Семинар
27-р бүлэг: 1 дэх өдөр, Сургаал ба Гэрээ 124:1–83


27-р бүлэг: 1 дэх өдөр

Сургаал ба Гэрээ 124:1–83

Оршил

1838–1839 оны өвөл гэгээнтнүүд Миссуригээс зугтаж гаран, Иллинойд Миссисипи мөрний ойролцоо суурьшжээ. Гэгээнтнүүд тэндээ Коммэрс хэмээх жижигхэн сууринд нэгэн хотыг барьж эхэлсэн байна. Гэгээнтнүүд олон хавчлага дарамт, зовлон бэрхшээлийг туулсныхаа дараа одоо л нэг хамтдаа цугларч, амар амгалан байдалд хотыг барьж байгуулах газартай болжээ. Тэд өөрсдийн сууринг байгуулж, үүнийгээ Науву гэж нэрлэсэн байна. 1841 оны 1-р сарын 19-нд бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 124-т цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авах үед гэгээнтнүүд Иллинойгийн Наувуд бараг хоёр жил гаруй амьдарсан байлаа. Их Эзэн уг илчлэлтдээ гэгээнтнүүдэд ариун сүм барихыг зарлиглаж, хэрэв тэд үүнийг барина гэдэгтээ итгэлтэй байвал тэдэнд ирэх адислалуудыг тайлбарлажээ.

Сургаал ба Гэрээ 124:1–41, 56–83

Их Эзэн гэгээнтнүүдэд ариун сүм болон Наувуд ирэх хүмүүст зориулан байшин барихыг зарлигласан юм.

Танаас цаг хугацаа, хичээл зүтгэл, золиослол шаардсан ямар зүйлийг та хийж байсан бэ? Яагаад уг зүйлийг хийхэд цаг хугацаа, хичээл зүтгэл, золиослол гаргах шаардлагатай байсан бэ?

Их Эзэн Сургаал ба Гэрээ 124 дэх илчлэлтийг дэлхий дээрх хаад, ерөнхийлөгч, захирагчдад сайн мэдээний сэргээлтийн тухай тунхаглал бичихийг зарлигласнаар эхлүүлсэн байдаг (С ба Г 124:1–14-ийг үзнэ үү). Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга уг зарлигийг гүйцэлдүүлэхийн тулд 1845 оны 4-р сарын 6-нд тунхаглалыг хэвлэсэн ба уг тунхаглал нь ийнхүү эхэлдэг.

Ариун сүмийн баптисмын сан

Ариун сүмийн баптисмын сан

“Үүнийг мэдэгтүн:—

Эртний бошиглогчдын зөгнөн хэлсэн мөн зуун зууны турш залбирсаар ирсэн Бурханы хаант улс ирлээ, бүр бүх дэлхийг дүүргэх мөн үүрд мөнхөд орших хаант улс ирлээ” (Жэймс Р.Кларк, Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6-р боть, [1965–1975], 1:253).

Нэг зуун гучин жилийн дараа Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчөөр үйлчилж байсан ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон ерөнхий чуулган дээр уг тунхаглалын захиасыг дахин батлан хэлжээ “A Message to the World,”Ensign, 1975 оны 11-р сар, 33–34-ийг үзнэ үү).

Их Эзэн тунхаглал бичих зарлигаас гадна гэгээнтнүүдээс агуу золиослолыг шаардсан нэгэн зарлигийг тэдэнд бас өгчээ. Сургаал ба Гэрээ 124:25–27-г уншаад, Их Эзэн Науву дахь гэгээнтнүүдэд юу хий хэмээн зарлигласныг олж мэд.

Их Эзэн гэгээнтнүүдээс ариун сүм барихад юу ашиглахыг хүссэн бэ?

Гэгээнтнүүдийг Иллинойгийн Науву руу нүүж байх үед олон хүн бараг л бүх өмч хөрөнгөө алдсан. Дахиад нэг ариун сүм барих зарлигт дуулгавартай дагах нь хэрхэн гэгээнтнүүдээс итгэл мөн золиослолыг шаардсаныг тунгаан бод.

Сургаал ба Гэрээ 124:28-ыг уншаад, Их Эзэн яагаад гэгээнтнүүдэд ариун сүм барих хэрэгтэй гэж хэлснийг олж мэд. Олсон зүйлээ судар дээрээ тэмдэглэ.

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит “санваарын бүрэн байдлын” тухай дараах зүйлийг заасан юм. “Итгэлтэй мөн эдгээр ёслол, адислалыг хүлээн авах хүн бүр санваарын бүрэн байдлыг хүлээж авдаг ба Их Эзэн ‘тэднийг сүр хүчинд, мөн хүч чадалд, мөн эзэгнэлд адил тэгш болгодог’ хэмээн хэлсэн юм. [С ба Г 76:95; мөн С ба Г 88:107-г үзнэ үү.] … Их Эзэн энэ Сүмд байгаа бүх хүнд дуулгавартай байдлынх нь дагуу Их Эзэний ариун сүмийн ёслолуудаар дамжуулан санваарын бүрэн байдлыг хүлээж авах боломжийг өгсөн юм. Үүнийг өөр хаанаас ч олж авах боломжгүй” (Doctrines of Salvation, Брүс Р.Макконки, 3-р боть, [1954–1956], 3:132-33).

Сүмийн эрэгтэй, эмэгтэй гишүүн бүр ариун сүмийн бүх ёслолыг хүлээн авснаар санваарын адислалуудын бүрэн байдлыг хүлээн авах боломжтой. Бид эдгээр ёслолоор дамжуулан Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ өгөхийг хүсдэг бүх адислалыг хүлээн авдаг. Ариун сүмийн ёслолууд болон гэрээнүүдийн сэргээлтийг Көртландын ариун сүмд эхлүүлсэн боловч тэнд дуусгаж чадаагүй юм. Наувуд ариун сүм барьснаар ариун сүмийн ёслолууд болон гэрээнүүдийн сэргээлт үргэлжлэх боломжтой болсон билээ (С ба Г 124:28, 40–41-ийг үзнэ үү).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудруудын удирдамж дахь “Ёслолууд” сэдвийн доорх хоёр догол мөрийг (scriptures.lds.org) эсвэл Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалт ([2004], 109–110). Дараах асуултуудад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Ёслол гэж юу вэ?

Зарим ёслол нь авралд зайлшгүй шаардлагатай байдаг ба эдгээр авралын ёслолын ихэнх нь зөвхөн ариун сүмд гүйцэтгэгддэг. Сургаал ба Гэрээ 124:29-ийг уншаад, Их Эзэний сэргээгдэх шаардлагатай гэж хэлсэн ариун сүмийн чухал ёслолуудыг олж мэд.

1840 оны 8-р сарын 15-нд бошиглогч Иосеф Смит анх удаа гэгээнтнүүдэд авралын ёслол болох баптисмыг сайн мэдээг хүлээн авалгүйгээр нас барсан найз нөхөд, гэр бүлийнхээ гишүүдийн төлөө гүйцэтгэж болно хэмээн заажээ (Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 457; мөн 1 Коринт 15:29-ийг үзнэ үү). Энэхүү мэдэгдлийн дараа нас барагсдын төлөөх олон баптисм Миссури мөрөн болон ойролцоох голд хийгджээ.

Сургаал ба Гэрээ 124:30–34-ийг уншаад, Их Эзэнд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд нас барагсдын төлөөх баптисмыг хаана гүйцэтгэх талаар Түүний өгсөн удирдамжийг олж мэд.

Их Эзэн нас барагсдын төлөөх баптисмын ёслолыг ариун сүмд гүйцэтгэх ёстой хэмээн хэлсэн ч яагаад гэгээнтнүүдэд түр хугацаанд ариун сүмээс гадна баптисм хийхийг зөвшөөрсөн бэ?

Баригдаж буй Наувугийн ариун сүм

Иосеф Смитийг Сургаал ба гэрээ 124-т цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авсны дараа Наувугийн ариун сүм дэх ажил маш хурдан урагшилжээ. 1841 оны 10-р сарын 3-нд ариун сүмийн суурийг тавьсны дараа Иосеф Смит гэгээнтнүүдэд “Нас барагсдын өмнөөс хийх ёслолыг Их Эзэний Өргөөнд гүйцэтгэх хүртэл дахиад баптисм хийгдэхгүй. … Учир нь Их Эзэн ийнхүү айлдлаа!” гэж хэлжээ (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит, 531). 1841 оны 11-р сарын 21-нд Наувугийн ариун сүмд хэд хэдэн түр зуурын баптисмын усан санг барьж мөн онцгойлон адисалсны дараа нас барагсдын төлөөх баптисм дахин хийгдэж эхэлжээ. (Church History in the Fulness of Times Student Manual, 2 дахь хэвлэл, [Сүмийн боловсролын системийн гарын авлага, 2003], 251–252; мөн Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит,469–470-ыг үзнэ үү.)

Иллиной Наувугийн ариун сүм

Сургаал ба Гэрээ 124 нь дараах үнэнийг заадаг. Ариун сүм нь бидний амьд болон нас барагсдын гэтэлгэлийн төлөөх санваарын ёслолуудын бүрэн байдлыг хүлээн авч болох цорын ганц газар юм.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагЭнэ үнэн нь хэрхэн гэгээнтнүүдэд Наувуд ариун сүм барихад шаардлагатай золиослолуудыг хийхэд урамшуулсан гэж та бодож байгаагаа судрын тэмдэглэл дээрээ бич.

Ерөнхийлөгч Томас С.Монсон

Ариун сүмийн тухай уг үнэний ач холбогдлын талаар хэлсэн ерөнхийлөгч Томас С.Монсоны дараах сургаалаас онцгой санагдсан үг, хэллэгүүдээ тэмдэглэ. “Ариун сүмээс ирэх мөнхийн адислалуудыг ойлгодог хүмүүс эдгээр адислалыг хүлээн авахад зориулсан ямар ч золиослол үүнээс агуу бус, ямар ч төлбөр их бус, ямар ч тэмцэл хэцүү биш гэдгийг мэднэ. Алс холын аяныг туулж, бүх саад бэрхшээлийг даван гарч, аливаа таагүй байдлыг тэвчин дуусгах болно. Ариун сүмд хүлээн авсан авралын ёслолууд буюу хэзээ нэгэн өдөр биднийг Тэнгэрлэг Эцэгтээ мөнхийн гэр бүлдээ буцаж очих зөвшөөрөл, дээд тэнгэр дэх адислал ба хүчээр хангагдсан байхын тулд гаргах золиослол, хүч чармайлт бүр үнэ цэнэтэй” (“Ариун Сүм—Дэлхийн гэрэлт цамхаг,” Ensign, 2011 оны 5-р сар, 92 эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 4).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагАриун сүмийн ёслолуудыг хүлээн авах нь яагаад танд чухал байдгийг тодорхойлсон цөөн хэдэн өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ бич.

Ариун сүмд зөв зохистой орж, санваарын ёслолуудын бүрэн байдлыг өөртөө хүлээн авахад бэлтгэхийн тулд амьдралдаа хийж байгаа зүйлсээ тунгаан бод. Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахын тулд яг одоо юу хийх ёстой гэж мэдэрч байгаагаа тэмдэглэлийн дэвтэр эсвэл цаасан дээр бич.

Сургаал ба Гэрээ 124:38–41-ийг уншаад, Их Эзэн яагаад аглаг буйдад өргөө босгож, амлалтын нутагт ариун сүм барихад Түүний хүмүүст зааварлахыг Мосед зарлигласныг олж мэд.

Эдгээр шүлэгт цэдэглэснээр, ариун сүмийн авралын ёслолууд нь хэр удаан байсан бэ?

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагТаны нэг найз танаас дараах асуултуудыг асууж байна гэж төсөөлөн бодоод, судрын тэмдэглэл дээрээ хариултдаа бич. Тухайлбал:

    1. Сүм яагаад ариун сүмийг барьдаг вэ?

    2. Чамд ариун сүм яагаад чухал байдаг вэ?

Сургаал ба Гэрээ 124:22–24, 56–83-т Их Эзэн Наувуд ирж буй хүмүүсийг байрлуулах Науву байр хэмээх барилга барь хэмээн гэгээнтнүүдэд зааварласан юм.

3 давхар барилга

Уг барилгыг баригдаж дуусаагүй Науву өргөөний суурины нэг хэсэгт барьжээ.

Сургаал ба Гэрээ 124:42–55

Их Эзэн гэгээнтнүүдийг ариун сүмийг барих зарлигийг дуулгавартай дагах үед юу тохиолдохыг тайлбарлав

Сургаал ба Гэрээ 124:42–45-ыг уншаад, Их Эзэн хэрэв гэгээнтнүүд Иллинойгийн Наувуд ариун сүм барих юм бол юу тохиолдоно хэмээн хэлснийг олж мэд.

Сургаал ба Гэрээ 124:46–54-т Их Эзэн хэрэв гэгээнтнүүд ариун сүмийг барьсан боловч Түүний дуу хоолойг эсвэл Түүний үйлчлэгчдийн дуу хоолойг сонсохгүй бол юу тохиолдохыг тайлбарлажээ. Мөн Тэрээр хавчлага дарамтаас болоод саад тотгортой тулгарч байсан ч (ариун сүм барихыг оролцуулан) Их Эзэний ажлыг гүйцэлдүүлэх гэгээнтнүүдийн хичээл зүтгэлийг хүлээн авна гэж тайлбарласан юм.

Сургаал ба Гэрээ 124:55-ыг уншаад, гэгээнтнүүд Науву ариун сүмийг барих зарлигийг дуулгавартай дагаснаар юуг батлан харуулна гэж Их Эзэн тунхагласныг олж мэд.

55–р шүлэгт цэдэглэснээр, бид Их Эзэний зарлигуудыг дуулгавартай дагаснаар Их Эзэнд юуг батлан харуулдаг вэ?

Та дараах зарчмыг судар дээрээ 55-р шүлгийн хажууд бичиж болно. Бид Их Эзэний зарлигуудыг дагаснаар итгэлтэй байдлаа батлан харуулдаг.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагТа Тэнгэрлэг Эцэг болон Аврагчид үнэнч мөн итгэлтэй байх хүслээрээ зарлигийг дуулгавартай дагаж байсан амьдралын туршлагуудаа тунгаан бод. Эдгээр туршлагаас нэгийг мөн Их Эзэнд итгэх итгэл, үнэнч байдлаа харуулах талаарх сэтгэгдлээ судрын тэмдэглэл дээрээ бич.

Сургаал ба Гэрээ 124:55-д цэдэглэснээр, гэгээнтнүүдийг Наувуд ариун сүм барих үед Их Эзэн ямар адислалуудыг өгнө гэж амласан бэ?

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зураг55-р шүлэгт амлагдсан алдар хүндэтгэл, үхэшгүй байдал болон мөнх амьдралын адислалууд нь мөнхийн шинж чанартай байдаг. Их Эзэнд итгэлтэй байсныхаа төлөө хүлээн авах зарим адислал нь тэр даруй ирэхгүй гэдгийг ойлгох нь яагаад чухал гэж бодож байгаагаа судрын тэмдэглэл дээрээ бич.

Бурханы зарлигуудыг дуулгавартай дагаснаар Түүнд итгэлтэй байдлаа батлан харуулахыг хичээ.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 124:1–83-ыг судалж, уг хичээлийг (огноонд) хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: