдгээрийг хэвлэхийн тулд эдгээр зургаас гурвыг нь сийлж бэлтгэхийг хүсжээ. Хэдлокийг нэг долоо хоногийн дотор сийлбэрээ хийж дуусгахад, Иосеф Смит Абрахамын номтой хамт хувиудыг (хуулбарууд) хэвлэсэн. Хуулбаруудтай хамт байгаа зургуудын талаарх Иосеф Смитийн тайлбарууд” (The Pearl of Great Price Student Manual 28–29).

Хуулбар цаас 1, 2 ба 3

Абрахамын номны хувийг хэвлэхэд зориулагдан модны сийлбэр хийв

Асуулт: Занданшуулсан шарил, үйсэн дээрх бичээсүүд хайчсан бэ?

Хариулт: “Бошиглогч Иосеф Смитийг нас барсны дараа дөрвөн занданшуулсан шарил болон үйсэн дээрх бичээс Иосефын бэлэвсэн эх Люси Мак Смитийн өмч болсон. 1856 онд Люсийг нас барах үед бошиглогчийн эхнэр Эмма Смит энэ цуглуулгыг Ноён А.Комбсд зарсан байна. Занданшуулсан шарил, үйсэн дээрх бичээсүүдэд дараа нь юу тохиолдсон талаар хэд хэдэн онол байдаг. Занданшуулсан шарилуудын хоёр нь 1871 оны Чикагогийн их түймэрт сүйдсэн гэж тэмдэглэгдсэн байдаг (Б.Х. Робэртс, New Witnesses for God, 3-р боть, [1909–11], 2:380–382).

“1966 оны хаврын эхээр Ютагийн Их Сургуулийн профессор доктор Азиз С.Атияа Нью-Йоркийн хотын уран зургийн музейд судалгааны ажлаар явж байхдаа Абрахамын Номны үйсэн дээрх бичээсийн хэд хэдэн хувийг олжээ. Эдгээр хувийг 1967 оны 11-р сарын 27-нд музейн захирал Сүмд бэлэглэсэн юм. Бусад занданшуулсан шарил болон үйсэн бичээсүүдийн бусад хэсэг хаана байгаа нь тодорхойгүй байна (Х.Донл Пэтэрсон, “Some Joseph Smith Papyri Rediscovered (1967)” Studies in Scripture, Volume Two, 183–85)” (The Pearl of Great Price Student Manual,29-д).

Үнэ цэнтэй сургаал, зарчмуудыг заахаас гадна Агуу Үнэт Сувд бол Иосеф Смитийг Бурханы бошиглогч гэдгийг нотлох нотолгоо юм.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж бич. Агуу Үнэт Сувд Иосеф Смитийг бошиглогч гэдгийг ямар арга замаар нотолдог гэж та бодож байна вэ?

Итгэлийн тунхаг

1842 оны 3-р сарын 1-нд бошиглогч Иосеф Смит сонины редактор Жонн Вэнтвортод бичсэн захидлаа хэвлүүлсэн. Энэ захидалдаа тэрээр Сүмийн түүх болон итгэл үнэмшлийг тайлбарласан байна. Үүнийг Вэнтвортын захидал гэдгээр нь хүн бүр мэддэг болсон. Үүнд Иосеф сайн мэдээний 13 үндсэн зарчмыг тунхагласан билээ. Эдгээр итгэл үнэмшил нь Агуу Үнэт Сувдад Итгэлийн тунхаг болон орсон. Хэдийгээр тэдгээр нь бидний итгэл үнэмшлийг бүгдийг нь харуулсан мэдэгдэл биш ч гэсэн сургаал, зарчмуудын чухал цуглуулга юм.

Агуу Үнэт Сувд дахь Итгэлийн тунхгийг гаргаж унш.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагИтгэлийн тунхгаас хоёрыг нь сонго. Судрын тэмдэглэл дээрээ дараах үйл ажиллагаануудыг гүйцээж хий.

    1. Энэ итгэлийн тунхгийн зааж буй сургаал, зарчмыг өөрийн үгээр бич.

    2. Итгэлийн тунхаг дээрх энэ сургаал, зарчмыг дэмжиж эсвэл тайлбарлаж буй судрыг ол. Энэ сургаалын эсвэл зарчмын талаарх өөрийн ойлголт дээр судруудын нэмдэг ойлголтуудыг бич.

    3. Итгэлийн энэхүү тунхгийг ойлгож, итгэснээр хэн нэгний амьдралд адислалууд авчирч болох арга замыг жагсаан бич.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Л.Том Пэрри Итгэлийн тунхгийн талаарх мэдлэг нь ялангуяа Сүмийн гишүүдэд хэрхэн ач тустай байж болохыг ярьсан.

Ахлагч Л.Том Пэрри

“Хэрэв би Итгэлийн тунхгийн агуулгыг нэг бүрчлэн судлах юм бол мөн сэргээгдсэн үнэнийг хайж буй хүнд ойлгуулах боломж надад олдох л юм бол сайн мэдээний зарчим бүрийг тайлбарлаж бас хамгаалж чадах юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн билээ.

Хэрэв Сүмийн гишүүн бүр Итгэлийн тунхгийг чээжлээд, үүнд байгаа зарчмуудын талаар мэдлэгтэй болбол ямар их адислал байх билээ. Бид бусадтай сайн мэдээ хуваалцахдаа илүү сайн бэлтгэгдсэн байна. …

Итгэлийн тунхаг нь эрдэмтдийн багийн ажил байгаагүй ч үүнийг Есүс Христийн сайн мэдээний үндсэн сургаалуудыг ойлгомжтой бөгөөд оновчтой тунхагласан цорын ганц, сүнсээр өдөөгдсөн хүн бичсэн юм. Тунхагт манай шашны зарчмуудын талаар шууд бөгөөд энгийн мэдэгдлүүд орсон байдаг бөгөөд тэдгээр нь бошиглогч Иосеф Смит тэнгэрлэг удирдамж хүлээн авч байсан гэдгийн хүчтэй нотолгоо болдог” (“The Articles of Faith,”Ensign, 1998 оны 5-р сар, 23–24).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Зарчмуудын талаарх шууд бөгөөд энгийн мэдэгдлүүд нь сайн мэдээг тайлбарлах болон заахад хэрхэн тус болж болох вэ?

    2. Итгэлийн тунхаг буюу тэдгээрт агуулагддаг үнэнүүд нь хэн нэгэнд сайн мэдээг тайлбарлахад танд тусалж байсан туршлагуудаасаа бич. Хэрэв танд ийм гэрчлэл байхгүй бол Итгэлийн тунхгийг ашиглан хариулж болох бидний шашны талаарх бусад хүний асуух магадлалтай асуултуудыг жагсаан бич.

Та Итгэлийн тунхгийг судлах мөн бүгдийг нь чээжлэх зорилго тавьж болно. Үүнийг хийх нь сайн мэдээний зарчмуудыг тайлбарлах таны чадварыг өсгөн нэмэгдүүлнэ.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би “Агуу Үнэт Сувд ирсэн нь” хичээлийг (огноо)-нд судалж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: