24-р бүлэг: Гурав дахь өдөр
Сургаал ба Гэрээ 111
Оршил
1836 онд Сүм нэлээд их өрөнд орсон байв. Бошиглогч Иосеф Смит Сүмийн бусад удирдагчийн хамт Массачусетсын Салем руу аялсан бөгөөд тэндээс Сүмийн өрийг төлөх мөнгө олдох байх хэмээн найдаж байв. 1836 оны 8-р сарын 6-нд Иосеф Смит Сургаал ба Гэрээ 111-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авсан ба үүнд Их Эзэн өр зээл болон Сионы нөхцөл байдлын талаар түүнийг тайвшруулсан байна. Түүнчлэн Их Эзэн Сүмийн удирдагчдын Салем дахь айлчлалын талаарх зааврыг бошиглогчид өгөв.
Сургаал ба Гэрээ 111
Иосеф Смит болон Сүмийн бусад удирдагчид Их Эзэн заавар мөн тайвшрал өгөв
-
Судрын тэмдэглэл дээрээ амьдралд тань сэтгэлийн дарамт эсвэл зовнил авчирдаг зарим зүйлийг жагсааж бич.
Дараах мэдээллийг уншиж байхдаа бошиглогч Иосеф Смит болон Сүмийн бусад удирдагчийг сэтгэлийн дарамтад оруулсан нөхцөл байдлын талаар тунгаан бод.
1836 оны зун, бошиглогч Иосеф Смит болон Сүмийн бусад удирдагч Сүмийн санхүүгийн байдлын талаар санаа зовж байв. Өмнөх жилүүдэд нь, Көртландын ариун сүмийг барих, Огайо болон Миссурид газар худалдан авсан мөн Сионы Хуаранг санхүүжүүлэх Их Эзэний зарлигийг удирдагчид дагах явцад Сүм их хэмжээний өрөнд орсон байв. Түүнчлэн Миссури дэх гэр орноосоо хүчээр хөөгдөн гарсан гэгээнтнүүдэд газар худалдан авч өгөхөд Сүмд мөнгө хэрэгтэй байлаа. 1834 онд Их Эзэн Иосеф Смит болон Сүмийн бусад удирдагчид “бүх өрөө төлөхийг” зааварлажээ (С ба Г 104:78). Гэсэн ч, тэдний өрөө төлөх хичээл зүтгэл Миссури дэх орлого олдог бизнесүүдээ алдсанаас болж бэрхшээлтэй тулгарав. Тиймээс Сүмийн удирдагчид Сүмд зээл олгогчдын шаардлагыг хангах хангалттай мөнгөгүй байсан.
Хэрвээ та тэр үед Сүмийн удирдагч байсан бол энэ нөхцөл байдал таныг яагаад зовоож болох вэ?
Их Эзэн Сүмийн удирдагчдад Сүмийн өрийн асуудлаас “тэдний чөлөөлөлтийн төлөө тэдэнд арга хэрэгслийг илгээх” (С ба Г 104:80) болно хэмээн хэлсэн. 1836 онд Сүмийн гишүүн Виллям Бүргесс гэгч Огайогийн Көртландад ирсэн ба Массачусетсын Салемд их хэмжээний мөнгө олдох боломжтой талаар Сүмийн удирдагчдад хэлэв. Тэр уг мөнгө нь нэг байшингийн хонгилд байгаа бөгөөд өөрийгөө үүний талаар мэдэх цорын ганц хүн гэж хэлсэн байна.
Хэрэв та энэ үед Сүмийн удирдагч байсан бол энэ мэдээг сонсоод яах байсан бэ?
1836 оны 7-р сарын 25-нд, Нью-Йоркт буй Сүмийн зээл олгогчидтой уулзахаар Иосеф Смит, Сидней Ригдон, Оливер Каудери нар Огайогийн Көртландаас явав. Нью-Йоркт хэд хоносны дараа, тэд Массачусетсын Салем руу аялжээ. Виллям Бүргесс тэдэнтэй Салемд уулзсан боловч түүнийг явсан цагаас хойш хот маш их өөрчлөгдсөн болохоор мөнгө хадгалагдаж байгаа байшинг олж чадахгүй байна гэж хэлжээ. Бүргесс ах удалгүй Салемаас явав.
Сүмийн өрийг төлөхөд туслах мөнгө олно гэж найдан Салем руу явсны дараа, санасан бүхэн нь бүтэлгүйтсэн бол танд ямар санагдах байсан бэ? Та юу хийх байсан бэ?
Сүмийн удирдагчид мөнгө хадгалагдаж байгаа гэх уг байшинг хайхад хэсэг хугацаа зарцуулжээ. 1836 оны 8-р сарын 6-нд тэднийг Салемд байхад, бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 111-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авсан юм.
Сургаал ба Гэрээ 111:1-ийг уншиж, Их Эзэн Салем руу явсан аяллын талаар ямар сэтгэгдэлтэй байсныг олж мэд. Мунхаглал гэдэг үг “Гэмт хэргийн чанартай биш ч гэсэн сул дорой эсвэл энгийн бус, утгагүй үйлдэл; шалтгааны үндэслэлгүй эсвэл бодлогогүй үйлдэл” гэж тодорхойлж болно (Noah Webster’s First Edition of an American Dictionary of the English Language, 1828 [1967], “folly”). Заримдаа хүмүүс мунхгийг үйлдэх үедээ хэдийгээр тэдний үйлдэл буруу байсан ч чин сэтгэлээсээ ямар нэгэн сайн зүйлийг хийхийг хичээж байдаг.
Хэдийгээр Салем дахь мөнгийг олж чадаагүй ч энэ аялал нь Түүний хаант улсад ашиг тус авчирч болно хэмээн Их Эзэн хэлэв. Сургаал ба Гэрээ 111:2-ыг уншаад, Их Эзэн Салемын хотод юу байгаа гэж хэлснийг олж тогтоо.
2-р шүлэгт Их Эзэн тогтоосон цагт нь Салемд буй хүмүүсээ цуглуулах болно хэмээн хэлснийг анхаар. Иосеф Смит болон түүнтэй хамт байсан тэд Салемд хэдэн долоо хоногийг өнгөрөөж мөн тэнд байхдаа сайн мэдээг номлов. 5 жилийн дараа Эрастус Снөү Салем руу номлолд дуудагдсан ба 120 гишүүнтэй салбарыг тэнд зохион байгуулжээ ( Church History in the Fulness of Times Student Manual, 2 дахь хэвлэл, [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2003), 170–171-ийг үзнэ үү).
Иосефын Салем дахь туршлага болон Сургаал ба Гэрээ 111:1–2 дахь Их Эзэний сургаалаас бид Их Эзэн бидний чин сэтгэлийн чармайлтаас сайн сайхныг авчирч чадна хэмээх нэгэн үнэнийг сурдаг.
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич.
-
Бидний хичээл зүтгэл эхэндээ буруу тийш чиглэсэн байсан ч Их Эзэн бидний хичээл зүтгэлээс ямар арга замуудаар сайныг авчирдаг вэ?
-
Их Эзэн таны чин сэтгэлийн чармайлтаас сайныг авчирч чадна гэдгийг мэдэх нь танд ямар нөлөө үзүүлдэг вэ?
-
Их Эзэн, Иосеф Смит болон түүний хамтрагчдад Массачусетсын Салемд байх хугацаандаа сайныг үйлдэх зааврыг өгөв. Сургаал ба Гэрээ 111:3–8-ыг судалж, Их Эзэний тэднээр хийлгэхийг хүссэн зүйлийг олж мэд (4-р шүлэгт “тэд та нарын нууц хэсгүүдийг илрүүлэхгүй байх болно” гэсэн үгс нь Салемын хүмүүс эдгээр Сүмийн удирдагчид руу ичгүүртэйгээр харахгүй гэсэн үг юм.)
Их Эзэн Салемд байгаа Иосеф Смит болон Сүмийн бусад удирдагчийг уг хотод хаана байрлахаа хэрхэн мэдэхийг заав. 8-р шүлэг дэх Их Эзэний үгсийг дараах сайн мэдээний үнэнийг гүйцээн бичихэд хэрэглэ. Бид Их Эзэний удирдамжийг Түүний Сүнсний ба дамжуулан хүлээн авч чадна.
-
Судрын тэмдэглэл дээрээ энэ сургаалыг санаж байх нь таны амьдралд тулгарах бэрхшээл болон зовнилын дунд, танд хэрхэн тусалж чадах талаар бич.
Сургаал ба Гэрээ 111:9–10-ыг уншихдаа, Салемд байхдаа Иосеф Смит болон түүний хамтрагчдын биелүүлэх Их Эзэний өгсөн нэмэлт даалгаврыг ол.
Бошиглогч Иосеф Смит болон бусад эрчүүд Их Эзэний “энэ хотын нэн эртний оршин суугчид хийгээд үндэслэгчдийн талаар хичээнгүйлэн асууж сурагла” хэмээх зөвлөгөөг дагажээ (С ба Г 111:9). Тэд Салемд байхдаа түүхийн дурсгалт газруудад очжээ. Эдгээр газарт очсоноор тэд, Массачусетсын Салемын болон эргэн тойрны Шинэ Ингланд бүсийн зарим оршин суугч шашныг үл хүлцэх байдал болон шашны гадуурхлын үр дүнд хавчигдаж мөн алагдсан болохыг мэдэж авчээ. (History of the Church, 2:464–465-ыг үзнэ үү). Эдгээр үйл явдлаас болж Иосеф Смит өөрийн түүхэнд “Хүмүүн хэзээ ухамсар, сэтгэлийнхээ дагуу Бурханаа шүтэн бишрэх нандин эрхийг хааж, нэг нэгнийхээ эсрэг дайтахаа болих юм бэ?” гэж бичсэн байна. (Иосеф Смит, Сүмийн Түүх 2:465)
Хожим нь бошиглогч бүх хүнд шашны эрх чөлөөний эрхийг олгох нь Сүмийн үндсэн бодлогын нэг хэмээн мэдэгдэл хийсэн (Итгэлийн тунхаг 1:11).
Хэдийгээр Иосеф Смит болон түүний хамтрагчид Салемээс олно гэж бодсон мөнгөө олоогүй ч энэхүү аяллаас өөр сан хөмрөг буюу мэдлэгийн сан хөмрөгийг олж авсан юм. Үүнд хожим нь уг бүсэд Сүмийн гишүүн болохоор баптисм хүртэн, батлуулсан хүмүүсийн талаар мөн үнэт мэдлэгийг хүлээн авчээ.
Сургаал ба Гэрээ 111:11-ийг уншаад, энэ илчлэлтээр Их Эзэний өгсөн сүүлийн зөвлөгөөг олж мэд. (11-р шүлэгт гардаг тушаах гэдэг үг нь зохицуулан төлөвлөх гэсэн утгатай.)
11-р шүлгээс сурсан зүйл дээрээ үндэслэн дараах зарчмыг гүйцээ. Хэрвээ бид мөн зайлсхийвэл Их Эзэн бүх зүйлийг зохицуулах болно .
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:
-
Сонголт хийхдээ ухаалаг байх ямар ямар арга замууд байдаг вэ?
-
Их Эзэн “та нарын сайн сайхны төлөө бүх зүйлийг тушаана” гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ (C ба Г 111:11)?
-
Та энэхүү зарчмын жишээг харж байсан уу?
-
-
Судрын тэмдэглэлээсээ өнөөдрийн хичээлийн 1-р даалгаврыг, амьдралд тань сэтгэлийн дарамт болон зовнил авчирдаг зүйлсийн жагсаалтыг эргэж хар. Сургаал ба Гэрээ 111-ээс танд тулгарах бэрхшээлүүдэд туслах юуг сурснаа тайлбарлан цөөн хэдэн өгүүлбэр бич.
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.
Би Сургаал ба Гэрээ 111-ийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.
Би дараах нэмэлт асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: