Семинар
25-р бүлэг: 3 дахь өдөр, Сургаал ба Гэрээ 115–116


25-р бүлэг: 3 дахь өдөр

Сургаал ба Гэрээ 115–116

Оршил

1838 оны 4-р сарын 26-нд бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 115-д буй илчлэлтийг хүлээн авсан юм. Их Эзэн үүн дээр Сүмийн нэрийг илчилж, гэгээнтнүүдэд “босч мөн урагш гэрэлтүүл” (С ба Г 115:5) хэмээн зарлигласан ба Фар Вест дэх ариун сүмийн талаарх хүслээ илчилжээ. 1838 оны 5-р сарын 19-нд бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 116-д буй илчлэлтийг хүлээн авсан ба үүнд Миссури дэх Спринг Хиллийг Адам-ондай-Аман хэмээн тодорхойлжээ.

Сургаал ба Гэрээ 115:1–6

Их Эзэн “босч мөн урагш гэрэлтүүл” хэмээн Сүмийнхээ гишүүдэд зарлиглав

Таны мэддэг зарим компани эсвэл байгууллага ямар нэртэй вэ? Эдгээр байгууллагын нэр юуг илэрхийлдэг вэ? Хэн эдгээр байгууллагыг удирддаг вэ? Эдгээр байгууллага юу хийдэг вэ?

Сүмийн нэр мөн логоны талаар бод. Та Сургаал ба Гэрээ 115:5-ыг судалж байхдаа Сүмийн нэр хэн Сүмийг удирддаг мөн Сүм гэж юу болох талаар юуг өгүүлж байгааг олж мэд.

Сүмийн лого

Сургаал ба Гэрээ 115:1–3 нь энэ илчлэлт бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Сүмийн бүх гишүүнд өгөгдсөнийг хэлдэг. Сургаал ба Гэрээ 115:4-ийг уншаад, Их Эзэн Өөрийн Сүмд зориулсан нэрийг олж мэд.

Сүмийн нэрэн дэх үг бүрийг анхааралтай хараад, яагаад үг бүр чухал болохыг бод.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллардын хэлсэн дараах тайлбарыг унш.

Ахлагч М.Рассэлл Баллард

“Аврагч яагаад ийм урт нэрийг Өөрийнхөө сэргээгдсэн Сүмд өгснийг би олон удаа бодож үзсэн. Энэ нь урт сонсогдож болох ч хэрэв бид энэ нэр нь Сүмийн утга учрыг бүхэлд нь тодорхойлдог гэж бодвол үнэхээр товч тодорхой санагдана. Өөр ямар нэр үүнээс илүү утга учиртай, товч тодорхой байх вэ?

Сүмийн нэрэн дэх үг бүр чухал байдаг. Англи хэлэнд манай Сүмийн нэрийн хамгийн эхэнд байдаг The гэдэг ялгац гишүүн нь дэлхийн шашнуудын дунд сэргээгдсэн манай Сүмийн онцгой байр суурийг эрэлхийлж байгаа юм.

Есүс Христийн Сүм гэдэг үгс нь энэ бол Түүний Сүм гэдгийг илэрхийлдэг.

Хожмын Үеийн гэдэг нь энэ Сүм бол Есүс Христ мөнх бус үйлчлэлийнхээ үеэр үүсгэн байгуулсан сүм боловч хожмын үед сэргээгдсэнийг тайлбарладаг.

Гэгээнтнүүдийн гэдэг нь Түүнийг дагаж, Түүний хүслийг гүйцэлдүүлэхийн тулд тэмцэж, зарлигуудыг сахиж, Түүнтэй болон Тэнгэрлэг Эцэгийн оршихуйд дахин нэг амьдрахаар бэлтгэж буй Сүмийн гишүүдийг хэлдэг. Гэгээнтнүүдийн … гэдэг үг Христийг дагах гэрээг хийн, амьдралаа ариун болгохыг эрэлхийлдэг хүмүүсийг хэлдэг” (“Нэрний ач холбогдол,” Ensign, 2011 оны 11-р сар, 80 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 93).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Сүмийн нэрнээс ирж буй зарим чухал мэдээлэл юу вэ?

    2. Хэн Сүмийн тэргүүн бэ? Тэрээр Сүмийг удирдахын тулд дэлхий дээр хэнд зааварлаж мөн сүнслэг удирдамжийг өгдөг вэ?

Сургаал ба Гэрээ 115:5-ыг уншаад, Их Эзэн Өөрийнх нь Сүмд харьяалагддаг хүмүүсээс юу хүсдгийг олж мэд.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд “Босч мөн урагш гэрэлтүүл” (С ба Г 115:5) гэдэг нь юу гэсэн утгатай үг гэж та бодож байна вэ?

Сүмийн гишүүдийн хувьд босч мөн урагш гэрэлтүүлэх Их Эзэний зөвлөгөөг дагаснаар бидэнд ямар адислалууд ирэх вэ? Энэ асуултад хариулахын тулд 5-р шүлгийг ашиглан дараах мэдэгдлийг гүйцээ. Хэрэв бид босч мөн урагш гэрэлтүүлэх юм бол бидний гэрэл . Уг зарчмыг 5-р шүлэг дээр тэмдэглэ.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Бидний гэрэл эсвэл үлгэр жишээ “үндэстнүүдийн хувьд жишиг” (С ба Г 115:5) байж болно гэдэг нь юу гэсэн утгатай үг гэж та бодож байна вэ? (Та уг асуултад хариулах үедээ жишиг гэдэг нь цугларах байр эсвэл урам зоригийн бэлгэ тэмдэг болох зорилготой туг эсвэл далбааг хэлдэг гэдгийг мэдэх нь тустай байж болно.)

    2. Аврагчийн босч мөн урагш гэрэлтүүлэх зарлигийг дагах нь хэрхэн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд бусдын анхаарлыг татахад нөлөөлөх вэ?

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс Э.Фауст уг зарчмыг дагасан Сүмийн гишүүний дараах түүхийг хуваалцжээ.

Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст

“Олон жилийн өмнө Констанс хэмээх оюутан сувилагч ослоос болж хөлдөө гэмтэл авсан эмэгтэйд туслахаар томилогджээ. Тэр эмэгтэй эмнэлэгт ажиллаж байсан нэгэн хүнтэй таагүй харьцаатай байснаас болж эрүүл мэндийн тусламж авахаас татгалзсан байна. Тэр айж байсан ба өөрийгөө бусдаас тусгаарлах болжээ. Констансыг эхний удаа ирэхэд гэмтсэн эмэгтэй түүнийг явахыг шаарджээ. Хоёр дахь удаад тэр Констансыг орохыг зөвшөөрсөн байна. Түүний хөлөнд том идээт шархнууд байсан бөгөөд зарим нь бүр үхжиж эхэлсэн байв. Гэсэн хэдий ч тэр эмчилгээ хийлгэхийг хүсэхгүй байлаа.

Констанс уг асуудлын талаар залбирснаар нэг хоёр өдрийн дотор хариу нь ирэв. Дараагийн удаа түүн дээр очихдоо тэр пероксид авч очсон байна. Энэ бодис хөлийг нь өвтгөхгүй байсан учраас настай эмэгтэй хөлөнд нь түрхэхийг зөвшөөрчээ. Дараа нь тэд эмнэлэгт хийгддэг илүү чухал эмчилгээнүүдийн талаар ярьсан байна. Констанс түүнийг эмнэлэгт аль болох тухтай байлгахыг хичээх болно гэж баталж хэлжээ. Нэг эсвэл хоёр өдрийн дараа эмэгтэй эмнэлэг явах зориг орсон юм. Констансыг ирэхэд тэр инээмсэглэн, ‘Чи л намайг ятгаж чадсан’ гэж хэлжээ. Дараа нь тэр гэнэт Констансаас ‘Чи ямар сүмд явдаг вэ?’ гэж асуув. Констанс түүнд өөрийгөө Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн гэж хэлжээ. Нөгөөх эмэгтэй: ‘Би мэдсэн юм аа. Би чамайг харсан анхны өдрөөсөө л над руу явуулсныг нь мэдсэн. Би танай сүмд явдаг бусад хүний царайнаас хардаг гэрлийг чинийхээс харсан. Би чамд итгэхээр шийдсэн’ гэж хэлжээ.

3 сарын дотор эмэгтэйн гэмтсэн хөл бүрэн эдгэрсэн байна. Настай эмэгтэйн гэрийн ойролцоо амьдардаг тойргийн гишүүд түүний гэрийг засан янзалж, хашааг нь цэвэрлэв. Номлогчид түүнтэй уулзаж, тэр удалгүй баптисм хүртжээ. [Констанс Полв, “A Battle Won,”New Era, 1980 оны 4-р сар, 44–45-ыг үзнэ үү.] Тэрээр залуу оюутан сувилагчийн царайнаас гэрэлтэх гэрлийг харсан учраас л энэ бүх зүйл болжээ” (“The Light in Their Eyes,” Ensign эсвэл Лиахона, 2005 оны 11-р сар, 22).

Констанс босч мөн урагш гэрэлтүүлэхийн тулд юу хийсэн бэ? Түүний царайнаас гэрэлтэх гэрэл хэрхэн тэр эмэгтэйд жишиг болсон бэ? Тэр эмэгтэй хэрхэн харсан гэрлийнхээ ачаар адислагдсан бэ?

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Та босч мөн урагш гэрэлтүүлэхийн сайн үлгэр жишээ болсон хэнийг таньдаг вэ?

    2. Түүний үлгэр жишээ хэрхэн танд адислал болсон бэ?

Бошиглогч Иосеф Смит босч мөн урагш гэрэлтүүлэхийн жинхэнэ үлгэр жишээ байсан юм. Уг илчлэлт өгөгдсөний дараахан Иосеф одоо Агуу Үнэт Сувдад орсон өөрийн түүхийг бичиж эхэлжээ.

Гараар бичсэн баримт

Бошиглогч Иосеф Смитийн түүхээс авсан хуудас

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Иосеф Смитийн Анхны үзэгдлийн талаарх гэрчлэлийг оролцуулан түүний түүх хэрхэн үндэстнүүдийн хувьд жишиг болдог вэ?

    2. Энэ нь хэрхэн танд жишиг болдог вэ?

Сургаал ба Гэрээ 115:6-г уншаад, Сионы гадаснуудад Сүмтэй хамт цугларах хүмүүст амлагдсан адислалуудыг олж мэд.

Бид энэ шүлгээс дараах үнэнийг сурч болно. Бид хүч чадал мөн хоргодох газрын төлөө Сионы гадаснуудад цуглардаг. Гэгээнтнүүдийн хувьд хамтдаа цугларах нь ямар арга замаар хамгаалалт, аюулгүй байдал, хоргодох газар болдог вэ?

Сургаал ба Гэрээ 115:7–19

Их Эзэн гэгээнтнүүдэд Фар Вестийн хотыг байгуулж, ариун сүм барихыг зарлиглажээ.

Их Эзэний хамгаалалт мөн аюулгүй байдлыг хүлээн авч болох арга замуудын нэг нь ариун сүмд Түүнд үйлчилж, Түүнийг шүтэн бишрэх явдал юм. Гэгээнтнүүдийг 1836 онд Миссури рүү нүүж эхэлсний дараа Сүмийн удирдагчид Огайогийн Көртланд дахь ариун сүмтэй адил ариун сүм барих төлөвлөгөө гаргажээ. Эхлээд зарим газар шорооны ажил хийгдсэн боловч Иосеф Смитийг Их Эзэнээс нэмэлт удирдамж хүлээн авах хүртэл барилгын ажил хойшлогджээ. Их Эзэн Сургаал ба Гэрээ 115 дахь илчлэлтийн нэг хэсэг болгон ариун сүмийн талаарх Өөрийн хүслийг илчилжээ.

Сургаал ба Гэрээ 115:7–16-д Их Эзэн Тэргүүн Зөвлөлд өгсөн удирдамжийн дагуу Фар Вестэд ариун сүмийг барих ёстой хэмээн илчилжээ. Их Эзэн мөн ариун сүм барихын тулд өр зээл тавих ёсгүй хэмээн Сүмийн удирдагчдад зөвлөсөн юм.

Сургаал ба Гэрээ 115:17–19-ийг уншаад, Их Эзэн Иосеф Смитийн удирдлага доор Фар Вест болон эргэн тойрных нь газруудад юуг хийхийг гэгээнтнүүдээс хүссэнийг олж мэд.

Бид 19-р шүлгээс Сүмийн ерөнхийлөгч дэлхий дээрх Их Эзэний ажлыг удирдах түлхүүрүүдийг атгадаг гэдэг зарчмыг сурдаг.

Сургаал ба Гэрээ 116

Их Эзэн Адам-ондай-Аманы байршлыг тодорхойлов

Бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 115-д буй зөвлөгөөг дагасан ба Фар Вестийн газруудыг судалжээ. Сургаал ба Гэрээ 116-р хэсгийн оршлыг уншаад, бошиглогчийн судалсан байршлын нэрийг олж мэд.

Адам-ондай-Аман

Адам-ондай-Аман

Сургаал ба Гэрээ 116:1-ийг уншаад, Их Эзэн Спринг Хиллийн талаар юу гэж илчилснийг олж мэд. Та газрын зургийг гаргаад, судруудын ард байгаа Адам-ондай-Аманы зургийг харж болно (Газрын зураг 5, “АНУ-ын Миссури Иллиной болон Айова нутаг,” мөн Сүмийн түүхэнд холбогдох газруудын гэрэл зургууд 10, Адам-ондай-Аманы хөндий-г үзнэ үү).

Энэ илчлэлт нь бошиглогч Даниелын эрт үед бошиглосон бошиглолын ирээдүйд биелэгдэх байршлыг тодорхойлдог (Даниел 7:9–10, 13–14-ийг үзнэ үү). Энэ бошиглол нь Аврагч, Адам хоёр дэлхийд ирж, Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн өмнө дэлхий дээр болох цуглааныг удирдах хожмын өдрийн үйл явдлыг тайлбарладаг (С ба Г 27:5–14-ийг үзнэ үү).

“Adam-ondi-Ahman” (Сүмийн дуулал, х. 49) дууллыг тунгаан бод эсвэл дуул.

Энэ дэлхий нэгэн цагт цэцэрлэг байсан

Эгэлгүй их гоо үзэсгэлэнгээр дүүрэн байсан

Энэ дэлхийн бүх хүмүүн ариун угсаанд залгаатай байсан

Есүсийг нүүр нүүрээрээ харан, биширдэг байсан

Адам-ондай-Аманд

Енох бүх эд баялгийн хүчнээс давуу байсныг

Бурхантай хамт алхаж байсныг бид мэддэг

Сион дэлхий даяар түгж

Гэгээнтнүүд, элчүүд чанга дуулж байв

Адам-ондай-Аманд

Түүний газар нутаг сайн мөн адислагдсан байв

Израилын Канаанаас илүү адислагдсан байв

Нэр хүнд нь баруунаас зүүнд дуурсагдав

Амар тайван нь агуу мөн амгалан нь цэвэр байв

Адам-ондай-Аманы

Аврагчийн Хоёр дахь ирэлт

Ирээдүйн төлөө, Хосанна

Бүхэл дэлхийн арвин баялаг

Гэгээнтнүүдэд гэр орон болж байна

Адам-ондай-Аман шиг

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 115–116-г судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: