Семинар
27-р бүлэг: 4 дэх өдөр, Сургаал ба Гэрээ 128:12–25


27-р бүлэг: 4 дэх өдөр

Сургаал ба Гэрээ 128:12–25

Оршил

Энэ хичээлд 1842 оны 9-р сарын эхээр бошиглогч Иосеф Смитийн гэгээнтнүүдэд хандан бичсэн захидлын үлдсэн хэсэг агуулагдсан. Бошиглогч энэхүү хэсэгтээ амьд болон нас барсан хүмүүсийн авралын талаар заажээ. Тэрээр мөн гэгээнтнүүдийг нас барагсдын төлөөх ажилдаа итгэлтэй байхад урамшуулсан ба сайн мэдээний Сэргээлтийн талаарх баяр баясгалангаа илэрхийлсэн юм.

Сургаал ба Гэрээ 128:12–18

Бошиглогч амьд болон нас барсан хүмүүсийн авралын талаар заав

ариун сүмийн баптисмын усан сан

Та Сүмийн гишүүн бус найзтайгаа ариун сүмийн нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байна гэж төсөөлөн бод. Та нар ариун сүмийн баптисмын өрөөний хажуугаар алхах үед найз чинь “Та нар яагаад нас барсан хүмүүсийн төлөө баптисм хүртдэг юм бэ?” гэж асуулаа. Тэр мөн “Нас барагсдын төлөөх баптисмын талаар Библид гардаг уу?” гэж асуув.

Та өнөөдрийн хичээлийг судлахдаа эдгээр асуултад хариулахад туслах зарчмуудыг нээж олох болно.

Та 1842 оны 9-р сард бошиглогч Иосеф Смит өөрийг нь хууль бусаар баривчлахыг завдаж байсан хүмүүсээс нуугдсан тухай өмнөх хичээлийг эргэн харж болно. Нуугдаж байхдаа тэр гэгээнтнүүдэд захидал бичжээ. Тэрээр захидалдаа нас барагсдын төлөөх баптисмын талаар заасан юм.

Сургаал ба Гэрээ 128:12–13-ыг уншаад, Иосеф Смит баптисмын бэлгэдлийн талаар юу гэж заасныг олж мэд.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагТа 12–13-р шүлэг дэх сургаалуудыг баптисмыг яагаад усанд умбуулалтаар гүйцэтгэдэг тухай бусдад ойлгоход нь туслахад хэрхэн ашиглах талаар хэдэн мөрийг судрын тэмдэглэл дээрээ бич.

Та Сургаал ба Гэрээ 128:14-ийг уншихдаа Их Эзэний өмнө нас барагсдын авралын ажлын хүлээн зөвшөөрөгдөхүйц цэдэг хөтлөхийн ач холбогдлыг Иосеф Смит хэрхэн онцолсныг анхаар.

Сургаал ба Гэрээ 128:15-ыг уншаад, бид яагаад нас барагсдын төлөө баптисм хүртдээг шалтгаануудыг олж мэд.

15-р шүлэг дэх “бидэнгүйгээр тэд төгс болгогдож чадах нь үгүй” гэдэг хэллэг нь сайн мэдээний авралын ёслолуудыг сайн мэдээгүйгээр нас барсан өвөг дээдсийнхээ төлөө хийж гүйцэтгэх хүртэл тэд төгс төгөлдөр болон өсөж хөгжихгүй гэсэн утгатай.

Дараах мэдээллийг уншаад, та хэрхэн сайн мэдээг хүлээн авалгүйгээр нас барсан өвөг дээдэстээ тусалж болохыг илэрхийлсэн хэллэгүүдийг тэмдэглэ.

“Та нарын нас барсан өвөг дээдэс сүнсний дэлхий хэмээх газарт амьдарч байгаа. Тэнд тэд Есүс Христийн сайн мэдээг сонсож мөн хүлээн авах боломжтой. Гэвч тэд өөрсдийнхөө төлөө сайн мэдээний ёслолуудыг хүлээн авч чадахгүй ба хэн нэгэн тэдний төлөө эдгээр ёслолыг гүйцэтгэх хүртэл өсч хөгжиж чадахгүй.

Өөрсдийн өвөг дээдсийг тодруулж, ариун сүмд тэдний төлөөх ёслолуудыг гүйцэтгэсэн эсэхийг баталгаажуулж, энэ бэлгийг өгөх нь та нарын онцгой эрх бөгөөд үүрэг хариуцлага мөн. Дараа нь тэдний төлөө хийгдсэн энэ ажлыг хүлээн авах эсэхийг тэд өөрсдөө шийдэх болно” (Ариун сүм ба гэр бүлийн түүхийн ажил хийх гишүүний гарын авлага [2009], 2).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Таныг өвөг дээдсийнхээ төлөө баптисм хүртэх үед тэдэнд ямар санагдана гэж та бодож байна вэ? Хэрэв танд нас барагсдын төлөө баптисм хүртэх боломж олдсон бол тэр үед ямар санагдсан тухайгаа бич.

Сургаал ба Гэрээ 128:15-ыг дахин уншаад, нас барагсдын төлөө баптисм хүртдэг өөр нэг шалтгааныг олж мэд. Уншсан зүйл дээрээ тулгуурлан дараах зарчмыг гүйцээн бич. Нас барсан өвөг дээдсийн маань аврал бидний авралд юм.

Та Сургаал ба Гэрээ 128-ыг судлахдаа гэр бүлийн түүхийн болон нас барсан өвөг дээдсийнхээ төлөө ариун сүмийн ажлыг хийх нь яагаад бидний авралд чухал болохыг тунгаан бод.

Сургаал ба Гэрээ 128:16–17-г уншаад, Шинэ Гэрээн дэх төлөөлөгч болон Хуучин Гэрээн дэх бошиглогчийн сургаалуудыг олж мэд. Библид нас барагсдын төлөөх ажлын сургаалууд байдаг гэдгийг мэдэх нь яагаад тустай байдаг вэ?

Та төмөр гинжийг ойрхноос харж байсан уу? Гинжийг бат бөх болгохын тулд хэлхээ бүрийг өөр нэг хэлхээнд холбосны дараа гагнадаг.

гинжин хэлхээнүүд

Сургаал ба Гэрээ 128:18-ыг уншаад, гинжин хэлхээнүүд нь хэрхэн Бошиглогч Иосеф Смитийн нас барагсдын төлөөх баптисмын сургаалуудтай холбогдож байгааг олж мэд. (Эрин үе гэдэг бол Их Эзэний сургаал, ёслол, санваараа илчилдэг цаг үе юм [Bible Dictionary, “Dispensations”-г үзнэ үү]. Энэ шүлэг дээрх хүүхдүүд гэдэг нь биднийг мөн эцгүүд гэдэг нь бидний өвөг дээдсийг төлөөлж байгаа.)

Та дараах сургаалыг судар дээрээ 18-р шүлгийн хажууд бичиж болно. Нас барагсдын төлөөх баптисм нь бидэнд өвөг дээдэстэйгээ мөнхөд холбогдоход тусалдаг.

Баптисмаас гадна гишүүний баталгаа, Мелкизедек санваарын томилгоо, ариун сүмийн хишиг, лацдан холбох ёслол зэрэг бусад авралын ёслол нь өвөг дээдэстэйгээ холбох гагнагч холбоосыг бататгахад чухал ач холбогдолтой.

Сургаал ба Гэрээ 128 дээрх үнэнүүдийг илүү сайн ойлгохын тулд ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смитийн дараах үгийг судал.

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

“Сүмийн зарим гишүүн бид өөрсдийн нас барагсадгүйгээр төгс болгогдож чадах нь үгүй хэмээх бошиглогчийн үгс ямар утгатай юм бол гэж боддог. Их Эзэний зарлигуудыг хувьдаа дагадаг, итгэлтэй мөн үнэнч хүн төгс төгөлдрийг хүлээн авахгүй гэж үү? Тийм ээ, зохистой нас барагсад мөн адил онцгой эрхтэй, учир нь гэр бүл гэсэн байгууллага, гэр бүлийн нэгж гэж байх ёстой бөгөөд үе удам бүр гэр бүл гэх байгууллагад төгс байдлыг авчрахын тулд өмнөх гинжтэйгээ холбогдсон байх ёстой. Тиймээс эцэстээ бид үр удмаа тэргүүлэх Адам буюу тэргүүн тэнгэр элч Михаилын нэгэн том гэр бүл байх болно” (Doctrines of Salvation,). Брүс Р.Макконки, 3-р боть, (1954–56), 1:47158.]

Сургаал ба Гэрээ 128:18-д цэдэглэснээр, яагаад хамтдаа холбогдсон эсвэл лацдан холбогдсон хүмүүсийн нэг хэсэг байх нь чухал вэ?

Дараах мэдэгдэл дээрх 18-р шүлэг зүхэл гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгоход тусална.

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит “Хэрэв эцгүүд хүүхдүүдийн хооронд гагнагч холбоос буюу нас барагсдын төлөөх ажил байхгүй аваас бид бүгд хүлээн авагдахгүй ба Бурханы ажил бүхэлдээ унаж, ямар ч үр ашиггүй байх болно” (Doctrines of Salvation, 2:122) гэж хэлжээ.

Ахлагч Л.Том Пэрри

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Л.Том Пэрри: “Мөнхийн гэр бүл нь Аврагчийн маань сайн мэдээний төвд байдаг. Тэнгэр дэх Эцэгийн маань хүүхдүүдийн төлөө мөнхийн гэр бүл зохион байгуулагдахгүй л бол Түүнд дэлхийд Өөрийн хаант улсыг захирч, хаанчлахаар ирэх шалтгаан байхгүй байх байсан. Гэр бүлийн мөнхийн үүргийг ойлгох үед бидэнд бат бөх гэр бүлийн харилцааг бий болгож, арчилж тордох нь улам бүр ач холбогдолтой болж ирдэг” “Youth of the Noble Birthright,”Ensign, 1998 оны 11-р сар, 74).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Сургаал ба Гэрээ 128-аас сурсан зүйл дээрээ үндэслэн, яагаад гэр бүлийн түүхийн болон ариун сүмийн ажил бидний амьдралд чухал байдаг вэ?

Сургаал ба Гэрээ 128:19–25

Иосеф Смит сайн мэдээний Сэргээлтийн талаарх баяр баясгалангаа илэрхийлж, гэгээнтнүүдийг нас барагсдын төлөөх авралын ажилдаа итгэлтэй байхад урамшуулжээ

Маш сайхан мэдээ сонсоод баярлаж байснаа бод. Та уг мэдээг сонсоод бусадтай хуваалцахыг хүссэн үү? Яагаад?

Сургаал ба Гэрээ 128:19-ийг унш. Энэ шүлэг дээрх баярт мэдээ гэдэг нь сайхан мэдээг илэрхийлж буй өөр нэг үг юм. Бошиглогч Иосеф Смитийн бидний хүлээж авсан хэмээн хэлсэн баярт мэдээнүүдийг олж мэд.

Ямар арга замаар Есүс Христийн сайн мэдээ нь амьд болон нас барсан хүмүүст баярт мэдээний дуу хоолой болдог вэ?

Сургаал ба Гэрээ 128:20–21-ээс бид сайн мэдээ Иосеф Смитээр дамжин сэргээгдэх үед тэнгэрлэг элчүүдтэй уулзаж байсан түүний зарим туршлагын талаар уншдаг.

Бидний эдгээр шүлгээс сурч болох нэг үнэн бол өнгөрсөн эрин үеийн түлхүүр, хүч, эрх мэдэл нь цаг хугацааны бүрэн байдлын эрин үед сэргээгдсэн явдал юм. Та энэ зарчмыг судар эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичих талаар бодож үз.

Ерөнхийлөгч Жон Тэйлор

Ерөнхийлөгч Жон Тэйлор: “Адам ямархуу дүр төрхтэй харагдаж байсныг та Иосефоос асуусан бол, тэр танд тэр даруйд хариулах байсан. Өндөр нам, төрх байдал гээд түүний тухай бүхнийг танд ярьж өгөх байсан. Петр, Иаков, Иохан нар ямархуу дүр төрхтэй хүмүүс байсныг та түүнээс асуулаа гэхэд тэр мөн л хэлж өгөх байсан. Яагаад? Учир нь тэр тэднийг харсан шүү дээ” (Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 118-д).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Сайн мэдээ тэнгэрлэг элчүүдээр дамжин дэлхийд сэргээгдсэн гэдгийг мэдэх нь хэрхэн таны итгэл болон Сэргээлтийн талаарх гэрчлэлд нөлөөлдөг вэ?

Сургаал ба Гэрээ 128:22–23 нь санваарын түлхүүрүүд сэргээгдэж, гэгээнтнүүд нас барагсдад гэтэлгэгдэхэд нь туслах боломжтой болсон учраас бошиглогч Иосеф Смитийн мэдэрсэн баяр баясгаланг илэрхийлдэг. Та эдгээр шүлгийг судлахдаа чухал санагдсан хэллэгүүдийг тэмдэглэж болно.

Сургаал ба Гэрээ 128:24-ийг уншаад, бошиглогчийн гэгээнтнүүдэд зааварласан Их Эзэнд өргөх өргөлийг олж мэд. Та энэ “номонд” хувь нэмэр оруулахын тулд юу хийж болох вэ?

Дараах үнэнийг тунгаан бод. Бид нас барсан өвөг дээдсийнхээ төлөө гэр бүлийн түүхийн ажлыг хийж, ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахдаа Их Эзэнд зөв шударга байдалд өргөл өргөдөг. Та энэ үнэний тухай бодож байхдаа нас барагсдын авралын ажилд гүйцэтгэх таны үүргийг тайлбарласан Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах үгийг унш.

Ахлагч Дэвид А.Бэднар

“Та нарын ихэнх нь гэр бүлийн түүхийн ажлыг насанд хүрсэн хүмүүс л хийх ёстой гэж боддог байж магадгүй. Гэхдээ судар болон Сүмийн удирдагчдын заавруудад энэ чухал үйлчлэлийг зөвхөн насанд хүрэгчид хийх ёстой гэж заасан байхыг би үзээгүй. Та нар бол Бурханы охид хөвгүүд, гэрээний хүүхдүүд бөгөөд Түүний хаант улсыг байгуулах хүмүүс мөн. Гэр бүлийн авралын ажлыг хийх үүрэг хариуцлагаа биелүүлэхэд та заавал насанд хүрэхийг хүлээх шаардлагагүй. …

Залуучууд мэдээлэл харилцааны технологитой ийм их ойр болсон өнөө үед FamilySearch болон бусад хэрэгсэл гарч ирсэн нь тохиолдлын хэрэг биш ээ. … Өнөөгийн залуучуудын авьяас болон ур чадварыг авралын ажилд хувь нэмрээ оруулахад ашиглаж болно.

Елиагийн Сүнсний талаар сурч, үүнийг мэдрэхийг сүмийн залуучуудаас би хүсэж байна. Түүнчлэн тэд өвөг дээдсийнхээ тухай сурч мэдэн, тэднийг эрж хайн, нас барагсдынхаа өмнөөс баптисм хүртэхэд өөрсдийгөө бэлдэхийг хүсэж байна (C ба Г 124:28–36-г үзнэ үү). Мөн бусад хүмүүст гэр бүлийн түүхээ олж мэдэхэд нь туслахыг би та бүхэнд уриалж байна” (“Хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцгүүд рүүгээ эргэх болно,”Ensign, 2011 оны 11-р сар, 26–27 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 28).

Ариун сүм рүү алхаж буй залуучууд
  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагӨнөөдрийн сурсан зүйлээ хэрэгжүүлэхийн тулд нас барсан өвөг дээдэстээ ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахад нь туслах төлөвлөгөө гарга. Та энэ төлөвлөгөөг гаргахдаа эцэг, эхтэйгээ эсвэл тойрог, салбарынхаа гэр бүлийн түүхийн зөвлөхтэй хамтран ажиллаж болно. Дараахтай адил төлөвлөгөөг судрын тэмдэглэл дээрээ бич.

    1. Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авах шаардлагатай нас барсан өвөг дээдсийнхээ нэрсийг олох миний төлөвлөгөө:

    2. Өвөг дээдсийнхээ төлөө ариун сүмийн ажлыг гүйцэтгэх миний төлөвлөгөө: (Хэрэв боломжтой бол олж тогтоосон өвөг дээдсийнхээ баптисм болон гишүүний баталгааг хүлээн авахын тулд ариун сүмд орох төлөвлөгөө гарга.)

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 128:12–25-ыг судалсан ба энэ хичээлийг (огноонд) хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: